| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2024/00139/И |
| Дугаар | 203/МА2025/00003 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 203/МА2025/00003
******* ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШШ2024/00376 дугаартай шийдвэртэй, ******* ******* банк ХХК нэхэмжлэлтэй ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 142 993 132.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн Э.Наранцацрал нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.******* нэхэмжлэлдээ: ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нар нь ******* ******* банк ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ҮХХ-72-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 37-р байр, 19 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2205002002 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ҮХХ-72 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад хаягт байршилтай №-******* нэгж талбар № дугаартай 20 га талбай бүхий гаалийн хяналтын талбай, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ХХ-72 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу JM3DJ81W3S0101346 арлын дугаартай, ӨМӨ улсын дугаартай Toyota land cruiser 80 маркийн автомашин, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ФГ-72 тоот Фидуцын гэрээний дагуу AVV501009022 арлын дугаартай, УНЗ улсын дугаартай Toyota camry sedan маркийн автомашин зэргийгтус тус барьцаалсан. ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нарын ******* ******* банк" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон хэдий ч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчсөн ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэлх байдлаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.
Иймд ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нараас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 102 446 280.50 төгрөг, зээлийн хүү 35 315 523.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 231 328.09 төгрөг, нийт 142 993 132.31 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нараас гаргуулж, хэрэв зээлийн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 -д заасныг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* банк ХХК нь ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нартай байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлд 102 446 280 төгрөг, зээлийн хүүд 35 315 523 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 231 328 төгрөг, нийт 142 993 132.31 төгрөг гаргуулах ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргасан. Тус нэхэмжлэлийн үндэслэл нь ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нар нь ******* ******* банкХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26,4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 150 000 000 төгрөгийг зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ҮХХ-72- 1 тоог үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 37-р байр, 19 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2205002002 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2019 оны 07 дугаар сарын 04- ний өдрийн №ҮХХ-72 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад хаягт байршилтай №-******* нэгжталбар № дугаартай 20 га талбай бүхий гаалийн хяналтын талбай, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ХХ-72 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу JM3DJ81W3S0101346 арлын дугаартай, ӨМӨ улсын дугаартай Toyota land cruiser 80 маркийн автомашин, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ФГ-72 тоот Фидуцын гэрээний дагуу AVV501009022 арлын дугаартай, УНЗ улсын дугаартай Toyota camry sedan маркийн автомашин зэргийг барьцаалсан. ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нарын "******* ******* банк" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Тус өдрөөс хойш зээл, зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчсөн ба нэхэмжпэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэлх байдлаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Иймд ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 142 993 132.31 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ******* ******* транс ХХК, Б.Бат******* нар нь ************** банк-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр N972 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 150 000 000 төгрөгийг зээлж авсан. 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Бид зээл авснаас хойш Соу'ю1 цар тахал болж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээл төлөх орлогогүй болж гацсан. Түүнээс хойш одоог хүртэл компанийн орлого сайжрахгүй явсаар өдийг хүрсэн. Боломж бололцоогоороо төлөлт хийж явсан. Банкны данс руу болон зээлийн эдийн засагчийн хувийн данс руу төлөлтөө хийж явсан. Энэ талаарх дансны хуулгыг бидний зүгээс гаргаж өгнө. Банкны тооцоогоор үндсэн зээл 46 052 848.68 төгрөг, хуримтлагдсан хүү 103 929 209.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 166 639.03 төгрөг, нийт 167 148 867.05 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс бага хасагдсан байгаа нь эргэлзээтэй байна. Одоо дахиад 142 993 132 төгрөгийг төлөхөд маш их хүндрэлтэй байна. Банк үйл ажиллагааны орлогогүй болсон гэдгийг мэдсээр байж гэрээг цуцлах ямар нэгэн арга хэмжээ авалгүй олон сая төгрөгийн хүүгийн өрөнд оруулж байгаад гомдолтой байна. ************** банк нэхэмжилсэн 142 993 132.31 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гаргасан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх нь зээлдүүлэгчийн талд үүснэ гэж заасан байгаа. Мөн Иргэний хуулийн 451 дүгээрзүйлийн451.1-дзээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд заасан байгаа. Гэтэл зээлийн гэрээний хугацаа маань 2020 оны 07 сарын 04-ний өдөр дууссан. Зээлийн төлбөр төлөх үүргийг хариуцагч биелүүлэхгүй байхад банкны зүгээс шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан хугацааг зээл авснаас хойш хэтрүүлсэн нөхцөл байдлыг банк ярьж байна. Энэ үйлдэл нотлогдож байна. Мөн зээлдэгч нар анхнаасаа төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал байхад банк ямар нэгэн үйлдлийг хийлгүй, зээлдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал хуульд зааснаар харагдаж байна. Энэ нь шударга биш юм гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* транс ХХК, Б.Бат******* нараас зээлийн гэрээний үүрэгт 142 993 132.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943 115.66 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ******* транс ХХК, Б.Бат******* нараас улсын тэмдэгтийн хураамж 872 915.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын давж заалдах гомдлын агуулга: Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгндийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нъ уръдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хувааршах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно гэж заасан байдаг. Гэвч ******* ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүнийг хэрхэн томилсон, хэнийг томилсон талаар захирамж, нотлох баримт хэргийг материалд байхгүй. Ямар шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг томилсон талаарх захирамж хэргийн материалд байхгүй байхад тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нь хэрэг үүссэнээс хойш 7 сарын дараа, хэргийг шийдвэрлэхээс 2 хоногийн өмнө буюу 2024.10.29-ний өдөр 143/ЕШ2024/00262 дугаартай "Шүух хуралдааныг даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамж гаргаж өөрийгөө томилсон.
Мөн 143/ЕШ2024/00262 дугаартай "Шүүх хуралдааныг даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамж дээр ерөнхий шүүгчийг ямар үндэслэлээр орлож гарын үсэг зурж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа талаар тодорхойгүй байна.
Иймд хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэрийн 6 дугаар нүүрэнд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах гэж газар эзэмшигчийн эрхийг заасан. ******* ******* транс ХХК-д сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 30-ны өдрийн А/22 тоот захирамжаар Өмнөговъ аймаг, Ханбогд сум, Хайрхан 5-р баг, Цагаан хад хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 20 га газрыг гаалийн хяналтын талбай зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх ба 2019 оны 04 сарын 29-ний өдрийн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.4-т Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, барьцаалах гэж заасан ба энэ талаарх нотлох баримт хэрэгт мөн авагдаагүй гэжээ.
Газрын тухай хуулийн 34.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх гэх зүйл заалт нь зөвхөн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх тохиолдолд хэрэглэгдэх зүйл заалт байх бөгөөд тухайн заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 38.5.газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ' гэж зааснаас үзвэл газар эзэмшигч нь тухайн газрын эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болохоор байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ үл хөдлөх хөрөнгийн барьцаа хөрөнгийн талаар дурьдсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бусад барьцаа хөрөнгийн гэрчилгээн дээр улсын бүртгэл хүлээн авч барьцаалсан тамгатэмдэгт ач холбогдол өгөлгүйгээр барьцаа хөрөнгийг барьцаалаагүй гэж үзсэн. Хариуцагч тал үл хөдлөх хөрөнгө болон эзэмших эрхийн газар, фидуцийн гэрээний дагуу хөдлөх эд хөрөнгө барьцаалсан талаар маргаагүй бөгөөд эдгээр хөрөнгийг барьцаалсан гэж хүлээн зөвшөөрсөн /хэргийн материалын 51-р тал/. Иргэний хуулийн 166.1.Ипотек нъулсын бүртгэлд бүртгүүлспээр үүснэ. мөн тус хуулийн и166.2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нъ ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түуний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуулъд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж 183.1.Эрх ишлжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж заасан байтал улсын бүртгэл хүлээн авсан тамга тэмдэгт ач холбогдол өгөөгүй шийдсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ 116.2.Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасан байдаг.
Үл хөдлөх хөрөнгө болон бусад барьцаа хөрөнгийг барьцаалсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээний тамга тэмдэгтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах талаар ажиллагаа хийлгүй хэргийг шийдсэн /хэргийн материалын 11, 14р тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шнйдвэрлэх тухай хуулийн 38.9.Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг захирамж гаргаж нэг удаа хойшлуулах байтал хэрэгт шаардлагатай нотлох баримтыг гаргуулалгүй хэргийг шийдсэн байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь тухайн хэргийг процессын алдаатай шийдвэрлэсэн ба мөн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацралын давж заалдах гомдлын агуулга: ...******* ******* транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат*******ээс зээлдүүлэгч банкинд 2021 оны 11 сарын 17-ний өдрийн 01/56 дугаар албан бичгээр 2021.11.16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 113.106.099 зээлийн хүү 17.585.681, хуримтлагдсан хүү 1.227.123, нэмэгдүүлсэн хүү 3.550.477 нийт 135.469.382 төгрөгийг 2021.12.25-нд 35.000.000, 2022.01,15-нд 50.000.000, 2022.02.15- нд 50.000.000 төгрөгөөр хуваарийн дагуу төлөх хүсэлтэй талаар мэдэгдэж, мөн 2022 оны 08 сарын 25-ны өдөр зээлдэгч ******* ******* транс ХХК-ийн захиралтай уулзсан тэмдэглэлээр зээлийг 2022.09.12-2022.12.12 дуустал сар бүрийн 12-нд тус бүр 30.000.000 төгрөгөөр 4 хувааж төлнө гэж зээлдэгч Б.Бат******* илэрхийлжээ. Хариуцагч талын иинхүү гаргах байсан хүсэлт, тайлбараар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан нь нотлогдож байх ба түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд хандаагүй явдал нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг үүсгэж буй биш, энэхүү үүрэг нь гэрээгээр тохиролцсон тохиролцоо байхаас гадна хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болохгүй ба энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна... гэж үндэслэлээ тайлбарлан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* транс ХХК, Б.Бат******* нараас зээлийн гэрээний үүрэгт 142.993.132,31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
1. Анхан шатны шүүх хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбарт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. 2019.07.04-ний өдрийн 72 дугаартай зээлийн гэрээгээ зээлдэгч нар 2019 оны 08 сараас зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 12 сарын 25-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс хойш 11 сарын дараа зээлдэгчтэй холбогдож ажил зогссон, зээл төлөхөд хүндрэлтэй болсон талаар тэмдэглэл үйлдсэн байдаг. Зээлдэгч мэдэгдэлтэй танилцсан боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй. Банк 1 жил 4 сарын дараа мэдэгдэл явуулсан, энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй удаан хугацаагаар явах нь банканд ямар ашигтай нөхцөл үүсэх вэ? Зээлийн гэрээний 16 дугаар зүйлд ...зээлдэгч нь дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 өдрийн дотор зорчлийг арилгах, зөрчлийг арилгах боломжгүй бол уг зөрчлийг арилгахын тулд шаардлагатай арга хэмжээг авч Зээлдүүлэгчийн хангалттай гэж үзсэн хэмжээгээр батална гэж заасны дагуу 2021.11.16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 113.106.099 зээлийн хүү 17.585.681, хуримтлагдсан хүү 1.227.123, нэмэгдүүлсэн хүү 3.550.477 нийт 135.469.382 төгрөгийг 2021.12.25-нд 35.000.000, 2022.01.15-нд 50.000.000, 2022.02.15-нд 50.000.000 төгрөгөөр хуваарийн дагуу төлөх хүсэлтэй талаар мэдэгдэж, мөн 2022 оны 08 сарын 25-ны өдөр зээлдэгч ******* ******* транс ХХК-ийн захиралтай уулзсан тэмдэглэлээр зээлийг 2022.09.12-2022.12.12 дуустал сар бүрийн 12-нд тус бүр 30.000.000 төгрөгөөр 4 хувааж төлнө гэж зээлдэгч Б.Бат******* илэрхийлсэн хэдий ч банк зээлдэгчийн бичгээр илэрхийлээд байгаагаа чухам ямар хөрөнгө орлогоор нотолж, баталж байгааг судалж үзээгүй, зээлдэгчийн хувийн хэргийг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй Банк гэрээний 16-д заасан үүргээ зөрчсөн.
Хуульд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа бол нөгөө талдаа бичгээр мэдэгддэг. Банк 2020 оны 12 сарын 25-ны өдөр зээлийн гэрээг цуцлаад, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон. Үүнээс хойшхи хугацааны үүргийг банк зээлдэгч нараас шаардах эрхгүй болж байгаа. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.
2. Зээлдэгч нар 2021 оны 08 сарын 18-нд ажил зогссон зээл төлөхөд хүндрэлтэй болсон, ажилдчдынхаа цалинг өгч чадахгүй байгаа талаар тайлбарыг гаргасан. Энд улс даяар Ковид 19 цар тахал гарч компаний үйл ажиллагаа зогссон давагдашгүй хүчин зүйл зээл төлөхөд нөлөөлсөн байдаг. Эндээс үзэхэд зээлдэгч нэгэнт зээл төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг банк мэдсээр байж яагаад 2024.02.26-нд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ? Зээлдэгч нарын зүгээс зээлээ хэтрүүлсэн нөхцөлд банк энэ зээлийг төлөх төлбөрийн чадвартай эсэхэд судалгаа хийх ёстой. Банкны талд бүх нотлох баримт байдаг давуу талтай. Гэвч Банк нэхэмжлэлдээ зээлдэгч нар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд хэдэн төгрөг төлсөн эсэх, одоо хэдэн төгрөг төлөгдөөгүй байгаа, хэд хоногийн хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээгээ яг хэдий үеэс зөрчөөд байгаа талаар дурдаагүй. Хүү тооцоолол ойлгомжгүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 142.993.132,31 мөнгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш байдлын зарчимд үндэслэн зохигчид нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгдөг, банкны зүгээс явцын хяналт, хувийн хэргийн бүрдүүлбэр байхгүй, барьцаа хөрөнгийн зураг байхгүй, цар тахлын үед Засгийн газраас бүх төрлийн зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж зээлийн хүүг хойшлуулах талаар шийдвэр гарсныг банк хэрэгжүүлж ажиллаагүй нь нэхэмжлэгчийн тайлбараас харагддаг. Банк гэрээний заалтаа биөлүүлэхгүйгээс болж хариуцагч нарын эрх зүйн байдал дордож их хүүгийн өрөнд орсон. Өөрөөр хэлбэл банк гэрээнд зааснаар өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Яагаад хэрэгжүүлээгүй талаар хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т: иргэний эрхзүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан зохицуулалт байгаа. Зээлдэгч нар гэрээний 15, 16 дугаар зүйлийг зөрчсөн байхад банк ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх төлбөрийг бүрэн хэмжээгээр гаргуулж шийдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд ******* ******* банк" ХХК-ны 2019 оны 07 сарын 04-ний өдрийн №72 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн төлбөрөөс 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн №143/ШШ2024/00376 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* банк ХХК-аас хоёр шаардлагаар гомдол гаргасан. Нэгдүгээрт хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Хоёрдугаарт хуулийг буруу хэрэглэсэн. Эхнийх дээр нэмж хэлэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг дээр тухайн шүүх хуралдааны шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон дарга нь даргалдаг. Тэгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт шүүх хуралдаан даргалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийг оролцогчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна гэж заасан. Бусад зүйлийг нь гомдол дээрээ дурдсан байгаа. Манайх нэхэмжлэл гаргаад 7, 8 сар болж байна. Энэ хугацаанд шийдвэр гаргасан шүүгч процессын ажиллагааг хийж байсан. Гэхдээ шийдвэр гаргахаас хоёр хоногийн өмнө даргалагчийг томилж шийдвэрийг албажуулсан байдаг. Энэ нь процессын алдаатай хууль бус гэж үзэж байна. Шүүхийн тухай хууль дээр томилох эрх бүхий этгээд нь ерөнхий шүүгч байдаг. Энэ дээр ерөнхий шүүгч биш өөрийгөө томилсон гэж үзэж байгаа. Ерөнхий шүүгчийг ямар шалтгаанаар орлож байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хуулийг буруу хэрэглэсэн тал дээр хариуцагч талаас зээл авч барьцаа хөрөнгө барьцаалсан нь үнэн. Энэ дээр маргаангүй. Зээлийн хүүтэй холбоотой маргасан байдаг. Манай талаас шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Дээрээс нь шүүх хуралдаанаар шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн тамга тэмдэгийг барьцаалаагүй гэж үзээд барьцаа хөрөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж гомдол гаргасан.
Хариуцагч талын гомдол дээр хэлэхэд зээлийн үүрэг дуусчихсан. Нэг жилийн хугацаатай байсан. Түүнээс хойш нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж ярьж байгаа. Тэр хугацаанд хүүгээ тооцоод цуцалсных нь дараа хүү тооцохгүй гэж ярьдаг. Түүнээс хойшхи хугацаанд цуцлахгүйгээр хүү бодогдоод явж байсан. Тухайн хугацаанд бид нартай холбогдоогүй гэх агуулгатай гомдлыг гаргасан байдаг. Манай зүгээс ************** транс ХХК-тай холбогдож чадаагүй байдаг. Зээл авснаас хойш 3, 4 жилийн хугацаанд хоёр гурван удаа холбогдсон байдаг. Сүүлд 2022 онд холбогдсон. Тухайн хугацаанд нэгдсэн төлбөрөө гурав хуваагаад төлөөд дуусгачихъя гэсэн яриа гараад түүнээс хойш холбогдоогүй. Төлбөрөө ч төлөөгүй гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Илтгэгч шүүгчээс давж заалдах гомдлын үндэслэлийг уншиж танилцуулсан учраас гомдол дээрээ нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч ******* ******* транс ХХК, Б.Бат******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142 993 132.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал нь ...******* ******* транс ХХК, Б.Бат******* нар нь ******* ******* банк-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 150 000 000 төгрөгийг зээлж авсан. 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээл авснаас хойш Ковид цар тахал болж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээл төлөх орлогогүй болж гацсан. Түүнээс хойш одоог хүртэл компанийн орлого сайжрахгүй өдийг хүрсэн ч боломжоороо төлөлт хийж явсан. Банкны тооцоогоор үндсэн зээл 46 052 848.68 төгрөг, хуримтлагдсан хүү 103 929 209.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 166 639.03 төгрөг, нийт 167 148 867.05 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс бага хасагдсан байгаа нь эргэлзээтэй. Одоо дахиад 142 993 132 төгрөгийг төлөхөд маш их хүндрэлтэй байна. Банк үйл ажиллагааны орлогогүй болсон гэдгийг мэдсээр байж гэрээг цуцлах ямар нэгэн арга хэмжээ авалгүй олон сая төгрөгийн хүүгийн өрөнд оруулж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч ******* ******* транс ХХК, Б.Бат******* нараас зээлийн гэрээний үүрэгт 142 993 132.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь Өмнөговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн, тухайн хэргийг процессын алдаатай шийдвэрлэсэн ба мөн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал нь ******* ******* банк" ХХК-ны 2019 оны 07 сарын 04-ний өдрийн №72 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн төлбөрөөс 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулга бүхийн гомдлыг гаргажээ.
Нэг талаас зээлдүүлэгч ******* ******* банк ХХК, нөгөө талаас зээлдэгч ******* *******транс ХХК, Б.Бат******* нар нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 150 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, жилийн 26,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийг олгохоор тохиролцжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч банкнаас 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч ******* ******* транс ХХК болон Б.Бат******* нарын зээлийн дансанд 150 000 000 төгрөгийг шилжүүлж олгосон болох нь 2214000048 тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба зээлийн гэрээгээр талууд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжпэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2024 оны 03 дугаар сар хүртэл хүү тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 102 446 280.50 төгрөг, зээлийн хүү 35 315 523.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 231 328.09 төгрөг, нийт 142 993 132.31 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нар нь №72 тоот зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийг 2019 оны 08 дугаар сараас эхлэн зөрчиж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан тул зээлдүүлэгч банкнаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №5 тоот албан шаардлагаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан болох нь нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчтэй холбогдсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч ******* ******* транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат*******ээс зээлдүүлэгч банкинд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/56 дугаар албан бичгээр 2021 оны 11 дүгээр 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 113 106 099, зээлийн хүү 17 585 681, хуримтлагдсан хүү 1 227 123, нэмэгдүүлсэн хүү 3 550 477, нийт 135 469 382 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-нд 35 000 000, 2022 оны 01 дүгээр сарын 15-нд 50 000 000, 2022 оны 02 дугаар сарын 15-нд 50 000 000 төгрөгөөр хуваарийн дагуу төлөх хүсэлтэй талаар мэдэгдэж, мөн 2022 оны 08 сарын 25-ны өдөр зээлдэгч ******* ******* транс ХХК-ийн захиралтай уулзсан тэмдэглэлээр зээлийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал сарын бүрийн 12-нд тус бүр 30 000 000 төгрөгөөр 4 хувааж төлөхөө илэрхийлжээ.
Хариуцагч талын ийнхүү гаргасан хүсэлт, тайлбараар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч шүүхэд хандаагүй нь хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болохгүй төдийгүй энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байх тул 142 993 132.31 төгрөгийг харуицагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.9 дэх хэсэгт Шүүгч нь... хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох эрхтэй гэж заасны дагуу шүүгч Б.Отгонсүрэн нь Ерөнхий шүүгчийг орлож шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шүүгч энэхүү захирамжаа гаргахдаа дээрх хуулийн заалтыг удирдлага болгон баримталсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Талуудын хооронд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны №ҮХХ-72-1 тоот гэрээ, гаалийн хяналтын талбайг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны №ҮХХ-72 тоот гэрээ, Тоyota land cruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл барьцаалсан №ХХ-72 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Тoyota camry Sedan маркийн тээврийн хэрэгсэл барьцаалсан Фидуцийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасантай нийцсэн, талууд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцаалагч ******* ******* банк ХХК, барьцаалуулагч ******* ******* транс ХХК, Б.Бат******* нар ХХ-72 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр JM3DJ81W3S0101346 арлын дугаартай, 3160 ӨМӨ улсын дугаартай, Toyota land cruiser 80 маркийн автомашин, ФГ-72 дугаартай фидуцийн гэрээгээр AVV501009022 арлын дугаартай, УНЗ улсын дугаартай Toyota camry sedan маркийн автомашиныг фидуцийн гэрээний зүйлээр тодорхойлж, зээлдүүлэгч банкны өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байх боловч уг хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлсон нотлох баримтуудыг хэрэгт гаргаж ирүүлээгүй байна гэх дүгнэлтийг хийж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь талуудын хооронд байгуулсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1-т Барьцаалуулагч нь өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг энэхүү гэрээнд заасан нөхцөл болзлоор барьцаалагчид барьцаалуулж, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байгаагаа, Фидуцийн гэрээний 1-т ...зээлийн өр төлбөрийг төлөх үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар компани нь өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд фидуцийн нөхцөлөөр шилжүүлэх хүсэлттэй талаар тус тус харилцан тохиролцож дээрх гэрээнүүдийг байгуулснаас дүгнэхэд барьцаалуулагч нь өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулж байгаа талаар дээрх гэрээнүүдэд тодорхой тусгасан байна.
Нөгөөтэйгүүр барьцааны болон фидуцийн гэрээний зүйл, тээврийн хэрэгслүүдийн өмчлөл ээзэмшилтэй холбогдуулан талууд маргаж мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх уг хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлсон нотлох баримтуудыг хэрэгт гаргаж ирүүлээгүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх тул талуудын хооронд байгуулсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, фидуцийн гэрээ тус тус хуулийн хүчин төгөлдөр төдийгүй хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүх барьцаалагч ******* ******* банк ХХК, барьцаалуулагч Д.Цэдэвсүрэн нар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ҮХХ-72-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр, Д.Цэдэвсүрэнгийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 37-р байр, 19 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205002002 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, уг гэрээнд барьцаалуулагч Д.Цэдэвсүрэнг төлөөлж хариуцагч Б.Бат******* гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт, итгэмжлэл авагдаагүй гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна. 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана....гэсний дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж, Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2018/07/27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлсэн болох нь тус гэрээгээр нотлогдож, хуульд заасан бүхий л шаардлагатай мэдээллийг гэрээндээ заажээ.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно., мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх ******* ******* транс ХХК-д сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 тоот захирамжаар Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5-р баг, Цагаан хад хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 20 га газрыг гаалийн хяналтын талбай зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх ба 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.4-т Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, барьцаалах гэж заасан ба энэ талаарх нотлох баримт хэрэгт мөн авагдаагүй байна...гэх үндэслэл зааж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах, 38.5-т Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ. гэж тус тус заасны дагуу газар эзэмшигч эзэмших эрхээ барьцаалж, газар эзэмших эрхийн гэрчилгээний тэмдэглэл хэсэгт Өмнөговь аймаг Даланзадгад сум дахь ******* ******* банкны 2019 оны 07-р сарын 04-ний өдрийн №ЗГ/72 тоот гэрээг үндэслэн барьцаанд бүртгэв гэх тэмдэглэгээг Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын даамал үйлдэж, тэмдэг дарж баталгаажуулснаас гадна энэхүү гэрчилгээгээ нотариатаар гэрчлүүлж шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.
Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын захирамжийг үндэслэн сумын газрын даамал гэрчилгээ олгосон ба барьцааны гэрээг байгуулахдаа хууль болон гэрээнд заасан журмын дагуу мөн сумын газрын албанд бүртгүүлсэн байх тул гэрээ хүчин төгөлдөр гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацралын ...ковидын үед Монгол Улсын Засгийн газраас бүх төрлийн зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж зээлийн гэрээний үндсэн зээл, хүүг төлөх хугацааг хойшлуулахаар зохицуулсан тул зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх гомдол гаргасан боловч хариуцагч тал нь нэхэмжлэгчид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн тул тухайн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын гомдлыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 943 115.66 төгрөгийг буцаан олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацралын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 872 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШШ2024/00376 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай. гэж
2 дах заалтад ...872 915.66 төгрөгийг гаргуулан... гэснийг ...943 115.66 төгрөгийг гаргуулан... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн итнэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943 115.66 /есөн зуун дөчин гурван мянга нэг зуун арван таван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацралын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 872 916 /найман зуун далан хоёр мянга есөн зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
.ДЭЛГЭРМАА