Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,  улсын яллагч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ган-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Бат-Амгалангийн Батбилэгт холбогдох эрүүгийн “1903001920181” дугаартай, 186/2019/0411/Э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эд Макс креатив” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Бат-Амгалангийн Батбилэг /РД:ФА89090331/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Маргад” төвийн баруун талын замд Тоёото Приус маркийн 18-73 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлсийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрсийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгсэлийн ажлын тоормосны систем, жолооны механик ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй, нөхцөлд хол, ойрын буюу ар талын оворын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож яваа үед тээврийн хэрэгсэлийн дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан/ тохиолдолд түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт  очих хүртэл хөдөлгөөнөө

үргэжлүүлэхийг зөвшөөрөн”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “Гэрэлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Батхуягийг мөргөж эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч А.Батбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:. Би 02 дугаар сарын 25-ны өдөр эхнэр маань өвчтэй, хоёр гарт нь хавдрын шинжтэй зүйл гараад гараа хөдөлгөх боломжгүй байсан. Хүүхэд маань ханиадтай, эм тарианы мөнгөгүй байсан болохоор машинаа зарах гэж гараад явж байх үедээ ийм хэрэг хийсэн. Осол хийсэндээ маш их харамсаж байна. Осол хийсэн даруйдаа алдаагаа засах бодол төрсөн. Миний гар утас цэнэггүй байсан учраас хажуугаар байсан хүмүүсээс тусламж гуйж, түргэн тусламж дуудуулсан. Би хохирогчийг эмнэлэгт шаардлагатай зүйлсийг авч өгсөн. Гэр рүү нь явж хэрэгтэй зүйлсийг нь авчирч өгсөн. Би тухайн үедээ хохирогчийг эдгээхийг хүсч байсан. Хэрэг гарснаас хойш өдөрт 2 удаа ажлын хажуугаар нийт 7 удаа эмнэлэгт эргэж очсон. Талийгаачийн гэрт 3 удаа очсон. Гэрээс нь авч эмнэлэг дээр оёдлыг нь авахуулсан. Тэр үед талийгаач би эдгэрч байна гэж надад хэлж байсан. Тэгээд ирэх долоо хоногт оёдлоо авахуулна, ирээрэй хамт явъя, баярлалаа гэж хэлж байсан. Хэдийгээр манай ар гэр хоол ундгүй байсан ч би хийсэн зүйлээ залруулахын тулд талийгаачид 400 000 орчим мянган төгрөг өгч, тусалсан, сэтгэл санааны хохирол гэж 3 000 000 төгрөг өгсөн.Өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлдээ маш их харамсаж байна.Үнэхээр их.Гэр бүлийнхнээс нь дахин уучлалт гуймаар байна.Нийтийн байранд байгаа эхнэр, ээжийг минь бодоод хөнгөн ял шийтгэж өгнө үү.Саяхан хадам ээж маань хавдраар  явсан гэв.

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Манай гэр бүлийн зүгээс сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Тухайн үед хөлөндөө 7 хадаас тавиулсан байсан. Хэрвээ зам тээврийн осолд ороогүй хөлөндөө хадаас тавиулаагүй байсан бол гал гарч байх үед гэрээсээ гарч чадах байсан. Б.Бт ямар нэгэн юм санаад хойноос нь явлаа гэхэд талийгаач босоод ирэхгүй. Гэр бүлээрээ ярилцаж байгаад Б.Бийн ар гэрийн хүмүүсийн байдлыг харгалзан үзэж уучлах ёстой юм байна гэж бодоод уучилж байгаа. Сүүлд 5 дугаар сарын 23-ны өдөр гар утсаар ярьж байгаад уулзсан. Б.Б өөрийн учир байдлаа хэлээд сэтгэл санааны хохирол болон эмчилгээний төлбөрт 3.000.000 төгрөг өгөх боломжтой гэдгээ хэлсэн. Би мөнгийг нь хүлээж авалгүй ар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ гээд тухайн үедээ салаад явсан. Бид нар ярилцаад Б.Бийн өмгөөлөгчтэй нь уулзаад мөнгийг нь авахаар болсон. Авсан мөнгөө тэтгэврийн зээлэнд нь өгсөн. Манай ар гэрийн зүгээс Б.Бт хөнгөн ял шийтгэл оногдуулах саналтай байгаа. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ган-Эрдэнийн:..Өлзийбаярын Батхуяг гэх хүн миний ээж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40-628 тоотод охин Ариунболдын Ганзул, зээ охин Ганзулын Анхгэрэл нарын хамт амьдардаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны

өдөр автомашинд мөргөгдөж баруун хөлдөө гэмтэл авч, гэртээ хэвтрийн дэглэм бариад гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 03 дугаар сарын 25-наас 2019 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө гэрт нь гал гарч зээ охины хамт нас барсан. Би ээжтэйгээ утсаар ярьдаг байсан. Надтай ярихдаа ээжийн биеийн байдал зовиуртай, өвчин намдаах эм, лаа хэрэглэж байна гэж байсан. Ярих болгонд л хэвтэж байна, босож чадахгүй байна гэж байсан. Гал юунаас болж гарсанг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-н 32/,

            2.2.Мөрдөн шалгах ажиллагаан үед гэрч А.Ганзулын:..Ө.Батхуяг нь миний ээж, би охины хамт ээжтэйгээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40-628 тоотод амьдардаг байсан. Автомашинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь би сахиж байсан. Ээжийг зам хөндлөн гарах гээд явж байхад нь автомашин хурдтай ирж мөргөсөн гэж ярьж байсан. Би ослын талаар сайн мэдэхгүй, ээж тухайн үед ганцаараа ажил руугаа явж байсан. Ээжийн хөлийн эдгэрэлт гайгүй байсан.Миний мэдэж байгаагаар жолооч эмнэлэг дээр 2 удаа, гэрт 2 удаа эргэж очсон. Намайг ажилтай үед ээж, охин 2 дээр сүмийн цуглаанаас хүн ирж гал түлж, хоол хийж өгдөг байсан гэх мэдүүлэг. /хх-н 62/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагаан үед гэрч О.Баярмаагийн:..Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 20-30 минутын хооронд ажил руугаа явах гээд такси барьсан. Тэгээд "Аз молл" их дэлгүүрийн зүүн талд байрлах ажлын байрандаа ирэх гээд "Аз молл" их дэлгүүрийн араар зүүн тийш эргэх үед автомашины толь дугарах чимээ гарсан. Би хүүе гэх үед жолооч зогссон, жолооч болон би автомашинаас бууж ирэхэд явган зорчигч машины зүүн гар талд зам дээр хагас сууж байсан. Та зүгээр үү гэж намайг асуухад ёо ёо гээд байхаар нь би өөрийн 99081202 дугаарын утсаар 103-ын утсанд дуудлага мэдээлэл өгчихөөд ажил руугаа явсан. Жолооч болон мөргүүлсэн хүн тэнд үлдсэн. Гадаа харанхуй байсан, цас бороо ороогүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан гэх мэдүүлэг. /хх-н 65-66/,

        2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн №809 тоот актын:

        1.2.3.4.7. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ховч ясны хугарал, биеийн гадаргуугийн бүх талбайг хамарсан нүүрсжилт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн ховч ясны хугарал нь мохоо зүйлийн багалзуурдах, нүүрсжүүлт нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийн ховч ясны хугарал нь эхлээд, нүүрсжүүлт дараа нь үүссэн байх боломжтой. Талийгаач нь багалзууралтын улмаас ховч яс хугарч амьсгал бүтэлтэнд орсон ба нүүрсхүчлийн дутуу ислийн цочмог хордлого хавсарч богино хугацаанд нас барсан байна.

          5. Биеийн гадаргуугийн бүх талбайг хамарсан нүүрсжилтийн улмаас биеэ хамгаалан тэмцэлдсэн тул ул мөрийг тогтоох боломжгүй байна.

          6. Согтууруулах мансууруулах бодис илрээгүй. Шинжээч эмч, Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-н 37-39/,

         2.5. Техникийн шинжээчийн 207 дугаартай дүгнэлт:

         1.”Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 91-74 шинжээчийн дүгнэлтэд  “Тоёота Приус” маркийн 18-73 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 3.4-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэл

 хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг зөвшөөрнө", мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан Тэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон", 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна.

           2. Явган зорчигч Ө.Батхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.

           3.Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн үндэслэлгүй байна. 

          4.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлсөн үндэслэлгүй байна. Цагдаагийн дэслэгч, Ш.Батмөнх гэх дүгнэлт. /хх-н 95-96/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..4-10 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд 32 дугаар хуудас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ган-Эрдэний мэдүүлэг, 62 дугаар хуудас гэрч А.Ганзулын мэдүүлэг, 65-66 дугаар хуудас гэрч О.Баярмаагийн мэдүүлэг 81 дүгээр хуудас хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2786 дугаартай дүгнэлт, 87-91 дүгээр хуудас Баянзүрх техникийн хяналтын төвийн шинжээч нарын 9174 дугаартай дүгнэлт, 24 дүгээр хуудас түргэн тусламжийн дуудлагын хуудас, 20-22 дугаар хуудас Цагдаагийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, 28 дугаар хуудас цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 22/438 дугаартай дүгнэлт, 46-58 дугаар хуудас хохирогч Ө.Батхуягийн мэдүүлэг, 95-96 дугаар хуудас техникийн шинжээчийн 207 дугаартай дүгнэлт, 111 дүгээр хуудас яллагдагч Б.Бийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтаст хэргээс:..тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:..112-114 дүгээр хуудас, 122 дугаар хуудас, шинээр хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Маргад” төвийн баруун талын замд “Тоёото Приус” маркийн 18-73 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлсийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрсийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгсэлийн ажлын тоормосны систем, жолооны механик ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй, нөхцөлд хол, ойрын буюу ар талын оворын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож яваа үед тээврийн хэрэгсэлийн дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан/ тохиолдолд түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт  очих хүртэл хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг зөвшөөрөн”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “Гэрэлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Батхуягийг мөргөж эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Ган-Эрдэний мэдүүлгүүд болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Д.Батмөнхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан,

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хохирол төлбөргүй, болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж миний үйлдлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Батмөнх, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно

Шүүх Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ган-Эрдэнэ нэхэмжлэх  зүйлгүй, санал гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангид зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                     

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Бат-Амгалангийн Батбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.2-д  зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар үйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Б.Б нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд   энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ