| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/01313/И |
| Дугаар | 210/МА2025/00058 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00058
|
|
|
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04339 дугаар шийдвэртэй
*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдох
******* дүүргийн *******дугаар хороо, ******* дүгээр хороолол, *******гудамж, ******* хотхоны *******ээлжийн барилгын ******* давхрын ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгах, өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 19-ний өдөр гэрээ хийсэн. Түүнээс хойш үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй хохироож байна. ******* ХХК-ийн захиралд *******д гэрээ хийсэн компанид мөнгөө тушаая гэхэд бартераар ******* ХХК-д өгсөн, бид олон жил хамтран ажиллаж байгаа мөнгөө хурдан тушаа гэхээр нь мөнгөө хийсэн. Хоёр компанийн маргаан надад хамаагүй. Олон жил хохироож байна. Өмгөөлөгчийн хөлсийг буруутай этгээдээс гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Анх ******* ХХК-тай манайх 11 тоот гэрээг, ******* ХХК-аас манайхтай 12 тоот гэрээг байгуулсан ба талуудын хооронд Иргэний хуульд заасан арилжааны гэрээ байгуулсан. Манайх ******* төвийн ******* м.кв талбайг ******* ХХК-ийн барьсан ******* м.кв хаусаар сольё гэж тохиролцсон ба манай шилжүүлсэн ******* м.кв талбайд энэ ******* м.кв байр хамаарсан бөгөөд ******* ХХК нь *******ас төлбөрөө аваад манайд өгөх асуудал яригдсан. Гэрээний дагуу 2022 оны 4-р улиралд 2 хаус шилжүүлэх ёстой байсан, манайх 2023 онд ******* м.кв талбайг хүмүүст тарааж өгөх асуудал яригдсан.
*******ын манай компанитай байгуулсан *******тоот гэрээнд зааснаар мөнгөө ******* ХХК-д өгснийг хүлээж авсан байгаа. Тус гэрээнд ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компани хариуцлага хүлээхгүйг анхнаас тусгасан. Энэ бүхнийг тооцон 2023 оны 4 сард эзэмшлийг нь шилжүүлсэн, харин өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргээс бусад үүргийг саатуулан барьж байгаа. Учир нь манай компаниас ******* ХХК-д ******* м.кв талбайг өгсөн, харин ******* ХХК-аас ******* м.кв талбай манайд ирээгүй учраас үүргийг саатуулан барих эрхийг хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.
******* ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ, ******* тоот гэрээнд зааснаар биелүүлбэл бид *******д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзахгүй. Гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлээд *******д талбайн эзэмшлийг шилжүүлсэн, ашиглаж байгаа. Харин өмчлөх эрхийн тухайд ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас саатуулан барьж байгаа, ******* ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх юм бол саатуулан барих эрхээ суллаад шууд өгнө, нэхэмжлэлийыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан ******* тоот гэрээний дагуу дээрх ******* м.кв талбайтай худалдан авахаар гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т уг худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг ******* ХХК-ийн 2022 оны 05 сарын 19-ний өдрийн ******* тоот албан бичгийн дагуу захиалгын гэрээг *******д шилжүүлж тухайн үйлчилгээний талбайн НӨАТ болон бусад төлбөр тооцооны асуудлыг ******* ХХК хариуцана гэснээр ******* ******* ХХК-д талбайн төлбөрийг бүрэн төлсөн. Тус гэрээний 2.3-т заасны дагуу манай компаниас ******* ХХК-д иргэн ******* талбайн төлбөрийг бүрэн төлсөн тул өмчлөх эрхийг гаргуулж өгөх талаар албан тоот хүргүүлсэн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан 23-р талд байгаа 2023 оны 01 сарын 26-ны өдрийн *******тоот албан бичгээр хүргэгдсэн байгаа. Тиймээс манай зүгээс *******ын өмчлөх эрхийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бидний хооронд байгуулсан гэрээгээр өмгөөлөгчийн хөлс төлөх, эсхүл өмгөөлөгчийн хөлс 3,500,000 байна гэж тохиролцоогүй учир үндэслэлгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* дүүргийн ******* дугаар хороо ******* дүгээр хороолол ******* ******* хотхоны үйлчилгээний төвийн ******* дугаар ээлжийн барилгын ******* давхарт байрлах ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг гаргуулах болон хариуцагч ******* ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,077,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 2,006,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
НЭГ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд:
1.1. ******* ХХК нь иргэн *******тай 2022 оны 05 сарын 19-ний өдөр ******* дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалтын талбай захиалгын гэрээ байгуулж, тус гэрээний 1.2-т ******* ХХК нь ******* тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл "*******" ХХК нь *******ад ямар нэгэн үүрэг хүлээхгүй" гэж, 2.1-т "Худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн нийт төлбөр болох 369,720,000 төгрөгөөс урьдчилгаа 250,000,000-г 2022-05-20-нд авсан болно. Үлдэгдэл төлбөр болох 119,720,000 төгрөгийг 2022-07-01-нд төлнө. М.кв албан ёсны хэмжилтийн компаниар хэмжүүлж м.кв өөрчлөгдвөл тухайн м.кв-р үнэлнэ. М.кв 6,000,000 төгрөг" гэж, мөн гэрээний 2.2-т "Уг Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг "*******" ХХК-ны 2022-05-19-ний өдрийн ******* албан тоотын дагуу захиалгын гэрээг *******д шилжүүлж, тухайн үйлчилгээний талбайн НӨАТ болон бусад төлбөр, тооцооны асуудлыг ******* ХХК хариуцна" гэж тус тус зохицуулсан байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл "*******" ХХК нь 2021 оны 02 сарын 26-ны өдрийн ******* тоот "Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ"-ний үүргээ биелүүлээгүй бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүйн улмаас үүсэх хариуцлагыг манай компани нь нэхэмжлэгч *******ын өмнө хүлээхгүй гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт "Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ" гэж заасан. Мөн зүйлийн 123.4 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй" гэж заасан.
1.2. "*******" ХХК нь "*******" ХХК-тай 2021 оны 02 сарын 26-ны өдөр байгуулсан ******* тоот "Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ"-нээс татгалзаж буйг 2023 оны 02 сарын 15-ны өдөр ******* тоот "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдсэн бөгөөд энэ талаар *******д 2023 оны 03 сарын 01-ний өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээнээс татгалзах эрх нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид буюу "*******" ХХК-аас худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай шаардах эрхийг шилжүүлж авсан иргэн *******тай байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар нэгэн адил хэрэгжихээр байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.
ХОЁР. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн тухайд:
2.1. "*******" ХХК-аас "*******" ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэрээгээр харилцан шилжүүлсэн үүргийн гүйцэтгэлийг буцаан өгөх үүрэг үүссэн байдаг. Хэдийгээр "*******" ХХК-аас "*******" ХХК руу гэрээнд заасан худалдаа, үйлчилгээний зориулалттай оффисын талбайн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлээгүй боловч түүнээс иргэн *******д шаардах эрхээ шилжүүлсэнтэй холбоотойгоор захиалгын гэрээ байгуулах хүсэлтээр ******* тоот гэрээ байгуулж эзэмшлийг шилжүүлсэн бол шаардах эрхийг шилжүүлж авсан *******д "*******" ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдэж, "*******" ХХК гэрээнээс татгалзсантай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний оффисын зориулалттай талбайн өмчлөгчийн хувьд эзэмшлийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн;" бол үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.
2.2. Нэхэмжлэгч *******д өмчлөх эрх үүсээгүй бөгөөд гэрээнд зааснаар "*******" ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг хангагдаж, гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцогдож болох тухай тусгасан буюу шаардах эрхийг шилжүүлж авсан шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл хамааралтай байсныг анхан шатны шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй.
ГУРАВ. Зохигчдын маргаж буй үйл баримтад бүхэлд нь дүгнэлт өгч чадаагүй тухайд:
3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг иргэн *******д шилжүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг "*******" ХХК 12 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл тухайн баримтуудыг гаргаж өгөхийг саатуулан барьсан. Тодруулбал, Манай компани Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг бус өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхөд саатуулан барих эрхээ хэрэгжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "үндэслэх болон тогтоох хэсгийг авч үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн боловч мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй, энэ талаар хариуцагч маргаж байхад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
3.2. Хэрэв анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 83 тоот гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн бол гэрээний хүчин төгөлдөр байдалд үндэслэлтэй дүгнэлт өгөх шаардлагатай. Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрт энэ талаарх үйл баримтыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно" гэж заасан нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийн эсрэг үүрэг гүйцэтгэгч мөн шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой бол энэ үүргийг биелүүлэх хүртэл хариу үүргээс татгалзах эрхтэй байх ба үүрэг гүйцэтгэгчийн саатуулан барих эрхийг зохицуулдаг. Энэхүү саатуулах эрхийн хувьд харилцан шаардах эрхүүд холбоотой байх буюу нэг ижил эрх зүйн харилцаанаас үүдэлтэй байх урьдчилсан нөхцөл тавигддаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлсөн гэх "*******" ХХК нь манай компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас бид бүхэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтуудыг *******д гаргаж өгөлгүйгээр саатуулан барьсан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн саатуулан барих эрхийг зөрчиж, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
ДӨРӨВ. Хуулийн хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тухайд:
4.1. Өмнө нь тус хэрэг нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн ******* дугаартай магадлалаар "Нэхэмжлэгч *******, хариуцагч "*******" ХХК нарын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан ******* тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын ******* тоот гэрээний 1.2-т "******* ХХК нь ******* тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл "*******" ХХК нь *******д ямар нэгэн үүрэг хүлээхгүй" гэж гэрээний үүргийг биелүүлэх нөхцөлийг талууд тохиролцжээ. Энэхүү тохиролцооноос үзвэл хариуцагч "*******" ХХК-аас нэхэмжлэгч *******д гэрээний зүйл болсон ******* м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг нь хариуцагч "*******" ХХК- тай 2021 оны 02 сарын 26-ны өдөр байгуулсан ******* тоот Худалдаа үйлчилгээний захиалгын гэрээний үүргээ "*******" ХХК биелүүлсэн эсэхээс шалтгаалах үр дагавартай гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн.
Тус магадлалд хариуцагч "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3.Нандин-Эрдэнэ 2024 оны 04 сарын 25-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 сарын 22-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл гомдол гаргаж буй анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон магадлалд заасан дүгнэлтийг баримтлаагүй, зохих ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Мөн дээрх магадлалд "...Хариуцагч "*******" ХХК-ийн "*******"ХХ гэрээний үүргээ биелүүлээгүй учир манай компани уг ******* м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэггүй, саатуулан барих эрхтэй гэх татгалзалтай холбоотойгоор нэхэмжлэгч *******ын ******* м.кв талбайг хариуцагч "*******" ХХК-аас шаардах эрх нь хариуцагч "*******" ХХК-ийн өмнө биелүүлснээр үүсэх эсхүл бие даан шаардах эрх үүсэх эсэхийг, мөн хариуцагч нарын хооронд дээрх ******* тоот гэрээтэй холбоотой үүссэн мараваные шүүх хянан шийдвэрлэсэн эсэхийа тус тус тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна" гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрт хөтлөгдөж, нэхэмжлэгч *******ыг бие даан шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч "*******" ХХК, түүний хувьцаа эзэмшигч *******, ******* нар нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан иргэн *******ийн төлсөн 1,291,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэр болно. Тухайн шийдвэрт иргэн *******ын төлсөн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн иргэн *******ийн төлсөн төлбөртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
4.3. Гэвч бусад талбай худалдан авсан иргэдийн төлбөр, тооцоотой холбоотой маргааныг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлээгүй үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар "*******" ХХК-д холбогдох гэрээний төлбөрт 1,661,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Бид тус шүүгчийн захирамжийг, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хамт нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсгээс авч үзвэл "*******" ХХК-аас гаргуулахыг хүсэж буй 1,661,220,000 төгрөгт нэхэмжлэгч *******ын төлсөн 369,720,000 төгрөr хамаарч, нэхэмжилсэн боловч хариуцагч "*******" ХХК нь өнөөг хүртэл шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй. Тус иргэний хэрэг нь гомдол гаргаж буй шүүхийн шийдвэрийн үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой атал энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Бямбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. ******* ХХК-ийн зүгээс *******тоот гэрээний 4.3, 4.4-т зааснаар худалдан авсан талбайн үнийг төлсөн учраас талбайг худалдан авагчид хүлээлгэн өгч, холбогдох бичиг баримтыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 16, 16.1-д зааснаар хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаанд саатуулах эрх хамааралтай. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар *******д саатуулах эрх хамаарахгүй. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэж, тогтоогдсон үйл баримтуудтай холбоотой үнэлэлт, дүгнэлтийг гаргасан. 2023 оны 09 сарын 11-ний өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэртэй талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай захиалах гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн ******* ХХК-ийн зүгээс тухайн ******* тоот гэрээний 2.2, 2.3-т зааснаар ******* ХХК-д төлбөртэй холбоотой шаардах эрхээ шилжүүлсэн. Тухайн гэрээний 2.2, 2.3, 4.3, 4.4-т заасны дагуу ******* нь тухайн үйлчилгээний талбайн төлбөрийг төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг авах талаар тусгасан. Мөн ******* ХХК, ******* ХХК-уудын хооронд үүссэн асуудал нь *******тай ямар нэгэн хамаарал байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, *******хотхоны ******* дугаар ээлжийн барилгын ******* давхрын ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгах, өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримт гаргуулах шаардлагыг зөвшөөрч, 3,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч ******* ХХК, нэхэмжлэгч ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан ******* дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-ээр хариуцагч нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* чөлөө, ******* хотхоны ******* ээлжийн барилгын ******* давхарт ******* м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай талбайг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, ******* ХХК нь тухайн талбайг ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт тооцон *******д шилжүүлэн өгөх нөхцөлийг тус тус гэрээнд тусгасан байна.
******* ХХК, ******* ХХК-иудын хооронд 2021 оны 02 сарын 26-ны өдөр *******дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороонд орших нийт ******* м.кв талбай бүхий 2 ширхэг *******амины орон сууцыг ******* ХХК-д, ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* хотхоны ******* давхрын худалдаа, үйлчилгээний зориулалттай 6 ширхэг, нийт ******* м.кв талбайг ******* ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. ******* ХХК-д шилжүүлэх энэхүү ******* м.кв худалдаа, үйлчилгээний талбайд нэхэмжлэгчийн шаардаж буй ******* м.кв талбай багтсан талаар зохигчид маргаагүй бөгөөд ******* ХХК нь өмнө дурдсан ******* дугаартай гэрээгээр тус талбайг ******* ХХК-д бус *******д шилжүүлэн өгөх үүргийг хүлээжээ.
Хариуцагч нарын хооронд байгуулсан ******* тоот гэрээний үүрэгт багтах ******* м.кв талбайн өмчлөх эрх шилжих нөхцөлийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нар бие даасан гэрээгээр зохицуулахаар ******* тоот гэрээг байгуулсан, уг гэрээг хариуцагч ******* ХХК хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ******* ХХК-аас ******* м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан нь үндэслэлтэй. Иймээс хариуцагч нарын хооронд 2021 онд байгуулсан 11 тоот гэрээний үүрэг биелэгдсэн эсэхээс шалтгаалж нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдоно. Хариуцагч ******* ХХК нь ******* тоот гэрээний 1.1, 1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэсэн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ. Хариуцагч ******* ХХК-аас дээрх 2021 оны *******, 2022 оны ******* дугаартай гэрээнүүдийг үндэслэн ******* м.кв талбайн эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлсний зэрэгцээ хариуцагч ******* ХХК-аас 2021 оны 05 сарын 19-ны өдрийн ******* тоот, мөн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгээр уг талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүсэлтийг хариуцагч ******* ХХК-д гаргаснаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар тус ******* м.кв талбайн өмчлөх эрхийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхийг шилжүүлэн авчээ.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нь ******* м.кв талбайн үнэ 369,720,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д төлсөн талаар зохигчид маргаагүй, ******* тоот гэрээний 2.2-т зааснаар гэрээний төлбөрийг ******* ХХК-ийн өмнө ******* ХХК хариуцахаар тохиролцсоноор нэхэмжлэгч мөнгө төлөх үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан ******* тоот гэрээний үүрэг биелэгдсэнээр нэхэмжлэгчийн ******* м.кв талбайг өмчлөх эрх түүнд шилжихээр талууд ******* тоот гэрээгээр тохиролцоогүй, харин тус гэрээний 2.3-т зааснаар нэхэмжлэгч 369,720,000 төгрөгийг ******* ХХК-д төлснөөр талбайг өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжихээр тохиролцжээ. Энэ дагуу хариуцагч ******* ХХК-аас уг талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д дээрх албан бичгээр мэдэгдсэнээр ******* ХХК нь талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байх тул ...******* ХХК нь ******* тоот гэрээний үнэ 369,720,000 төгрөгийг манай компанид шилжүүлээгүй, манай компани саатуулан барих эрхийг хэрэгжүүлсэн гэх хариуцагч ******* ХХК-ийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.
Энэ нөхцөлд хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэх эрхгүй байна.
Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* гудамж ******* хотхоны ******* дугаар ээлжийн барилгын ******* давхрын ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг гаргуулах болон хариуцагч ******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй.
7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсныг хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон гэж үзнэ. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрх түүнд бий болохгүй. Мөн нэхэмжлэгч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээ оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг хассан өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04339 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас ...101 дүгээр зүйлийн 101.1... гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ