Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 0346

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр

       Дугаар 182/ШШ2016/00346

 

Улаанбаатар хот

 

 

 

                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, БСБ мегастор их дэлгүүрийн байранд байрлах, “БСБ Финанс ББСБ” ХХК /РД:5443598/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 540 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, Тайжиуд овгийн Нямжавын Нансалмаа /РД:ОЮ61111909/-д холбогдох

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 0055 тоот гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний үүрэг болох 2 101 903 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Нансалмаа нь “БСБ Финанс ББСБ” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0055 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2 349 800 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Н.Нансалмаа нь зээлийн графикийн дагуу зээлээ төлөхгүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 0055 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, хариуцагч Н.Нансалмаагаас үндсэн зээл 1 442 783  төгрөг, зээлийн хүү 558 029, нэмэгдүүлсэн хүү 101 091 төгрөг, нийт 2 101 903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “…Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн, хариуцагч Н.Нансалмаа нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 0055 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 2 101 903 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна” гэжээ.       

                                                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь хариуцагч Н.Нансалмаад  холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний үүрэг болох 2 101 903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн, хариуцагч Н.Нансалмаа нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 0055 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 2 101 903 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн захирал Ш.Сабит нь шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээс татгалзах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхийг Д.Сэргэлэнд итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 13 тал/

 

Зохигчид эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон                                                   

                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн, хариуцагч Н.Нансалмаа нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 0055 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 2 101 903 /хоёр сая нэг зуун нэг мянга есөн зуун гурван/ төгрөгийг   2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 290 төгрөгийн 50 хувь буюу 24 290 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 24 290 төгрөгийг, хариуцагч Н.Нансалмаагаас 24 290 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-д олгосугай.

 

            4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

            5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                

                                     ШҮҮГЧ                                          Ж.ЦЭНГЭЛ