Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00019

 

       

 

 

 

 

 

 

 

*******- ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04032 дугаар шийдвэртэй

*******- ХК-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 598,147,293.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч *******- нь *******-тай 2019 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн эрх нээх гэрээ болон барьцааны гэрээ, мөн хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, баталгааны гэрээ байгуулсан. Мөн 2019 оны 06 сарын 06-ны өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бизнесийн зээлийн шугамын зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: *******-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******байр, *******давхрын ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, *******тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлдэгч нь бизнесийн орлого буурсан, хил хаасан гэх шалтгаанаар 2020 оны 05 сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 сарын 03-ны өдрийн хугацаанд 4 удаа зээлдэгчийн хүсэлтээр Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ байгуулан зээлийн хугацааг 48 cap болгож өөрчлүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ 2022 оны 12 сарын 25-ны өдрөөс зөрчиж, зээлээ зохих хуваарийн дагуу төлөөгүй. Иймд зээлдэгч 2024 оны 02 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 494,684,375.05 төгрөг, үндсэн хүү 86,837,713.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,545,205.56 төгрөгийн төлбөрийг тооцож, мөн зардал 80,000 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд хариуцагчаас 598,147,293.85 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох *******-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн *******дүүрэг, 18-р хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* давхрын ******* тоот хаягт байх, ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******- нь *******-тай 2019 оны 04 сарын 09-ний өдөр ******* тоот зээлийн эрх нээх гэрээ, 2019 оны 04 сарын 09-ний өдөр *******, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,  хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, баталгааны гэрээ, 2019 оны 06 сарын 06-ны өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бизнесийн зээлийн шугамын зориулалтаар зээлж авсан.

Дээрх гэрээний явцад Ковид-19 цар тахал гарч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн *******, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн *******, 2020 оны 11 сарын 29-ний өдрийн *******, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн *******, 2020 оны 12 сарын 21-ний өдрийн *******, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн *******, 2021 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаартай тогтоолуудаар нийслэлийг нийт 7 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн ч гэрээг биелүүлж зээлээ төлж ирсэн. *******- нь гадаадаас машин импортоор оруулж ирж зарж борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба Ковид-19 цар тахал гарснаас шалтгаалан импортоор машин оруулж ирж зарж борлуулах боломжгүй болж, бизнесийн орлого буурч зогсонги байдалд хүрч, үүний улмаас гэрээнүүдийн хэрэгжилтийг биелүүлэх, эргэн төлөлт хийгдэхгүй нөхцөл байдалд хүрсэн.

Иймд үндсэн зээл 494,684,375.05 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн үндсэн хүү 86,837,713.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,545,205.56 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ковид-19 цар тахлын улмаас төлөх боломжгүй болсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзнэ үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгүүдийн нэг нь дангаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй байгаа. Иймд үнийн дүнд дүйцэхүйц барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж бусад эд хөрөнгөө хасуулах хүсэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 80,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 598,147,293.85 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******- ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******- зээлийг сайн дураар төлөөгүй бол *******- /нэг иргэний өмч/-ын өмчлөлийн, Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* давхарын ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******- /нэг иргэний өмч/-ын өмчлөлийн, Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, *******хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, *******- /нэг иргэний өмч/-ын өмчлөлийн, Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,218,886 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч *******-аас тэмдэгтийн хураамж 3,218,886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******- ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

*******-тай 2019 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн эрх нээх гэрээ, тус өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, баталгааны гэрээ, 2019 оны 06 сарын 06-ны өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бизнесийн зээлийн шугамын зориулалтаар зээлж авсан.

Дээрх гэрээний хэрэгжилтийн явцад Ковид-19 цар тахал гарч Монгол Улсын Засгын газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181, 2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209, 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1, 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор нийслэлийг 7 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн тул улс орнууд хилээ хаасан. Үүнээс үүдэн бизнесийн орлого буурч, хил гааль хаасан тул 2020 оны 05 сарын 30-ны өдөр зээлийн хугацааг 6 сараар сунгах хүсэлт өгч 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2021 оны 01 сарын 29-ний өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2022 оны 03 сарын 21-ний өдөр зээлийн хугацааг сунгах хүсэлт өгч 2022 оны 03 сарын 31-ний өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2022 оны 10 сарын 09-ний өдөр хүсэлт өгч, 2022 оны 11 сарын 03-ны өдрийн зээлийн эрх нээх нэмэлт гэрээг тус тус 6 сараар сунгаж, байгуулан зээлийн хугацааг 48 сар болгон өөрчилсөн. Цар тахлын үед үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн байсан ч *******- гэрээг биелүүлэхийн тулд эд хөрөнгөө зарж, бололцоогоороо төлж ирсэн. Цар тахлын дараагаас бүрэн хямралд орж гэрээг хэрэгжүүлэх, зээл төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрч 2022 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн.

*******- нь гадаадаас машин импортоор оруулж ирж зарж борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба Ковид 19 цар тахал гарснаас шалтгаалан импортоор машин оруулж ирж зарж борлуулах боломжгүй болж бизнесийн орлого буурч зогсонги байдалд хүрч үүний улмаас гэрээнүүдийг хэрэгжүүлэх, эргэн төлөлт хийгдэхгүй нөхцөл байдалд хүрсэн. Гэтэл гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн үндсэн хүү 66,837,713,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,545,205,56 төгрөгийн хүүнээс хасахгүйгээр бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд цар тахлын улмаас төлөх боломжгүй болсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцон шийдэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зээлийн эрх нээгдэж 500,000,000 төгрөгийг нийт 24 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс хойш зээлдэгч нь тухай бүр хүсэлт гаргасны улмаас нэмэлт гэрээ байгуулсан. Тодруулж хэлбэл, 2019 оны 06 сарын 06-ны өдөр, 2020 оны 06 сарын 29-ний өдөр, 2022 оны 03 сарын 31-ний өдөр, 2022 оны 11 сарын 03-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсны үр дүнд зээлийн гэрээний хугацаа 48 сар болсон. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийг харж үзээд манай талаас хангалттай боломж олгоод мөн зээлдэгчид үүрэг гүйцэтгэх хугацаа өгсөн. Уг хугацаанд зээлдэгч зөрчлөө арилгаагүй учраас хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******- ХК нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 598,147,293.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн зээл буюу 494,684,375.05 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү буюу 103,382,829.18 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, Ковид-19 цар тахлын улмаас зээлийг төлөх боломжгүй болсон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл бий болсноос шалтгаалсан гэж тайлбарлан маргажээ.

 

3. *******- ХК, *******- нарын хооронд 2019 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан ******* тоот зээлийн эрх нээх гэрээгээр зээлдүүлэгч нь 1,000,000,000 төгрөгийг бизнесийн зориулалттай шугаман зээлийн эрхийн хүрээнд зээлдэгчийн тус банкин дахь харилцах дансанд бэлэн бусаар олгох, мөн 2019 оны 06 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр 500,000,000 төгрөгийг мөн нөхцөлөөр олгох, зээл жилийн 20.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зээлдүүлэгч 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс мөн оны 07 сарын 04-ний өдрийн хооронд 980,000,000 төгрөг, мөн 2020 оны 06 сарын 29-ний өдөр 500,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байна.

Зээлдэгчийн зүгээс бизнесийн орлого буурсан, хил хаагдсан гэсэн шалтгаанаар зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгуулах хүсэлтийг анх 2020 оны 05 сарын 30-ны өдөр зээлдүүлэгч банкинд гаргасныг хүлээн авч, талууд 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээг байгуулан гэрээний хугацааг 6 сараар сунгажээ. Талууд энэ үндэслэлээр 2021 оны 01 сарын 29-ний өдрийн зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, мөн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн зээлийн эрх нээх нэмэлт гэрээг тус тус байгуулан зээлийн гэрээний хугацааг тухай бүр 6 сараар сунгажээ. Талууд сүүлийн байдлаар 2022 оны 11 сарын 03-ны өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 48 cap болгож сунгасан үйл баримт тогтоогджээ.

Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ. Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээл бүрэн олгогдсон эсэх талаар маргаагүй байна.

 

4. Талууд 2019 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.2, 3.4-т зааснаар зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

5. Мөн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх хуваарийг тохиролцсон, талууд хожим 2022 оны 11 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн эрх нээх нэмэлт гэрээний 2-т зааснаар зээлийг буцаан төлөх хуваарийг хавсралтаар баталжээ. Хариуцагч уг хуваарьт заасан үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 25-ны өдөр дуусгавар болжээ.

 

5.1. Хариуцагч нь дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай тайлбарлаж, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд тухайлан заасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр заажээ. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг тодорхой хугацаагаар хойшлуулах, мөн барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээлийн хүү, алдангийн хэмжээг тодорхой хувиас хэтрүүлэхгүй тооцохоор зохицуулсан.

Талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд байдалд тохируулан дээр дурдсанаар зээлийн гэрээний хугацааг 4 удаа сунгаж зохих арга хэмжээг авчээ.

Мөн зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох-ээр зохицуулагдах харилцаа тул нэхэмжлэгчийн шаардсан зээлийн үндсэн хүү 86,837,713.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,545,205.56 төгрөгийн төлбөр дээрх хуульд заасан хүү, алдангийн хэмжээг хязгаарласан үндэслэлд хамаарахгүй.

5.2. Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг 282.2 дахь хэсэгт "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэж, мөн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно" гэж заасан зохицуулалтыг шүүх хэрэглэх байсан гэсэн агуулгаар дээрх хүүг хасч тооцуулахаар гомдол гаргасан.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн мөнгөн зээлийн харилцааг зохицуулсан нийтлэг зохицуулалтаар бус банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зохицуулалтад хамаарах учир тус харилцаанд Иргэний хуулийн 281, 232 дугаар зүйлийг хэрэглэхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй" гэж тухайлан заасан болно. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.3. Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь 2024 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 494,684,375.05 төгрөг, зээлийн үндсэн хүү 86,837,713.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,545,205.56 төгрөг, нийт 598,067,293.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

6. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,065 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ