Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 0366

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

 

 

      Дугаар 182/ШШ2016/00366

 

 

 

Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 79 дүгээр гудамжны 1103 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, Бодонгууд овгийн Цагаанхүүгийн Энх-Амгалан /РД:СЙ62082702/-ийн хүсэлттэй,

Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Энх-Амгалан шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна.

Ц.Энх-Амгалан миний бие нь 1978 онд 7 дугаар ангиасаа сургуулиас гарч, аав, ээж дээр мал маллаж байгаад Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөрийн нэгдэлд 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 26-ны хүртэлх хугацаанд зарлага, галчаар тус тус ажиллаж байсан юм. Миний бие нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэж байгаа болно. 2013 онд манай гэрт гал гарч, эд зүйл, хөдөлмөрийн дэвтэр гэх зэрэг бичиг баримт шатаж үрэгдсэн юм.

Иймд архиваас шүүлгэж олдсон баримтууд, гэрч Г.Баярмаа, А.Паламдорж нарын мэдүүлэг зэргийг үндэслэж, Ц.Энх-Амгалан намайг 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 26-ны хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөрийн нэгдэлд галч, үтрэмийн ажилчнаар тус тус ажиллаж  байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энх-Амгалан нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Энх-Амгалан нь 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 26-ны хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөрийн нэгдэлд зарлага, галчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 107 тоот тушаалын хуулбар, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 124 тоот даргын тушаалын хуулбар, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 151 тоот даргын тушаалын хуулбар, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 тоот даргын тушаалын хуулбар, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1986 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот даргын тушаалын хуулбар, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 105 тоот даргын тушаалын хуулбар, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/279 тоот албан бичгийн хуулбар, гэрч А.Паламдорж, Г.Баярмаа нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах заалтыг баримтлан Ц.Энх-Амгалан нь 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 26-ны хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөрийн нэгдэлд зарлага, галчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ                          Ж.ЦЭНГЭЛ