| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0072/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/72 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000000042 дугаартай 2 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” *******ы цехэд ******* ажилтай, , хамтаар ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Н.Д.
Прокуророос тогтоосон хэргийг агуулга: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Яллагдагч Н.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн инд согтуугаар М.Ттэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2019 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 21 цагийн орчимд ******* аймгийн анд байрлах “” тоглоомын газарт Б.Нтэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Н, М бид 3 Нисэхийн хороонд ахындаа орж 1 шил архи уугаад Мыг хүргэж өгөх гээд ахынхаагаа гараад алхаад явж байсан. Тэгсэн чинь урдаас “Делика” маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 ах хүрч ирээд хаана явж байгаагаа мэдэж байна уу? гэж асуухаар нь би “мэднэ” гэж хариулсан. Тэгээд Т гээд жолооч нь бууж ирэхээр нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Согтуу байсан болохоор цохисоноос хойших үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн цагдаад баригдсан байсан. Би дорнод аймгиийн 9-р багийн 10-р байранд байрлах биллъярдны газар 2 найзтайгаа, ахтайгаа хамт биллъярд тоглохоор орсон. Өөр өрөөнд Нандин-Эрдэний дүү манай ахтай манай ахтай хамт өөр тоглоом тоглохооор орсон байсан. Тэгээд тэр 2 маргалдаад манай ахыг Н 1 цохисон гээд өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхээр нь би Нандин-Эрдэний дүүгийнх нь бөгсрүү өшиглөсөн. Тэгсэн Н намайг боогоод авахаар нь толгойгоороо нэг мөргөөд хавсраад унагаасан. Тэгсэн тоглоомын газрын хүмүүс бид нарыг хөөж гаргасан. Тэгээд гэр гэртээ харьсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Хохирогч М.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн орчим найз Э.Э утсаар яриад “хөлөө гэмтээсэн байгаа учир машинтайгаа хүрээд ирээч хүүхдээ цэцэрлэгээс авъя” гэхээр нь Налайх дүүргийн Нисэхийн 23 дугаар гудамж 01 тоотод очоод Эийг аваад урд талын гудамжинд нь явж байтал үл таних 3 согтуу залуучууд зам хөндлөн зогссон машин явж болохгүй болохоор нь би буугаад “ах нь явах хэрэгтэй байна биеэ зөв авч яваач” гэж хэлсэн чинь хар өнгийн куртик өмссөн 20 орчим насны залуу нь миний нүүрэнд гараараа цохиж газар унагаан тал талаас нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Энэ үед Э салгах гэж дундуур орсон боловч дийлэхгүй байсан учир өөрөө цагдаа дуудахаар явсан хойгуур нь би өөрөө уг хүмүүсээс салаад Эийн гэрийн зүг явж байтал Э өөрийн эхнэр Урнааг дагуулаад урдаас гараад ирсэн юм. Ингээд машинаа авах гээд очих үед дээрх гурван залуу миний машинд ороод суусан байж байгаад бид нарыг ирэх үед машинаас бууж ирээд Н гэх казак залуу нь ирээд миний доод эрүүнд нэг удаа цохиж газар унагаасан. Энэ үед цагдаа нар ирээд уг гурван залууг машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-21 дүгээр тал/,
Гэрч Н.Уийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд хэсэг хугацааны дараа хашааны гадаа хүмүүс орилолдоод байхаар нь юу болоод байгааг харах санаатай гэрээс гараад ирэх үед манай нөхөр Э алхаж хашаанд орж ирээд “гар утсаа аваад гараад ир Тг хүн зодоод байна цагдаад дуудлага өгье” гэ хэлээд зогсож байтал Т араас нь гүйж хашаанд орж ирээд хашааны баруун талд байсан хураалттай байсан шургааг модноос нэгийг аваад буцаад гүйгээр гарсан. Ингээд Э бид 2 араас нь алхаж очих үед Тгийн машинд 2 залуу ороод суусан харин бараан өнгийн куртик өмссөн залуу нь машины гадна зогсож байсан. ...Энэ үед Тг машин дотор сууж байсан 2 залуугийн нэг нь нүүрэн тус газар нь нэг удаа цохиж газар унагах үед цагдаа машинтай ирээд тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь аваад явсан... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-32 дугаар тал/,
Гэрч Ө.Нурдыбекийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд уг айлаас гараас замын дунд алхаж явсан ар талд ногоон өнгийн Делика машин ирж зогсож машинаас 2 залуу бууж ирээд жолооч залуу нь “пизда нар минь замаас зайлаач, хаана явна гэдгээ мэдэж байна уу” гэж хэлээд маргалдаж эхэлсэн юм. Гэтэл манай найз Доржсүрэн гүйж очоод жолооч залууг нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиж авсан. Энэ үед М очоод нөгөө жолооч залууг заамдаж авах үед би очиж салгасан болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-35 дугаар тал/,
Гэрч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд гудамжны үзүүрт 3 согтуу залуучууд зам дээр зогсож байхаар нь машины цонх онгойлгож байгаад “дүү нар олон нийтийн газар соёлтой явах хэрэгтэй” гэж хэлсэн чинь намхан нуруутай, шар өнгийн куртиктэй, шар царайтай залуу нь “би хаана явж байгаагаа мэдэж байна” гэх мэтээр маргалдаж байгаад би машинаас буугаад ирэх үед Т миний араас машинаас бууж ирсэн юм. Гэтэл нөгөө шар царайтай намхан залуу ирээд ямар нэгэн үгийн зөрөө байхгүй Тгийн нүүрэн тус газар гараараа цохиж зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38 дугаар тал/,
Гэрч Д.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15-16 цагийн орчимд одоо цагийг нь сайн санахгүй байна хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Чулуут 10 жижүүрээс “Налайх дүүргийн инд согтуу хүмүүс хэрүүл маргаан үүсгэж зодоон хийгээд байна” гэх дуудлага өгсөн учир хамт эргүүлд гарч байсан Цагдаагийн ахлагч Ж.Бын хамт 20-83 УНҮ улсын дугаартай хөдөлгөөнт эргүүлийн алаг машинтай дуудлагаар очсон юм. Ингээд бид нарыг уг газарт дуудлагаар очиход хар ногоон өнгийн Делика машин нь гудамжны үзүүрт зогссон байдалтай жолооч залуу нь зодуулсан хашааны шонгийн модны хажууд нүүр, ам нь цус болсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-42 дугаар тал/,
Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15-16 цагийн орчим Чулуут 10-аас “Налайх дүүргийн инд согтуу хүмүүс маргалдаад зодоон хийгээд байна” гэх дуудлага өгсөн учир цагдаа Д.Аын хамт алаг машинтай очих үед хар ногоон өнгийн Делика машин гудамжны үзүүрт зогссон жолооч гэх залуу нь шонгийн модны хажууд нүүр, ам нь цус болсон байдалтай газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 дугаар тал/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №08/шэ578 дугаар:
Хохирогч Б.Нандин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд т байрлах ны “биллъяард” тоглоомын газарт ганцаараа биллъяард тоглох гээд орсон юм. Тэгээд би тус газарт ороод нэг ширээн дээр бүтэн нэрийг нь мэдэхгүй Хатнаа гэх залуутай биллъяард тоглож байхад хажуу талын өрөөнд хүмүүс хоорондоо маргалдаж, муудалцаад байсан юм. Тэгээд удалгүй тэр өрөөнөөс миний төрсөн дүү Б.Энхмөнх хамт биллъяард тоглож байсан Ц.Штай маргалдаад гарч ирсэн бөгөөд миний хувьд төрсөн дүү Б.Энхмөнхийг тус тоглоомын газарт байсныг мэдээгүй юм. Ингээд тэр 2 хоорондоо маргалдаад гадагшаа буюу гадаа гарах гэж байхад Ц.Ш миний дүүгийн араас гарч байхдаа гараараа хүн дуудаад байхыг нь би хараад араас нь очиход Ц.Ш миний дүүг хөлөөрөө жийж газарт унагаан хоорондоо маргалдсан бөгөөд энэ үед би “яаж байгаа юм бэ болиоч” гээд салгахад Ц.Шын дүү Н.Д миний нүүр рүү толгойгоороо мөргөж хавсарч газарт унагасан. Тэгэхэд мөн тэнд байсан хүмүүс салгасан бөгөөд миний хувьд өмнө нь эгэм ясаа хугалсан сойлттой байсан болохоор хөндүүрлээд байхаар нь тэндээс гараад шууд эмнэлэг явж үзүүлсэн юм.
...Н.Д надад эмчилгээний зардал өгсөн бөгөөд миний хувьд нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 208-210 дугаар тал/,
Гэрч Ц.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед зодоон болсны дараа тус биллъяардын гадаа миний дүү Н.Д, Б.Нтэй маргалдаад түлхээд газарт унагаахаар нь би очиж боль, боль гээд болиулсан. Харин өшиглөж цохиогүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 218-220 дугаар тал/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №116 дугаар:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 99 дүгээр тал/,
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1907000000042 дугаартай Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /1хх-инй 191-192 дугаар тал/,
******* аймгийн прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1921001190110 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 199-200 дугаар тал/,
Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/256 дугаар Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай тогтоол /1хх-ийн 248-249 дүгээр тал/,
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /2хх-ийн 03-05 дугаар тал/,
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-ийн 09-10 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн инд согтуугаар М.Ттэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Н.Дгийн “...Т гээд жолооч нь бууж ирэхээр нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон...” гэх,
хохирогч М.Тгийн “...хар өнгийн куртик өмссөн 20 орчим насны залуу нь миний нүүрэнд гараараа цохиж газар унагаан тал талаас нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх /1хх-16-21/,
гэрч Ө.Нурдыбекийн “...манай найз Доржсүрэн гүйж очоод жолооч залууг нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиж авсан...” гэх /1хх-33-35/,
гэрч Э.Эийн “...намхан залуу ирээд ямар нэгэн үгийн зөрөө байхгүй Тгийн нүүрэн тус газар гараараа цохиж зодож эхэлсэн...” /1хх-36-38/,
мөн шүүгдэгч Н.Д нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 21 цагийн орчимд ******* аймгийн анд байрлах “” тоглоомын газарт Б.Нтэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Н.Дгийн “...Н намайг боогоод авахаар нь толгойгоороо нэг мөргөөд хавсраад унагаасан...” гэх,
хохирогч Б.Нандин-Эрдэний “...Н.Д миний нүүр рүү толгойгоороо мөргөж хавсарч газарт унагасан...” гэх /1хх-208-210/
гэрч Ц.Шын “...Б.Нтэй маргалдаад түлхээд газарт унагаахаар нь би очиж боль, боль гээд болиулсан...” гэх /1хх-218-220/ гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №08/шэ578, №116 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Д нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол уруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Дд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Н.Дг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч Б.Н мөрдөн байцаалтад “...Н.Д надад эмчилгээний зардал өгсөн бөгөөд миний хувьд нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Н.Дг Б.Нд төлөх төлбөргүй гэж үзсэн ба харин хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Н.Дг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Дг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Дд мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Н.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч М.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ