Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/04811 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, , нарт холбогдох,

 

24,742,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ын өмгөөлөгч , хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, ******* аймгийн сургуулийн 2 давхрын заслын ажлыг бүтэн хийж дуусгасан. Ажлаа дууссаны дараа нэг давхарт хэсэг юм хийгээд өгөөч гэхээр нь хийж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй явж байна. Сургуулийн 2 давхарт 100 метр квадрат талбайд ханийн тэгшилгээ, 1000 метр квадрат талбайд цагаан замаск, 800 метр квадрат талбайд эмульс, 300 метр квадрат талбайд будаг хийсэн. 1000 метр квадрат талбайд зүлгүүр, 150 метр квадрат талбайд дүүжин тааз, 4 багана, 3 дам нуруу, хар замаск, шатны марш хийсэн, плита, чулуу наасан, хаалга угсарсан, шавар хийсэн, цонхны амлагаа, паркет шахах ажлуудыг хийж 4,300,000 төгрөгийг авсан. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан мөнгөнөөс авсан мөнгөө хасаж багасгаад 19,174,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Ажилтан н.******* бидний ажлыг бүрэн дууссан, тиймээс доод давхарт багахан ажил хийгээд өг гэж байсан. Ажил дууссан гээд бид нараар урлагийн заалны таазыг зүлгүүлж, спорт заалны дээд амлагаа хийлгэсэн. Өмнөх плита хагарсан байна гээд бүгдийг нь сольж наасан. Ямар учраас 85 хувийн гүйцэтгэлтэй явсан гээд байгааг ойлгохгүй байна. юу ч хийгээгүй, н.******* паркет хийхэд тусалснаас өөр юм хийгээгүй. Шинэ жилээр ирээд буцаж ажил руу явахад , н.******* нар яваагүй. Би, хамтран амьдарч байсан н.******* гэх эмэгтэйгээ авч буцаж очоод ажлаа дуусгасан. Инженер н.Энхмаа манай ажлыг сайн гарлаа, нэг давхар муу гарсан гэж хэлсэн. Нэг давхарт юм хийгээд өгөөч, нэмэлт цалин өгнө гэхээр нэг давхарт засвар хийж өгсөн. Гэтэл цалингаа өгөхгүй, ажлаа хүлээж аваагүй. Бид ажлаа дуусгаад ирсэн. Хийсэн ажлыг хийгээгүй гээд байсан учраас шинжээч томилуулсан тул нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ. 

  

2.1. Хариуцагч ын тайлбар, татгалзлын агуулга:

Сургуулийн 2 давхрын заслын ажлын гүйцэтгэл 8 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд 85 хувьтай дүгнэгдсэн. Ажлын гүйцэтгэлийг ******* ХХК дүгнэж, 85 хувийн ажлын санхүүжилт олгосон. 11 дүгээр сард халаалт зогсож, ажилчид ажлаас бууж ирсэн. Халаалт ирлээ гэж дуудахад нь буцаж очих гэтэл манай ажилчид завгүй гээд өөр хүмүүс ажилд авч явсан. Сүүлд явсан хүмүүстэй 10,000,000 төгрөгийн цалин өгөхөөр амаар тохиролцсон. ийн хийсэн ажлын явцад 6,984,000 төгрөг ******* ХХК-аас орж ирсэн. Манайх плитаны ажлыг 10 дугаар сард бүрэн дуусгаад өмнөх ажлын багахан алдаа засах ажил үлдсэн байсан. 6,984,000 төгрөгийн ажлыг ганцаараа хийгээгүй, , н.******* нар хамт хийсэн. 4,300,000 төгрөгийг , , н.******* нар 2,684,000 төгрөгийг авсан. ийг ажиллах хугацаандаа хоол хүнснээс гадна тамхи, хэрэгцээтэй зүйлсээ аваарай гэж дэлгүүрт зээлийн дэвтэр нээлгэж өгсөн. Уг дэвтэрт 2,075,450 төгрөгийн өр бичигдсэн байсныг нь дарж өгсөн, сумын комиссын дэлгүүрээс 155,000 төгрөгийн хувцас авсан байсныг мөн дарсан. Н.******* надаас 99,000 төгрөг авсан. н.******* ажилчдыг хүргэж өгсөн жолооч, замдаа ажилчдад хэрэглэх замын мөнгө болгож урьдчилгаанд 750,000 төгрөгийг өгсөн. дансаар 60,000 төгрөг, н.*******, н.*******, гурвыг гар утас захихаар нь 450,000 төгрөгийн утас авч өгсөн. Мөн надаас 280,000 төгрөгийн хувцас авсан. Нийт 10,823,450 төгрөгөөс 8,139,450 төгрөгийг эдгээр хүмүүс авсан. Ажлын цалингаа 10,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч 100 хувь ажлаа дуусгахгүй үлдээж явсан. Үлдэгдэл ажлыг ******* ХХК өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Спорт заалны ажил миний гэрээнд байгаагүй. Миний гэрээнд зөвхөн хоёр давхрын заслын ажил байсан. ******* ХХК-тай тохиролцож доод давхарт нэг өдөр ажилласан юм байна лээ. Тухайн нэг өдрийн ажлынхаа хөлсөнд 1,000,000 төгрөгийг авсан байсан гэжээ.

 

2.2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани ******* аймгийн сургуулийн ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн тай 40,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. 85 хувийн ажил гүйцэтгэхэд түүний дансаар 27,662,234 төгрөг, ын дансаар 7,484,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Ажилчдыг дэлгүүрээс хэрэгцээний зүйлсээ аваарай гэж дэвтэр нээлгэхэд ын нэр дээр 3,176,550 төгрөг, ийн нэр дээр 2,075,450 төгрөгийн өр бичигдсэн байсан. Ажилчид 659,000 төгрөгөөр мах авсан. Комиссын бараанаас 155,000 төгрөгийн ажлын хувцас авсан, ******* ХХК-аас 340,000 төгрөгийн багаж хэрэгсэл авхуулсан. Нийт 40,000,000 төгрөгөөр цалинжих байсан боловч ажлаа дутуу үлдээж 85 хувийн ажлын гүйцэтгэлд 34,000,000 төгрөгийн цалин тооцогдсон. Манай компаниас 41,552,234 төгрөгийг гаргуулсан байсан. ******* аймгийн театрын барилгад ажиллаж байсан манай компанийн ажилчид театрын барилгыг хүлээлгэж өгөөд сургуулийн ажлыг гүйцээж улсын комисст хүлээн авсан. Компани тэй ямар нэгэн ажил хийлгэх гэрээ хэлцэл хийгээгүй учраас бид тэй тооцоо бодох шаардлагагүй. Манайхаас н.Одмаа гэх хүний дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Э.Цэрэнчимэдийг цаашдаа ажиллуулъя гэсэн боловч архи дарс уугаад байна, болъё гээд больсон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 12.302.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч эд олгож, үлдсэн 12.439.450 төгрөг, хариуцагч ******* ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч , хариуцагч т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.820 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 211.791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэг. Шүүх дүгнэхдээ 1000 метр квадрат талбайтай, 2 давхар сургуулийн барилгын дотор заслын ажлыг бүхэлд нь Ундрах хийхээр авсан гэж үзсэн. тус сургуулийн 2 дугаар давхрын заслын ажил хийх, 1 дүгээр давхар нь тусдаа урлаг заал, спорт заал тусдаа гэрээтэй өөр өөр бригадууд гүйцэтгэж байгаа гэдгийг буруу ойлгож дүгнэсэн.

Ажлын гүйцэтгэлийг 8-р сарын 07-ны өдрөөс 11 сар хүртэл хугацаанд манай бригад 15 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн ажлыг 85 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэж ******* ХХК 27,662,234 санхүүжилт олгосон 11 дүгээр сард халаалт зогсож, материал байхгүй сул зогсолт гараад ажилчид буцсан. Үүний дараа халаалт ирлээ гэж ******* ХХК-ийн талбай хариуцсан даамал дуудахад таньдаг хүнээрээ дамжуулж тэй уулзаж ярилцаад үлдсэн 15 хувийн гүйцэтгэл буюу дутуу байгаа жижиг заслын ажлуудыг хийгээд ******* ХХК-д хүлээлгэж өгөхөөр 10,000,000 төгрөгөөр тохиролцсон. 10,000,000 төгрөгөөс 8,139,450 төгрөг, хамт ажиллаж байсан хүмүүс нь 4,300,000 нийт 12,439,450 авсан үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, бүрэн хийж хүлээлгэж өгсөн ажил байхгүй хамт ажиллаж байсан хүмүүс нь хаяад явсан болно.

Хоёр. Шүүх үндэслэлдээ 2023.01.09-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн. Дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн өөрөө гаргасан гар бичмэлийг үндэслээд 24,742,000 төгрөг гэж нотлох баримтгүйгээр үндэслэлгүй тогтоосон. Энэ тогтоосон үнэлгээгээ үгүйсгээд ажил хийсэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн байхад шүүгч 24,742,000 төгрөгөөс болон түүнтэй хамт ажилласан хүмүүсийн авсан 12,439,450 төгрөгийг хасаад үлдсэн 12,302,450 төгрөгийг аас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Гурав. Гэрч ын өгсөн халаалт зогсож ын бригад буцахад ажил хэдэн 70-80 хувийн гүйцэтгэлтэй байсан, ээс 100 хувийн гүйцэтгэлт хүлээж аваагүй, ...оны дараа ирсэн, 8 сард талбайд очоогүй, ийг очиход 3 ширхэг ангийн таазны тэгшлэлт гар хүрээгүй байсан. Бусад ангийн таазанд гар хүрээд хийсэн байсан. ажил хийсэн тухайн таазны тэгшлэлтийг хийсэн мөн шатны хонгилд ажил хийсэн гэх мэдүүлэг,

******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан 2022.03.02-ны өдрийн тайлбарт ийг тус сургуулийг барилга дээр ажиллуулж ажлын хөлс төлсөн гэдгээ нотлох тайлбар. Мөн ийн өөрийн гараар бичсэн 2021 оны 11-р сарын 07-оос 2022 оны 2-р сарын 26-ны хүртэл ажилласан ажлын цалин мөнгөө цаг хугацаанд нь авч байгаа ийм учир цалин мөнгөний хэл ам гаргахгүй болохыг батлан гарын үсэг зурав. 2022 оны 2-р сарын 26-ны өдөр гар бичмэлийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

нь ******* ХХК-ийн даалгасан ажлыг 2021.11.07-ны өдрөөс 2022.2.26-ны өдрийг хийж байсан нь тогтоогдож байхад тай тохиролцсон ажлыг хийгээд ажлын хөлсөө авч чадаагүй гэж шаардаж байгаа нь илт үндэслэлгүй байхад шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөн гол нотлох баримтыг үнэлэхгүй шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхойлсон бөгөөд үүнд талуудын хэн аль маргаагүй атлаа одоо мөнгө өгсөн авсан асуудалд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаж байна. Энэ асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. ******* ХХК-ийн гаргасан мөнгийг хасаж үлдэгдэл 12,302,000 төгрөгийг гаргасанд маргаагүй. Учир нь нэгэнт 12,302,000 төгрөгийг төлөх нь зүйтэй. бол анх хийсэн ажлаа материал, талбайн хэмжээ, орц зэргээр нь нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэлийн үнийн дүнгийн дагуу шинжээчийн дүгнэлт гарсан ба шинжээчийн дүгнэлт нь ийн хийсэн ажлыг дүгнэж 24,000,000 төгрөг гэж гаргасан. Үүнээс ******* ХХК-ийн өгсөн мөнгийг хассан. Иймд, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* ХХК нь ажилчдад нь тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж өгсөн гэж тайлбарлаж байна. Энэ нь ыг эзгүй үед нь гэх хүн ажлыг нь орлож байсан бөгөөд энэ хүнд манай компаниас 7,484,000 төгрөг шилжүүлсэн ба ад 27,662,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт 35,146,000 төгрөгийг энэ 2 хүний дансанд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ын гаргасан гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК, , нарт холбогдуулан 24,742,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдох хэсгээс татгалзсан байна. /1.х.х-ийн 65/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тай ******* аймгийн ******* сумын дунд сургуулийн барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус сургуулийн 1 болон 2 давхрын нураалт, шавар, хар цагаан замаск тэгшилгээ, зүлгүүр, өнгө будаг, ремот, хар шал, паркет, плита, чулуу, цонх хаалга суулгалт, цонхны тавцан сэргээн будах, паар шугам хоолой будах, амлагаа, гипсэн болон дүүжин таазны засал, шатны чулуу, гол орцны үүдний тамбур, довжооны чулуу засал, ариун цэврийн өрөөнүүдийн хана шалны плита, гадна зам талбайн хавтан, эдгээр ажлуудад хамаарагдах бүх туслах ажлууд, ажлын байрны цэвэрлэгээ, бүх материал, хогны зөөвөр тээвэр зэргийг ажлыг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хороонд 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. /1.х.х-ийн 26-27/

 

Улмаар нь тэй дээрх ажлуудын тодорхой хэсгийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон талаар зохигч нар маргаагүй, харин талуудын тайлбараар болон ******* ХХК нар дээрх ажлыг хийхээр харилцан тохиролцоогүй байна.

 

Анхан шатны шүүх болон нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал, энэ хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж зааснаар захиалагч ******* ХХК-ийн өмнө нь ерөнхий гүйцэтгэгч, түүний өмнө нь туслан гүйцэтгэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...анх тай эдгээр ажлыг 5,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон боловч хийх ажлын хүрээ, хэмжээ, төрөл их байсан тул 14,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон... гэснийг хариуцагч нь баримтаар үгүйсгээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч тэй хамт ажиллаж байсан гэх ийн бичгээр гаргасан тайлбар, гэрч ийн мэдүүлгээр зохигч нар тухайн ажлыг 14,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон нь тогтоогдож байх тул хариуцагч ын 10,000,000 төгрөгөөр тохирсон гэсэн тайлбарыг хүлээн авахгүй. /1.х.х-ийн 10, 98-99/

 

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч тай байгуулсан гэрээний дагуу уг сургуулийн барилгын 2 дугаар давхрын таазны болон ханын тэгшилгээ /644 м.кв/, цагаан замаск /1,000 м.кв/, зүлгүүр /1,000 м.кв/, дүүжин тааз /150 м.кв/, эмульс /850 м.кв/, будаг /300 м.кв/, 4 багана, 3 дан нуруу тэгшилгээ, плита наах /12 м.кв/, шавардлага /8 м.кв/, 20 ширхэг хаалга угсрах, 30 хаалга болон 12 цонхны амлагаа, чулуун шат /8 м.кв/, паркет шахах /544 м.кв/ зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд 25,474,000 төгрөгөөс 6,300,000 төгрөгийг авсан бөгөөд үлдэх 19,174,000 төгрөгийг аваагүй гэж маргажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагчтай тухайн ажлыг 14,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон боловч хийсэн ажлын цар хүрээ, хэмжээ, төрөл их байснаас улбаалан ажлын хөлс 25,474,000 төгрөг болсон гэсэн байна.

 

6. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан.

 

Тодруулбал, зохигч нар ажил гүйцэтгэх гэрээний хөлсний хэмжээний талаар тухайлан тохиролцоогүй бол ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын шинж, хэмжээ, төрөл зэргийг харгалзан тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд төлөх төлбөрийн хэмжээг тогтооход жишиг үнийг баримталж болно.

 

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч тай эдгээр ажлыг 14,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт болох 24,742,000 төгрөг гэснийг үндэслэн хариуцагчийн нэхэмжлэгчид урьд өмнө төлсөн 12,439,450 төгрөгийг хасаж, үлдэх 12,302,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Мөн нь энэхүү магадлалын 5 дахь хэсэгт буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтэд ажил гүйцэтгэгч ийн хийж гүйцэтгэсэн ажлыг тогтоох боломжгүй гэсэнд зохигчид гомдол гаргаагүй. /1.х.х-ийн 145-154/

 

Харин шинжээчийн дүгнэлтэд дурдсан 24,742,000 төгрөг нь нэхэмжлэгч ийн тайлбарт дурдсан хийж гүйцэтгэсэн гэх ажлын хөлсний хэмжээг зах зээлийн жишиг үнийг харгалзан тогтоосон байхад анхан шатны шүүх үүнийг нэхэмжлэгч нь гэрээнд тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгч эд 8,139,450 төгрөг, түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүст 4,300,000 төгрөг, нийт 12,439,450 төгрөгийг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд өгсөн гэх тайлбарт нэхэмжлэгч нь маргаагүй учир талуудын тохиролцсон тохиролцооны дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 12,439,450 төгрөг гэж үзэв. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд ногдох хөлсийг 12,439,450 төгрөг гэж хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлсөн байна.

 

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагч ын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/04811 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч ийн гаргасан хариуцагч ******* ХХК, нарт холбогдох 24,742,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,791 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР