| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05928/И |
| Дугаар | 102/ШШ2016/04608 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/04608
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04608 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр 2 дугаар дахварт оршин байгаа Ард даатгал ХХК,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт оршин байгаа Юнител ХХК-иудын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамж, 131 тоотод оршин суух, Харчин овогт Нэргүйгийн Мөнхзул /РД-ЧИ79060104/-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 778,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ард даатгал ХХК, Юнител ХХК-иуд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Мөнхзул нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Юнител ХХК-тай үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж 88005031 дугаар дээр 6 сарын хугацаатайгаар, 999,000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси-Эс3 гар утас зээлээр худалдан авч сар бүр 166,500 төгрөгийн суурь хураамж төлөх үүрэг хүлээсэн.
Н.Мөнхзул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт 750,908 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 763,408 төгрөгийг Ард даатгал ХХК, үлдэгдэл төлбөр болох 15,065 төгрөгийг Юнител ХХК-д, нийт 778,474 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ард даатгал ХХК, Юнител ХХК-дад 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус компаниудаас нэхэмжилж буй 778,474 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ард даатгал ХХК, Юнител ХХК-иуд нь хариуцагч Н.Мөнхзулаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 778,474 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мөнхзул нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 778,474 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхзулын, нэхэмжлэлийн шаардлага болох 778,474 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ард даатгал ХХК, Юнител ХХК-иудад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,233.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 11,616 төгрөг, хариуцагч Н.Мөнхзулаас 11,616 төгрөгийг тус тус гаргуулан Ард даатгал ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ард даатгал ХХК, Юнител ХХК-иудын нэхэмжлэлтэй, Н.Мөнхзулд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 778,474 /долоон зуун далан найман мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ард даатгал ХХК, Юнител ХХК-иудад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,233.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 11,616 төгрөг, хариуцагч Н.Мөнхзулаас 11,616 төгрөгийг тус тус гаргуулан Ард даатгал ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |