| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06098/И |
| Дугаар | 102/ШШ2016/04554 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2016/04554
| 2016 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2016/04554 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Го-парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 101 дүгээр байр, 162 тоотод оршин суух, Алаг адуун овогт Лхагвасүрэнгийн Идэрзаяа /РД-РЮ90072571/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, 46/1 байр, 43 тоотод оршин суух Боржигон овогт Лхагваагийн Бямбаа /РД-АЭ71010900/-д,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Идэрзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Бямбаагийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг хэсэгчлэн төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор, барьцаанд Ү-220506400 дугаартай орон сууц тавьж барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн.
Мөн тус барьцааг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 09, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус бүр 4,000,000 төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй нэмж зээлэн нийт 30,000,000 төгрөгийн зээл болгож, нийт 33,990,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.
Л.Бямбаа нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 22,000,000 төгрөг шилжүүлж, үлдсэн мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд Л.Бямбаагаас зээл болон барьцаат зээлийн гэрээний дагуу 11,490,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжэ.
Хариуцагч Л.Бямбаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Идэрзаяагийн нэхэмжилсэн 11,490,000 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 05-нд төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Идэрзаяа нь хариуцагч Л.Бямбаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,490,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Бямбаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 11,490,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Бямбаагийн, нэхэмжлэлийн шаардлага болох 11,490,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Л.Идэрзаяад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 109,800 төгрөг, хариуцагч Л.Бямбаагаас 109,800 төгрөгийг тус тус гаргуулан Л.Идэрзаяад буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л.Идэрзаяагийн нэхэмжлэлтэй, Л.Бямбаад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 11,490,000 /арван нэгэн сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Л.Идэрзаяад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 109,800 төгрөг, хариуцагч Л.Бямбаагаас 109,800 төгрөгийг тус тус гаргуулан Л.Идэрзаяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД