Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/04701

 

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/04701

Улаанбаатар хот

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 4 дүгээр байр, 4 дүгээр орцны подвальд оршин байгаа Түшээ Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20/3 дугаар байр, 24 тоотод оршин суух, Уйгад овогт Чимэдцэеэгийн Батбилэг /РД-ЧИ60050810/-т холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 268,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Түшээ СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч Ч.Батбилэг нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн үйлчилгээний хөлс болох нийт 18 сарын төлбөр 268,200 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Ч.Батбилэгээс 268,200 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Батбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013, 2014, 2015 онуудад манай гэрт ус гоожиж, замаска, эмульс, обой хуурч унасан. Энэ талаар СӨХ-ны даргад олон удаа хэлсэн.

Би 2014, 2015 онуудад өөрөө дээвэр дээр гарч газдаж, хар цаас, цемент шавардаж хийсэн бөгөөд өөрийн гэр доторх засварыг хүнээр хийлгэсэн. Энэ бүх засварыг өөрийнхөө мөнгөөр хийсэн. Энэ засварын мөнгийг гаргаж өг, би гомдолтой байна гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Түшээ СӨХ нь Ч.Батбилэгээс 268,200, төгрөг нэхэмжилснээс 178,800 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 89,400 төгрөгийг хариуцагч Ч.Батбилэг нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч Ч.Батбилэгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 268,200 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 268,200 /хоёр зуун жаран найман мянга хоёр зуун/ төгрөгийн 178,800 /нэг зуун далан найман мянга найман зуун/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 89,400 /наян есэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг Ч.Батбилэг нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Түшээ СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,348 төгрөг, хариуцагч Ч.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 4,348 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ч.Батбилэгт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 268,200 /хоёр зуун жаран найман мянга хоёр зуун/ төгрөгийн 178,800 /нэг зуун далан найман мянга найман зуун/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 89,400 /наян есэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг Ч.Батбилэг нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Түшээ СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,348 төгрөг, хариуцагч Ч.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 4,348 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД