| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05976/И |
| Дугаар | 102/ШШ2016/04597 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/04597
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04597 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13-139 тоотод оршин суух, Хариад овогт Хандсүрэнгийн Ач-Эрдэнэ /РД-РЭ86112777/-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ач-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Г.Сайнсөртой түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа барьцаа мөнгө 2,500,000 төгрөг, 1 сарын түрээсийн мөнгө 3 сая төгрөг өгсөн болно. Анх гэрээ байгуулахад Г.Сайнсөр нь тусгай зөвшөөрөл байгаа гэсэн ба үйл ажиллагаа эхлээд 10 хонож байхад цагдаагийн байгууллагаас шалгаж тусгай зөвшөөрөл шаардахад байхгүй болох нь тогтоогдож, миний бие үйл ажиллагаагаа зогсоож, барьцаа мөнгө 2,500,000 төгрөг, 10 хоног ажилласан 1,000,000 төгрөг хасаж үндсэн түрээсийн мөнгөнөөс 2,000,000 төгрөг гэж үзэн нийт 4,500,000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан.
Хариуцагч Г.Сайнсөр нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Г.Сайнсөрийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ач-Эрдэнэ нь Г.Сайнсөрийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Сайнсөр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2016/19199 дүгээр захирамжаар нотлогдож байна. /хх-5 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Х.Ач-Эрдэнийн хүсэлтийг хангаж, Дэлэгням овогт Ганбатын Сайнсөр /РД-УК89100753/-ийг эрэн сурвалжилан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Г.Сайнсөр нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 20 дугаар байрны 61 тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй байсан гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дэлэгням овогт Ганбатын Сайнсөр /РД-УК89100753/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Г.Сайнсөр нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 20 дугаар байрны 61 тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй байсан гэсэн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |