Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.Э,

шинжээч С.Төгсбуян,

гэрч С.Б,

шүүгдэгч Ц.А, Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Ц.А, ******* овогт Ш.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907001080040 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг ******* сум төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой,  *******, *******, *******, хамт , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, овогт .

Монгол Улсын иргэн, -ний өдөр ******* аймаг ******* сум төрсөн, тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, , *******, хамт , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, овогт Ш.Т.

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ш.Т нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэр инд иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ц.Атай бүлэглэж үйлдсэн,

Яллагдагч Ц.А нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэр инд иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ш.Ттэй бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Тий өгсөн: “Бид хэд цуг явж байгаад бүгд салаад явсан. Би түрүүнд нь гараад цаашаа гудамруугаа явж байсан. Тэгээд явж байгаад эргээд харсан чинь Ц.А зодолдчихоод яваад өгсөн байсан. Сүүлд нь газар унасан байсан. Тэгээд би очоод эрүү рүү нь 1 удаа өшиглөсөн. Бид хэд согтуу байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Аын өгсөн: “Он сарыг нь мартсан байна. Бид хэд бөөнөөрөө архи ууж байгаад салаад явсан. Тэгээд би гэрлүүгээ харьж явтал Эл ардаас ирээд “хөөе хөөе” гээд янз бүрийн үг амаа үглээд байх шиг байснаа толгой дээгүүр чулуу шидээд тэгээд би боль гээд түлхэж унагаад цээжрүү нь өшиглөчихөөд яваад өгсөн. Төгс-Эрдэнийг цохисонийг би хараагүй. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эын өгсөн: “27-ны өдөр архи уугаад тэр айлаас гарсан. Тэгээд гарч яваад надад санах юм байхгүй өшиглүүлээд эрүү хугарснаас хойш нэг юм ухаан орсон. Тэрнээс өмнөх явдлыг санахгүй байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Бгийн өгсөн: “Айлаас бүгд гараад Т, А бид 3 түрүүлээд явж байсан. Эл араас явж байгаад сүүлд бид нарын араас хүрч ирсэн. Т ахыг би аваад гэр лүү нь явж байсан. Араас А ах ирж байсан чинь Эл араас ирж байсан. Тэгээд эргээд харсан чинь А Эл нар муудалцаж байсан. Тэгээд очоод би салгасан. А ахыг салгаад холдуулаад хашааны тэнд аваачсан. Тэгээд эргээд ирсэн чинь Т ах бас зууралдаад байж байсан. Тэгээд би салгаад эрүүг нь хугалчихлаа боль боль гэсэн. Тэгээд эрүү нь хугарсан. Тэгээд салцгаасан. Энэ хоёр бас харьцгаасан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Төгсбуянгийн өгсөн: “2019 оны 02 сарын 28-ны өдөр иргэн Б.Эыг үзэж 2018 оны 03 сарын 01-ны өдөр №08 шэ/148 дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэнд Б.Эын биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ элгэрэлтэээс хамаара. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугаца үүсэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргажээ. Хохирогчийг би өөрийн биеэр нь үзсэн. Надад тогтоол нь ирдэггүй. Үзүүлж байгаа хүмүүс өөрсдөө тогтоолтойгоо ирж үзүүлдэг. 2019 оны 02 сарын 28-нд тогтоолоо авч ирсэн байна. 2019 оны 02 сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч албан тушаалтай цагдаагийн ахмад Батгэрэлийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн тогтоолоор байгаа. Болсон хэргийн хувьд 2 сарын 27-нд бусдад зодуулсан. Энэ дүгнэлтээр гарсан хоёрлосон гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Энэ гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Мохоо зүйл гэдэгт атгасан гар болоод гуталтай хөлийг оролцуулж болно. Яг ямар мохоо зүйлээс үүссэн гэдгийг тогтоох боломжгүй. Зөвхөн нэг талаас нь цохиход хоёрлосон гэмтэл үүсэхгүй. Учирсан гэмтлийг өдрөөр нь тогтооно. Гэмтэл үүссэн цаг минутыг тогтоох боломж байхгүй. Хэрэг болсон өдөр буюу 2019 оны 02 сарын 27-ны өдөр гэмтэл согог судлалын төвийн хүлээн авах дээр очиж үзүүлээд шинжилгээнд хамрагдаад онош бичүүлсэн. Тэгэхээр яг 2 сарын 27-ны өдөр хүлээн авах дээр очино гэдэг маань энэ гэмтэл 2 сарын 27-ны өдөр үүссэн гэдгийг давхар нотолно гэсэн үг. Унах тохиолдолд буюу хатуу ир ирмэг бүхий зүйл дээр унахад эрүү ясны аль нэг тал нь хугарч болно. Тэрнээс биш хоёулаа хугарахгүй. Эрүүний яс тал саран хэлбэртэй гээд ойлгочих. Тэрний баруун, зүүн 2 булан нь хугарсан. Баруун талдаа 2 биш баруун талынх нь нэг булан, зүүн талынх нь нэг булан гэсэн 2 өөр газар хугарал үүсээд байгаа болохоор үүнийг шууд 2 удаагийн үйлчлэлээр үүссэн гэдгийг нотолж болно. Хазаж зажлах үйл ажиллагаа энд хамаарахгүй. Ясны хугарал маань өөрөө бороолж эдгэх хугацаа нь 4-н 7 хоногоос дээш буюу түүнээс дээш байдаг болохоор энийг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж байна гэж үзэж гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулсан. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөх, цаашлаад хазах зажлах үйл ажиллага нөлөөлөх эсэх чинь эмчилгээтэй холбоотой. Эмчилгээ эдгэрэлтийн дараа заавал хөдөлмөрийн чадварт алдалт нөлөөлөхгүй. Тийм болохоор эмчилгээ эдгэрэлтийн байдлаас шалтгаална гэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Б өгсөн “2019 оны 02 дугаар сарын27-ны өдөр би үдийн үед байх гэр рүүгээ явж байхад Элын хашаанаас урагш Т, А, Эл, Б нартай таарч “та хэд юу хийж байгаа юм” гэхэд “би нар ганц юм уух гээд” гэхээр нь “гадаа ууснаас манайд ор” гээд тэр дөрвийг дагуулаад гэрт ирж манайд 2 шил архи уугаад манайхаас явцгааж би гэртээ үлдэж унтсан.

...Тэднийг манайхаас гарсны дараа хоорондоо муудалцаж зодолдсон талаар сонсоогүй...” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 14 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Огийн өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байхад 15 цаг 25 минутад манай нөхөр над руу залгаж “би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Удалгүй нөхөр маань гэртээ Бгаар хүргүүлээд ирэхэд эрүү ам нь хавдчихсан орж ирээд “яасан юм” гэхэд Х, П 2-т зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Нгийн өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №08шэ/148 дугаар:

  1. “Б.Эын биед эрүү ясны хоёролсон хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугаца үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 21 дүгээр тал/

 

Хохирогчид хохирол хүлээлгэж өгсөн тухай баримт,

/хх-ийн 6 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 41-42 дугаар тал/

 

Хохирлын баримт,

/хх-ийн 60-62 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 63, 71 дүгээр тал/

 

******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 64 дүгээр тал/

 

Нийслэлийн Налайх дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 69 дүгээр тал/

 

Эвлэрлийн гэрээ,

/хх-ийн 94 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралда гэм буруугийн талаар улсын яллагч Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн Ц.А, Ш.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 02 сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 2-р хороо тайжийн 12-р гудамжинд иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ш.Ттэй бүлэглэж үйлдсэн. Ш.Т 2019 оны 02  сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 2-р хороо Тайжийн 12-р гудамжинд иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ц.Атай бүлэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Эын мэдүүлэг, гэрч С.Б, Ш.Б, З.О нарын мэдүүлэг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/148 дугаартай шинжээчийн дүгнэлт болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ц.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ш.Тийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналыг гаргаж байна. Мөн мөрдөн байцаалтын шат хохирогчоос эмчилгээний зардал гэж 930.610 төгрөгний баримт гаргаж өгсөн. Үүнээс Ц.А мөрдөн байцаалтын шат 100.000 төгрөг өгсөн бөгөөд дээрх баримтын дагуу Ц.Ааас 365.305 , Ш.Тэс 465.300 гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллаж байна. Үүнтэй өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэв шинжийг хуульд тусгайлан заасан. Гэтэл улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэсэн гэмт хэргийн шинжийг дурдалгүйгээр шүүгдэгч нарыг ялласан. Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийн ямар байдлаар санаагаараа нэгдээд байгаа юм уу үйлдлээрээ нэгдээд байгаа юмуу гэдэг байдлаар нь яллаагүй учраас өмгөөлөгчийн зүгээс энэ хэт ерөнхийлөн ялласан яллах дүгнэлттэй мэтгэлцэх боломж байхгүй байгаад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хэв шинжийг дараах байдлаар тодорхойлсон байна. Гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн, гэмт хэргийг хамтран үйлдсэн байгаа тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан. Шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтын шат өгсөн хохирогч, гэрч С.Б нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Этай хамгийн эхний байдлаар маргалдаж тухайн үед нь маргалдсаны улмаас хохирогчийг цохих үед С.Б Ц.Аыг салгаж явуулсан байдаг. Явуулсны дараа шүүгдэгч С.Т хохирогч Б.Эыг газар хэвтсэн үед нь хэл амаар доромжилсон гэдэг үндэслэлээр цохисон гэдэг мэдүүлгийг мөрдөн байцаалтын шат өгсөн. Энэ мэдүүлгийг мөн гэрч С.Б сая шүүхийн хэлэлцүүлэгт нотолсон. Ямар байдлаар нотолсон бэ? Гэхээр Ц.Аыг цохисоны дараа би салгаж холдуулаад гудамжнаас цаашаа авч явсан. Авч яваад эргээд ирэхэд Ш.Т хохирогч Б.Эыг хэвтэж байхад нь өшиглөж байхыг би харсан гэдэг мэдүүлгээр нотолж байгаа. Гэтэл улсын яллагчаас үйлдлээрээ нэгдсэн юм уу? санаагаараа нэгдсэн юм уу? Гэж бүлэглэж хохирогчид гэмтэл учруулсан байдлаар нь яллаагүй. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг бүлэглэж хүндэвтэр хохирол учруулсан гэдэг үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримт гэрч, хохирогч нарын мэдүүлгээр няцаагдаж байна. Тэгэхээр шүүгдэгч нарыг бусдын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэдэг үндэслэлээр нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэн ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.А, Ш.Т нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15  цагийн орчим Налайх дүүргийн ны нутаг дэвсгэр инд иргэн Б.Эыг “Хараал хэлж чулуу шидлээ” гэх шалтгаанаар түүнийг түлхэн өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь  эрүү ясны баруун булан хэсгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ш.Ттэй бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Ш.Т нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15  цагийн орчим Налайх дүүргийн ны нутаг дэвсгэр инд Б.Э нь Ц.Аад өшиглүүлэн газар унасан байхад нь  үйлдлээрээ нэгдэн өшиглөж эрүүл мэндэд нь их биеийн зүүн талаар зөрүүтэй  хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Ц.Атай бүлэглэж  үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Ц.Аын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд би гэрлүүгээ харьж явтал Эл ардаас ирээд “хөөе хөөе” гээд янз бүрийн үг амаа үглээд байх шиг байснаа толгой дээгүүр чулуу шидээд тэгээд би боль гээд түлхэж унагаад цээжрүү нь өшиглөчихөөд яваад өгсөн...” гэх,

шүүгдэгч Ш.Тийн “...Тэгээд би очоод эрүү рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх,

хохирогч Б.Эын “...Тэгээд гарч яваад надад санах юм байхгүй өшиглүүлээд эрүү хугарснаас хойш нэг юм ухаан орсон...” гэх, гэрч С.Б нарын мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн №08шэ/148 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А, Ш.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан жр цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А, Ш.Т нарын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ц.А, Ш.Т нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.А, Ш.Т нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эын бие махбодид хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд нийт 930,610 төгрөгийг нэхэмжилэн нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн ба мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.А 100,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 830,610 төгрөгийн 365,305 төгрөгийг шүүгдэгч Ц.Ааас, 465,305 төгрөгийг шүүгдэгч  Ш.Тэс тус тус гаргуулан хохирогч Ж.Элд олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хор уршгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Шүүгдэгч Ц.А, Ш.Т нар нь мөрдөн байцаалтад болон шүүх хуралда гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тэдэнд хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Ц.А, ******* овогт Ш.Т нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Ц.А, Ш.Т нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугаца хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан жр ял оногдуулах, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ааас 365,000 төгрөг, шүүгдэгч  Ш.Тэс 465,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ж.Элд олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.А, Ш.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А, Ш.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ