Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 111/ШШ2017/0013

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Л.*******ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамж нь хууль зөрчсөн байх тул хүчингүй болгож,намайг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан тогтоож, хууль бусаар надад учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх, хуульзүйн туслалцаа авсан болон уг актын улмаас надад учирсан хохирол 2 000 000 /хоёр сая төгрөг/ гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4-р багийн Засаг даргаар 2013 оны 01 сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж байсан ба 2015 оны 06 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын орон тоонд түр томилогдож улмаар өөрийн үндсэн ажилтайгаа давхар эрхэлж байсан ба 2015 оны 08 сард би өргөдлөө өгч Сумын засаг даргын 2015 оны 08 сарын 09-ний өдрийн 62 дугаартай захирамжаар багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2015 ондоо төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн тул Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар тус сумын Тамгын газрын даргын албан тушаалд томилон жинхлэгдсэн юм. Ингээд ажлаа хэвийн ямар нэгэн алдаа, эндэгдэл гаргалгүй хийж байсан.Гэтэл 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон ******* нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн, би чамтай ажиллаж чадахгүй, би өөрийн багаа бүрдүүлж ажиллана, чи ажилгүй байхын зовлонг мэдэр гэх зэргээр удаа дараа дарамталж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Захирамжийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23.1.1. албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн; 23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон; мөн 26.7. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба миний бие Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн аль нэг заалтыг зөрчөөгүй, мөн би ажлын хариуцлага алдаагүй, зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

******* нь урьд Засаг даргын Тамгын газарт нягтлан хийдэг байхдаа Монгол Ардын намын даргын ажил авсан байсан тул би тус сумын тамгын газрын даргын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10-р зүйлийн 10.6 дахь хэсэгт Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээсээ түтгэлзэж тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харъяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасны дагуу хэлж сануулсан болов ч тэтгэмж суулгаад өгчихвөл өөрийн хүсэлтээр гарна гэсэн ч тухайн үеийн хурал нь тэтгэмж суулгаж өгөөгүй. Би дээрхи хуулийн заалтаар *******ийг ажлаас чөлөөлж байсан.

Би төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ л биелүүлж ажиллаж байсан, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад ажил албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр миний хөдөлмөрлөх эрх болон тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл гаргасан.

Миний оронд авсан ******* нь 2016 сонгуулиар сайн ажилласан, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд ороогүй, тухайн албан тушаалын ажлын байрны шалгуурыг хангаагүй. ******* нь хэт намчирхах үзэл гаргаж, үзэл бодлоор ялгаварлаж байгаагаас гадна намайг урьд өөрийг нь ажлаас чөлөөлсөний хариу авч байгаа мэтээр хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Би энэ тухай гомдлоо 2017 оны 01 сарын 16-ны өдөр Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлөөс миний гомдлыг хүлээн авч уг захирамжийг хүчингүй болгосон талаар 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот албан бичгээр мэдэгдсэн юм. Харин тухайн төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг 02 сарын 20-ны үеэр хүлээн авч тус сумын Засаг даргад хандсан боловч намайг ажилд авахгүй гэсэн.Намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл хүлээн авч шийдвэрлэхдээ намайг ажлаас чөлөөлсөн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаа хүчингүй болгохыг зөвлөсөн шийдвэр гаргасан.

Гэтэл тус сумын Засаг дарга нь одоог хүртэл энэ захирамжаа хүчингүй болгохгүй байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Би сум орон нутгийн сайн сайхны төлөө өөрийн мэдсэн сурсанаа зориулах гэж л зүтгэдэг жирийн нэг төрийн албан хаагч билээ. Иймд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамж нь хууль зөрчсөн байх тул хүчингүй болгож, намайг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан тогтоож, хууль бусаар надад учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх, хуульзүйн туслалцаа авсан болон уг актын улмаас надад учирсан хохирол 2 000 000 /хоёр сая төгрөг/ гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Л.******* нь тус шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. Миний бие ******* нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн Засаг даргаар 2013 оны 01 сарын 14-ний өдрөөс ажиллаж байсан ба 2015 оны 06 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын орон тоонд түр томилогдон ажиллаж улмаар өөрийн үндсэн ажилтайгаа давхар эрхэлж байсан ба 2015 оны 08 сард өргөдлөө өгч сумын Засаг даргын 2015 оны 08 сарын 09-ний өдрийн 62 дугаартай захирамжаар багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн.

Улмаар 2015 ондоо төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тул Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийнг Б/01 тоот захирамжаар тус сумы тамгын газрын даргын албан тушаалд томилон жинхлэгдсэн юм. Ингээд ажлаа хэвийн ямар нэгэн алдаа, эндэгдэл гаргалгүй хийж байсан.

Гэтэл 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон ******* нь 2016 оны 11 сараас эхлэн, би чамтай ажиллаж чадахгүй, би өөрийн багаа бүрдүүлж ажиллана, чи ажилгүй байхын зовлонг мэдэр гэх зэргээр удаа дараа дарамталж 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Захирамжийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, мөн хуулийн 26.7-т заасан Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба миний бие Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн аль нэг заалтыг зөрчөөгүй, мөн би ажлын хариуцлага алдаагүй, зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

******* нь урьд Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч хийж байхдаа МАН-ийн ажил авч байсан тул би тус сумын Тамгын газрын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээсээ түдгэлзэх тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харъяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасны дагуу хэлж сануулсан боловч тэтгэмж суутгаад өгчихвөл өөрийн хүсэлтээр гарна гэсэн ч тухайн үеийн хурал нь тэтгэмж суутгаж өгөөгүй. Би дээрх хуулийн заалтаар *******ийг ажлаас чөлөөлж байсан.

Би төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ л биелүүлж ажиллаж байсан, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад ажил албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр миний хөдөлмөрлөх эрх болон тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрхэд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл гаргасан.

Миний оронд авсан ******* нь 2016 оны сонгуулиар сайн ажилласан, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад, тухайн албан тушаалын ажлын байрны шалгуурыг хангаагүй. ******* нь хэт намчирхах үзэл гаргаж, үзэл бодлоор ялгаварлаж байгаагаас гадна намайг урьд өөрийг нь чөлөөлсний хариу авч байгаа мэтээр хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Би энэ тухай гомдлоо 2017 оны 01 сарын16-ны өдөр Төрийн албаны Баянхонгор аймаг дахь сабар зөвлөлд гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл миний гомдлыг хүлээн авч уг захирамжийг хүчингүй болгосон талаар 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот албан бичгээр мэдэгдсэн юм. Харин тухайн төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот шийдвэрийг мөн оны 02 сарын 20-ны үеэр хүлээн авч тус сумын Засаг даргад хандсан боловч намайг ажилд авахгүй гэсэн. Намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар хүлээн авч шийдвэрлэхдээ намайг ажлаас чөлөөлсөн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаа хүчингүй болгохыг зөвлөсөн шийдвэр гаргасан.

Гэтэл тус сумын Засаг дарга нь одоог хүртэл захирамжаа хүчингүй болгохгүй байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Би сум орон нутгийн сайн сайхны төлөө өөрийн сэдсэн сурсанаа зориулах гэж л зүтгэдэг жирийн нэг төрийн албан хаагч билээ.

Иймд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамж нь хууль зөрчсөн байх тул хүчингүй болгож, намайг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан тогтоож, хууль бусаар надад учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсан болон уг актын улмаас надад учирсан хохирол 2000000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Зундуйн Мөнхтөр миний бие 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр тус сумын Засаг даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр томилогдон мөн сарын 21-ний өдөр ажлаа хүлээн авч ажиллаж байна.

2016 оны 11 сарын 23-ны өдрөөс эхлэн Засагдаргын тамгын газрын албан хаагчидтай нэг бүрчлэн уулзаж цаашид төрийн ажлыг чанартай гүйцэтгэх, хамтарч ажиллах, сум орон нутгийн цаашдын хөгжлийн талаар, тухайн албан хаагчийн эрхэлж буй ажлын онцлог хүндрэл бэрхшээлийн талаар ярилцан санал солилцсон болно.

Тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.*******тай сумын мал аж ахуйн болон төрийн байгууллагуудын өвлийн бэлтгэл ямар хэмжээнд хангагдсан талаар ярилцахад өвлийн бэлтгэл 80 хувь хангагдсан гэж тайлбарласан.

Гэвч Ахуй үйлчилгээний барилгын нэг жигүүрийн халаалтын секцүүд хөлдсөн галлагаа байхгүй цаашид үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа тухай түрээслэгчид санал гаргасан юм. Ингээд Л.*******тай халаалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан талаар асуухад тухайн ажиллаж байсан галлагч усыг нь асгаагүйг мэдээгүй байсны улмаас халаалтын системд гэмтэл учирсан гэж хэлсэн. Гэрээний хугацаа нь дууссан гэрээт албан хаагчтай гэрээгээ дүгнээгүй, намрын галлагаа эхлэхэд усыг нь сулласан байдлыг шалгаж үзээгүйн улмаас 46 секц\радиатор\ хагарч хөлдсөн байсан. Энэ халаалтын системд үүссэн хохирлын талаар санал зөрөлдөж цаашид ийм байдлаар сэтгэл гаргахгүйгээр ажиллах юм бол хамтран ажиллах боломжгүй гэдгийг анхааруулж хэлсэн.

Ахуй үйлчилгээний барилгын халаалтыг хэвийн болгож ажилд оруулж, түрээслэгчдийн ажлын байрны хэвийн нөхцөлийг 12 сарын 31 гэхэд хангаж ажиллах хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн боловч ажпаас чөлөөлөгдөх хүртэл биелүүлээгүй юм.

Засаг даргын тамгын газрын дарга бол тухайн байгууллагын аж ахуйг удирдах, ‘хөрөнгийг захиран зарцуулах, ашиглуулах, түрээслүүлэх, ашиглалтаас хасах санал гаргах, зайлшгүй шаардлагатай бол хөрөнгө бэлтгэх үндсэн эрх, үүрэгтэй байдгаас гадна сумын ерөнхий менежер болон байгууллагын төсвийн шууд захирагч байдаг. Ажлын байрны болон албан тушаалын шаардлагын дагуу хийх ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас дараах зөрчил дутагдалуудыг гаргасан байгаа.

1. Ахуй үйлчилгээний барилгын халаалтын 46 секц хагарсан. Засвар хийж хэвийн ажиллагаанд оруулахад 1004500 төгрөгийн хохирол учруулсан тооцоог хавсаргав.

2. Ахуй үйлчилгээний байранд өрөө түрээслэгчидтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч түрээсийн төлбөрийг холбогдох дансанд төвлөрүүлээгүй. Нийт 4 иргэнд өрөө түрээслүүлж 1150000 төгрөгийн түрээсийн орлого оруулахаар гэрээ байгуулсан боловч

тухайн жилд 30000 төгрөгийн орлогыг оруулж үлдэгдэл 1120000 төгрөгийг төсөвт оруулаагүй. мөртөө түрээслэгчдийн 2016 онд үйл ажиллагаа явуулсан гэрэл цахилгааны зардал 1035837 төгрөгийг түрээслэгчдийн өмнеөс төлж төсвийн үргүй зардал гаргасан. Гэрээний мөнгөн дүнг хавсаргав.

3. Халуун  усыг ажиллуулж иргэдийн хэрэгцээг хангах, төрийн хөрөнгийн ашиглалт, хадгалалтын талаар хариуцагч иргэнтэй гэрээ байгуулаагүй. Төрийн хөрөнгийг бусдад түрээслүүлсэний орлого оруулаагүй.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа босго үнээс хамаарч төсвийн шууд захирагч шууд гэрээ байгуулах, тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулах зарчимтай байтал Засаг даргын тамгын газрын 2016 оны түлшийг гэрээ байгуулалгүй ******* ХХК-аар гүйцэтгүүлж 1 тоннын даацтай портор «ашины нэг удаагийн тээвэрлэж ирсэн нүүрсийг 3 тонноор тооцон авч байгууллагад их хэмжээний хохирол учруулсан / 15 удаагийн явалт *2 тн=30тн х65000=1950000 төгрөг/

5.Төсвийн тухай хуулиар тэмдэгтийн хураамж болон итгэжлэл, иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсаны хураамжийг сумын төсөвт төвлөрүүлэх хуультай байтал ажилд орсон цагаас хойш нэг ч төгрөгийг төвлөрүүлээгүй зөрчил гаргасан. / 2016 онд итгэмжлэл хийлгэсэн хүний тоо 50*3000Т=150000 төгрөг, 2015 онд хэдэн хүн итгэмжлэл хийлгэсэн, өөр ямар төрлийн нотариат хийснийг мэдэх боломжгүй юм. Нотариат хийлгэсний хураамжийг бүртгэх дэвтэрииг архивт болон ажил хүлээлцсэн хүнд өгөөгүй болно./ Жишээ болгож нэг итгэмжлэлийг, нийт итгэмжлэлээр мөнгөө авч буй 50 иргэний судалгаагхавсаргав./

6. Л.******* нь өөрийн эрхэлж буй ажлын албан хэрэгцээнд зориулж ширээ, сандал худалдан авч бүртгэлд тусгуулсан боловч хувьдаа авч төрийн хөрөнгийг завшсан. /420000 төгрөгийн баримтыг хавсаргав./

7. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх хуулиар хориотой байтал 2016 оны Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн уулзалтанд оролцож Тамгын газрын даргын хувьд ард иргэддээ намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг албан тушаалаа ашиглан уриалж байгаа нь төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн бегөөд тухайн үөд Л.******* сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. / бичлэгийг Сd-нд хуулж хавсаргав/

8. Л.******* нь 2016 оны 02 сарын 05-нд тухайн үеийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулж тухайн оны 12 сарын 30-ны дотор багтаан тайлагнахаар зааж гэрээ байгуулсан бөгөөд удаа дараа гэрээний биелэлтийг гаргаж ирүүлэхийг шаардсан боловч 2017 оны 01 сарын 10-ыг хүртэл хугацаанд гаргаж тайлагнаагүй нь үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй үнэлэх үндэслэл болж ажлаас чөлөөлөгдсөн.

Төрийн албач хаагч төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журам нь /Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол/ Төсвийн шууд захирагчийн тухайн жилд хийсэн ажлаа төсвийн жилдээ багтаан тайлагнах, үнэлүүлж, дүгнүүлэх ажиллагааны юм. Энэ журмын

2.1. Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй.

2.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй.

2.4.Төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй.

Төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн өрөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

“Хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, албан томилолтоор дотоодод ажиллаж байгаа, сургалтад хамрагдсан, ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байхыг ойлгоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журам нь/УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоол/ Төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ журмын Аравдугаар зүйлд. Удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх талаар дараах байдлаар заасан байдаг.

39.Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

40.Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэсэн журмыг зөрчин томилогдсон нь хууль бус томилгоо тул ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.

Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжинд “Л.*******ийг тус сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь зөрчилтэй томилгоо мөн” гэдгийг нотолсон байгаа. Харин түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй гэснийг миний хувьд сайн ойлгохгүй байгаа учир хуулийн зөвлөгөө авч, судалж байгаа. Учир нь би Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажилагааг явуулсан ба эрх бүхий албан хаагчдаас захирамжийн шийдвэрийн төсөлд хяналтын дагалдах хуудсаар санал авч шийдвэрээ гаргасан тул хуульд үндэслэх зарчмыг баримталсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Л.******* нь төрийн албаны зөвлөлөөс ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг хүчингүй болгосон учир Засаг даргад хандсан мэтээр нэхэмжлэлдээ дурьдсан нь зөвлөмжийг өөрийн биеэр хүлээн авч танилцаагүй, надтай уулзаагүй, утсаар холбогдоогүй байж зөвлөмжийг буруу ойлгосон байгааг илэрхийлж байна.

Төрийн албаны салбар зөвлөлийн зөвлөмж нь Төрийн албаны тухай хууль, энэ хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх хэд хэдэн журмыг зөрчсөн албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох тухай зөвлөмж гаргах биш харин аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтанд ороогүй хүнийг томилсон зөрчилтэй захирамжийг хүчингүй болгох зөвлөмж хүргүүлэх шаардлагатай байсан юм шиг санагдаж байгаа юм. Яагаад вэ гэвэл Төрийн албаны тухай хуулинд дараах байдлаар заасан байна.

Төрийн албаны хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ”.

17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх бопомжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэсэн заалтуудыг зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болговол хууль зүйд нийцэх болов уу гэж үзэж байгаа.

Холбогдох хуулиудыг судалж үзээд ЗДТГ-ын дарга Л.*******ийг томилсон 2016 оны Б/01 захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгож түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж томилгоог зөрчилгүй болгохыг зорьж байсан боловч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлаа тайлагнахгүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж сэтгэлээсээ биш цаг өнгөрөөж байгаа байдал нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үргэлжлүүлэн явуулах боломжгүй байсан. Тиймээс Л.*******ийг Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, төрийн ажлын туршлагатай ******* хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилоод ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалтыг явуулж өгөхийг аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүсэлтээ хүргэсэн боловч одоогоор ажлын байрны сонгон шалгаруулалт түр хойшлогдсон байгаа.

Л.*******ийн хариуцлагагүй үйлдэл төрийн албанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байдлаас улбаалж тухайн байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах талаар өөрт нь зөвлөж, хэрэв барагдуулахгүй байгаа тохиолдолд үнэн бодит байдлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулан 5260337төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах, байгууллагыг хохиролгүй болгохын төлөө шуурхай ажиллана гэдгийг би ажлаа авсан цагаас хойш хэлж сануулсаар байсан. Гэтэл чи намайг халах захирамжаа гарга, ажлаа ав гэх мэтээр танхайрч, шийдвэр гарч ажлаа өгмөгц Солонгос улс руу гараад хөдөлмөр эрхэлж байгаа тул хариуцах эзэнгүй гэсэн байдлаар өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулагүй ба цагдаад өгч шалгуулах боломжгүй байгаа юм.

Хариу тайлбарт дурьдсан хариуцлагагүй, ёс зүйгүй байдал, хуулийг дагаж мөрддөггүй зэрэг нь Л.*******ийг төрийн албанд болон төрийн албаны удирдах албан тушаалд ажиллах боломжгүй гэдгийг харуулж байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зундуйн Мөнхтөр миний бие 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Шинэжинст сумын Засаг даргын албан тушаалд 2016 оны 11 сарын 16-ны өдөр томилогдож, мөн сарын 21-ний өдөр ажлаа хүлээж авсан. 2016 оны 11 сарын 23-ны өдрөөс эхлэн Тамгын газрын бүх төрийн албан хаагчидтай нэг бүрчлэн уулзаж цаашид энэ төрийн ажлыг чанартай гүйцэтгэх хамтарч ажиллах, орон нутгийн цаашдын хөгжлийн талаар тухайн албан хаагчийн эрхэлж буй ажлын онцлог, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцан санал солилцсон. Тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.*******тай сумын мал аж ахуй болон төрийн байгууллагуудын өвлийн бэлтгэл ямар хэмжээнд хангагдсан талаар ярихад өвлийн бэлтгэл 80 хувь хангагдсан гэж тайлбарласан. Гэвч ахуйн үйлчилгээний барилгын нэг жигүүрийн халаалтын секцүүд хөлдсөн галлагаа байхгүй цаашид үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа талаар түрээслэгчид олон удаа санал гаргасан юм. Тухайн үед байгууллагын ажлыг дөнгөж авсан, сайн мэдэхгүй байсантай холбоотойгоор судлах цаг хугацаа шаардлагатай байсан учраас жоохон удааширсан. Ингээд Л.*******тай халаалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан талаар асууж тодруулахад тухайн ажиллаж байсан галлагч усыг нь асгаагүйг мэдээгүй улмаас халаалтын системд гэмтэл учирч бага секц нь хагарсан байхаа гэсэн мэдээг өгсөн. Гэрээний хугацаа дууссан гэрээт албан хаагчтай гэрээгээ дүгнээгүй, намрын галлагаа эхлэхэд усыг нь сулласан байдлыг шалгаж үзээгүйн улмаас 46 секц хагарч хөлдсөн байсан. Энэ халаалтын системд үүссэн хохиролын талаар санал зөрөлдөж цаашид ийм байдлаар сэтгэл гаргахгүйгээр ажиллах юм бол хамтран ажиллах боломжгүй гэдгийг анхааруулж хэлсэн. Ахуйн үйлчилгээний барилгын халаалтыг хэвийн болгож ажилд оруулж түрээслэгчдийн ажлын байрны хэвийн нөхцөлийг 2016 оны 12 сарын 31-н гэхэд хангаж ажиллах хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн боловч ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл хугацаанд засаж сайжруулах ажлыг хийгээгүй байсан. Засаг даргын тамгын газрын дарга бол тухайн байгууллагын аж ахуйг удирдах, хөрөнгийг захиран зарцуулах, ашиглуулах, түрээслүүлэх, ашиглалтаас хасах санал гаргах, зайлшгүй шаадлагатай бол хөрөнгө бэлтгэх эрх үүрэгтэй байдгаас гадна сумын ерөнхий менежер болон байгууллагын шууд захирагч байдаг. Ажлын байрны болон албан тушаалын шаардлагын дагуу хийх ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас дараах зөрчил дутагдалуудыг гаргасан байгаа.

1. Ахуйн үйлчилгээний барилгын халаалтын 46 секц хагарсан. Засвар хийж хэвийн ажиллагаанд оруулахад 1004500 төгрөгийн хохирол учруулсан тооцоог нягтлан бодох бүртгэлээр гаргуулсан.

2. Ахуйн үйлчилгээний байранд өрөө түрээслэгчидтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч түрээсийн төлбөрийг холбогдох дансанд төвлөрүүлээгүй. Нийт 4 иргэнд өрөө түрээслүүлж, 1150000 төгрөг оруулахаар гэрээ байгуулсан боловч тухайн жилд 30000 төгрөгийн орлогыг оруулж, үлдэгдэл 1120000 төгрөгийг төсөвт оруулаагүй мөртлөө түрээслэгчдийн 2016 онд үйл ажиллагаа явуулсан гэрэл цахилгааны зардал 1035837 төгрөгийг түрээслэгчдийн өмнөөс төлж төсвийн үргүй зардал гаргасан.

3. Халуун ус ажиллуулж иргэдийн хэрэгцээг хангах, төрийн хөрөнгийн ашиглалт, хадгалалтын талаар хариуцагч иргэнтэй гэрээ байгуулаагүй. Төрийн хөрөнгө бусдад түрээслүүлсэний орлого оруулаагүй.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа босго үнээс хамаарч төсвийн шууд захирагч шууд гэрээ байгуулах, тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулах зарчимтай байтал Засаг даргын тамгын газрын 2016 оны түлшийг гэрээ байгуулалгүй ******* ХХК-аар гүйцэтгүүлж 1 тоннын даацтай пронтор машины нэг удаагийн тээвэрлэж ирсэн нүүрсийг 3 тонноор тооцон авч байгууллагад их хэмжээний хохирол учруулсан /15 удаагийн явалт 1950000 төгрөг/ Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч Л.******* нь шүүх дээр гэрээтэй болоод ирсэн. Үүнийг гайхаж байна. Би бодохдоо 2015 оны гэрээний сүүлч дээр нүүрний он сарыг солиод, нотариатаар батлуулж, хэрэгт хавсаргасан гэж үзэж байна.

5. Төсвийн тухай хуулиар тэмдэгтийн хураамж болон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсаныг сумын төсөвт төвлөрүүлэх хуультай байтал ажилд орсон цагаас хойш нэг ч төгрөгийг төвлөрүүлээгүй зөрчил гаргасан.

6. Нотариат хийлгэснийг бүртгэх дэвтрийг архивт болон ажил хүлээлцэх хүнд өгөөгүй.

7. Л.******* нь өөрийн ажиллаж буй ажлын байрны албан хэрэгцээнд зориулж ширээ сандал худалдан авч бүртгэлд тусгуулсан боловч хувьдаа авч төрийн өмч хөрөнгийг завшсан гэж би хувьдаа үзэж байгаа. Яагаадгэхээр ажил хүлээлцэхэд хүлээлгэж өгөөгүй юм.

8. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь тус төрийн үйл ажиллагаанд оролцох эрх хуулиар хориотой байтал 2016 оны Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн уулзалтад орж Тамгын газрын даргын хувьд ард иргэддээ намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг албан тушаалаа ашиглан уриалж байгаа нь төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд тухайн үед Л.******* сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан.

9. Л.******* нь 2016 оны 02 сарын 05-нд тухайн үеийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулж, тухайн оны 12 сарын 30-ны дотор багтаан тайлагнахаар зааж гэрээ байгуулсан бөгөөд удаа дараа гэрээний биелэлтийг гаргаж ирүүлэхийг шаардсан боловч 2017 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тайлагнаагүй нь үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй үнэлэх үндэслэл болж ажлаас чөлөөлөгдсөн.

Төрийн албан хаагч, төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журам нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолд, төсвийн шууд захирагчийн тухайн жилд хийсэн ажлаа төсвийн жилдээ багтаан тайлагнах, үнэлүүлж, дүгнүүлэх ажиллагааны журам юм.

Энэ журмын 2.1. Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй,

2.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй.

2.4. Төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, түүний үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй.

Төсвийн шууд захирагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, албан томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаа, сургалтад хамрагдсан, ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байхыг ойлгоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолд, Төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ журмын 10 дугаар зүйлд, удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх талаар дараах байдлаар заасан байдаг.

39. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай. Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчинтөгөлдөр байна.

40. Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэсэн журмыг зөрчин томилогдсон нь хууль бус томилгоо тул ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.

Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжид Л.*******ийг тус сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь зөрчилтэй томилгоо мөн гэдгийг нотолсон байгаа. Харин түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй гэснийг миний хувьд сайн ойлгохгүй байгаа учир хуулийн зөвлөгөө авч судласан. Учир нь би Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулсан ба эрх бүхий албан хаагчдаас захирамжийн шийдвэрийн төсөлд хяналтын дагалдах хуудсаар санал авч, шийдвэрээ гаргасан тул хуульд үндэслэх зарчмыг баримтласан гэж үзэж байна. Тийм учраас 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаа хүчингүй болгоогүй.

Л.******* нь төрийн албаны зөвлөлөөс ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг хүчингүй болгосон учир Засаг даргад хандсан мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь зөвлөмжийг өөрийн биеэр хүлээн авч танилцаагүй, надтай уулзаагүй, утсаар холбогдоогүй байж зөвлөмжийг буруу ойлгосон байгааг илэрхийлж байна.

Төрийн албаны салбар зөвлөлийн зөвлөмж нь Төрийн албаны тухай хууль, энэ хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх хэд хэдэн журмыг зөрчсөн албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох тухай зөвлөмж гаргах биш харин аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон зөрчилтэй захирамжийг хүчингүй болгох зөвлөмж хүргүүлэх шаардлагатай байсан юм шиг санагдаж байгаа. Яагаад гэхээр Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т, энэ хуулийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаал томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Холбогдох хуулиулыг судалж үзээд Шинэжинст сумын ЗДТГ-ын дарга Л.*******ийг томилсон 2016 оны Б/01 захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгож, түүнийг түзр орлон гүйцэтгэгчээр томилоод ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж томилгоог зөрчилгүй болгохыг зорьж байсан боловч миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажлаа тайлагнахгүй, хариуцсан ажилдаа хариуцлаггүй хандаж, сэтгэлээсээ биш цаг өнгөрөөж байгаа байдал нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үргэлжлүүлэн явуулах боломжгүй байсан. Тиймээс Л.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн ажлын туршлагатай ******* хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилоод ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулж өгөх хүсэлтийг Баянхонгор аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргэсэн боловч одоогоор ажлын байрны сонгон шалгаруулалт түр хойшлогдсон байгаа.

Л.*******ийн хариуцлагагүй үйлдэл, төрийн албанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байдлаас улбаалж тухайн байгууллагад учруусан хохирлыг барагдуулах талаар өөрт нь зөвлөж, хэрэв барагдуулахгүй байгаа тохиолдолд үнэн бодит байдлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулан 5260337 хохирлыг бүрэн барагдуулах, байгууллагыг хохиролгүй болгохын төлөө шуурхай ажиллана гэдгийг би ажлаа авснаасаа хойш хэлж сануулсаар байсан. Гэтэл чи намайг халж захирамжаа гарга, ажлаа ав гэх мэтээр танхайрч, шийдвэр гарч ажлаа өгмөгцөө Солонгос улс руу гараад хөдөлмөр эрхлэж байгаа тул хариуцах эзэнгүй гэсэн байдлаар өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие даваахүү овогтой Амарсайхан нь 2017 оны 01 сарын 11-ний өдөр Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа билээ. Уг албан тушаалд ажиллаж байсан Л.******* нь захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаснаар уг албан тушаалд ажиллаж байгаа намайг гуравдагч этгээд тайлбар өгөх ёстой гэсэн билээ. Иймд дараах тайлбарыг гаргаж байна.

1.Хэрэв би энэ ажилд ороогүй бол надад өөр ажилд орох боломж байсан /Жишээ нь төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч гэх мэт/

2. Би шүүх хуралд оролцохгүй.

3. Миний эрх ашиг хөндөгдөж байгаа нь үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ .

Л.******* нь төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр11.2-т ... “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.”...гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох нь монгол улсын төрийн албан хаагчийн тангараг,Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 08 ны өдрийн 24 дугаар “Нэр дэвшүүлэх “тухай тогтоол, Шинэжинст сумын засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны тодоройлолт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь Л.*******ийг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулсан гэх боловч сонсох ажиллагаа явуулаагүй болох нь ” Сонсох ажиллагааг явуулсан хавтаст хэрэгт авагдсан сум байгууллагын шийдвэрийн төсөлд санал авах хяналтын дагалдах хуудас, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудаснаас өөр бичгийн баримт байхгүй, халах тухайгаа бичгээр биш амаар мэдэгдэж байсан, ажлаас чөлөөлсний дараа *******т гарсан захирамжийн талаар мэдэгдэж ярилцсан зүйл байхгүй гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар,2017оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сум байгууллагын шийдвэрийн төсөлд санал авах хяналтын дагалдах хуудас, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас зэргээс тогтоогдож байна .Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан ...“Оролцогчийг сонсоно”... ,27 дугаар зүйлд заасан ...“Сонсох ажиллагааг явуулна”..., 29 дүгээр зүйл...”Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөнө ”... гэсэн заалтуудыг зөрчиж захиргааны сонсох ажиллагааг огт явуулаагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 3612500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаарлага гаргасан байх бөгөөдТөрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 3612500 төгрөгийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Л.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, хууль зүйн боловсролгүй , хуулийн зөвлөгөө авах шаардлага нь түүнийг ажлаас чөлөөлсөнтэй шууд холбоотой, хариуцагч тал эрх мэдэлтэй , хууль зүйн зөвлөгөө авах хуульзүйн мэргэшсэн хэлтэстэй зэргийг харгалзан үзэж, хуульзүйн туслалцаа авсан хөлс 1500000 төгрөгийг хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үндэслэж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож, Л.*******ийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын ажил албан тушаалд тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох төгрөгийг нэхэмжлэгч Л.*******т олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгосугай.

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагчаас 2000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнээс 500000 төгрөгийг хасч 1500000 төгрөг гаргуулж Л.*******т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ