Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд  шүүгдэгч Э.*******, Э.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 193001290115  дугаартай, 178/2019/08/Э/ индекстэй хэргийг 2019 оны 0 сарын 2-ны өдөр хүлээн авч, 2019 оны 0 сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, оны 0 сарын -ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багт оршин суух хаягтай боловч Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 0000  төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 12-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* 88012  регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

            Монгол улсын иргэн, 198 оны 08 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, настай, эрэгтэй, ард халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, эхийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* *******  регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

                     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

            Шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь 2019 оны 05 сарын 0-ны өдрийн орой 21 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр задгайд байрлах хашаанаас  Дайчин гүн ХХК-ний замын техник болох Шанши машины трубин нэг ширхэг, усны машины ардиатор 1 ширхэг, узелийн кабелийн утас- 20 м, хүнд механизмын жанам -1 ширхэг, шанши машины астачер  2 ширхэг зэргийг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

            Хэргийн газар үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд байх замын кемпний хашаа байлаа. Уг хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, цэнхэр өнгийн төмөр даамантай, шавар блокоор баригдсан байв. Хашаа руу ороход хашааны урд хэсэгт замын хүнд механизм байх  бөгөөд хулгайд алдагдсан гэх машины эд ангиудыг Ё.гээр заалгаж, үсэг тавьж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.  Хар өнгийн цахилгаан утас байсан гэх газрыг “А” үсгээр, Шан-ши машины турбин, астачер  байсан гэх газрыг “Б” үсгээр Шан- Ши машины жанам  байсан гэх газрыг “В” үсгээр монгол гэрийн дэргэд байх  усны машины ардиатор  байсан гэх газрыг  “Г” үсгээр тус тус тэмдэглэв...гэх тэмдэглэл, гэрэл зураг  / хэргийн 14-15 дугаар хуудас/

            Эд мөрийн баримтаар...Яллагдагч Э.*******ээс -ын түлхүүр нэг ширхэг, 19-ийн түлхүүр нэг ширхэг, улаан өнгийн бариултай бахь нэг ширхэгийг  хураан авсан тэмдэглэл, тогтоол,  гэрэл зураг / хэргийн 21-23 дугаар хуудас/

            Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...Усны машины радиатор 1 ширхэг, Шан- Ши машины турвин нэг ширхэг, жанам нэг ширхэг, астачер нэг ширхэг, узелийн кабелийн зэс голтой 50 орчим метр хуйлсан утас  зэргийг яллагдагч Э.*******ээс хураан авч хохирогч Ё.д хүлээлгэн өгсөн... тэмдэглэл / хэргийн 24 дүгээр хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн айлын орон сууцны тоотод оршин суух, ХХК-д менежерийн ажилтай, онд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ПЮ 812214 дугаарын регистртэй / овогт гийн гийн өгсөн...Манай Дайчин гүн ХХК- ний Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах замын кемпний хашаанаас 2019 оны 05 сарын 0- ны өдөр Шанши маркын тээврийн хэрэгсэлийн турвин, жанам, астачер -2 ширхэг, узелийн кабелийн утас, усны машины  радиатор  зэрэг алдагдсан. Тухайн хашааг П.Цэдэнбал гэдэг хүн харж байсан. П.Цэдэнбалтай хамт  хоёр залуу архи уусан байсан.  Тэдгээр залуусыг авсан байх гэж хардсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хулгайлагдсан эд зүйлийг буцаан авсан. Нэхэмжлэх зүйл  гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 30-, дугаар хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд П.Цэдэнбалын гэрчээр өгсөн...2019 оны 05 сарын 0-ний орой намайг Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Малчны хороололд замын кемпний хашаанд гэртээ байхад 21 цагийн орчим Э.*******, Э.******* гэсэн хоёр зүс таних залуу ирсэн. Ямар ажилтай явна гэхэд “танай кемпийг сонирхож явна” гээд 0,75 литрийн Ерөөл архи задалж хувааж уусан. Би тухайн архийг уугаад тасарсан байсан. 2019 оны 05 сарын 07- ны өглөө босоход Шанши маркын тээврийн хэрэгсэлийн турвин, жанам, 2 ширхэг астачер, узелийн кабелийн утас , усны машины радиотор  алга болсон байсан. Би гэртээ ганцаараа байсан. Тэр хоёр манайд явган ирсэн...гэх мэдүүлэг / хэргийн 40 дүгээр хуудас/

             Эд зүйлийг үнэлсэн тухайн шинжээчийн...Шанши машины турвин- 00000 төгрөг, жанам- 200000 төгрөг, астачер-2х 300000- 00000 төгрөг, узелийн кабель утас 20мх20000-400000 төгрөг, усны радиатор – 400000 төгрөг нийт 200000 төгрөг ... гэх дүгнэлт/ хэргийн 42 дугаар хуудас/

             Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2019 оны 05 сарын 0-ны орой явган найз Э.*******ийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд байх замын кемп дээр Маяти маркын машины турбин хайж очсон. Тэгтэл тухайн кемп дээр П.Цэдэнбал гэдэг ах манаач хийж байхаар  нь  авч очсон 0.75 литрийн Ерөөл архиа хувааж уусан. Тухайн архийг ууж дуусахад  П.Цэдэнбал ах нэлээд согтохоор нь бид хоёр гэрээс гараад Шанши маркын тээврийн хэрэгсэлийн турвин, жанам, 2 ширхэг астачер, узелийн кабелийн утас, усны  машины радиатор зэргийг тайлж аваад шууд Ховд аймаг руу явсан. Э.*******ийн халаасанд байсан , 19-ийн түлхүүр болон бахиар дээрхи эд ангийг тайлж авсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна...гэх мэдүүлэг

             Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2019 оны 05 сарын 0-ны өдөр  намайг гэртээ байхад Э.******* залгаад Хүүхдийн паркын урд хүрээд ир гэхээр нь явж очсон. Тэр Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байх замын кемп дээр очиж үзье гэхээр нь 20 цагийн орчим  кемп дээр  алхаж очсон. Тухайн кемп дээр очиход П.Цэдэнбал гэдэг танидаг ах байсан тул авч очсон 0.75 литрийн Ерөөл архиа хувааж уусан. Архиа уугаад дуусахад Цэдэнбал ах нэлээд согтохоор нь Э.******* бид хоёр гэрээс гараад Шинши маркын машины трубин, жанам, 2 ширхэг астачер, узелийн утас зэргийг аваад Ховд аймагт ирсэн. Бид хоёр дээрх эд  ангийг авахдаа хэн нэгнээс зөвшөөрөл аваагүй. Дараа нь хэрэг болох байх гээд авсан. Тухайн эд зүйлийг кемпийн хүмүүст хүлээлгэн өгсөн. Би тухайн үед , 19- ийн түлхүүр, бахь зэргийг авч явсан тул түүнийгээ ашиглаад тайлж авсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг  зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

            Шүүгдэгч  Э.*******, Э.******* нар нь 2019 оны 05 сарын 0 - ны өдрийн орой 21 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр задгайд байрлах  Дайчин гүн ХХК-ний замын кемптэй танилцах гэж очоод кемпний  манаач  П.Цэдэнбалтай өөрсдийн авч очсон 0.75 литрийн Ерөөл архийг хувааж ууцгааж,   түүнийг согтуу байх үед нь Дайчин гүн ХХК- ний  хашаанд байрлах  Шанши маркын  машинаас трубин нэг ширхэг, мөн  усны машины ардиатор 1 ширхэг, узелийн кабелийн утас- 20 м, хүнд механизмын жанам -1 ширхэг, шанши машины астетар 2 ширхэг тайлж авсан.  Дайчин гүн ХХК-ний менежер  эд хөрөнгөө алдсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж,  хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайлагдсан дээрхи эд хөрөнгийг шүүгдэгч Э.*******ээс хураан авч хохирогч байгууллагын төлөөлөгч Ё.д хүлээлгэн өгсөн, хэргийн бодит байдал тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.*******, Э.*******  нар  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

             Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшилээс нууцаар авахыг  хулгайлах гэмт хэрэг гэж  үздэг ба  шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь цаашдаа хэрэг болох байх гэж өөртөө ашиг олох зорилгоор шинжээчийн...Шанши машины турвин-00000 төгрөг, жанам- 200000 төгрөг, астачер-2х 300000- 00000 төгрөг, узелийн кабель утас 20мх20000-400000 төгрөг, усны радиатор – 400000 төгрөг нийт 200000 төгрөг  гэх дүгнэлтээр тогтоогдсон төрлийн эд хөрөнгийг  хариуцан манаж байсан манаачид нь архи өгч согтоож,  түүнийг согтуу байгааг далимдуулан  ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Дайчин гүн ХХК- ний кемпний хашаанаас нууцаар авч өөрсдийн мэдэлд шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч шүүгдэгч Э.*******ээс  дээрхи нэр төрлийн эд хөрөнгийг хураан авч,  хохирогчид хүлээлгэн өгсөн нь... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан... гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д ... гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж заасан  байх тул шүүгдэгч Э.*******, Э.******* нарын Дайчин гүн ХХК- ний манаачид нь архи өгч согтоож нэр төрлийн 200000 төгрөгний эд хөрөнгийг авсан үйлдлийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй. 

            Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******, Э.******* нарын Дайчин гүн ХХК-ний нэр төрлийн 200000 төгрөгний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар  авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

            Шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг...бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус  тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:

            Хохирогч Ё. нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ... Хулгайд алдагдсан эд хөрөнгөө буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг хулгайлсан эд хөрөнгийг биед байдлаар хүлээлгэн өгч үнэлгээгээр тогтоогдсон 200000 төгрөгний хохирлыг төлсөн гэж үзнэ.  

                                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Э.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 сарын 13- ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтооллор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны сарын 12- ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 58- 1 дүгээр хуудас дахь 140 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 2-7  дугаар хуудас дахь 5 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,хэргийн 57 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 5 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Болдбаатарын гэрчээр өгсөн... Э.******* нь 198 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн,  цэргийн  алба хаасан, бага насаа хөдөө мал  дээр өнгөрөөсөн. Эхнэр хүүхэдгүй, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 0-  тоотод оршин суудаг, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож ял шийтгүүлж байгаагүй... гэх мэдүүлэг, П.Бямбасүрэнгийн гэрчээр өгсөн... Э.******* нь айлын 2 дахь хүүхэд, эхийн хамт амьдардаг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.        

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар  шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь  Дайчин гүн ХХК-иас хулгайлан авсан  төрлийн  эд хөрөнгийг биед байдлаар буцаан өгч,  200000 төгрөгний  хохирлыг төлсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

             Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа болно.

             Шүүгдэгч Э.*******, Э.******* согтууруулах  ундаа хэрэглэсэн нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх шалтгаан  болжээ. 

             Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Э.*******ийн урьд хулгайлах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн  байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай байдлаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж , шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг  бүлэглэн бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Э.*******т 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.*******д 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан , 19 - ийн ширхэг түлхүүр, бахь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,   шүүгдэгч нараас гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх 200000 төгрөгний хохирол төлөгдсөн,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурдаж байна гэв.

            Шүүгдэгч Э.*******, Э.******* нарын өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна. Харин улсын яллагчийн санал болгосон 0 цагийн болон 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, Э.*******т 20 цаг, Э.*******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оноож өгнө үү гэв.

            Шүүхээс шүүгдэгч  Э.*******, Э.******* нарыг нарыг бүлэглэн  бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.*******т 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэж,  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлан өгөхөөр тогтов.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******т 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Э.*******д 240 цагийн нийтэд  тустай  ажил хийлгэх ял тус тус  шийтгэж  өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь: Шүүгдэгч Э.*******, Э.*******  нар болон өмгөөлөгч нь  2019 оны 0 сарын 25- ны өдрийн  5/9 дугаартай “ Прокурорын яллах дүгнэлт “-ийн хавсралтад дурьдсан  яллагдагч Э.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн яллагдагч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг тус тус хүлээн зөвшөөрч яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтыг прокурорын шатанд гардан авсан ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар ... прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн... гэж үзэж улсын яллагчийн  санал болгосон хэмжээний  нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нарт оногдуулах хуульд нийцнэ гэж шүүх үзсэн болно.

            Эрүүгийн 193001290115 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан , 19- ийн хоёр  ширхэг түлхүүр, улаан өнгийн бариул бүхий бахь нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх 200000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээж шийдвэрлэв.    

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8,3.,3.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч  ******* овогт *******ын *******д 290 цагийн нийтэд  ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн 193001290115 дугаартай хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан , 19-ийн 2 ширхэг түлхүүр, улаан өнгийн бариул бүхий бахь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогч төлөх 200000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.*******д оногдуулсан 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, биелэлтэд хяналт тавихыг үүрэг болгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.*******, Э.******* нарт тайлбарласугай.

            . Шүүгдэгч Э.*******, Э.******* нарт  урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА