Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/04557

 

2016 оны 07 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04557

Улаанбаатар хот

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Булган сум, 6 дугаар баг, Бүрэнхайрханд оршин суух, Их шарнууд овогт Мөнхтүвшингийн Хаш-Эрдэнэ /РД-ПБ92122910/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22а байр, 143 тоотод оршин суух, Боржигон овогт Янжинлхамын Тунгалагтамир /РД-ХЗ69090828/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Хаш-Эрдэнэ болон Я.Тунгалагтамир нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний дагуу Я.Тунгалагтамир нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл хугацаагаар 4,500,000 төгрөгийг хүүгүй зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

Гэвч Ч.Тунгалагтамир нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй тул Ч.Тунгалагтамираас 3,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: М.Хаш-Эрдэнэ миний бие Я.Тунгалагтамираас нийт 3,800,000 төгрөг нэхэмжилснээс 800,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг нь хариуцагч Я.Тунгалагтамир нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэ нь хариуцагч Я.Тунгалагтамираас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,800,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн 3,800,000 төгрөгийн 800,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг Я.Тунгалагтамир нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор М.Хаш-Эрдэнэд төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 37,875 төгрөг, хариуцагч Я.Тунгалагтамираас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 37,875 төгрөгийг тус тус гаргуулан М.Хаш-Эрдэнэд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М.Хаш-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Я.Тунгалагтамирт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн 3,800,000 төгрөгийн 800,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг Я.Тунгалагтамир нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор М.Хаш-Эрдэнэд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 37,875 төгрөг, хариуцагч Я.Тунгалагтамираас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 37,875 төгрөгийг тус тус гаргуулан М.Хаш-Эрдэнэд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД