| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/00722/И |
| Дугаар | 102/ШШ2016/04579 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2016/04579
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2016/04579 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, 104 дүгээр байрны 107 тоотод оршин суух, Халбагад овогт Түвшинбаярын Гантөгс /РД-ЧЖ88062611/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, 104 дүгээр байрны 107 тоотод оршин суух, Монгол овогт Баянмөнхийн Даваамаа /РД-ЧЖ87120906/ нарын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2-1 дүгээр байрны 208 тоотод оршин суух, Чонон овогт Цэнджавын Энхцэцэг /РД-АЮ64112068/-т холбогдох,
Орон сууцны талбайн зөрүүд 9,736,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарн 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хилийн цэргийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Гантөгс, Б.Даваамаа нар 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ц.Энхцэцэгтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, Хилчин гудамж, 101 дүгээр байрны 105 тоот 55 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.
Ийнхүү тохиролцсоны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Т.Гантөгс нь өөрийн эзэмшлийн Голомт банкны 2719208272 тоот данснаас бэлэн бусаар гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж, Ц.Энхцэцэг нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уг орон сууцны өмчлөх эрхээ Т.Гантөгс, Б.Даваамаа нарын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.
Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Монголиан Энделис энержи ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд гэрээний 1 дүгээр зүйлд заасан 55 м.кв талбай хэмжээ нь 49.05 м.кв болж зөрүүнд 5.95 м.кв талбай дутсан дүгнэлт гарсан.
Уг асуудлаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, орон сууцны талбайг дахин хэмжүүлэхэд Инжкон ХХК-ийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны хэмжээ 49,05 м.кв болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч нар нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээг 55 м.кв гэж байсан тул шилжүүлэн авах үедээ шалгах шаардлагагүй итгэсэн байсан.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй ... гэж заасан байгаа. Гэхдээ бид 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй, хуулийн 254.3 болон 254.4-т заасны дагуу шаардаж байгаа.
Иймээс байрны нийт үнэ болох 90 сая төгрөгийг 55 м.кв талбайд хувааж, 1 м.кв талбай нь 1,630,000 төгрөг орчим болж байгаа. Үүнийгээ дутуу авсан 5,95 м.кв-д үржүүлэн 9,736,365.8 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Талууд гэрээний 1 дүгээр зүйлд байрны хэв шинж, хэмжээний талаар зааснаар байрыг хэрхэн хэмжих талаар зааж өгөөгүй. Хэрэгт авагдсан Ц.Энхцэцэг болон Хилийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазрын хооронд хийгдсэн орон сууц захиалгын гэрээнд тухайн орон сууцны талбайг яаж тооцох талаар зааж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл ойсноос байрны талбайг хэмжинэ гэж гэрээнд заасан байдаг. Ойсноос хэмжинэ гэдэг нь тухайн даацын хананы өнцөг хоорондын зайнаас буюу тухайн байрны хананы зузааныг м.кв-д оруулж хэмжихээр гэрээндээ зааж өгсөн байхад хариуцагч нь энэ хэмжилтийг зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг.
Гэтэл Ц.Энхцэцэг нь тухайн байрны талбайг ойсноос хэмжсэн гэдгийг нэхэмжлэгч нартай хэлцэл байгуулахдаа мэдэгдээгүй, байрны талбайг хэмжих Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг зөрчиж хэмжсэн гэдгийг мэдэгдэлгүй нуун дарагдуулж, тухайн байрыг 55 м.кв мэтээр ойлгуулж худалдан борлуулсан байна гэдэг нь нотлох баримтаар харагдаж байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан үндэслэл нь 255.2-т заасан тохиолдолд хэрэглэгдэх ёсгүй байгаа.
Хариуцагч нь эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан учир Иргэний хуулийн 255.1 дэх заалт хэрэглэгдэхгүй гэдэг агуулга илэрхий болж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орон сууцны үнийг тогтоосон талаар ямар нэгэн маргаан байхгүй. Бид худалдах-худалдан авах гэрээ хийх үед орон сууцны талбайн хэмжээ хаанаас хэмжээг тооцох талаар харилцан тохиролцож үүрэг хүлээгээгүй.
Ц.Энхцэцэг нь Хилийн цэргийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазартай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд ойсноос байрны талбайн хэмжээг хэмжинэ гэсэн заалтыг оруулсан байгаа. Энэхүү ойсноос хэмжих практик барилгын салбарт одоог хүртэл байгаа. Ойсноос хэмжсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Монгол Улсад орон сууцны талбайн хэмжээг хананаас хананы хооронд хэмжинэ гэсэн стандарт батлагдсан.
Гэхдээ Иргэний хуульд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулахдаа талбайн хэмжээг яаж ч хэмжихээр тохирч болно.
Нэхэмжлэгч тал Ц.Энхцэцэгийг хууль бус талбайн хэмжилттэй орон сууц гэдгийг мэдсээр байж Т.Гантөгс, Б.Даваамаа нарт зарсан гэж байна. Хэрвээ энэ хэмжилт өөрт нь ашиггүй гэдгийг Ц.Энхцэцэг мэдсэн байсан бол Хилийн цэргийн 0119 дүгээр ангиас байрыг худалдаж авахгүй шүү дээ.
Шүүх байрыг ойсноос хэмжүүлэх манай хүсэлтийг хүлээн авсан бол ийм маргаан байхгүй байх байсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг заалтыг яагаад хэрэглэхгүй вэ гэдгээ нотолж чадахгүй байна. Тус байрны талбайн хэмжээ нь далдлагдсан, нууцлагдсан эсхүл хэн нэгнээс хамааралтай байдлаар мэдэх ийм нөхцөл байдал биш юм.
Үнэхээр 5,95 м.кв талбай дутаж байна гэж үзвэл хэн ч хараад мэдэж болох хэмжээ юм. Анхнаасаа байр худалдаж авахдаа байрны талбай дутаж байгаа гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан.
Мөн энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагааг гаргуулах бүрэн боломжтой юм. Ц.Энхцэцэг нуун дарагдуулж байгаад худалдан борлуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь тухайн байрыг ойсноос хэмжээд 55 м.кв гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг Улсын бүртгэлийн газар үнэн зөв байна гэж батлаад бүртгэсэн байна. Улсын бүртгэлд бүртгэсэн үнэн зөв мэдээллийг дараагийн худалдан авагчдаа шилжүүлсэн нь ямар хууль зөрчсөн гэж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтыг хэрэглэхгүй гэж байна. Гэтэл энэ тохиолдолд уг заалтыг зайлшгүй хэрэглэнэ. Мөн үүн дээр хуульд заасан хугацааны талаар яригдаж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хилийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар нь 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Т/107 тоот орон сууц захиалгын гэрээгээр иргэн Ц.Энхцэцэгт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 104 дүгээр байрны 107 тоот, 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 52,250,000 төгрөгөөр худалдсан. Улмаар Ц.Энхцэцэг ямар нэгэн гомдол санал гаргаагүй.
Хилийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазар нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2 өрөө орон сууцыг Ц.Энхцэцэгт хүлээлгэн өгч, өмчлөлд нь шилжүүлсэн, Ц.Энхцэцэг орон сууцыг хүлээн авч эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн өөр доголдлын талаар тухайн үедээ гомдол, санал гаргаагүй тул тухайн эд хөрөнгийг бид доголдолтой гэж үзэхгүй.
Ц.Энхцэцэг нь уг байрыг 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийж, 90,000,000 төгрөгөөр иргэн Т.Гантөгс, Б.Даваамаа нарт худалдсан байна. Хариуцагч нь 2014 оны 3 дугаар сард орон сууцаа Т.Гантөгс, Б.Даваамаа нарт худалдан борлуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээж аваад эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн өөр доголдлын талаар тухайн үедээ гомдол, санал, хүсэлт гаргаагүй тул гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг доголдолтой гэж бид үзэхгүй хэвээр л байна.
Гэрээнд заасан эд хөрөнгийг доголдолтой гэж үзсэн ч нэхэмжлэгч нар шаардах эрхээ алдсан байна. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үед уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын шаардлага гаргах эрхээ алдана.
Орон сууцны захиалгын гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энэ хэргийн хариуцагч Ц.Энхцэцэгийн нэр дээр шилжиж, дараа нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэр дээр шилжиж гэрчилгээ олгогдсоноос хойш худалдан авч буй орон сууцны талбайн хэмжээ дутуу байсныг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал далд доголдол биш тул худалдан авагч буюу нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээж авах үедээ уг доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авчээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар маргаан бүхий орон сууцны талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж бид үзэж байна.
Иймд Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн байр суурийг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нар Ц.Энхцэцэгээс орон сууцны талбайн зөрүүд 9,736,365.8 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нь дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... байрыг худалдаж авахдаа м.кв дутаж байгаа гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан, ... эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулсан гэх шалтгаан байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд 55 м.кв талбай гэж тусгагдсан ... гэж тайлбарладаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд Т.Гантөгс, Б.Даваамаа нар Ц.Энхцэцэгтэй 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул Алтай хотхоны 104 дүгээр байрны 107 тоот 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, улмаар хариуцагч Ц.Энхцэцэг нь өмчлөх эрхээ 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны үнийг мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцацралд өгсөн байна. /хх-7 дугаар тал/
Ингэснээр талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болжээ.
Зохигчид дээрх үйл баримтын хувьд маргаагүй, харин худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдол болон илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.
Хариуцагч Ц.Энхцэцэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Монголиан энделисс энержи ХХК-ийн орон сууцанд хийсэн талбайн хэмжилт хийж, тооцсон тэмдэглэл болох шүүхээс томилсон шинжилгээний байгууллага болох Инжкон ХХК-ийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээг 49,05 м.кв-аар тогтоожээ. /хх-12-17, 21-24 дүгээр тал/
Гэхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан нөхцөл үүссэний улмаас нэхэмжлэгч нар нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Учир нь орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь ашиглалтын явцад бий болдоггүй төдийгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед байсан доголдол бөгөөд Т.Гантөгс, Б.Даваамаа нар үүнийг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан байдаг.
Иймээс хариуцагчийг эд хөрөнгийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэгээс 9,736,365.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлага гаргаагүй учир мөн зүйлийн 254.6-д заасан хугацаа уг маргаанд хамааралгүй юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэгээс 9,736,365.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||||||||||||
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, 104 дүгээр байрны 107 тоотод оршин суух, Халбагад овогт Түвшинбаярын Гантөгс /РД-ЧЖ88062611/, Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, 104 дүгээр байрны 107 тоотод оршин суух, Монгол овогт Баянмөнхийн Даваамаа /РД-ЧЖ87120906/ нарын, Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2-1 дүгээр байрны 208 тоотод оршин суух, Чонон овогт Цэнджавын Энхцэцэг /РД-АЮ64112068/-т холбогдох, Орон сууцны талбайн зөрүүд 9,736,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарн 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хилийн цэргийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Гантөгс, Б.Даваамаа нар 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ц.Энхцэцэгтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, Хилчин гудамж, 101 дүгээр байрны 105 тоот 55 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Т.Гантөгс нь өөрийн эзэмшлийн Голомт банкны 2719208272 тоот данснаас бэлэн бусаар гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж, Ц.Энхцэцэг нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уг орон сууцны өмчлөх эрхээ Т.Гантөгс, Б.Даваамаа нарын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Монголиан Энделис энержи ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд гэрээний 1 дүгээр зүйлд заасан 55 м.кв талбай хэмжээ нь 49.05 м.кв болж зөрүүнд 5.95 м.кв талбай дутсан дүгнэлт гарсан. Уг асуудлаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, орон сууцны талбайг дахин хэмжүүлэхэд Инжкон ХХК-ийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны хэмжээ 49,05 м.кв болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нар нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээг 55 м.кв гэж байсан тул шилжүүлэн авах үедээ шалгах шаардлагагүй итгэсэн байсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй ... гэж заасан байгаа. Гэхдээ бид 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй, хуулийн 254.3 болон 254.4-т заасны дагуу шаардаж байгаа. Иймээс байрны нийт үнэ болох 90 сая төгрөгийг 55 м.кв талбайд хувааж, 1 м.кв талбай нь 1,630,000 төгрөг орчим болж байгаа. Үүнийгээ дутуу авсан 5,95 м.кв-д үржүүлэн 9,736,365.8 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Талууд гэрээний 1 дүгээр зүйлд байрны хэв шинж, хэмжээний талаар зааснаар байрыг хэрхэн хэмжих талаар зааж өгөөгүй. Хэрэгт авагдсан Ц.Энхцэцэг болон Хилийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазрын хооронд хийгдсэн орон сууц захиалгын гэрээнд тухайн орон сууцны талбайг яаж тооцох талаар зааж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл ойсноос байрны талбайг хэмжинэ гэж гэрээнд заасан байдаг. Ойсноос хэмжинэ гэдэг нь тухайн даацын хананы өнцөг хоорондын зайнаас буюу тухайн байрны хананы зузааныг м.кв-д оруулж хэмжихээр гэрээндээ зааж өгсөн байхад хариуцагч нь энэ хэмжилтийг зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Ц.Энхцэцэг нь тухайн байрны талбайг ойсноос хэмжсэн гэдгийг нэхэмжлэгч нартай хэлцэл байгуулахдаа мэдэгдээгүй, байрны талбайг хэмжих Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг зөрчиж хэмжсэн гэдгийг мэдэгдэлгүй нуун дарагдуулж, тухайн байрыг 55 м.кв мэтээр ойлгуулж худалдан борлуулсан байна гэдэг нь нотлох баримтаар харагдаж байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан үндэслэл нь 255.2-т заасан тохиолдолд хэрэглэгдэх ёсгүй байгаа. Хариуцагч нь эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан учир Иргэний хуулийн 255.1 дэх заалт хэрэглэгдэхгүй гэдэг агуулга илэрхий болж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. Хариуцагч Ц.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Орон сууцны үнийг тогтоосон талаар ямар нэгэн маргаан байхгүй. Бид худалдах-худалдан авах гэрээ хийх үед орон сууцны талбайн хэмжээ хаанаас хэмжээг тооцох талаар харилцан тохиролцож үүрэг хүлээгээгүй. Ц.Энхцэцэг нь Хилийн цэргийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазартай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд ойсноос байрны талбайн хэмжээг хэмжинэ гэсэн заалтыг оруулсан байгаа. Энэхүү ойсноос хэмжих практик барилгын салбарт одоог хүртэл байгаа. Ойсноос хэмжсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Монгол Улсад орон сууцны талбайн хэмжээг хананаас хананы хооронд хэмжинэ гэсэн стандарт батлагдсан. Гэхдээ Иргэний хуульд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулахдаа талбайн хэмжээг яаж ч хэмжихээр тохирч болно. Нэхэмжлэгч тал Ц.Энхцэцэгийг хууль бус талбайн хэмжилттэй орон сууц гэдгийг мэдсээр байж Т.Гантөгс, Б.Даваамаа нарт зарсан гэж байна. Хэрвээ энэ хэмжилт өөрт нь ашиггүй гэдгийг Ц.Энхцэцэг мэдсэн байсан бол Хилийн цэргийн 0119 дүгээр ангиас байрыг худалдаж авахгүй шүү дээ. Шүүх байрыг ойсноос хэмжүүлэх манай хүсэлтийг хүлээн авсан бол ийм маргаан байхгүй байх байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг заалтыг яагаад хэрэглэхгүй вэ гэдгээ нотолж чадахгүй байна. Тус байрны талбайн хэмжээ нь далдлагдсан, нууцлагдсан эсхүл хэн нэгнээс хамааралтай байдлаар мэдэх ийм нөхцөл байдал биш юм. Үнэхээр 5,95 м.кв талбай дутаж байна гэж үзвэл хэн ч хараад мэдэж болох хэмжээ юм. Анхнаасаа байр худалдаж авахдаа байрны талбай дутаж байгаа гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан. Мөн энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагааг гаргуулах бүрэн боломжтой юм. Ц.Энхцэцэг нуун дарагдуулж байгаад худалдан борлуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь тухайн байрыг ойсноос хэмжээд 55 м.кв гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг Улсын бүртгэлийн газар үнэн зөв байна гэж батлаад бүртгэсэн байна. Улсын бүртгэлд бүртгэсэн үнэн зөв мэдээллийг дараагийн худалдан авагчдаа шилжүүлсэн нь ямар хууль зөрчсөн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтыг хэрэглэхгүй гэж байна. Гэтэл энэ тохиолдолд уг заалтыг зайлшгүй хэрэглэнэ. Мөн үүн дээр хуульд заасан хугацааны талаар яригдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хилийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар нь 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Т/107 тоот орон сууц захиалгын гэрээгээр иргэн Ц.Энхцэцэгт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 104 дүгээр байрны 107 тоот, 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 52,250,000 төгрөгөөр худалдсан. Улмаар Ц.Энхцэцэг ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Хилийн 0119 дүгээр анги ТӨААТҮГазар нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2 өрөө орон сууцыг Ц.Энхцэцэгт хүлээлгэн өгч, өмчлөлд нь шилжүүлсэн, Ц.Энхцэцэг орон сууцыг хүлээн авч эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн өөр доголдлын талаар тухайн үедээ гомдол, санал гаргаагүй тул тухайн эд хөрөнгийг бид доголдолтой гэж үзэхгүй. Ц.Энхцэцэг нь уг байрыг 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийж, 90,000,000 төгрөгөөр иргэн Т.Гантөгс, Б.Даваамаа нарт худалдсан байна. Хариуцагч нь 2014 оны 3 дугаар сард орон сууцаа Т.Гантөгс, Б.Даваамаа нарт худалдан борлуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээж аваад эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн өөр доголдлын талаар тухайн үедээ гомдол, санал, хүсэлт гаргаагүй тул гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг доголдолтой гэж бид үзэхгүй хэвээр л байна. Гэрээнд заасан эд хөрөнгийг доголдолтой гэж үзсэн ч нэхэмжлэгч нар шаардах эрхээ алдсан байна. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үед уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын шаардлага гаргах эрхээ алдана. Орон сууцны захиалгын гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энэ хэргийн хариуцагч Ц.Энхцэцэгийн нэр дээр шилжиж, дараа нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэр дээр шилжиж гэрчилгээ олгогдсоноос хойш худалдан авч буй орон сууцны талбайн хэмжээ дутуу байсныг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал далд доголдол биш тул худалдан авагч буюу нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээж авах үедээ уг доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авчээ. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар маргаан бүхий орон сууцны талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж бид үзэж байна. Иймд Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн байр суурийг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нар Ц.Энхцэцэгээс орон сууцны талбайн зөрүүд 9,736,365.8 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нь дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... байрыг худалдаж авахдаа м.кв дутаж байгаа гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан, ... эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулсан гэх шалтгаан байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд 55 м.кв талбай гэж тусгагдсан ... гэж тайлбарладаг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд Т.Гантөгс, Б.Даваамаа нар Ц.Энхцэцэгтэй 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул Алтай хотхоны 104 дүгээр байрны 107 тоот 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, улмаар хариуцагч Ц.Энхцэцэг нь өмчлөх эрхээ 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны үнийг мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцацралд өгсөн байна. /хх-7 дугаар тал/ Ингэснээр талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болжээ. Зохигчид дээрх үйл баримтын хувьд маргаагүй, харин худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдол болон илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна. Хариуцагч Ц.Энхцэцэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Монголиан энделисс энержи ХХК-ийн орон сууцанд хийсэн талбайн хэмжилт хийж, тооцсон тэмдэглэл болох шүүхээс томилсон шинжилгээний байгууллага болох Инжкон ХХК-ийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээг 49,05 м.кв-аар тогтоожээ. /хх-12-17, 21-24 дүгээр тал/ Гэхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан нөхцөл үүссэний улмаас нэхэмжлэгч нар нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна. Учир нь орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь ашиглалтын явцад бий болдоггүй төдийгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед байсан доголдол бөгөөд Т.Гантөгс, Б.Даваамаа нар үүнийг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан байдаг. Иймээс хариуцагчийг эд хөрөнгийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэгээс 9,736,365.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлага гаргаагүй учир мөн зүйлийн 254.6-д заасан хугацаа уг маргаанд хамааралгүй юм. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэгээс 9,736,365.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гантөгс, Б.Даваамаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|