Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00040

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/04612 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******анд холбогдох,

Ажлаас чөлөөлөх тухай А/65 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие нь *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/14 тоот тушаалаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь I, II төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар томилогдсон.

Дээрх тушаалыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 70 тоот хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, ажпын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг буюу төслийн санхүүгийн үйл ажиллагааг хууль, журам, олон улсын гэрээ зэрэгт нийцүүлэн төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг төлөвлөн тайлагнаж, хуулийн дагуу цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. 2023 оны төсвөөс 2024 оны төсвийг 29 хувиар нэмэгдүүлж батлуулсан ба 2023 оны санхүүгийн тайланд англи, монгол хэл дээр аудит хийлгэж өөрчлөлтгүй буюу хангалттай дүгнэлт авсан.

Гэтэл *******ны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар намайг үүрэгт ажпаас чөлөөлсөн талаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэж танилцуулсан. Уг тушаалын үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9, Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээний дагуу үүрэгт ажпаас чөлөөлсөн байна. Тодруулбал, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Төслийн удирдах хорооны хурлаар 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төслийн нэгжийн ажилчдын үнэлгээ, бүтэц орон тоо, дотоод журмыг төслийн зохицуулагч танилцуулсан байдаг. Төслийн зохицуулагч нь миний ажлыг дүгнээд 58,4 хувь буюу F үнэлгээ гаргасан ба уг үнэлгээг үндэслэн *******ны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан.

*******ны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар *******г үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулсан ба тус өдөр нь төслийн зохицуулагчийн гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээг мөн танилцуулсан. Тушаал гарахаас өмнө хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээг танилцуулаагүй, тайлбар аваагүй, холбогдох журмыг мөрдөн ажиллаагүй.

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 70 тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар мэдэгдээгүй, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байсан.

Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал нь хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан байх ёстой ба *******, намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай *******ны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалт нь зөвхөн тушаал гаргах эрхтэй субьектийн талаар зохицуулсан байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй нь тодорхойгүй байх ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг тушаалдаа заагаагүй.

Дээрх үндэслэлээр *******ны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах, *******г Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,969,522 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалд баталгаажуулалт хийлгэхийг даалгуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1355 тоот албан бичгээр төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтан ******* нь хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээгээр F буюу муу үнэлгээ авсан тул Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 15 дугаар зүйлийн 15.10, ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.8-д тус тус заасныг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгож, холбогдох шийдвэрийг гаргуулах тухай хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн. ******* тус хүсэлтийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтан *******г үүрэгт ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******анд холбогдох 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,969,522 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжпэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны ямар шинж нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг хангаж байгаа талаар тодорхой дурдаагүй байх ба бусад нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Ажилтан *******тэй хөлсөөр ажиллах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан боловч зохицуулсан харилцаа нь нэг талаас ажил олгогчийн удирдлага, хяналтын дор ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэх ажилтан, нөгөө талаас ажилтанд сард бүр тогтмол цалин хөлс олгож, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах үүрэг хүлээсэн ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны шинжтэй үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна.

Хэрэв зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх тохиолдолд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг заагаагүй, мөн энэ зүйлийн 80.4, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн хууль бус тушаал болох юм.

4.2. Анхан шатны шүүх маргаанд хэрэглэх ёстой хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлсөн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 дугаар тушаалыг хэд хэдэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргасан ба үүний нэг нь ажилтны хөлсөөр ажиллах гэрээг эрх бүхий этгээд үнэлээгүй, түүнчлэн журамд заасны дагуу үнэлэх эрх бүхий субьектүүдийн өгсөн онооны дунджаар үнэлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлдог.

Гэтэл хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар захиалагч буюу *******, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, төсөл хэрэгжүүлэгч нэгж нар нь Гэрээнд заасан ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр маягт 3-ын дагуу ажилтны гүйцэтгэсэн ажлыг үнэлэх, дүгнэх эрх-ийг хэрэгжүүлэхээр заасан ба нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээг үнэлэхэд дээр дурдсан *******, Байгаль орчин, аялал жуулчлалын яам огт оролцоогүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон төслийн зохицуулагч *******ын Хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг дүгнэж, Төслийн удирдах хороонд танилцуулсан гэх мэдүүлгээр болон хэргийн 25 дахь талд авагдсан Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас-т үнэлгээ хийсэн төслийн зохицуулагч ******* гэж тус тус зааснаас үзэхэд үнэлгээг төслийн захирал бус төслийн зохицуулагч хийж, удирдах хороонд танилцуулсан нь дээрх холбогдох журмын 15 дугаар зүйлийн 15.8, 15.9 дахь хэсгийг зөрчсөн байна.

Дээрх тушаалын хавсралтаар батлагдсан төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас загвар маягтад Ажилтны гэрээгээр хүлээсэн ажил үүргийн биелэлтийг дүгнэхдээ хөлсөөр ажиллах гэрээний үндсэн нөхцөлд заасан ажил, үүрэг, үндсэн зорилтын хүрээнд төслийн ажилтны хийж гүйцэтгэсэн ажил, үүрэг тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тооцсоны дагуу төслийн зохицуулагч, төсөл хэрэгжуулэгч байгууллага, ******* тус бүрийн өгсөн онооны дундажаар үнэлэхээр заасан байна.

Төслийн зохицуулагч нь хөлсөөр ажиллах гэрээг үнэлэхдээ ямар журмын дагуу хэрхэн үнэлсэн талаар, зөрчил тус бүрийг хэрхэн, ямар баримтаар нотолж буй талаар санхүүгийн ажилтан *******д тайлбарлаагүй /хэрхэн, яаж үнэлсэн талаар мэдэх эрхтэй/, шалгуур үзүүлэлт, дүрэм журамгүйгээр зөвхөн өөрийн субьектив үнэлэмжээр үнэлгээ өгсөн.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үнэлсэн үнэлгээний үндэслэл, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба тухайн ажил үүрэгт хангалтгүй оноо өгсөн тухай баримтаар нотлоогүй, энэ тухай нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Түүнчлэн, хэргийн 25 дахь талд авагдсан Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас-т зарим ажил үүргийн хувьд үнэлгээ өгөөгүй орхигдуулсан байхаас гадна хандлага ёс зүй, ур чадвар, ажлын цаг ашиглалт хэсэгт ямар шалгуураар хэрхэн оноо өгч буй нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь дээрх Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 121/Д0150118 дугаар албан шаардлагыг үндэслээгүй болно.

Түүнчлэн, дээрх албан шаардлагад дурдсанаар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор зөрчлийг арилгаж биелэлтийг дүгнүүлэхээр хугацаа тогтоосон буюу зөрчлийг арилгах хугацаа болоогүй байсан.

Санхүүгийн ажилтны ажил үүргийг дүгнэх гол шалгуур үзүүлэлт нь санхүүгийн аудитын тайлангийн үр дүнг харгалзах ба хэн нэгэн эрх хэмжээгүй этгээдийн субьектив үнэлэмжээр ажилтны ажил үүргийг үнэлэх нь шударга бус юм. Ийнхүү анхан шатны шүүх маргаанд хэрэглэх хууль, журмыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хөлсөөр ажиллах гэрээг цуцалж буй тохиолдолд энэ нь Иргэний хуульд заасан гэрээг цуцлах журмыг баримталсан эсэх, мэдэгдсэн эсэх, гэрээ цуцалсан нь хуульд нийцсэн эсэх буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдож буй эсэх зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийх шаардлагатай боловч энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, хариуцагч энэ талаар үгүйсгэсэн, татгалзсанаа баримтаар нотлоогүй болно.

Иймд хариуцагчийг ажлаас чөлөөлөх А/65 дугаар тушаал нь Иргэний хуулийн 225, 367 дугаар зүйлд заасныг зөрчсөн хууль бус тушаал юм.

4.4. Хариуцагчаас шүүх хуралдааны өмнөх өдөр санхүүгийн аудитын тайлан нэртэй нүүр -1 хуудас, 18 дугаар хуудаст дугаарласан санхүүгийн аудитын тайлангийн нэг хэсгийг агуулсан хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргаж өгсөн баримт нь дутуу, ямар нэртэй баримтын бүрдэл хэсэг болох нь тодорхойгүй баримт байгаа тул нотолгооны ач холбогдолгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүднээс Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл-ийн санхүүгийн аудитын тайлангийн дүгнэлтийг бүрэн хэлбэрээр нь гаргуулах хүсэлт гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааны үед гаргасан гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ. гэж заасан ба хариуцагчийн шүүх хуралдааны өмнө өгсөн баримттай шүүх хуралдаан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр танилцаж, үүнтэй холбоотойгоор нотлох баримт гаргуулах хүсэлт өгснийг шүүгч харгалзан үзээгүй.

Анхан шатны шүүх хариуцагчаас өгсөн дутуу, агуулга, зорилго нь тодорхойгүй, нотолгооны ач холбогдлоо алдсан санхүүгийн аудитын дүгнэлтийн нэг хэсгийг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Түүнчлэн, Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 121/Д0150118 апбан шаардлагад дурдсан зөрчлийг ******* гаргасан мэтээр дүгнэлт хийж, хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудаст заасан 25 оноогоор үнэлсэн үнэлгээг нотолж байна гэж зөвхөн нэг хэсэгт хамаарах дүгнэлтийг хийж, хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудсыг бүхэлд нь зөвтгөсөн нь үндэслэлгүй юм.

Хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээг дүгнэхдээ үнэлгээг хэрхэн яаж өгсөн, үнэлгээ бодитой үнэн зөв гарсан эсэхийг үнэлгээ тус бүрээрээ нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлоогүй болно.

Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 121/Д0150118 албан шаардлага нь нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу албан шаардлагад дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт биш. Түүнчлэн *******гийн хөлсөөр ажиллах гэрээг үнэлсэн 58.4 хувийн F үнэлгээг зөвтгөх, үндэслэлтэй гарсан гэдгийг нотлох баримт биш болно.

Шүүх нь иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх субьектын хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох зэрэг аргаар иргэний эрхийг хамгаалахаар заасан.

Нэхэмжлэгчийн хувьд жил бүрийн Санхүүгийн аудитын тайлан-түүний өөрчлөлтгүй дүгнэлт гарсанаар өөрийн ажил үүргээ хангалттай, бүрэн гүйцэт гүйцэтгэсэн болохыг нотлох ба хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа үнэлгээ өгөх эрхгүй этгээдийн, шалгуур, үзүүлэлт, баримт судалгаагүй, нотолгоогүй, субьектив үнэлэмжээр өгсөн үнэлгээг үндэслэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан.

Иймд анхан шатны шүүх хуульд нийцээгүй, илт хууль бус шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь *******анд холбогдуулан *******ны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах, *******г Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,969,522 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/17 тоот тушаалаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II, III төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтнаар нэхэмжлэгчийг томилжээ. /хх82/

 

3.2. Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 70 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ-г 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг уг өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгажээ. /хх84-86, 87/

 

3.3. *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-ийн санхүүгийн ажилтан *******гийн хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр түүний ажлыг хүлээн авсан байна. /хх13, 83/

 

4. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд нийцсэн байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан талуудын хооронд хөдөлмөр эрх зүйн харилцаа үүссэн гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

4.1. Учир нь, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралт Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт ...санхүүгийн болон худалдан авалт хариуцсан ажилтан нь гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн шууд захирагч болон төслийн зохицуулагчтай, бусад ажилтнууд нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагч болон төслийн зохицуулагч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулна. гэж заасан.

 

5. Нэхэмжлэгч *******гийн 2023 оны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтээр түүний ажил үүргийн гүйцэтгэл буюу гэрээний хэрэгжилтийг 58.4 оноогоор үнэлсэн байх ба уг үнэлгээний хуудсыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Төслийн удирдах хорооны хурлаар хэлэлцүүлжээ. /хх33, 91-101/

 

5.1. Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан дээрх журмын 15.6-15.10-д төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах бөгөөд гэрээ нь тухайн жилийн хуанлийн жилийн эцсээр дуусгавар болгож байхаар заасан байх ба төслийн санхүүгийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг өөрчлөх, сунгах, цуцлах саналыг холбогдох үндэслэлийн хамт гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг төслийн зохицуулагчийн саналыг үндэслэн төслийн захирал үнэлж, дүнг Төслийн удирдах хороонд танилцуулна. Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудсаар дор дурдсан шатлалаар үнэлнэ, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан F үнэлгээ авсан тохиолдолд түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах буюу сунгахгүй байх үндэслэл болно гэжээ./хх34-39/

 

5.2. Нэхэмжлэгчийн 2023 оны хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээний хуудас дээр тус төслийн удирдах хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал, төслийн зохицуулагч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ба уг үнэлгээтэй нэхэмжлэгч танилцаж гарын үсгээ зурсан байх бөгөөд 2023 оны бүтэн жилийн ажлын үнэлгээтэй санал нийлэхгүй байна гэсэн тайлбарыг бичсэн /хх101/ байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, хөлсөөр ажиллах гэрээг төслийн зохицуулагч ганцаараа үнэлэн, үнэлгээ өгөх эрхгүй этгээд ажлыг дүгнэж хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон, хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээг нэхэмжлэгчид танилцуулаагүй, тайлбар аваагүй, холбогдох журмыг мөрдөн ажиллаагүй гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.3. Түүнчлэн, хэргийн 33 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээ авагдсан байх ба түүний гүйцэтгэсэн ажлын төрөл, хугацаа, чанар, гүйцэтгэлийн хувиар тооцсон баримт байх тул төслийн зохицуулагч нь хөлсөөр ажиллах гэрээг үнэлэхдээ ямар журмын дагуу хэрхэн үнэлсэн талаар, зөрчил тус бүрийг хэрхэн, ямар баримтаар нотолж буй талаар санхүүгийн ажилтан *******д тайлбарлаагүй, шалгуур үзүүлэлт, дүрэм журамгүйгээр зөвхөн өөрийн субьектив үнэлэмжээр үнэлгээ өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үнэлсэн үнэлгээний үндэслэл, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба тухайн ажил үүрэгт хангалтгүй оноо өгсөн тухай баримтаар нотлоогүй гэх гомдлыг хангахгүй.

 

6. Иймд нэхэмжлэгч *******гийн 2023 оны гэрээний хэрэгжилтийг 58.4 оноогоор үнэлсэн байх бөгөөд Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралт Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 15 дугаар зүйлийн 15.9, 15.10, ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.8 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/04612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ