| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04874/И |
| Дугаар | 102/ШШ2016/04607 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/04607
2016 оны 07 сарын 07 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04607 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт ХД-52, оршин байгаа Свийтрөүд ХХК /РД-5156858/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 26 дугаар гудамж, 1097 тоотод оршин суух, Дуумоо овогт Пүрэвсүрэнгийн Сэр-Од /РД-ЙЕ90061111/-д холбогдох
Байгууллагад учруулсан өр төлбөрт 2,257,894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Свийтрөүд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Сэр-Од нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Свийтрөүд ХХК-ийн Крафтын багт борлуулагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүсэлт гаргасны дагуу манай компани тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавих асуудлаа шийдэх шаардлагатай тухай мэдэгдсэн.
Гэвч 2014 оны 5 дугаар сар хүртэл барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шийдээгүйгээр барахгүй компанид ажилласан 3 сарын хугацаанд 2,257,894 төгрөгийн өр дутагдал гаргаж өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгууллагыг хохироож байна.
Манай байгууллагаас сар бүр П.Сэр-Одтой утсаар ярьж хохирол барагдуулах талаар ярьдаг боловч одоогийн байдлаар утсаа салгаад, холбогдох боломжгүй болсон.
Иймд байгууллагад учруулсан өр дутагдал болох 2,257,894 төгрөгийг П.Сэр-Одоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Сэр-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Свийтрөүд ХХК-ийн нэхэмжилсэн 2,257,894 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сараас 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Свийтрөүд ХХК нь хариуцагч П.Сэр-Одоос байгууллагад учруулсан өр төлбөрт 2,257,894 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Сэр-Од нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2,257,894 /хоёр сая хоёр зуун тавин долоон мянга найман ерэн дөрвөн/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч П.Сэр-Одын, нэхэмжлэлийн шаардлага болох 2,257,894 /хоёр сая хоёр зуун тавин долоон мянга найман ерэн дөрвөн/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Свийтрөүд ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25,538 төгрөг, хариуцагч П.Сэр-Одоос 25,538 төгрөгийг тус тус гаргуулан Свийтрөүд ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Свийтрөүд ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Сэр-Одод холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 2,257,894 /хоёр сая хоёр зуун тавин долоон мянга найман ерэн дөрвөн/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Свийтрөүд ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25,538 төгрөг, хариуцагч П.Сэр-Одоос 25,538 төгрөгийг тус тус гаргуулан Свийтрөүд ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |