| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/02286/И |
| Дугаар | 210/МА2025/00042 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00042
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04041 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,
2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүргийн ******* хороо, Баруун Сэлбэ гудамж, ******* байрны *******од байрлах, 106,59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,
Хариуцагч *******ийн Чингэлтэй дүүргийн ******* хороо, Баруун Сэлбэ гудамж, ******* байрны *******од байрлах, 106,59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие таньдаг хүнээр дамжуулан *******ад мөнгө зээлэх хүсэлт гаргахад мөнгө зээлэхэд татгалзах зүйлгүй, харин барьцаа болгож ямар нэгэн хөрөнгө өгөх шаардлагатай гэсний дагуу өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ******* хороо Баруун сэлбэ гудамж 8/9 байрны *******од байрлах 106.59 м.кв талбайтай 3 өрөө байрыг түүнд худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг хийхдээ хамгийн бага үнийн дүнгээр буюу 20,000,000 төгрөгөөр хийе, татварын хураамж бага төлдөг гэж ******* хэлсэн. Улмаар түүнээс 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, *******ын ах ээс мөнгийг бэлнээр хүлээн авсан.
Зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүгдийг нь буцаан өгөхөөр тохиролцсон бөгөөд энэ хугацаанд миний бие энэхүү байрандаа амьдарч байсан.
Гэтэл байраа зээлийн гэрээний баталгаа болгоод шилжүүлсний дараа байрыг *******аас цаашаа ******* руу н. гэдэг хүний өр авлагад тооцон өгсөн байна. Гуравдагч этгээд зүгээс энэхүү байрыг *******т 250,000,000 төгрөгөөр зарж борлуулсан байдаг. Мөнгийг нь төлж барагдуулаагүй гэдэг тайлбар өгсөн. Гэхдээ энэ зүйл нь хэрэгт цугларсан баримтаар төлж барагдуулсан зүйл нотлогдож байгаа. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд ******* миний хүссэн хэлцлээс өөр хэлцэл юм. Иймд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, ******* хороо 8/9 байрны ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* болон ******* нарын хооронд ямар нэгэн зээлийн асуудал огт байхгүй, ******* нь мөнгө зээлдэг хүн биш. Харин *******ын ах болон нэхэмжлэгчийн төрсөн хүү нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс байсан.
Маргаан бүхий энэ байрыг нэхэмжлэгч ******* нь ийн эхнэр ас байрыг өөрийн нэр рүү шилжүүлэн авч байсан. нь төрсөн дүү *******ос итгэмжлэл авч итгэмжлэлийн дагуу надтай 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Тухайн үед 2 тал, танилууд байсан учраас итгээд нэр дээр нь шууд шилжүүлэн өгч байсан боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* нь нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүй байсан учраас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нь *******ыг уг байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчих гэсний дагуу шилжүүлэн авсан.
Үүний дараа ах ******* руу бэлэглэлийн гэрээ байгуулан энэ байрыг шилжүүлэн өгсөн. Энэ байр анхнаасаа л *******ын гэр бүлийн өмчлөлд байсан бөгөөд бид өөрийн өмчийг хуулийн дагуу гэрээ хийж зохих журмын дагуу шилжүүлэн авсан.
Нэхэмжлэгч ******* энэ байранд бараг амьдарч байгаагүй түүний хүү болон эхнэр нь энэ байранд амьдарч байсан. ******* байр суллаж өг гээд 2018 оны 08 дугаар сарын 15-нд очиход за маргааш суллаж өгнө гэсэн. Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр очиход байж байсан тул гэрчүүдийн хажууд нэхэмжлэгчийн бэр *******ээр байр хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна гэсэн утга бүхий баталгаа хийж гарын үсэг зурж өгсөн.
Хэрэв нарын хооронд ямар нэгэн мөнгөний асуудал байдаг бол энэ нь тусдаа хоёр хүний маргааны асуудал юм. ******* орон сууцны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа. Учир нь ******* нь байрны үнэд нэг ч төгрөг төлсөн баримт байдаггүй. *******ын тухайд ийг өөрийн нэр дээрээ шилжүүлээд ав гэхээр нь хууль, дүрэм журамд заасны дагуу *******оос өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Бүртгэл нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн. *******ад буцааж өгөхдөө ямар нэгэн маргаан гаргахгүйгээр өөрөө ямар хэлцэл хийж байгаагаа ойлгож мэдээд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулагдсан гэх *******, ******* нарын хоорондын гэрээний харилцаанд *******ийн зүгээс ямар нэгэн байдлаар оролцоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэрээний харилцаанд ******* оролцогч биш.
Уг хэрэгт *******ын хүү орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан эгчийн нөхөр , нар нь хамтран бизнес хийдэг бизнесийн харилцаатай байсан. Удаа дараагийн тайлбаруудыг өмнөх шүүх хурлууд дээр ч гэсэн ярьж байсан. ийн эхнэрийн дүү Америкийн нэгдсэн улсад байхдаа өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг худалдах асуудал яригдсан байгаа. Худалдан авахдаа анх гэрээний үнийн дүнд тодорхой заасан ч гэсэн банкны зээлд хамруулахын тулд төлбөрийг өгөөгүй ч өмчлөх эрхийг нь *******т шилжүүлж өгсөн.
*******ийн хувьд гэвэл 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр одоогоор хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч болох ******* өнөөдрийг хүртэл 2018 оноос хойш зургаа дахь жилдээ өөрийн өмчлөлийн орон сууцыг ямар нэгэн байдлаар ашиглаж, эзэмших ямар ч боломжгүй байдаг гэжээ.
4. Хариуцагч *******ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Хариуцагч ******* нь урьд миний нэр дээрх энэ байрыг миний хуурай дүү ийн эхнэр ас худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч байсан. Улмаар гэрээний дагуу төлбөрийг төлөөгүйн улмаас дахин Худалдах, худалдан авах гэрээ хийж ийн дүү рүү буцаагаад шилжүүлэн өгсөн.
Хариуцагчийн төрсөн хүү , бид 3 ажил хэргийн шугамаар холбоотой байсан учраас тухайн үед хариуцагчийн нэр дээр итгээд шилжүүлэн өгч байсан. Мөн ганц энэ байрыг шилжүүлж өгч байгаагүй тухайн үед бас УНЭ улсын дугаартай RAW4 маркийн автомашиныг шилжүүлэн өгч байсан боловч бас мөнгө өгөөгүйн улмаас буцааж өгсөн. Байрны нэрийг шилжүүлж өгчихөөд байрыг суллаж өгнө гэсэн боловч суллаж өгөлгүй өдийг хүрсэн.
Миний бие энэ байрыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******аас үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулан хууль ёсны дагуу өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан.
Иймд миний байрыг суллаж өгөхгүй, айл оруулж зугтаж алга болоод байгаа учраас ******* миний хууль ёсны эрхийг сэргээж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №******* дугаар гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, баруун сэлбэ гудамж 8/9 байр, ******* хаягт байрлах 106.59 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж хууль ёсны өмчлөгч миний эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгнө γγ гэжээ.
5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
Миний бие тухайн байрыг иргэн ******* гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ байгуулж авч, тухайн үед төлбөр мөнгийг бэлнээр төлж барагдуулсан болно. Миний бие гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй. Миний өмчлөлийн байрыг 2018 оны 7 дугаар сард миний зөвшөөрөлгүйгээр ******* нь бусдад шилжүүлэн өгч хэлцлээр тохирсон үүргээ зөрчсөн.
Улмаар энэхүү нөхцөл байдлыг миний бие 2018 оны 8 дугаар сард мэдэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Тухайн байрны төлбөрийг төлж барагдуулаагүй бол тухайн байранд ингэж удаан хугацаанд амьдрахгүй байсан бөгөөд өмчлөгчийн зүгээс тухайн үедээ шууд өмчлөх эрхээ хэрэгжүүлж тухайн байрнаас гарахыг шаардах байсан.
Миний бие *******ийг огт танихгүй бөгөөд ямар шалтгааны улмаас энэхүү байрны эзэмшигч, өмчлөгч болсон нь тодорхой бус бөгөөд хуулийн дагуу шударга өмчлөгч гэж үзэх боломжгүй. Учир нь тухайн үед ******* байрны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан бөгөөд үнэхээр шударга өмчлөгч бол тухайн байрыг худалдаж авахдаа ирж үзэн дотор нь хүн байгаа эсэхийг харан, орчны байдал, харагдах орчин зэргийг бүгдийг шалгаж авч үзэх боломжтой байсан. Зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын гэрчилгээгээр өөрийгөө энэхүү байрны шударга өмчлөгч гэж байгаа нь огт үндэслэлгүй байна.
Иймд дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь, хувьд АНУ-д удаан хугацаагаар ажиллаж амьдрах учраас уг орон сууцаа заръя гэж өөрийн төрсөн эгч Д.Уянгад итгэмжлэл олгож, гадагшаа явсан.
нь хүргэн ах юм. Явснаас хойш эгч нь холбогдоод ахын чинь таньдаг гэдэг хүн танай байрыг 250,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэнэ, банканд зээлээ судлуулчихсан юм байна. Мөн чиний нэр дээр байдаг газрыг чинь бас авах юм байна. Банкнаас хөнгөлөлттэй зээл судлуулаад гарахаар болсон гээд гийн хамаарал бүхий этгээдүүд буюу одоо маргаж байгаа *******, гийн дүү ******* нарын нэр дээр тус, тус шилжүүлсэн. Ингээд 3-4 сар өнгөрөөд мөнгө төгрөг орж ирээгүй. Нэг ч төгрөг төлөгдөөгүй учраас хөрөнгийг маргаангүйгээр өөрсдөө буцааж шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч төлбөр төлсөн баримт байхгүй. Төлбөрөө төлсөн гэдэг 3 гэрчийг шүүхэд гэрчээр асуулгасан. 3 гэрч гурвуулаа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Гэрчүүд нь дандаа хамаарал бүхий гэр бүлийн хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хүмүүсээс мэдүүлэг авсан байдаг.
*******ийн тухайд *******аас 2018 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Гэтэл ******* нь *******ос ямар ч зөвшөөрөл авалгүйгээр бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий орон сууцыг *******т шилжүүлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. , ******* гэх хүмүүсийн өр төлбөр *******д хамааралгүй.
Хэрвээ ******* үнэхээр өр төлбөртэй бол ээс өр төлбөрөө нэхнэ. Миний хувьд дурдсан улсын бүртгэлийн дугаартай хөрөнгийн өмчлөгч мөн. Тэгэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар 2018 онд хандсан байна. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, бие даасан шаардлага гаргах эрх нь нээлттэй шүү гэдэг байдлаар захирамжаа гаргасан байна. Тэгэхээр хувьд бол 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Нэхэмжлэгч *******оос ч, хариуцагч ******* ч надад орж ирсэн мөнгө байхгүй, өнөөдрийг болтол би өөрийнхөө хөрөнгийг өмчлөх эрхгүй захиран, зарцуулах эрхгүй, ашиглах, эзэмших эрхгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзэх ёстой гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох 2007 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Баруун Сэлбэ гудамж, ******* байрны ******* хаягт байрлах, 106,59 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэхдээ холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэргийн үйл баримтад буруу тайлбар хийж, дүгнэж талуудын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Тухайн байрны төлбөрийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий компанийн данснаас тухайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөр их хэмжээний бэлэн мөнгө гарсан бөгөөд гэрээ байгуулдаг өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 150,000,000 төгрөг түүний дараа байрны гэрчилгээ гарсан өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг тус тус аван бэлнээр аваачиж өгсөн гэдгийг нотлох 3 гэрч мэдүүлэг өгсөөр байтал 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж төлбөр төлсөн үйл баримт дээр шүүхийн зүгээс огт эрх зүйн дүгнэлт хийсэнгүй.
Шүүх хуралд оролцсон хариуцагч ******* нь хэргийн талаар мэдэхгүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ах л шилжүүлээд авчих гэсэн гэдэг тайлбарыг өгч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү байрыг огт зарах сонирхолгүй, зөвхөн зээлийн гэрээний баталгаа болгож бага үнийн дүнгээр худалдах худалдан авах гэрээ хийж ******* руу шилжүүлж түүний ах болох ээс мөнгө зээлсэн үйлдэл байдаг.
Санхүүгийн шаардлага гарсан тул мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага гаран 1 жилийн хугацаатай сарын 5% хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, *******ын ах ээс очин уг мөнгийг бэлнээр хүлээн авсан. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 20,000,000 төгрөгөөр байгуулж хэлэлцэн тохирсон зээлийн гэрээний баталгаа болгож энэхүү байрыг хариуцагчийн нэр рүү шилжүүлсэн.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5, 58.7 дахь хэсэгт заасанд нэхэмжлэлийн үндэслэл нь хамаарч байхад шүүхийн зүгээс дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
******* нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Анх орон сууцны өмчлөгч нь ******* байсан боловч ******* д итгэмжлэл олгосны дагуу орон сууцны өмчлөх эрхийг *******т шилжүүлсэн. Гэвч цаана нь , нарын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу уг орон сууцыг өөр хүний нэр дээр өгч, авалцсан асуудал яригддаг. Гэвч , нарын хооронд одоог хүртэл өр төлбөрийн талаар бие даасан маргаан, шаардлага гаргаагүй. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орон сууцыг 250,000,000 төгрөгөөр үнэлээд *******ос д өгсөн итгэмжлэлийн дагуу *******той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч ******* 250,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд ******* байхгүй учраас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******ын нэр дээр шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* нь ийн хэлснээр ******* руу шилжүүлсэн үйл баримт бий. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт болон хэргийг шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй гэжээ.
10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Давж заалдах гомдолд ноцтой төөрөгдлийн улмаас гэрээ байгуулсан гэж дурдсан боловч уг гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдэх явцад уг нөхцөл байдал хангалттай нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Учир нь ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу өмчлөлөөс орон сууцыг худалдаж авахдаа 250,000,000 төгрөг төлсөн үйл баримт огт байхгүй.
******* орон сууцны төлбөрийг төлөөгүй учраас ******* руу шилжүүлснээр маргаан бүхий орон сууц *******ын өмчлөлд бүртгэгдсэн. Гэтэл *******ын нэр дээр байгаа орон сууцыг *******ос зөвшөөрөл авалгүйгээр хүргэн ах буюу нь ******* руу шилжүүлсэн. Үүний дараа ******* өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж байгааг мэдээд шүүхэд маргаан үүссэний дараа хүсэлт гаргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүх оролцуулсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна, миний өмчлөх эрх зөрчигдөөд байна гэх байдлаар шүүгчийн захирамжид гомдол гаргасан боловч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тусдаа бие даасан шаардлага гаргаад явах нь зүйтэй гэдэг байдлаар шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүргийн ******* хороо, Баруун Сэлбэ гудамж, ******* байрны *******од байрлах, 106,59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
1.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан Чингэлтэй дүүргийн ******* хороо, Баруун Сэлбэ гудамж, ******* байрны *******од байрлах, 106,59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
3. Зохигчид Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Баруун Сэлбэ гудамж, ******* байрны ******* хаягт байрлах, 106,59 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай эд хөрөнгийг шилжүүлсэн *******, ******* нарын хооронд хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, улмаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* /төлөөлж /-******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үнэ 250,000,000 төгрөг төлөгдсөн эсэх, маргаан бүхий орон сууцны өмчлөгч *******ийн өмчлөл хууль ёсны эсэх талаар маргасан байна.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******ад шилжүүлсэн хэлцэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс, нэхэмжлэгч ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******д уг орон сууцны төлбөрийг төлсөн эсэх асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь талуудын зарчимд нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн хэлцэлтэй холбоотой харилцааг шүүх хэрхэн үзсэн талаарх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.
5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаж буй орон сууц хариуцагч *******аас цааш дамжин бусдын өр төлбөрт хариуцагч *******т шилжсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь зөвхөн *******тай хийсэн хэлцэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч ******* бус хариуцагч ******* бүртгэлтэй байгаа тохиолдолд *******, ******* нарын хооронд хийгдсэн хэлцлийг нэхэмжлэгч хэрхэн үзэж байгаа болох, уг хэлцлийн үр дагаврыг нэхэмжлэгч нь тодруулах шаардлагатай байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийн тулд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа хэлцлийн үр дагавар тодорхой бус байна.
6. *******, *******ос орон сууцыг худалдаж авсан ч үнийг нь төлөөгүйгээс орон сууцыг буцааж шилжүүлсэн гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа атлаа орон сууцыг өмчлөгч байсан *******д бус, *******ад шилжүүлсэн, мөн ийн төлөх төлбөрт тооцон улмаар *******т орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал нь эрхийг зөрчсөн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.
6.1. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хүлээдэг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг учраас өөрийн зөрчигдсөн эрхийн талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаар зөвшөөрөх татгалзах эрхгүй оролцогч байна.
7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүнд орон сууцны өмчлөх эрх хэрхэн ямар үндэслэлээр шилжсэн үйл баримт мөн тодорхой бус байна.
8. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн үндэслэл, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь , нарын хооронд үүссэн асуудлын үр дагавар гэж үзэхээр байгаа ч тэдгээрийн хооронд эрх зүйн маргаан байгаа эсэхийг анхан шатны шүүх дүгнээгүй, уг асуудал тодорхойгүй хэвээр байна.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ