Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/108

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн  -д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******-*******ийн *******д холбогдох эрүүгийн 360000006 дугаартай, 8/20/007/Э/ индекстэй хэргийг 20 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч,  20 оны 06 сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* оны 03 сарын 28-ны өдөр Ховд аймгийн *******эбүрэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс өөлд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй ам бүл-, эцэг, эх, дүү нарын  хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн - тоотод оршин суух, аминдаа гэр 2, 4 толгой мал, суудлын автомашин -2 мотоцикль нэгийн  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 000000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******-*******ийн *******.

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг айлын эмийн санд иргэн Д.*******-*******ийн гээгдүүлсэн  Айфон 6 маркийн  гар утсыг 20 оны 06 сарын 02-ны өдөр завшиж  00000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогджээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Насанд хүрээгүй гэрч Ш.Батзоригийн   өгсөн...20 оны 06 сарын 02-ны өдөр Маам гэх найзтайгаа Д.*******-*******э гэх найзындаа очсон. Тэднийд Д.*******-*******ээс өөр хүн байхгүй байсан. Би жаахан сууж байгаад би  гарсан. Хүүхэдтэй уулзчихаад буцаад Д.*******-*******ийхрүү явж байтал Д.*******-*******э,  Маам 2  миний урдаас ирсэн. Тэгтэл Д.*******-*******э би утсаа алга болгочихлоо гялс эмийн сан орж харчихаад ирье гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд насанд хүрээгүй  хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын байрны -  тоотод оршин суух, оны 02 сарын 2-ны өдөр төрсөн, 6  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Алтай сургуульд суралцдаг, ИД032228 дугаарын регистртэй/ овогт ын *******-*******ийн  өгсөн... 20 оны 06 сарын 02-ны өдөр гэртээ байж байтал манай 2 найз болох Батзориг, Маам нар  ирсэн юм.  Тэр хоёрыг ирэхэд цаг 40 минут болж байсан. Тэгээд бид 3 манайд байж байгаад гэрээс  гараад гадна зогсож байтал Жамъянпүрэв тааралдаад “эмийн сан хамт яваад ирье” гэхээр нь айлын эмийн сан орсон. Эм авах гэтэл мөнгө дутахаар нь би кармаанаасаа  мөнгө гүйцээх гээд утсаа лангуун дээр тавиад мөнгөө гаргаж өгчихөөд зогсож байгаад эмээ аваад гарахдаа нөгөө лангуун дээр тавьсан утсаа мартаад явчихсан байсан. Эмийн сангаас гараад 20  минут болоод утсаа мартсанаа санаад буцаад нөгөө эмийн санд хүрээд ирсэн чинь миний утас алга болчихсон байсан. Тэгээд утас алга болсон талаар цагдаад хэлж бүртгүүлсэн. Миний утас 00000 төгрөгийн үнэтэй утас юм. Утсаа буцаагаад авчихсан учраас ямар нэгэн гомдол  санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 4-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх хэргийн газраас алдагдсан гэх Айфон 6 маркийн гар утсанд үзлэг хийв. Гар утас нь хөх саарал өнгийн корпустай хойд тагандаа  Ibone- S гэсэн бичигтэй дэлгэц нь бүтэн асаахад батерай дууссан учир асахгүй байсныг үзлэг хийж эзэмшигч ын *******-*******эд хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн -6-рт/

Гар утас үнэлсэн тухай ... I phone 6s plus маркын гар утас- 00000 төгрөг ... гэх шинжээчийн дүгнэлт/ хэргийн 8 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Ц.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би хадам аавынхаа гэрт байж байсан бөгөөд манай найз охин бид 2 үерхээд 3 жил гаран болж байна. 208 онд хүүхэдтэй болсон. 20 оны оны 06 сарын 02-ны өдөр манай хүүхэд ханиад хүрээд эм авах гээд айлын эмийн сан орсон. Эмээ аваад тооцоо хийгээд гарах гэсэн чинь нэг хүн лангуун дээр гар утсаа мартаад явчихсан байсан. Тэгэхээр нь би аваад гарчихсан юм. Нөгөө утсаа аваад гэртээ ирээд унтраахгүй байж байгаад маргааш өглөө нь би цагдаад ирээд 02 дээр бүртгүүлэх гэтэл  Бекбол гэдэг цагдаа  “ энэ хэрэг чинь над дээр байгаа” гээд 02 дээр бүртгүүлэхгүйгээр шууд аваад өрөөндөө орж,  гар  утсыг хурааж аваад үлдсэн. Тэгээд маргааш хүрээд ир гэхээр нь би маргааш  нь   цаг өнгөрөөгөөд очсон.   Нөгөө  хүүхэд ирээгүй болохоор нь дахиад 20 оны 06 сарын 0-ны  өдөр ирсэн чинь утасны эзэн нь ирчихсэн утсаа аваагүй байж байсан. Би нөгөө хүүхэдтэй уулзсан. Тэр хүүхэд ингэж цагдаа дээр өгч байхын оронд миний  чат руу бичээд авч ирээд  өгчихгүй яасан юм бэ? Гэсэн.  Мөнхцоож гэдэг байцаагч утсыг  эзэнд нь өгсөн. Нөгөө хүүхэд ямар нэгэн гомдол байхгүй  юм чинь өргөдлөө буцаагаад авчихъя гэхэд Мөнхцоож үгүй өгөхгүй хуулиар нь шийднэ гэж хэлсэн. Би эхнэртээ хэлсэн чинь утасны эзэн олдохгүй учир цагдаад хүргэж өг гэж хэлсэн. Би өөрийн биеэр цагдаад утсыг авчирч өгсөн. Утсыг ашиглах шаардлага байгаагүй. Тухайн утсыг эмийн сангийн хүнд хэлэхгүй авч гарсан миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамра ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг айлын эмийн санд иргэн Д.*******-*******ийн гээгдүүлсэн  Айфон 6 маркийн  гар утсыг 20 оны 06 сарын 02-ны өдөр завшиж  00000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн бодит байдал, үйл баримт тогтоогдож байна.     

Шүүгдэгч Ц.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж,   хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлд  заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 4.3-т “ бага хэмжээний хохирол “ гэдгийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан ба шүүгдэгч Ц.Тулгалдалай нь  насанд хүрээгүй хохирогч Д.*******-*******ийн 00000 төгрөгний үнэ бүхий  гар утсаа эмийн санд мартаж орхисныг авсан тул хохирогчид  бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг айлын эмийн санд иргэн насанд хүрээгүй хохирогч  Д.*******-*******ийн гээгдүүлсэн  00000 төгрөгний үнэ бүхий Айфон 6 маркийн гар утсыг олж авсан, тухайн гар утсыг шүүгдэгч Ц.******* нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д заасан...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...  гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.*******г...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнэс дээш  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

                    Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:

 Насанд хүрээгүй хохирогч Д.*******-*******э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ...өөрийн 00000 төгрөгний үнэ бүхий гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй...талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.*******г  насанд хүрээгүй хохирогч Д.*******- *******ийн гээгдүүлсэн 00000 төгрөгний үнэ бүхий I phone 6s plus маркын гар утсыг биет байдлаар буцаан өгч, хохирогчид учирсан  00000 төгрөгний хохирлыг  төлсөн гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* овогт *******-*******ийн ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  34 дүгээр   хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сайнбаярын гэрчээр өгсөн...Бид 2 танилцаад 2 жил гаруй болж байгаа бөгөөд 20 оны 2 сард охинтой болсон.Ц.******* бид 2 албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байгаа. Ц.******* гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ...гэх мэдүүлэг/ хх-йин 3-36-рт/, Мөрдөн шалгах ажиллагаанд З.Жамъяндагвын гэрчээр өгсөн...Ц.******* нь 20 оны Баян-Өлгий аймагт цэрэгт явж 208 онд албаа  хааж ирсэн. Ах дүү 3 уулаа бөгөөд манай  хамгийн том хүүхэд нь байгаа юм. 208 онд эхнэртэйгээ танилцсан. Албан ёсоор гэр бүл болж батлуулаагүй байгаа. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг/ хх-ийн 37-38-рт/... гэх мэдүүлэгээр  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.******* нь Д.*******-*******эд учруулсан хохирол болох 00000 төгрөгний үнэ бүхий гээгдүүлсэн I phone 6s plus маркын гар  утсыг буцаан өгсөн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ц.******* нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д заасан...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ашигласны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Ц.*******г  таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний,  таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх 00000 төгрөг төлөгдсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна  гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.******* нь   өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд  хэсэгчилэн төлөх сан байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.*******г...гээгдэл  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д  зааснаар шүүгдэгч Ц.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-т зааснаар  3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав.

Эрүүгийн 360000006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 00000 төгрөгийг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.*******д “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн .4, 36. дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн ,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.0,36.3  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* овогт *******-*******ийн *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол уруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн  -д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******-*******ийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан таван зуун  мянган төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн  төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******д тайлбарласугай.

.Эрүүгийн 360000006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 00000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 4 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА