| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2024/00503/И |
| Дугаар | 215/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 215/МА2025/00002
2025 01 07 215/МА2025/00002
********** ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 133/ШШ2024/00495 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын *** дүгээр баг, *********, ***-р байр, *** тоот, ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь *********-т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********** ХХК нь Говь-Алтай аймаг дахь *********-т холбогдуулан шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилох тухай 10/01 тоот тогтоолын дагуу гарсан ********** ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2402258 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...төлбөр төлөгчийн өмчлөлийн ********** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ********** дугаартай 10000 мкв газар, Мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай ********** улсын бүртгэлийн дугаартай 600 мкв обьект бусад эд хөрөнгө, ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул ********** ХХК-ийн шинжээч Ц.Э томилж, эрх, үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 1,558,411,000 (нэг тэрбум таван зуун тавин найман сая дөрвөн зуун арван нэгэн) төгрөгөөр хөрөнгийн үнийг тогтоосон бөгөөд төлбөр төлөгчид 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээний талаар мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж, маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь *********-т холбогдуулан гаргасан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилох тухай 10/01 тоот тогтоолын дагуу гарсан ********** ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2402258 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ..... шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний учир эмнэлгийн магадлагаатай, энэ тухайгаа шүүхэд албан ёсны цахим хаягаар мэдэгдсэн байхад Шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д: “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т: “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдаг.
Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд 1946 онд, Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын пактад 1966 онд тус тус нэгдэн орсон бөгөөд дээрх баримт бичгүүдэд “Хүн бүр эрх, үүргээ тодорхойлохдоо хараат бус тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй шударгаар шүүлгэх эрхтэй” /10 болон 14 дүгээр зүйл/ хэмээн хүний үндсэн эрхийг Монголын төр хамгаалах үндсэн үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т: “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ...эрхтэй...” гэж заасныг,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т: “...шүүх хуралдаанд оролцох” гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т: “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй гэсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.4-т: “Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасныг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэж, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хоног хүртэл хэргийн хугацааг сунгах” хуулийн боломж байсныг хэрэглээгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т: “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.” гэж үзэж байна.
Хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болохоор нэхэмжлэлээ нотолж гаргах нотлох баримтыг гаргаж өгөх болон хариуцагчтай мэтгэлцэх боломжийг хязгаарласан.
Хэргийн шийдлийн тухайд:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д: “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн ...хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээннй талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан.
Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс төлбөр авагчийн адил үнийн санал аваагүй байхад анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчийн хөтөлсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэлд төлбөр төлөгчөөс үнийн талаар асуусан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
2. Шинжээч дүгнэлт гаргахдаа Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Олон улсын үнэлгээний стандартын аргачлал, зах зээлийн зэрэгцүүлэн тооцоолох аргуудыг ашигласан гэж дүгнэлтдээ дурдсан. Дүгнэлтийн гуравт Шинжилгээ, судалгаа эх сурвалж гэсэн хэсэгт Мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зах зээл дээр арилжаалагдаж буй үнийн мэдээлэл олдоцгүй, хөдөө орон нутгийн сумын зар мэдээллийг судалж үзэхэд ижил байрлалтай үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл олдоогүйг дүгнэлтэнд оруулж дурдлаа гэж дүгнэсэн нь зах зээлийн зэрэгцүүлэн тооцоолох аргуудыг ашигласан нь нотлогдоогүй.
Үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлтэнд өөр бусад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулсан ямар ч судалгаа байхгүй байна.
Түүнчлэн газар эзэмших эрхийг үнэлэхдээ зөвхөн Засгийн газрын 182 дугаар тогтоолоор батлагдсан Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, газрын төлбөрийн хэмжээг тогтоох журмыг баримтлан үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь дээрх журам аргачлал нь зөвхөн газар эзэмшигчээс газрын төлбөр, татвар авахад зориулагдсан болно.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэсэн шаардлагад нийцээгүй байна.
Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т: “шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх” зарчмыг баримтлах үүрэгтэй. Энэ зарчим хэрэгжээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
********** ХХК-д холбогдох 2015-2024 оны шүүхийн шийдвэрүүд гарч, 16 төлбөр авагчийн 601.600.000 төгрөгний төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байна. Хариуцагч тал нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх биш хуулийн хийдэл цоорхойг ашиглан арга саам хийж төлбөрөө төлдөггүй. Төлбөр авагч 16 хүнээс энэ ХХК-иас төлбөрөө авч чадалгүй хүлээсээр 6 хүн нь нас барьжээ, энэ ХХК-д баримт материалаа шүүхэд өгөх хугацаа байсан албаар хойш суудаг гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ********** ХХК нь Говь-Алтай аймаг дахь *********-т холбогдуулан шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилох тухай 10/01 тоот тогтоолын дагуу гарсан ********** ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2402258 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...төлбөр төлөгчийн өмчлөлийн ********** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ********** дугаартай 10000 мкв газар, Мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай ********** улсын бүртгэлийн дугаартай 600 мкв обьект бусад эд хөрөнгө, ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул ********** ХХК-ийн шинжээч Ц.Э томилж, эрх, үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 1,558,411,000 (нэг тэрбум таван зуун тавин найман сая дөрвөн зуун арван нэгэн) төгрөгөөр хөрөнгийн үнийг тогтоосон бөгөөд төлбөр төлөгчид 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээний талаар мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж, маргажээ.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/01 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг, ********** сум, ******** баг үйлдвэрийн тойрог *** тоот хаягт байрлах ********** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ********** дугаартай 10000 мкв газар, Говь-Алтай аймаг, ********* сум, ****** баг үйлдвэрийн тойрог *** тоот хаягт байрлах Мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай ********** улсын бүртгэлийн дугаартай 600 мкв обьект болон бусад эд хөрөнгүүдийг, ********** улсын дугаартай сонсмол Зил 130 тээврийн хэрэгсэл зэргийн үнэлгээг тогтоох шинжээчээр ********** ХХК-ийн шинжээч Ц.Э томилсон байна. Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгджээ.
5. Нэхэмжлэлд дурдсан үнэлгээг ********** ХХК гаргасан байх тул хариуцагч тус аймгийн *********-т шинжээчийн тогтоосон үнийн дүнтэй холбоотой маргаан хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй” гэж маргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заажээ.
7. Хэргийн 146 дугаар талд авагдсан Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 45 минутад үйлдсэн тэмдэглэлд “…Асуулт: Тухайн эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагаатай холбоотой асууж тодруулах зүйл байна уу, объектыг хэдээр үнэлэх вэ? хариулт: асууж, тодруулах болон нэмж хэлэх зүйл алга. Байгаа объект нь л энэ. Объектын үнэлгээ өгөхгүй” гэж тусгасан байх бөгөөд ярилцсан төлбөр төлөгч Н.Б гээд гарын үсэг зурсан, мөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 48 минутад үйлдсэн тэмдэглэлд “…********** ХХК-д холбоотой төлбөрийн үйлдвэрийн байрыг үнэлүүлэхэд захирал Н.Б байлцуулан ********** ХХК-ийн үнэлгээчин Ц.Э байлцан үнэлэгдэх бүх хөрөнгүүдийг үнэлүүлсэн захирал Н.Б үнэлгээний тэмдэглэлтэй танилцсан, шинжээчтэй холбоотой татгалзал санал хүсэлт байхгүй, үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээг би сайн мэдэхгүй байна. Уг нь санхүүгийн тайланд байгаа байх Ц-аас асууя. Харин үйлдвэр доторх мах бэлтгэлийн зам хавтан зэргийг үнэлүүлмээр байна” гэж тусгасан байх бөгөөд ярилцсан төлбөр төлөгч Н.Б гээд гарын үсэг зурсан, дээрх тэмдэглэлүүдээр нэхэмжлэгч ********** ХХК-ийн захирал Н.Б-оос үнийн санал аваагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчөөс буюу нэхэмжлэгч “*******” ХХК-ний захирал Н.Б-оос үнийн санал асуухад санал өгөөгүй болох нь тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг талууд хүлээх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан уг үүргээ биелүүлээгүй, шүүгчээс тогтоосон хугацаанд ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй байна.
10.Талуудад маргааны талаарх нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх боломж олгон шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д хүндэтгэн үзэх шалтгаан, саад үүсээгүй бөгөөд, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримт маргаан бүхий үйл баримтыг хангалттай тогтоож байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжилэх, хураах үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг шүүх хуульд зааснаар тусгайлсан журмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх зарчим хугацааг зохицуулсан байх ба мөн хуулийн 752.1 дэх хэсэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэхээр заасан байна.
13. Богино хугацаанд хойшлуулахгүйгээр нэг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх талуудад мэтгэлцэх тэгш боломж олгох гэнэтийн өөрт ашигтай баримтад тайлбар баримт гаргах боломж олгохгүй, шүүх хурал дээр гаргах байдлыг хязгаарлаж, шүүх хурлыг сунжруулахгүй шийдвэрлэхээр зохицуулсан нь тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1, 752.1, 752.3-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжилэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг нэг шүүх хуралдаанаар, 45 хоногт багтаан богино хугацаанд тусгайлсан журмаар, хянан шийдвэрлэхээр заасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 133/ШШ2024/00495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэх болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ш.БАТТОГТОХ