Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04599

 

2016 оны 07 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04599

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орцны подвальд оршин байгаа, Түшээ сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 34 дүгээр байр, 24 тоотод оршин суух, Халзад овогт Дангаасүрэнгийн Должинсүрэн /РД-ТЕ63070306/-д холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 649,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Түшээ СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч Д.Должинсүрэн нь 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох нийт 30 сарын 649,500 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Д.Должинсүрэнгээс 649,500 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Должинсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Түшээ СӨХ-ны нэхэмжилсэн 649,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Энэ мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 15-нд 150,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-нд 150,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-нд 349,500 төгрөгийг тус тус төлөх болно гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч Д.Должинсүрэнгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 649,500 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Должинсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 649,500 төгрөгийн 150,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, 150,000 төгрөгийг нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, үлдэх 349,500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Должинсүрэнгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 649,500 төгрөгийн 150,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, 150,000 төгрөгийг нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, үлдэх 349,500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус нэхэмжлэгч Түшээ СӨХ-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 10,067 төгрөг, хариуцагч Д.Должинсүрэнгээс 10,067 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Должинсүрэнд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 649,500 /зургаан зуун дөчин есөн мянга таван зуун/ төгрөгийн 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, үлдэх 349,500 /гурван зуун дөчин есөн мянга таван зуун/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус нэхэмжлэгч Түшээ СӨХ-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 10,067 төгрөг, хариуцагч Д.Должинсүрэнгээс 10,067 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД