Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шинжээч Т.Н*******,

гэрч Н.Ц, А.М, О.И,

шүүгдэгч Х.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:     

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М******* овогт Х.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006110003 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-нд ******* ажилтай, , хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, М******* овогт Х.Я.

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.Я нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвд Б.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ягийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би гэртэй амарч байхад манай дүү Ж залгаад “Э “” төвөөс юм зөөгөөд байна. Болж байгаа юм уу?” гэхэд “болохгүй би очъё” гээд хамтран ажиллах шүүхийн шийдвэр байсан тэрийг бариад яваад очсон. Очтол гэдэг залуу кассын машин салгаж байна гээд байж байсан. Э хайрцагтай баахан цай аваад гарч байсан. Тэгэхээр нь “чи   яагаад байгаа юм бэ? хуц” гэх мэт олон юм яриад над руу дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд цайг нь цохиод унагасан тэгтэл Э өөрөө хойшоо унахдаа миний өвдөгний нүд рүү өшиглөсөн. Тэгсэн ээ хойшоо суусан болсон явдал л тэр тэгэж байтал Ж гаднаас орж ирээд бичлэг хийсэн. Тэгтэл” чи намайг зодчихлоо цагдаа дууд” гэсэн би “дуудна л биз би чамайг яагаачгүй” гэж хэлсэн. Одоо бичлэг нь байгаа би гараад юм зөөсөн байна уу? гээд хартал хөргөгч гэх мэт зүйл зөөсөн байсан. Болсон явдал л энэ” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Цын өгсөн “Арын өрөөнд хэрүүл болоод байхаар нь би агуулахаас гарч ирээд хартал Х.Я Э эгчийг гараараа цохиод хоёулаа барилцаад авчихсан зогсож байсан. Гараараа баруун нүдний доор цохисон. Дараа нь барьж явсан бичиг баримтаараа цохисон. Эхлээд гараараа цохисон нь үнэн. Би тэр үедээ мартсан байна лээ” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Мгийн өгсөн “Би Х.Ятэй ямар нэг холбоо байхгүй. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг би хийсэн. Би одоо үзлэг хийсэн тэмдэглэлээ ерөнхийдөө санаж байна. Тухайн үед өөрөө 2, 3 удаа орж гарсан байсан. Камерын бичлэгээр сайн танигдахгүй байсан. Өөрсдөөр нь хувцсыг нь хэлүүлж байгаад яг цаг хугацааг нь өөрсдийг байлгаж байгаад бичсэн. Аль хацрыг нь сайн мэдэхгүй байна ямар ч гэсэн нэг шанааны хавьд улайсан байгаа харагдсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Тэр үед толгой жоохон өвдөөд байна шинжээч эмчид үзүүлнэ гэсэн тийм байдалтай байсан. Тухайн үед харах боломжгүй. Хэрэг болсон газар би орж үзсэн хойно байсан хүмүүс харах боломжтой байсан. Тэгэхдээ ажилчид гээд тэр өрөөнд орж гарч байгаа хүмүүс байсан санагдаад байх юм. Тэр үед орой байсан нэлээн хөдөлгөөн ихтэй байсан ямар ч байсан өөр зүйл ажиглагдаагүй. Би тухайн үед камерын үзлэгт гарсан зүйлийг бүгдийг нь тэмдэглэлдээ тусгаж чадсан. Камерт үйл явдал байгаагүй. Зөвхөн орж гарч байгаа хэсэг л байсан. Хэрэгт  ач холбогдолтой зүйл байгаагүй. Ядамсүрэнгийн орж гарч байгаа бичлэг л байсан өөр юм байхгүй. Хохирогчийн бичлэг байхгүй зөвхөн Ядамсүрэнгийн орж гарч байгаа бичлэг байсан. Дэлгүүрт хохирогч явж байна гэсэн. Хохирогчийн нүүр царай бусад зүйл нь бичлэг дотор тийм зүйл гараагүй. Утсаар яриад өөрийн биеэр Э ирээд мэдүүлэг өгөөд тэгсэний дараа хэргийн газар руу явсан. Утсаар ярьчихаад тэгээд өөрөө ирсэн. Тухайн үед жижүүрээс надад дуудлага өгсөн. Би хүмүүсээс нь тайлбар мэдүүлгийг нь аваад тухайн хэргийн газар очиж камерын бичлэгт үзлэг хийсэн. Тухайн үед жижүүрт гарч байсан мөрдөгчөөр хийлгүүлсэн. Намайг уулзах үед бол Ядамсүрэнгийн гарт шийдвэр цаас байгаагүй. Камерын бичлэгт үзлэг хийж байхад хавтастай хуйлсан юм байсан билүү одоо сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт О.Игийн өгсөн “Би одоо “” худалдааны төвд ажиллаж байгаа. Шүүгдэгч Х.Яг танихгүй, өмнө харж байсан. Энэ хүнд хувийн ашиг сонирхлоор гүтгэх доромжлох тийм зүйл байхгүй. Эыг танина Налайхад ирсэн цагаасаа танина. Байгууллагын дарга болохоор би тэр хүний ажилтан өөр ямар нэг холбоогүй. Цалингаа энэ хүнээс авдаг. Хэрэг гарсан өдөр арын өрөөнд Э, Номин бид ажил байдлын талаар ярилцаад байж байсан. Номин гэж Оюундарийг бид нар ингэж дууддаг. Ядамсүрэн гаднаас орж ирэхэд би байсан. “Э хаана байна” гээд орилоод орж ирсэн. Би үүдэнд нь зогсож байгаад гараад хартал Э хаана байна энэ дэлгүүрээс юу зөөгөөд байгаа юм чиний юм гэж энд байхгүй. Тэгээд шууд арын өрөөнд ороод ирсэн. Энэ хүн цаас барьж орж ирээд “энэ дэлгүүр удахгүй биднийх болно. Чи энэ дэлгүүрээс юу зөөдөг юм чиний гэх юм байхгүй” гээд барьж явсан цаасаараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн ээ цаас ширээ рүү шидээд баруун гараараа шанааных нь тэнд цохисон. Тэгээд залаар нэг хэрүүл болоод явсан ” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Н*******ийн өгсөн: “...Тоогоор илэрхийлбэл хэд орчим хувь байдгыг сайн мэдэхгүй байна. Давхар манна гэх өвчин илэрсэн байна, энэ нь тархи доргилтын нэг гол шинж байгаа нүдний алиман дээр дарж үзэхэд өвдөлт мэдрэгдэх энэ гавлын дотоод даралт ихэссэндээ холбоотой өвдөлт мэдрэгддэг шинж байдаг. Багажийн оношлогоо хийж болно. Рентген зураг, компьютер томографи, тархины цахилгаан бичлэг тэгэхдээ эд нар нь тархи доргилттой хавсрах ямар нэг өвчин байна уу? үздэг ер нь бол мэдрэлийн үзлэгээр оношлоно энд бүх шинж нь илэрсэн байна. Анхны дүгнэлт дээр мэдрэлийн оношууд нь илэрсэн байна. Тэгэхээр нэмэлт шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эын өгсөн: “...Би Налайхад шинээр нээгдсэн захад лангуу түрээслэж авсан юм. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “” дэлгүүрээс шинэ зах руу лангуу хөргөгч зөөж байтал дэлгүүрт манай хадам ах Ядамсүрэн орж ирээд “компаны юм зөөлөө, чиний юм гэж энд байхгүй” гээд барьж явсан хайрцагтай кофе цохиж унагаад цамцнаас татаад чирч баруун нүдний доод хэсэгт цохисон. Тэр үед хажууд манай нягтлан бодогч О байсан. Цаанаас Энхцэцэг, Цэрэндулам, Ичинхорлоо, Ө нар ирсэн. Тэр үед гаднаас Ж гэдэг дүү нь орж ирээд гар утсаараа бичлэг хийгээд байсан.

...Надад гаргаж өгөх хохирол, төлбөрийн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, одоогоор гомдолтой байна, уучлалт гуйгаад эвлэрвэл гомдоод байх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 09-10 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Жгийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “” төвийн кассын машиныг дэлгүүрийн эд зүйлийг зөөх гээд арагшаагаа оруулчихсан байсан. Тэгээд ах Ядамсүрэндээ Эыг “эд зүйлийг Налайх зах руу зөөж байна” гэж хэлээд дэлгүүрт ортол “та нар зайл, та нарын юм биш, цагдаа дуудаж өгнө шүү” гэхээр нь “цагдаагаа дууд” гэж хэлээд байж байтал Өлзий гээд худалдагч нь ахыг түлхчихсэн зогсож байсан.

...Э манай ахыг доромжилж байсан. Намайг зодсон гэж цагдаад өгнө гэж хэлж байсан. Тэрнээс бол намайг харж байх үед хоорондоо зодолдсон, бэртэж гэмтээсэн, нэгнийгээ цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 17-18 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.О өгсөн “...Тэр орой 18 цагийн үед Э эгч бид 2 дэлгүүрийн арын тасалгаанд байхад Ядамсүрэн ах орж ирээд “чиний юм гэж энд байхгүй, чи юу ч үгүй гуйлгачин ирчихээд хэний юман дээр ингэж байгаа юм бэ” гээд барьж явсан цаасаараа Эын нүүр рүү гуядаад барьж байсан хайрцагтай кофег нь газар цохиж унагаасан. Тэгээд хувцаснаас нь татаад 2 тийш нь чирч гулдчаад байсан.

...Гараараа цохихыг хараагүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өгийн өгсөн “...Э “ёооё” гээд орилох дуу гарахаар нь би яваад очиход Ядамсүрэн Эын хувцаснаас нь барьчихсан зогсож байхаар нь голоор нь орж салгасан.

...Намайг очихоос өмнө цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би Эыг ёолох дуунаар очсон юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Энхцэцэгийн өгсөн “...Ядамсүрэн Эыг нүүрэнд нь гараараа цохисоныг би хараагүй. Намайг явж очихоос өмнө нүүрэнд нь цохисон шинжтэй Э “нүүрэндээ цохиулчихлаа” гээд нүүрээ дараад суугаад байхад Ядамсүрэн “битгий маяглаад бай” гээд байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

 

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №08шэ/550 дугаар:

  1. “Б.Эын биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 32 дугаар тал/

 

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №392 дугаар:

  1. “Шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 08шэ/550 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Хохирогч Б.Эын биед тухайн үед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 138 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 34 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Я нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Эыг Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” төв гэх дэлгүүрээс эд зүйл дураараа зөөлөө гэх шалтгаанаар маргалдан түүний толгой орчим гараараа цохиж тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Х.Ягийн “...Тэгэхээр нь миний уур хүрээд цайг нь цохиод унагасан. ...Тэгтэл чи намайг зодчихлоо цагдаа дууд гэсэн би дуудна л биз би чамайг яагаачгүй...” гэх,

гэрч Н.Цын”... Х.Я Э эгчийг гараараа цохиод хоёулаа барилцаад авчихсан зогсож байсан. Гараараа баруун нүдний доор цохисон. Дараа нь барьж явсан бичиг баримтаараа цохисон. Эхлээд гараараа цохисон нь үнэн...” гэх,

гэрч А.Мгийн “ ...Тухайн үед жижүүрээс надад дуудлага өгсөн. Би хүмүүсээс нь тайлбар мэдүүлгийг нь авсан. ...Хавдсан юм бол харагдаагүй, Өөрөө том хацартай хүн болхоор хавдсан харагдаагүй, зүгээр улайсан байсан. Тэгэх дээ би хүдээр ялгаж хэлж чадахгүй...” гэх,

  гэрч О.Игийн “...Чи энэ дэлгүүрээс юу зөөдөг юм чиний гэх юм байхгүй гээд барьж явсан цаасаараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн ээ цаас ширээ рүү шидээд баруун гараараа шанааных нь тэнд цохисон...” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Эын “...Ядамсүрэн орж ирээд “компаны юм зөөлөө, чиний юм гэж энд байхгүй” гээд барьж явсан хайрцагтай кофе цохиж унагаад цамцнаас татаад чирч баруун нүдний доод хэсэгт цохисон. ...Надад гаргаж өгөх хохирол, төлбөрийн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй.” гэх, 

гэрч Г.О “...барьж явсан цаасаараа Эын нүүр рүү гуядаад барьж байсан хайрцагтай кофег нь газар цохиж унагаасан. Тэгээд хувцаснаас нь татаад 2 тийш нь чирч гулдчаад байсан.  ...Гараараа цохихыг хараагүй...” гэх,

гэрч Б.Өгийн “...Э “ёооё” гээд орилох дуу гарахаар нь би яваад очиход Ядамсүрэн Эын хувцаснаас нь барьчихсан зогсож байхаар нь голоор нь орж салгасан...” гэх,

гэрч Х.Энхцэцэгийн “...Ядамсүрэн Эыг нүүрэнд нь гараараа цохисоныг би хараагүй. Намайг явж очихоос өмнө нүүрэнд нь цохисон шинжтэй Э “нүүрэндээ цохиулчихлаа” гээд нүүрээ дараад суугаад байхад Ядамсүрэн “битгий маяглаад бай” гээд байсан” гэх мэдүүлгүүд, 2018 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн №08шэ/550 дугаар дүгнэлт /хх-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Я Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугын шатанд “...Г.О, О.И, Н.Ц нар гараар болон цаасаар цохисон тухай зөрүүтэй мэдүүлдэг, зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зааснаар хэн яаж үйлдсэнийг бүрэн тогтоож чадаагүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах...” гэсэн өмгөөллийн үгийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь гэрчүүдийн мэдүүлгийн агуулгад мөрдөн байцаалтын шатанд өөрчлөлт орсон хэдий ч шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан мэдүүлгийг худал мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй, мөн зарим гэрчүүдийн мэдүүлэг нь зөрүүтэй боловч болсон үйл баримтыг өөр өөр цаг үед, харилцан адилгүй нөхцөл байдалд харсан, сонссоноо мэдүүлсэн байх тул дахин шалгах шаардлагаггүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Х.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань сонгох санкцитай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр байхгүй гомдолгүй талаар хэлж байсан. Гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгэж өгнө үү” гэх,

шүүгдэгч Х.Ягээс “Х.Я: Би 60 хүрч байгаа хүн. Олон цагийн ажлыг хийхэд хүндрэлтэй байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Я нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Х.Я нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв. 

 

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.Я нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. М******* овогт Х.Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Яг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Яд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Яд мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 2 ширхэгийг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
  6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Х.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ