| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0104/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/107 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Ш. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ш.т холбогдох эрүүгийн 1936000870114 дугаартай, 178/2019/0104/Э/ индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, ******* ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******ы ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай, - овогт ын
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ш. нь 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Бугаан гол захын 02 тоот павилон ажиллуулдаг иргэн Л.аас 2-7 хоногийн дотор мөнгийг нь төлнө гэж өөрийн гадаад паспортыг барьцаанд тавьж буюу бичиг баримт ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгө болох Samsung S-5, Samsung S-6 маркийн хоёр гар утсыг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөрөө төлсөн... гэх мэдүүлэг,
Хохирогч овогт ын ын /ПЮ8304*******08 регистрийн дугаартай, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 06 дугаар сарын үед Ш. ах надаас 2 удаа гар утас худалдан авч би тухайн хүнийг зүс танидаг болсон.Үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын эхээр намайг Бугаан гол захын 02 тоот павилон дээрээ байж байтал Ш. хажуудаа нэг залуутай ирээд гадаад паспортоо барьцаанд тавиад Samsung S-5, Samsung S-6 маркийн гар утаснуудыг авч яваад сураггүй алга болсон.7-10 хоногийн дотор мөнгийг нь авчирч өгнө гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тухай... Хохирогч Л.аас Ш. барьцаанд тавьсан гэх гадаад паспортыг хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн *******-13-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн ... Samsung S-5 утас-150.000 төгрөг, Samsung S-6 маркийн утас-210.000 төгрөг, нийт 360.000 төгрөг гэх үнэлгээ / хэргийн 38-40-р хуудас/
Шүүгдэгч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2017 оноос хойш Ховд аймгийн Мянгад сумаас Ховд аймгийн Булган сумын Цоохор нуур гэх газар луу Кей Зет транс ХХК-ний ачааны машин жолоодож хүдэр зөөж эхэлсэн, энэ хугацаанд Ховд аймгийн ант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Бугаан гол зах дээр гар утас худалдаалдаг Л. гэх эмэгтэйг таньдаг болсон. 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Л.д гадаад паспортоо барьцаанд тавиад 7-10 хоногийн дотор мөнгийг нь өгье гээд Samsung S-5, Samsung S-6 маркийн гар утаснуудыг зээлж авч яваад мөнгөний боломж муутай байсан учраас мөнгийг нь цаг хугацаанд нь өгч чадаагүй.Тухайн үед миний утас эвдэрчихсэн учраас 2 симтэй утас зээлж авахаар Л. дээр очиход сайн утас байхгүй болохоор нь 2 утас зээлж авсан... гэх мэдүүлэг / хэргийн 44-*******-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Шүүгдэгч Ш. нь Ховд аймгийн ант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бугаан гол зах дээр гар утасны худалдаа эрхэлдэг Л.аас гадаад паспортоо барьцаанд тавьж, 7-10 хоногийн дотор мөнгийг нь өгнө гээд 2 ширхэг гар утас авч явж залилсан болох нь хохирогч Л.ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар Ш. гэсэн гадаад паспорт хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утас үнэлсэн тайлан, шүүгдэгч Ш.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш. нь хохирогч Л.аас өмнө утас худалдаж авч байсан танил байх ба гадаад паспортоо барьцаанд тавиад 2 ширхэг гар утас авч 7-10 хоногийн дотор мөнгийг нь төлөхөөр зээлж авсан үйлдэл нь баримт бичиг ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан шууд санаатай, шунахайн сэдэлттай үйлдэл гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ш.ийг хохирогч Л.аас гадаад паспорт буюу бичиг баримтаа ашиглаж 2 ширхэг гар утсыг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-54/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Л.ын “Надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.ийн хувийн байдлын талаар гэрч Ц.Лхагважаргалын өгсөн “...Ш. бид хоёр найзууд байгаа юм.Ш. нь даруу төлөв зантай, тусархаг хүн.Эцэг, эхээс 6-уулаа, айлын 2 дахь хүүхэд.Говь-Алтай аймагт ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд тус аймгийн Техник мэргэжлийн сургуульд сурч авто механикч мэргэжил эзэмшсэн.2001 онд эхнэрээсээ салаад одоо хүүгийн хамт амьдардаг.Хүний ачааны тээврийн хэрэгсэл хөлсөөр барьж, тээвэр хийдэг ...” гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/
Гэрч Б.Турымын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш. нь даруу төлөв зантай дөлгөөн хүн байгаа юм.Манай Кей Зет транс ХХК-д 2015 оноос хойш жолооч хийж байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ш.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч Ш. өөрийгөө өмгөөлж “миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, хүүтэйгээ амьдардаг, орлого багатай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Ш. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон цалин орлогын байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 550000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 360.000 төгрөгийг шүүгдэгч Ш.ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ш.ийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,шүүгдэгчийн өмчлөлийн Samsung S-1 маркийн гар утас битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 5/66 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч - овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч - овогт ын ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.т оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгохыг ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.т тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ш. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ш.ийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчийн өмчлөлийн Samsung S-1 маркийн гар утас битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 5/66 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.
6.Шүүгдэгч Ш.т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******7 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 360.000 төгрөгийг шүүгдэгч Ш.ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form