Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04598

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04598

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байрны 69 тоотод оршин суух, Боржигон Цэрэнбатын Алтанцэцэг /РД-НХ66030704/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984-1990 он хүртэл ажилласан юм. Тус байгууллагын архив шатсан байсны улмаас миний материал гарч ирээгүй.

Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 онд хэрэглээний хоршоо болон өөрчлөгдөж, 1991 онд онд аж ахуйн нэгж болон хувьчлагдах хүртэл ажилласан.

Иймд намайг 1984 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус бэлтгэл ангид ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 1991-1992 онд ажиллаж байсан тухай баримт нь болж байгаа юм гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэгийн ажилд томилсон тушаал олдоогүйн улмаас ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Шүүх хүсэлтийг хангав.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ц.Алтанцэцэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь түүний 100432 тоот хөдөлмөрийн дэвтэр, гэрч Х.Пүрэвсүрэн, Г.Гарамгай нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-5-6, 24-25 дугаар тал/

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт архивын газарт шилжиж ирээгүй болохыг Төв аймгийн архивын тасаг, Нийслэлийн Архивын газар, Үндэсний төв архиваас тодорхойлжээ. /хх-7-9 дүгээр тал/

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэрэнбатын Алтанцэцэгийг Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэрэнбатын Алтанцэцэгийг Төв аймгийн Баянчандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД