| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2023/00122/И |
| Дугаар | 208/МА2024/00074 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 208/МА2024/00074
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 150/ШШ2024/00190 дугаар шийдвэртэй
Хариуцагч С.*******
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс талбай чөлөөлүүлэх тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай
Хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/, Б.Гомбодорж нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
...Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөн ТББ ******* гэдэг хүнээс Шим худалдааны төвийн талбайг авч байсан. 1,564 м газартай, 643 м үл хөдлөх хөрөнгийг Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж авч байсан. Намайг авахаас өмнө 2015, 2016 онд *******, *******, *******, ******* нар газраас аваад газар дээр газрын кадастрын зургуудаа бүгд хийлгэсэн байсан. Би 2021 онд үлдсэн талбайг нь Худалдах-худалдан авах гэрээгээр авч байсан. 2022 оны намар 10 сарын үед ******* гудамж талбай, орц гарц хааснаас болоод галын аюулгүй байдал зөрчигдсөн, түрээслэгчдийн эрх ашиг зөрчигдсөн, агаар сэлгэлт байхгүй болсон. Ингээд би үүнийг нээе, орц гарцаа нээе гэж *******. ******* нарт хэлсэн. Тэгтэл ******* бид хоёр нэг нуруутай. Энд чиний газар байхгүй гэсэн асуудлыг ярьж байсан. Одоо яг газрын гэрчилгээгээр миний гудам *******, ******* хоёрын дундуур надад талбай байгаа. Үүнийг чөлөөлүүлэхээр би удаа дараа *******д хэлж байсан. Ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Чи шүүхдээ ханд гэсэн. Би шүүхэд хандах болсон. 2023 оны 01 дүгээр сарын 13-нд байх тухайн газрыг *******тэй маргалдсанаас болж зөвхөн өөрийнхөө талбай дээр "Рино Констракшн гээд хэмжилтийн компанийг хотоос авчирч хийлгэж байсан. Над дээр 1,564 м газар, 643 м ул хөдлөхтэй гэж хэмжилтээр гарч ирсэн. Нэхэмжлэлийн дараа ч гэсэн шинжээч томилогдож 12,9 м талбай нь *******гийн талбай гэж гарч ирсэн. *******д ашиглуулж байгаа талбайгаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч С.******* хариу тайлбартаа:
Тус үйлчилгээний төвийг 2015 оны 06 дугаар сард бид нарт хэсэгчилж зарсан. Би анх Тэрбишээс 36 м-ийг авсан. Дараа нь 72 м2-ийг худалдаж авч байсан. Зарахдаа бид нарт доторх ашигтай талбайгаар нь хэмжээд зарсан. Пүүжээ бид хоёрын нуруугаар нийлүүлээд зарж байсан. Тэр баганыг голлуулаад зарсан. Та нар өөрсдөө ч гэсэн орж ирж үзлэг хийж байсан. Бид нар тайлбарлаж байсан. Бид нарт худалдах үед энэ үйлчилгээний төв банкны барьцаанд байсан. 2020 онд чөлөөлөгдсөн. ******* худалдаж аваад бид нарт үл хөдлөхийн чинь газрын гэрчилгээ гарах гэж байна гэж хэлсэн. Бид нар нотариат дээр очиж гарын үсэг зуруулсан. Үүнийг Нандиа нотолно. Бид нарыг байлцуулалгүй кадастрыг хийлгэсэн. Кадастрыг үзье гэхэд ******* таных 108- раа байгаа гэж хэлсэн. Надад үзүүлээгүй. Эй Би Эн Дизайн ХХК 108-раа гарч байсан. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байсан. Мон ТББ компани 2015 оны 06 дугаар сард Шим худалдааны талбайг хэсэгчлэн хэд хэдэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад худалдсан. Энэ оны 06 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээний дагуу ******* эхлээд 36 м, дараа нь 72 гээд нийт 108 мк талбайг худалдаж авсан. Энэ 2 талбай *******гийн талбайтай хил залгаа хүнсний дэлгүүрийг тусгаарлаж байгаа хананаас тооцож үүдний хэсэг ороод түрүүний хэлсэн түрээслэгч нарын талбай ороод 108 мк талбайг авсан. Тухайн үед Тэрбиш өөрөө нягтлан Гантулга гэдэг хүнтэй хамт байж байгаад энэ талбайнуудыг хэмжиж өгсөн. *******гээс талбай түрээсэлж байгаа Мөнгөнтуяа гэдэг хүний гоо сайхны барааны лангуутай залгуулаад ******* гэдэг хүүхний хувцасны лангуу ажиллуулж байсан. /*******гийн түрээслэгч/ өөдөөс харсан цонхны харалдаа ******* гэдэг хүн гоо сайхны бараа, бэлэг дурсгал зардаг. *******ийн урд талаар коридор байгаа. Тэр коридорын цаад талд ханан талдаа эхнэрийн хамт гэр ахуйн бараа, цахилгаан бараа зардаг байсан. Энэ нь дандаа *******гийн түрээслэгч нар байсан юм. Энэ хэсэгт *******, ******* хоёрын түрээсэлж байсан талбайд *******гийн ямар ч талбай байгаагүй. Нарийн хэмжиж өгөөгүй, захирамж зөрүүтэй, өөрсдөө захирамж гаргуулахтай материалыг сайн хүлээж аваагүй байдлыг далимдуулж арван хоёр зууны хэдэн метр квадрат коридорыг ******* гаргасан байдал байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэхээр *******гийн хэлж байгаагаар өмнө нь энэ талбайгаа зараач гэж ******* надад хүсэлт гаргаж байсан юм. Би зарахгүй, зарвал зах зээлийн ханшаар ав гэж хэлсэн гэдэг. ******* ч гэсэн 70,000,000 төгрөгөөр ав гэж хэлдэг. Энэ хоёр өгөөгүй учир дараа нь ийм байдлаар коридор гаргасан юм болов уу гэх байдал харагдаж байна. Захирамжуудыг гаргахад маш замбараагүй, хойно урд нь оруулаад үндэслэлгүй захирамж гаргасан. Захирамж гаргасан хувийн хэрэг материалууд дотор юу ч байхгүй. Энэ хүмүүсийн гаргаж байсан өргөдөл, өмнө нь хийлгэж байсан кадастрын зураг юу ч байхгүй. Энэ байдлыг далимдуулж коридор гаргаж зураад авчихсан. Тиймээс сөрөг нэхэмжлэл гаргасан. ******* өөрийнхөө өмчилж авсан талбайд коридор гаргасан. Энэ коридороор иргэд үйлчлүүлж байгаа. Шүүхээс Үзлэг хийхэд энэ коридорын байгаа байдал харагдаж байгаа. Коридорт бид нар өөрсдөө зогсож такоридаас хэмжилт хийж явсан. Тухайн үед гэрчилгээгээ гаргаад явах хүсэлттэй байгаа боловч Мон ТББ нь Хаан банкны барьцаанд тавьсан байсан учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах боломжгүй байсан. Дараа нь ******* худалдаж авснаар гэрчилгээ гаргах боломж бүрдсэн. Эдгээр хүмүүс *******д бүх юм аа даатгачихсан. Нотариат дээр очиж зөвхөн гарын үсэг зурдаг. Дараа нь үл хөдлөх дээр дагаж очиж гарын үсэг зурсан. Энэ байдал нотлон тогтоогдож байгаа. ******* ч гэсэн бүгдээрээ надад баярлаад бэлэг, сэлт барьж гүйгээд байсан гэж ярьж байсан. Хурлын завсарлагаагаар ярьсан. Албан ёсны хурал дээр биш шүү. ******* түрүүн хэлэхдээ *******гийн кадастр хийгдээд ирсний дараа үзье гэхэд таных 108-раа л байгаа гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр ******* худлаа хэлээгүй байна. 108-раа харагдаж байна. Энэ нь Эй Би Эн дизайны зураг, *******гийн газрын гэрчилгээ болон хамтарсан шинжээчийн дүгнэлт дээр харагдаж байна. Гагцхүү коридор хаагуур байсан юм бэ, хэн хэдийд гаргасан гэдэг асуудалд маргаан үүсээд байна.
Баганын дундуур тусгаарлаж, хоёр баганын тэнд хоёр өөр түрээслэгч сууж байсан. *******ийн урдуур коридор байсан. Одоо ч гэсэн араасаа орж ирэхэд байгаа. ******* хаасан байсан учир *******гийн авсан хэсэгт коридор байхгүй. *******гийн тусгаарласан хананаас наагуур коридор байгаа. ******* энэ талбайг 2016 онд худалдаж авсан. *******гийн хувьд 2020 онд худалдаж авсан. Миний талбай байдгаараа байгаа. Би *******с илүү талбай эзэмшээгүй. Орц, гарцыг миний зүгээс хаагаагүй, байдгаараа л байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. *******гаас 12,9 мк газрыг өөрийнхөө газар руу оруулж кадастр хийлгэсэн байгаа бол энэ газрыг чөлөөлүүлье. Ийм газар *******д байхгүй гэдэг үүднээс сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Б.******* нь сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:
*******гийн кадастрын зураг 2015 онд хийгдсэн зураг байдаг юм. Энэ нь он, сар дээрээ байгаа. 2015 онд зоолгохдоо л энд ийм гудамтай байсан. Би 2021 онд хийлгэсэн газрын кадастрын зураг байгаа. Үлдсэн талбайг би авсан гэсэн үг юм. Анх 2,630 мкв газартай. Түүнээс 9 иргэнд өгөөд үлдэгдэл нь 1,524 мк газар, 671,1 мк үл хөдлөх үлдснийг би эрх шилжүүлэх гэрээгээр ******* гэдэг хүнээс худалдаж авсан. Намайг авахад ийм байсан учир газрын мэдээллийн сандаа ингээд л орчихсон гэсэн үг. Яагаад надаас 12,9 мк талбайг авъя гээд сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ. Энэ чинь өөрөө тэр 12,9 мкв газраа эзэмшээд байгаа гэдгээ баталчхаад байна. Би ашиглаад байна. Би *******гаас 12,9 мкв-г авна гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 150/ШШ2024/00190 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******гийн хууль бус эзэмшлээс худалдаа үйлчилгээний зориулалттай 12.9 м.кв талбайг чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариулгаж С.*******гээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, шинжээчийн ажлын хөлс 3,140,472 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******гаас гаргуулж Эй Би Эн Дизайн ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлэхгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гагцхүү хуульд захирагдах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
...Гэвч анхан шатны шүүх Б.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон, шүүхэд хандсан шаардлагыг дур мэдэн өөрчилж бүр тэр дундаа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь өөрөө тодорхойлж шийдвэрийн, үндэслэх нь хэсэг Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан хууль бусаар эзэмшиж байгаа худалдаа үйлчилгээний зориулалтай 12.9 м.кв талбайг чөлөөлүүлэх гэж тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх, шүүгч ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж зөвхөн нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг эдэлж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
...Хэрэв нэхэмжлэгч өөрөө тухайн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шаардлагын хэмжээг ихэсгэж байгаа бол ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хэлбэр бөгөөд энэ нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар бүрдүүлбэр хангах ёстой байсан гэвч бүрдүүлбэрийг хангаагүй, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилж төлөх үүргийг биелүүлээгүй тус хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Энэхүү шүүгчийн үйлдэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;-ыг хориглоно гэж заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн байна. Магадгүй шүүгч нэхэмжлэгчтэй ямар нэгэн ашиг сонирхолтой байсны үндсэн дээр уг хориглосон хэм хэмжээг зөрчсөн байх магадлалтай учир түүнийг холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болохыг дурдах нь зүйтэй байна.
...Түүнчлэн нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэх хуулийн зохицуулалтыг бүрэн хангаж буй нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон байна. Үүнийг шүүх анхаарч үзэхгүйгээр нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл гэх эрх зүйн баримт бичгийг түүний шаардлагаас өөрөөр, зөрүүтэй байдлаар хангаж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.
Учир нь дээр дурдсанчлан Б.*******д газар эзэмшүүлсэн гэх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын 2020 оны 04 сарын 26-ний өдрийн А/72 дугаар захирамж, цаг хугацааны хувьд зөрүүтэй мөн засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамж, мөн Засаг даргын 2021 оны 08 сарын 24-ний өдрийн А/122 дугаар захирамж нь илэрхий адаатай тус захирамжуудыг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг олгосон эрхийн гэрчилгээ хүртэл эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус эргэлзээтэй байж болзошгүй нөхцөл байдал байсаар байтал ИХШХШТХ-ийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй нэг мөр болгоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн дээр дурдсан Засаг даргын захирамжуудыг иргэний шүүхээс бусад байдлаар Цагдаагийн газарт, Засаг даргад өөрт нь, Захиргааны хэргийн шүүхэд/ холбогдох эрхий бүхий байгууллагад хандсан нөхцөл байдал шүүх хуралдааны өмнө, шүүх хуралдааны үед нотлогдож байхад нэхэмжлэгч давуу байдлыг бий болгож зүтгэсээр байгаад хууль бус шийдвэрийг гаргаад байна. Энэ талаарх баримт хэрэгт бүгд авагдсан байгаа болно. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 150/2024/00190 дугаар шийдвэрийг хянаж нэхэмжлэлийг бүхэлд нь дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай шийдвэрийг хариуцагч С.******* болон түүний өмгөөлөгч бид үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
...1.С.******* нь 2016 онд 108 м2 талбайг худалдан авсан ба гэрч Д.******* нь 2021 онд Б.*******д талбай худалдахдаа өмнө нь нэр бүхий иргэдэд зарсан талбайнуудаас үлдсэн хэсгийг нь худалдан ав гэж хэлсэн, хэмжиж өгөөгүй гэж мэдүүлсэн. Ийм учраас С.*******, Б.******* нарын талбай давхцалтай байх боломжгүй юм. Б.******* нь 5 жилийн дараа талбайг худалдан авсан, газар эзэмших захирамж гаргуулсан тул өмнө нь талбай худалдан авсан иргэдийн талбай, газартай давхцуулахгүйгээр хэмжилт, кадастр хийлгэх шаардлагатай байтал иргэн С.*******, С.******* нарын өмчлөлийн талбай, эзэмшлийн байдал үүсэн байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын өмчлөлийн талбайн хэмжээ, байрлал зэрэгт шүүх өөрийн хийсэн үзлэг, гэрч нарын мэдүүлэг, Эй Бй Эн Дизайн ХХК-ийн дангаараа хийсэн дүгнэлт, С.*******гийн үндсэн хөрөнгийн болон газар эзэмших эрхтэй холбоотой улсын бүртгэлийн материалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй учраас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
2.Эй Би Эн Дизайн ХХК нь Б.*******гийн өмчлөлийн бүх талбайг хэмжээд 551,19 м 2 гэж тооцон гаргасан ба бүртгэл нь үүнээс зөрүүтэй 643 м 2 байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Шим худалдааны төвийн барилгын газрыг хэсэгчлэн эзэмшүүлсэн үе үеийн Сайхан сумын засаг дарга нарын гаргасан захирамжууд нь илтэд хууль бус захиргааны акт гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул сонсох ажиллагаа явуулах хүсэлтийг уг худалдааны төвд талбай өмчилсөн иргэд 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гаргасантай холбоотой хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь үндэслэлгүй байна. Сайхан сумын Засаг дарга нь 2021 оны /2020 оны гэж ташаа бичигдсэн гэх / оны 8 дугаар сарын 24 -ны өдрийн А/122 дугаартай захирамжийн 4 дэх заалтаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсон гэсэн заалт оруулсан байдаг тул Б.******* нь шим худалдааны төвд 24 м2 -аас өөр газар эзэмшдэггүй юм шиг нөхцөл байдал үүссэн зэрэгтэй холбоотой сонсох ажиллагаа явуулж маргааныг газар дээр шийдвэрлүүлэх илт хууль бус захиргааны актуудыг залруулах хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байсан . /захирамжуудыг шүүхэд гаргаж өгсөн/ Энэ нь иргэнийн шүүх хурлаас хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүх зөрчлийн хэрэгт гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн шүүх хурлаас дээр дурьдсан 2 захиргааны актын талаар дүгнэсэн дүгнэлтээр тодорхойлогдож байна.
3.Иргэд хооронд үүссэн маргааныг үндэслэлтэй шийдвэрлэхэд сонсох ажиллагааны шийдвэр нь гол үүрэгтэй байсан. Энэ ажиллагаагаар Засаг даргын захирамж, газрын кадастр , улсын бүртгэлтэй холбоотой бүхий материалыг судалж асуудлыг уг сурвалжаар нь үндэслэлтэй шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхэд энэ ажиллагааг хийтэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан юм. Анх Н.Тэрбишэд газар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга С.Ширчинжавын 2008 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 19 дугаартай захирамжид худалдааны төв , үйлчилгээний барилгын доорх 2630 м 2 газрыг л эзэмших эрхийг шилжүүлсэн байх ба үүнээс хасалт хийгээд явсан байдаг. Б.******* нь газрыг хэмжиж аваагүй захирамжийн дагуу авсан гэдгээ ч шүүх хурал дээр мэдүүлдэг. Гэтэл Д.******* нь нэг удаагийн шүүх хуралд дээр нийт талбайг 1774 м 2 байсан Үүнээс ХХБ, Болормаа , Л.Энхболд гээд хүмүүст талбайгаа зарсан гэж мэдүүлдэг. Энэ бүх байдалд дүгнэлт хийхэд иргэдийн хооронд маргаан үүсгэх эх сурвалж болсон захирамжуудыг нягтлан шалгаж хэмжээг үнэн зөв тогтоож байж маргааныг үндэслэлтэй эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй тул гомдолтой байна. Иймд ИХШХШТ хуулийн 167.1.5 дугаар зүйлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
....Нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргахдаа өөрсдийн талбайг хэмжүүлсэн Рино Констракшн ХХК-р талбайг хэмжүүлээд 9,93 мкв нь Б.*******гийн талбайгаас С.******* нь хил нэвтрэн илүү эзэмшиж байна гэх тодорхойлолт гаргадаг. Уг нэхэмжлэл дээр бид нар баримтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хийсэн талбайн хэмжилтийн зургийг шүүхэд гаргаж өгсөн. Хариу тайлбар дээр юу гэдэг вэ гэхээр С.******* би яагаад 9.93 мкв-г эзэмшээд байна вэ?. Бид нарыг байлцуулахгүйгээр Рино Констракшн ХХК-ийг хийлгэчихсэн учир нотлох баримтаар үндэслэхгүй гэдэг. Бид нар аль аль талыг бодож, хүндэтгэн үзээд 2023 оны 07 дугаар сард шинжээч томилох хүсэлтийг анх шүүхэд гаргасан. Түүний дараа Эй Би Эн Дизайн ХХК орж ирсэн. Эй Би Эн Дизайн" ХХК нь зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн дотор зай талбайг хэмжих эрхтэй гэж орж ирсэн. ... Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-д заасныг үндэслэн манай талаас хүсэлт гаргасан. Елт сүрвэй ХХК-тай хамтарсан дүгнэлт гаргахыг шүүх захирамжилсан байдаг. Тухайн Ёлт сүрвэй ХХК болон Эй Би Эн Дизайн ХХК-н хийсэн талбайн хэмжилт дээр газрын геодезын хэмжилтийг хийгээд талбай нь 12.9 мкв-р илүү С.******* нь ашиглаж байна. Тухайн барилгын барилгажих талбайн 70 хувьд үл хөдлөх хөрөнгө багтана гэсэн норомчилсон стандарт байдаг. Гэтэл 108 мкв газар дээр 108 мкв үл хөдлөх гэчихээд бусдын үл хөдлөх хөрөнгө буюу 643 мкв-с 12.9 мкв-г илүү эзэмшчихээд, би энийг илүү эзэмшээгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж орж ирж байна. ... Ёлт сүрвэй ХХК болон Эй Би Эн Дизайн ХХК-ийн дүгнэлтээр 12.9 мкв гэж гарсан учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагаа 12.9 мкв гэж тодорхойлсон.
... Сайхан сумын сум дундын шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.*******гийн нэхэмжлэлийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж гаргасан гэж харж байна.
Тус шийдвэрийн 2 дахь агуулга дээр шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээс дангаар нь хариуцуулах байдлаар шийдвэрт тусгагдсан нь алдаатай байна гэж харж байна. Энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр С.*******гийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргадаг. Тэгтэл Эй Би Эн Дизайн" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэх хэсэг дээр С.*******гийн талбай. Нөгөө хариуцагч буюу *******, *******гийн талбай хэмжсэн нэхэмжлэлийг С.*******гийн нэр дээр оруулаад ирчихсэн. Энэ нь 2,040,000 төгрөг. Дараагийн Ёлт сүрвэй ХХК-тай хамтарсан нь 1,100,000 төгрөгийн зардал гарчихсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан байгаа. Хэргийн оролцогч гаргасан хүсэлтдээ өөрсдөө зардлаа гаргана. Тэгтэл С.******* ч хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Б.******* ч хүсэлт гаргасан. Тэгтэл Б.******* өөрийнхөө эзэмшиж, өмчлөх ёстой талбайгаа С.*******гээс авахын тулд яагаад шүүхэд 3,140,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой болчихсон бэ?. Энэ дээр хууль хэрэглээний асуудал гарчихав уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ бол засаж болохгүй алдаа биш. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д зааснаар засаад явах боломжтой гэж харж байна. С.*******д холбогдох талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хэргээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгаа үүдний хаалганаас 147-315 дугаар баганын хэсгийг мөн түрээслэгч Мөнгөнтуяа түрээслэн сууж байгаа талбайг чөлөөлүүлье гэж гаргасан. Тийм учраас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрээс 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3.Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Гавшгай Хөтөл хотын төв гудамжинд байрлах Шим худалдааны төвд С.*******гийн газар эзэмших эрхийн бүртгэлийн 4313005056 тоот нэгж газар дээр Ү-1310002179 тоот 108 мкв талбай бүхий үл хөдлөх нь Б.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс 12.9 мкв талбайг илүү эзэмшиж байгаа тул чөлөөлүүлж авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.******* нь ...Уг талбайг би Тэрбиш, ******* нараас 2015 онд худалдан авсан бөгөөд уг хөрөнгийн гэрчилгээ банкны барьцаанд байсан учраас гэрчилгээгээ авч чадаагүй байсан. Харин 2021 онд уг гэрчилгээ чөлөөлөгдөх үед Б.******* үлдсэн талбайг худалдаж авах үедээ бидний гэрчилгээг хамт хөөцөлдөж авч өгсөн.
Иймд бидний эзэмшиж байгаа талбай Б.*******гийн худалдаж авсан талбайд орох үндэслэл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгчдийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагч ба түүний өмгөөлөгчдийн зүгээс ....Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлэхгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гагцхүү хуульд захирагдах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй... гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4-р баг Хөтөл 02-202 тоот хаягт байрлалтай, 4313004934 нэгж талбарын дугаар бүхий 1564 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшдэг, дээрх эзэмшлийн газарт байрлах 643 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтай талбайг өмчилдөг, хариуцагч С.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4-р баг Хөтөл 02-202Б тоот хаягт байрлалтай, 4313005056 нэгж талбарын дугаар бүхий 108 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 25 жилийн хугацаатай эзэмшдэг, 108 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтай талбайг өмчилдөг болох тэдний эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаангүй байна.
Харин нэхэмжлэгч Б.******* өөрийн өмчлөлийн 643 мкв талбайг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саадтай, худалдаа үйлчилгээний талбай эзэмшдэг С.******* нь түүний өмчлөлийн талбайгаас 12.9 мкв талбайг өмчлөөд орох гарах гарцыг хаасан тул өөрийн талбайгаа чөлөөлүүлж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигчид хүсэлт гаргаж Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй Эй Би Эн Дизайн ХХК, Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Ёлт Сүрвэй ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, тэдгээр компаниуд нь тус тусдаа нэг нэг удаа, хамтран нэг удаа шинжээчийн дүгнэлт гаргасан байна.
4.Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй Эй Би Эн Дизайн ХХК, Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Ёлт Сүрвэй ХХК-ийн шинжээчдийн багаар гаргасан дүгнэлтийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрийн үндэслэлээ болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба түүнийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн хариуцагч түүний өмгөөлөгчдийн зүгээс Сайхан сумын засаг даргын зохигчдод газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжийн үнэн зөв байдлын талаар Цагдаагийн газар, Захиргааны хэргийн шүүх болон өөрт нь хандаж манай зүгээс гомдол гаргасан ба уг гомдлыг хянан шийдвэрлээгүй байхад Иргэний шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж гомдлын нэг үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч дээрх гомдлуудыг эрх бүхий байгууллагууд хүлээн авч зохих ажиллагааг хийж байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байгааг дурьдав.
5.Харин нэхэмжлэгч Б.*******гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үедээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад авч ажиллагаа явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлөх, төлөх хугацааг хойшлуулах боломж байдаг бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн баримтаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 70.200 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогджээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 150/ШШ2024/00190 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.******* түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 150/ШШ2024/00190 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ