Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04595

 

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04595

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 45-1 дүгээр байрны 04 тоотод оршин суух, Урианхай овогт Довчингийн Амарсанаа /РД-УХ71013118/-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Амарсанаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Отгончулуун нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 5-01 тоотод амьдардаг гэх хаягтай бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний эцэг Г.Довчинд хуурамч бараа өгч залилсан юм.

Үүнийгээ хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулна гэсэн боловч барагдуулахгүй явсаар 20 гаруй хоносон. Иймээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан ба уг хэрэг нь иргэний хэрэг байна гээд прокурорт шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн.

Б.Отгончулууныг иргэний хэргийн шүүхэд өгөх гэхэд оршин сууж байгаа хаягтаа 2 жил гаруй байхгүй байгаа болох нь хорооны тодорхойлолтоор тогтоогдсон. Ингээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргахад Хөвсгөл аймгийн шүүхээс 1,5 жилийн тэнэсэн харгалзах ялаар шийтгүүлж, энэ хугацаанд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтад байх боловч өөрөө очиж бүртгүүлээгүй, хэлтэс нь хяналт тавиагүй, ял завшиж байна.

Би Сонгинохайрхан дүүргийн прокурорт хандаж байсан. Б.Отгончулуун нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ээж нь Эмээлтэд амьдардаг гэсэн сураг сонсогдсон.

Цагдаагийн байгууллагаас энэ хүнийг эрэн сурвалжилж, гадагшаа дотогшоо явах эрхийг хаасан гэж хэлдэг боловч одоог хүртэл олоогүй байна.

Би Хөвсгөлийн цагдаагийн хэлтэст очиж уулзахад Тахарын албанд хандаж наад хүнээ олуул гэж зөвлөсний дагуу би шүүхэд хандсан.

Иймд Б.Отгончулууныг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Амарсанаа нь Б.Отгончулууныг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Отгончулуун нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр тогтоол, мөн газрын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/1105 тоот хариу мэдэгдэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-4-6,10 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Д.Амарсанаагийн хүсэлтийг хангаж, Баттулгын Отгончулууныг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Б.Отгончулуун нь Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Баянцагааны 5 дугаар гудамжны 1б тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй, утас 88646585, эхнэр Б.Ариунзул нь 96653581, эх н.Даваасүрэн 86842138, 88853394 дугаарын утас эзэмшдэг, эх н.Даваасүрэн нь Эмээлтэд амьдардаг гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баттулгын Отгончулууныг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Б.Отгончулуун нь Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Баянцагааны 5 дугаар гудамжны 1б тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй, утас 88646585, эхнэр Б.Ариунзул нь 96653581,эх н.Даваасүрэн 86842138, 88853394 дугаарын утас эзэмшдэг, эх н.Даваасүрэн нь Эмээлтэд амьдардаг гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД