Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/213

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Х.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.З-од холбогдох эрүүгийн 1938004140251 дугаартай хэргийг  2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Х.З-, 

Шүүгдэгч Х.З- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг Эмтийн гол гэх газарт Д.Лхавгаагийн гэрийн гадаа хохирогч П.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан П.М-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зулгаралт, эрүү, хүзүү, зүүн мөр, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.З- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг Эмтийн гол гэх газарт хохирогч П.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зулгаралт, эрүү, хүзүү, зүүн мөр, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч П.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 06-ын өдөр Лхагваа гэдэг айлын охиныг гуйхаар хадаг ирсэн юм. Би тэр айлд ирсэн хүмүүст хоол хийж өгөх ажилтай очсон байсан. Тэр айлд Х.З- өөрийн                  6 настай хүүхдийн хамт цай уухаар ирсэн. Тэгээд Х.З- манай нөхрөөс “мөнгөө авъя” гээд нэхээр байхаар нь би “ямар учиртай мөнгө юм” гэхэд манай нөхөр Хуягт намайг аймгийн төв орж ирсэн байхад “Х.З- гэдэг хүнээс 13,000 төгрөг зээлж авсан” байсан Тэр мөнгөө нэхэхээр нь би 20,000 төгрөг гаргаж өгөөд “үүнээс бутлаад ав” гэхэд “би буталж авч чадахгүй, за за дараа больё“ гэж хэлсэн...Энэ үед Х.З- манай нөхөр Хуягийн толгой руу нь түлхэж унагаагаад байхаар би нөхрөө өмөөрч Х.З-той хэрүүл хийсэн. Тэр үед Х.З- намайг “солиороод бай, пизда минь” гэхээр нь би Х.З-ыг нэг удаа алгадсан.Тэгэхэд Х.З- намайг заамдаж аваад урагш нь татаж унагаагаад, миний зүүн мөрөн дээр өвдөглөөд амыг минь хүчээр ангайлгаад цэрээ хийгээд нулимаад толгой руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

Гэрч Т.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 1983 оноос хойш Х.З- гэдэг хүнийг танина. Бид хоёр багаасаа найзалж өдийг хүрсэн хүмүүсээ...Миний найз бол уур уцаар багатай, үг дуу цөөтэй хүнд ер нь тусархуу олонтой явдаг хүн дээ...Минй хуөьд өмнө хэн нэгэн хүнтэй хэрүүл зодоон хийж байсан талаар мэдэх зүйл алга байна Архи согтууруулах ундааны зүйл нэг их уугаад байдаггүй ...2019 оны 6 дугаар сарын 17 ны өглөө 09 цагийн орчим аймгийн төвд манай гэрт ирээд найз нь “айлын эхнэр алгадсан, тэгээд цагдаад дуудагдаад явж байна” гэж надад хэлэхээр нь би анх удаа өөрөөс нь сонссож мэдсэн. Би тэгэхээр нь “чи юу болоод айлын эхнэр алгадаж байгаа юм” гэж асуухад “Сайханаа миний нүүр маажаад хоолой боогоод дээлний зах ураад байхаар нь тэссэнгүй алгадсан” гэж надад хэлсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Гэрч П.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...П.М- миний төрсөн...Дүү П.М- 2019 оны 6 дугаар сарын 06 ны өдөр 16 цагийн орчим над руу утсаар яриад “намайг Х.З- гэдэг залуу зодоод байна, алах гэж байна. Эгч та намайг аваач” гэхээр би миний дүүг зодсон Х.З- гэдэг залуутай утсаар яриад “чи эмэгтэй хүн яагаад зодоод байгаа юм бэ” гэж асуухад “яадаг юм” гэхээр нь би “цагдаад хэллээ шүү” гэж хэлэхэд “тэг тэг, хөгшин авгай минь” гэхээр нь би “цагдаа аваад очлоо” гэхэд “тэр цагдаагаа дагуулаад ир, харъя” гэхээр нь би аймгийн төвөөс өөрийнхөө машинтай Х сумын 2-р багийн нутаг Эмтийн гол гэх газарт очиж дүү П.М-ыг аваад аймгийн төв оруулж ирээд эмнэлэгээр явж үзүүлсэн...Тухайн үед манай дүү П.М-ы баруун талын шанаан тус газарт шалбарч улайсан, зүүн мөр нь хавдсан, хоолой орчим нь шалбарч улайсан, зүүн талын гар нь нийтдээ хөх толбо, гутал, цамц нь цус болсон байдалтай байсан бөгөөд “намайг Х.З- гэдэг хүн зодоод ийм болгосон, миний амыг хүчээр ангайлгаж байгаад нус цэрээ хийсэн” гээд уйлаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны                        6 дугаар сарын 06 ны өдөр манай дунд охин Л.Солонгоог гуйж бэр буулгахаар                Цагаан-Уул самаас хүмүүс ирж манайд хадаг тавьсан юм...Тэгээд манайд хадаг тавьсан өдөр Х.З-, П.М- хоёр ирсэн байж таараад манайд хоорондоо маргалдаад байсан. Яг юунаас болж хэрүүл маргаан гарсан талаар надад мэдэх юм алга. Х.З-ыг манайд цай уугаад сууж байхад нь П.М- өшиглөөд алгадаж аваад байхаар нь би “чи болиоч, найр битгий үймүүлээд бай” гэж хэлээд П.М-г хойш нь татаад суулгасан...Тэгтэл намайг гэрт орж иртэл П.М-, Х.З- нар хоорондоо заамдалцаж аваад гэрээс гарсан. Намайг гэрээс гараад ирхэд П.М- манай гэрийн гадаа унаж босоод байсан. Нэлээд согтуу хөлөн дээрээ зогсож чадахгүй байсан...Тухайн үед Х.З- нэг их уугаагүй байсан. Бага зэргийн согтолттой байсан. Харин П.М- бол нэлээд согтуу байсан. Хэлж ярьсан зүйлээ бол мэдэхгүй байхаа Ер нь бол манайд нэлээн ч их уусан. Х.З-той хэрүүл ч их хийсэн. Би энэ өдөр архи уугаагүй ганц эрүүл байсан хүн...Манай гэрийн гадаа П.М- Х.З- руу нулимхаар нь Х.З- зөрүүлээд ам руу нь нулимж байж харагдсан...Би яг хажууд нь байгаагүй тул хэн нь хэнгийгээ хэдэн удаа цохисон юм би мэдэхгүй байна. Ямар ч байсан манайд энэ хоёр хүний дунд хэрүүл гарсан нь үнэн, хоорондоо зууралдаад манай гэрээс гарсан нь үнэн, хэн хэнийхээ бие рүү нус цэрээ нулимсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, 

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Х.З- бид хоёр нэг айлын хүргэнүүд,  П.М- бид хоёр нэг айлын бэр, хүргэн хоёр. Бид нар нэг нутаг, нэг газарт саахалт айл ойрхон байдаг хүмүүс. ...Хадаг сүү тавихаар ирсэн хүмүүс буцах гэж байхад Х.З- П.М-ы нөхөр Ганхуягаас “надаас авсан 13,000 төгрөгөө одоо өг” гээд нэхсэн. Тэр үед П.М- “май, надаас ав” гээд 20,000 төгрөг гаргаж ирээд өгч харагдсан. Х.З- аятай цай уугаад сууж байтал П.М- нь Х.З-ыг өшиглөөд алгадаад автал тэр хоёр хоорондоо хэрүүл хийгээд эхлэхээр нь би “та хоёр айлын найран дээр ингэж хэрүүл хийж болохгүй, гадаа гарч наад хэрүүлээ хий” гэж хэлээд гаргасан. Тэр хоёр гэрээс гарахдаа хоорондоо зууралдаад гарсан гэрийн гадаа юу болсон талаар надад мэдэх юм алга...Х.З- нэг их архи уугаагүй, бага зэргийн согтолттой байсан. Харин П.М- бол нэлээд согтсон бололтой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Шүүгдэгч Х.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        6 дугаар сарын 07-ны өдрийн 319 дугаартай: П.М-ы биед баруун нүдний дээд зовхинд зулгаралт, эрүү, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн шуу, гуянд цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэг байна. П.М-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэл хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Х.З- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг Эмтийн гол гэх газарт согтуурсан үедээ хохирогч П.Мөнхсайхныг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зулгаралт, эрүү, хүзүү, зүүн мөр, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн энэ гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Х.З- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/-аар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 42-р талд хохирогч П.М-, шүүгдэгч Х.З- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

         Шүүгдэгч Х.З-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Х.З-од Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

        Шүүгдэгч Х.З- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн 1938004140251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.З- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938004140251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР