Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/04587

 

2016 оны 07 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04587

Улаанбаатар хот

 

 

                 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 оршин байгаа Жи мобайл ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14а байр, 20 тоотод оршин суух, Цээжид овогт Мөнхдэлгэрийн Гантулга /РД-ЧП80062331/-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Гантулга нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.

М.Гантулга нь одоогийн байдлаар 200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Иймд М.Гантулгаас төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, гэрээний 5.3-т заасан алданги 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд гаргасан тайлбартаа: М.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагч М.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжилсэн интернэт модем төхөөрөмжийн үнэ болох 300,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулсан болно гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч М.Гантулгаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,825 төгрөг, хариуцагч Б.Мишээлээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 4,825 төгрөгийг тус тус гаргуулан Жи мобайл ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Гантулгад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,825 төгрөг, хариуцагч М.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 4,825 төгрөгийг тус тус гаргуулан Жи мобайл ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД