Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2017/0014

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би Ж.Г-ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/277 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Лус овогт Ж.Г нь 1985 онд төрсөн. 32 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тус шүүхийн байгууллагад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/277 дугаар “Ж.Г-ыг Засаг даргын ажлаас чөлөөлөх тухай” захирамжиыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нь дээрхи захирамжийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/322 дугаар захирамжаараа хүчингүй болгосон тул 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр танай байгууллагад гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Г нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/277 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Ж.Г-ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/277 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ Ц.СУВДМАА