| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0315/Э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 365
2019 05 17 2019/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,
хохирогчийн өмгөөлөгч Д.Нарангарав /ҮД:1569/
шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа /ҮД:0199/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-ын Д-д холбогдох эрүүгийн 1903000700115 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны оройн 22 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оргил” худалдааны төвийн зүүн урд замд өөрийн эзэмшлийн “Toyota Agua” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.1-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /... настай, эрэгтэй/ Т.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Эрүүгийн 1903000700115 дугаартай хэргээс:
Хохирогч Т.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Гэгээнтэн цогцолбор орж гар утас худалдаж авах хүнтэй уулзахаар явсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ази фарм” эмийн сангийн хойд талаар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явтал гэнэт хойд зүгээс ирсэн автомашинд мөргүүлж зам дээр унасан. Тухайн үед миний ухаан санаа балартаад юу болсноо сайн санахгүй “хальтираад уначихлаа” гэж бодсон. Гэтэл би босч чадахгүй, миний хажууд хүмүүс зогсчихсон “босч болохгүй шүү, дугаараа хэл, та явахгүй шүү” гэх мэтчилэн юм яриад байсан. ... Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн намайг эмч нар үзээд, бас замын цагдаа нар ирчихсэн согтуурал шалгадаг драйгер багаж үлээлгээд байсан. Би зам хөндлөн гарахдаа 2 тийш харан автомашин ойртон ирж байгааг шалгаж зам хөндлөн гарсан. Засмал замын гол хэсэгт автомашинд мөргүүлсэн байх. Тухайн осол болох үед би хүнд зарах гэж барьж явсан “Лайт” загварын шинэ гар утас бяцарч эвдэрсэн 550.000 төгрөгний үнэтэй, “Жип” брэндийн хар өнгийн богино куртик урагдсан 700.000 төгрөг, нүдний харааны шил алга болсон 300.000 төгрөгний үнэтэй, нийт 1.550.000 төгрөгний эд зүйл урагдаж, эвдэрч, алга болсон. ...Эмчилгээний зардалд жолооч Г.Д-гээс нийт 1.600.000 төгрөг Хаан банкны дансаар хүлээн авсан. Надад баримтаар 177 ширхэг нийт 8.744.382 төгрөгний баримт байгаа. Уг мөнгөө болон өөрт учирсан эд зүйлийнхээ үнэлгээний дагуу хохирол, нийт 15.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-27-р хуудас/,
Гэрч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад “Оргил” худалдааны төвийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаa чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байхад “Оргил’' худалдааны төв дөнгөж өнгөрөөд зүүн гар талаас “Toyota Aqua” маркийн хар өнгийн суудлын автомашин гэрлээ асаагаагүй /ямар ч гэрэлгүй/ миний машины хажуугаас мөргөх шахсан. Би автобусны буудлын кармаа руу жолоогоо дарж ороод хажуугаараа өнгөрүүлсэн. Тэр автомашин араас ойролцоогоор 40 гаран метрийн зайтай дагаж зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явсан. Гэтэл “Toyota Aquа” маркийн хар өнгийн суудлын автомашин зорчих хэсгийн баруун талаас зүүн тал руу явган хүний гарцгүй хэсгээр засмал зам хөндлөн гарч явсан явган зорчигч залууг /У-/ мөргөхөд тэрээр автомашин давж зорчих хэсэг дээр шидэгдэж унасан. Би замын зүүн талын вьетнам засварын газрын үүдэнд машинаа тавиад Хан-Уул дуургийн Замын цагдаад дуудлага өгсөн. ...Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хэмжилт хийхэд явган зорчигч залуу /У-/ анх автомашинд мөргүүлсэн болон автомашинд мөргүүлээд зорчих хэсэг дээр унаад цус дуссан цэгийг зааж өгч хэргийн газрын үзлэг хэмжилтийг хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Н.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчим шиг санагдаж байна. Би эхнэр Д.Н-ийн хамт гэртээ харихаар “Оргил” худалдааны төвийн зүүн урд талын засмал зам дагуу байрлах “Ази-Фарм“ эмийн сан орчихоод гараад засмал зам дагуу ертөнцийн зүгээр хойд зүгт зам хөндлөн баруунаас зүүн тийш гарах санаатай алхаад явж байтал явган хүний гарцгүй газраар явган зорчигч /У-/ засмал зам хөндлөн гарч яваад зорчих хэсгийн баруун талын урсгалын 2 дугаар эгнээнд автомашинд мөргүүлэн агаар дээр 2-3 удаа эргэлдээд засмал зам дээр унаж өнхөрсөн. Би эхнэрийн хамт нөгөө автомашинд мөргүүлсэн хүн /У-/ дээр очоод цагдаа болон түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Тэр үед уг автомашинд мөргүүлсэн хүн /У-/ дээр нэг танихгүй эрэгтэй хүн ирчихсэн барьж явсан цүнхээ толгой доор нь хийгээд дэрлүүлж байсан. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд автомашинд мөргүүлсэн залууг /У-/ өргөж насилкен дээр хэвтүүлэн түргэн тусламжийн машинд суулгасан. Гэрийнхэнтэй холбоо барих утсыг нь асуугаад гэр рүү нь залгаж тэр залууг /У-/ зам тээврийн осолд орсон талаар хэлж мэдэгдсэн. Харин зам тээврийн осол гаргасан жолооч ах /Д-/ согтуу “би хүн дайрчихлаа, хүн алчихлаа яах уу” гээд зогсож байсан. Согтуу жолооч ахыг /Д-/ явах гэхээр нь “таныг явуулахгүй” гэж хэлээд тэвэрч зогсож байгаад замын цагдаагийн ажилтан ирэхэд нь “энэ хүн автомашин жолоодож явсан жолооч нь шүү” гэж хэлээд цагдаад хүлээлгэж өгсөн. Миний харснаар осол гаргасан машин 40-50км/цагийн хурдтай явж байсан байх. Уг автомашин гэрлээ асаагаагүй хөдөлгөөнд оролцож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №595 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Д- 70/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Д- 70/эр” гэж хаягласан цусанд 1.8 промилл-спиртийн агууламж илэрч байна.
3. Цусанд илэрсэн 1.8 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 49-50-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №1655 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.У-ын биед дух ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх ялтаслаг цус хуралт, зүүн шилбэний шаант ясны ил, зөрөөтэй хугарал, дух, зүүн хацарт зулгаралт, баруун зулай, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 60-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №2303 дугаартай дүгнэлтэнд:
1. Өнгө үзэмж муу ослын үед урд салхины шил гол хэсгээрээ цөмөрч хагарсан, урд капот гол хэсгээрээ хонхойж хунирсан, баруун урд дугуйны обудны ирмэг зохигдож шамаран дугуйны хий гарсан байдалтай, ашиглалтын явцад баруун хойд талын гэрэл хагарсан хойд буферын булан цуурсан, урд хойд баруун зүүн подворын гэрэл асахгүй эвдрэл, гэмтэлтэй байлаа. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -1.7мм/м, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.1кН, баруун талдаа 2.1кН, зөрүү нь 0% /стандарт <20%/ хэвийн ажиллагаатай, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 11.76% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гэрлийн ойрын тусгалын хэмжээ 17500 кандел, баруун гэрлийн ойрын тусгалын хэмжээ 10600 кандел, зүүн холын гэрлийн тусгалын хэмжээ 36800 кандел, баруун холын гэрлийн тусгалын хэмжээ 30600 кандел /стандарт 10000-225000 кандел/ стандартын шаардлага хангаж байна.
2. Өнгө үзэмж муу ослын үед урд салхины шил гол хэсгээрээ цөмөрч хагарсан, урд капот гол хэсгээрээ хонхойж хунирсан, баруун урд дугуйны обудны ирмэг зохигдож шамаран дугуйны хий гарсан байдалтай, ашиглалтын явцад баруун хойд талын гэрэл хагарсан хойд буферын булан цуурсан, урд хойд баруун зүүн подворын гэрэл асахгүй эвдрэл, гэмтэлтэй байлаа.
3. Ослын үед урд салхины шил гол хэсгээрээ цөмөрч хагарсан, урд капот гол хэсгээрээ хонхойж хунирсан, баруун урд дугуйны обудны ирмэг зохигдож шамаран дугуйны хий гарсан байдалтай байгаа нь шинэ эвдрэл гэмтэл, ашиглалтын явцад баруун хойд талын гэрэл хагарсан, хойд буферын булан цуурсан урд, хойд, баруун, зүүн подворын гэрэл асахгүй байгаа нь хуучин эвдрэл гэмтэл гэж үзэж байна. Эдгээр эвдрэл гэмтлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.
4. Тоормосны систем нь хүчлүүрт шингэн дамжуулгатай, ABS системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.1кН, баруун талдаа 2.1кН, зөрүү нь 0% /стандарт <20%/ хэвийн ажиллагаатай, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 11.76% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормос зогссон. Эдгээр үзүүлэлтээс харахад тоормос бүрэн ажиллаж байна.
5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS системтэй үед тээврийн хэрэгслийн хурд замын нөхцөл байдлаас шалтгаалж дугуйн тасалдсан мөр үүснэ.
6. Уг тээврийн хэрэгслийн слидометрийн заалт хэвийн ажиллаж байлаа. /хх-ийн 66-70-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, осол гарах үеийн бичлэг, гэрчийн мэдүүлэг, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1655 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн нэр бүхий шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2303 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Акуа маркийн ...... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюудлгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 18 дугаар бүлгийн 18.1 дэх заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Т.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: a/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. /хх-ийн 74-75-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж “Оргил” худалдааны төвийн зүүн урд талын замд үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгийн өргөн 14.0м, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, явган хүний гарцтай, зохицуулагддаг боловч явганы гэрэл дохио асч ажилладаггүй, зорчих хэсэг тэнхлэгийн үргэлжилсэн цагаан шугамтай, зорчих хэсэг баруун болон зүүн талаараа хашлагатай, зорчих хэсэгтэй байна. ... ...... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Г.Д-ийг согтуурал шалгах драйгер багаж үлээлгэн шалгахад 1.63% гарсныг хөндлөнгийн гэрч нарт харуулан баталгаажуулж гарын үсэг зуруулсан, ... уг автомашины жолооч нь автомашины гэрлийг асаагаагүй замын хөдөлгөөнд оролцож явсан камерын бичлэгтэй байсан болно. /хх-ийн 3-4-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р хуудас/,
Жолооч болон явган зорчигчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа /хх-ийн 17, 94-р хуудас/,
Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/,
Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 45-р хуудас/,
“Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: /хх-ийн 54-55-р хуудас/,
“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huiwei Honor” маркийн 9-Lite гар утас 400.000 төгрөг, “Jeep” брэндийн хар өнгийн богино куртик 400.000 төгрөг, харааны нүдний шил 150.000 төгрөг, нийт 950.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 79-р хуудас/,
102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 101, 103-104-р хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 106-159, 185-188-р хуудас/,
Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 183-184-р хуудас/,
Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 200-212-р хуудас/,
Шүүгдэгч Г.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 19 цагт “Оргил” рашаан сувиллын зааланд болдог нийтийн цэнгээнт бүжиг дээр очоод бүжиглэж байгаад орой 21 цаг өнгөрч байхад бүжиг тарсан. Тэнд амарч байсан хуучны зүс таних 2 хөгшиний хамт 1 шил 0.75 литрийн савлагаатай “Конъяк” хувааж уусан. Бид уг Конъякнаас 100 грамм гаран уусан. Хууч хөөрч байгаад орой 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Би гэртээ харих санаатай өөрийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн ...... улсын дугаартай автомашинаа жолоодон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оргил” худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт урдуур ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцгүй газраар явган зорчигч /У-/ гарч ирэхээр нь би жолоодож явсан “Toyota Aqua” маркийн ...... улсын дугаартай автомашиныхаа тоормосыг гишгэсэн. Гэтэл тэр хүн /У-/ миний жолоодож явсан автомашинд мөргүүлсэн, би цааш явж зогссон. Би тухайн үед айж сандарсан тул юу болсноо сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Г.М-ийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, гэрч Ц.У-ын мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 89-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 93-р хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн дансны лавлагаа /хх-ийн 95-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Г.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны оройн 22 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оргил” худалдааны төвийн зүүн урд замд өөрийн эзэмшлийн “Toyota Agua” маркийн ...... улсын дугаартай автомашинаа согтуурсан байхдаа жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.1-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Т.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “дух ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх ялтаслаг цус хуралт, зүүн шилбэний шаант ясны ил, зөрөөтэй хугарал, дух, зүүн хацарт зулгаралт, баруун зулай, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Т.У-ын ...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ази фарм” эмийн сангийн хойд талаар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явтал гэнэт хойд зүгээс ирсэн автомашинд мөргүүлж зам дээр унасан. Тухайн үед миний ухаан санаа балартаад юу болсноо сайн санахгүй “хальтираад уначихлаа” гэж бодсон. Гэтэл би босч чадахгүй, миний хажууд хүмүүс зогсчихсон “босч болохгүй шүү, дугаараа хэл, та явахгүй шүү” гэх мэтчилэн юм яриад байсан. ... Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн намайг эмч нар үзээд, бас замын цагдаа нар ирчихсэн согтуурал шалгадаг драйгер багаж үлээлгээд байсан. Би зам хөндлөн гарахдаа 2 тийш харан автомашин ойртон ирж байгааг шалгаж зам хөндлөн гарсан. Засмал замын гол хэсэгт ирэхэд автомашинд мөргүүлсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 23-27-р хуудас/,
Гэрч Д.Б-ийн ...2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад “Оргил” худалдааны төвийн зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаa чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байхад “Оргил’' худалдааны төв дөнгөж өнгөрөөд зүүн гар талаас “Toyota Aqua” маркийн хар өнгийн суудлын автомашин гэрлээ асаагаагүй /ямар ч гэрэлгүй/ миний машины хажуугаас мөргөх шахсан. ...Тэр автомашин араас ойролцоогоор 40 гаран метрийн зайтай дагаж зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явсан. Гэтэл “Toyota Aquа” маркийн хар өнгийн суудлын автомашин зорчих хэсгийн баруун талаас зүүн тал руу явган хүний гарцгүй хэсгээр засмал зам хөндлөн гарч явсан явган зорчигч залууг /У-/ мөргөхөд тэрээр автомашин давж зорчих хэсэг дээр шидэгдэж унасан. ...Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хэмжилт хийхэд явган зорчигч залуу /У-/ анх автомашинд мөргүүлсэн болон автомашинд мөргүүлээд зорчих хэсэг дээр унаад цус дуссан цэгийг зааж өгч хэргийн газрын үзлэг хэмжилтийг хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Н.М-ийн ...Би эхнэр Д.Н-ийн хамт гэртээ харихаар “Оргил” худалдааны төвийн зүүн урд талын засмал зам дагуу байрлах “Ази-Фарм“ эмийн сан орчихоод гараад засмал зам дагуу ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэн засмал зам хөндлөн баруунаас зүүн тийш алхаад явж байтал явган хүний гарцгүй газраар явган зорчигч /У-/ засмал зам хөндлөн гарч яваад зорчих хэсгийн баруун талын урсгалын 2 дугаар эгнээнд автомашинд мөргүүлж агаар дээр 2-3 удаа эргэлдээд засмал зам дээр унаж өнхөрсөн. Би эхнэрийн хамт нөгөө автомашинд мөргүүлсэн хүн /У-/ дээр очоод цагдаа болон түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. ...Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд автомашинд мөргүүлсэн залууг /У-/ өргөж насилкен дээр хэвтүүлэн түргэн тусламжийн машинд суулгасан. Гэрийнхэнтэй холбоо барих утсыг нь асуугаад гэр рүү нь залгаж тэр залууг /У-/ зам тээврийн осолд орсон талаар хэлж мэдэгдсэн. Харин зам тээврийн осол гаргасан жолооч ах /Д-/ согтуу “би хүн дайрчихлаа, хүн алчихлаа яах уу” гээд зогсож байсан. Согтуу жолооч ахыг /Д-/ явах гэхээр нь “таныг явуулахгүй” гэж хэлээд тэвэрч зогсож байгаад замын цагдаагийн ажилтан ирэхэд нь “энэ хүн автомашин жолоодож явсан жолооч нь шүү” гэж хэлээд цагдаад хүлээлгэж өгсөн. Миний харснаар осол гаргасан машин 40-50км/цагийн хурдтай явж байсан байх. Уг автомашин гэрлээ асаагаагүй хөдөлгөөнд оролцож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №595 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Д- 70/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Д- 70/эр” гэж хаягласан цусанд 1.8 промилл-спиртийн агууламж илэрч байна.
3. Цусанд илэрсэн 1.8 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 49-50-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №1655 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.У-ын биед дух ясны шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх ялтаслаг цус хуралт, зүүн шилбэний шаант ясны ил, зөрөөтэй хугарал, дух, зүүн хацарт зулгаралт, баруун зулай, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 60-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №2303 дугаартай дүгнэлтэнд:
1. Өнгө үзэмж муу ослын үед урд салхины шил гол хэсгээрээ цөмөрч хагарсан, урд капот гол хэсгээрээ хонхойж хунирсан, баруун урд дугуйны обудны ирмэг зохигдож шамаран дугуйны хий гарсан байдалтай, ашиглалтын явцад баруун хойд талын гэрэл хагарсан хойд буферын булан цуурсан, урд хойд баруун зүүн подворын гэрэл асахгүй эвдрэл, гэмтэлтэй байлаа. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -1.7мм/м, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.1кН, баруун талдаа 2.1кН, зөрүү нь 0% /стандарт <20%/ хэвийн ажиллагаатай, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 11.76% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гэрлийн ойрын тусгалын хэмжээ 17500 кандел, баруун гэрлийн ойрын тусгалын хэмжээ 10600 кандел, зүүн холын гэрлийн тусгалын хэмжээ 36800 кандел, баруун холын гэрлийн тусгалын хэмжээ 30600 кандел /стандарт 10000-225000 кандел/ стандартын шаардлага хангаж байна.
2. Өнгө үзэмж муу ослын үед урд салхины шил гол хэсгээрээ цөмөрч хагарсан, урд капот гол хэсгээрээ хонхойж хунирсан, баруун урд дугуйны обудны ирмэг зохигдож шамаран дугуйны хий гарсан байдалтай, ашиглалтын явцад баруун хойд талын гэрэл хагарсан хойд буферын булан цуурсан, урд хойд баруун зүүн подворын гэрэл асахгүй эвдрэл, гэмтэлтэй байлаа.
3. Ослын үед урд салхины шил гол хэсгээрээ цөмөрч хагарсан, урд капот гол хэсгээрээ хонхойж хунирсан, баруун урд дугуйны обудны ирмэг зохигдож шамаран дугуйны хий гарсан байдалтай байгаа нь шинэ эвдрэл гэмтэл, ашиглалтын явцад баруун хойд талын гэрэл хагарсан, хойд буферын булан цуурсан урд, хойд, баруун, зүүн подворын гэрэл асахгүй байгаа нь хуучин эвдрэл гэмтэл гэж үзэж байна. Эдгээр эвдрэл гэмтлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.
4. Тоормосны систем нь хүчлүүрт шингэн дамжуулгатай, ABS системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.1кН, баруун талдаа 2.1кН, зөрүү нь 0% /стандарт <20%/ хэвийн ажиллагаатай, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 11.76% (стандарт <30%) байна. Зогсоолын тоормос зогссон. Эдгээр үзүүлэлтээс харахад тоормос бүрэн ажиллаж байна.
5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS системтэй үед тээврийн хэрэгслийн хурд замын нөхцөл байдлаас шалтгаалж дугуйн тасалдсан мөр үүснэ.
6. Уг тээврийн хэрэгслийн слидометрийн заалт хэвийн ажиллаж байлаа. /хх-ийн 66-70-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, осол гарах үеийн бичлэг, гэрчийн мэдүүлэг, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1655 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн нэр бүхий шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2303 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Акуа маркийн ...... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюудлгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 18 дугаар бүлгийн 18.1 дэх заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Т.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: a/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. /хх-ийн 74-75-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж “Оргил” худалдааны төвийн зүүн урд талын замд үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгийн өргөн 14.0м, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, явган хүний гарцтай, зохицуулагддаг боловч явганы гэрэл дохио асч ажилладаггүй, зорчих хэсэг тэнхлэгийн үргэлжилсэн цагаан шугамтай, зорчих хэсэг баруун болон зүүн талаараа хашлагатай, зорчих хэсэгтэй байна. ... ...... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Г.Д-ийг согтуурал шалгах драйгер багаж үлээлгэн шалгахад 1.63% гарсныг хөндлөнгийн гэрч нарт харуулан баталгаажуулж гарын үсэг зуруулсан, ... уг автомашины жолооч нь автомашины гэрлийг асаагаагүй замын хөдөлгөөнд оролцож явсан камерын бичлэгтэй байсан болно. /хх-ийн 3-4-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р хуудас/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлд: Драйгер багаж ашиглан шалгахад 1,63 хувь гарав. /хх-ийн 11-12-р хуудас/,
“Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: /хх-ийн 54-55-р хуудас/,
“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huiwei Honor” маркийн 9-Lite гар утас 400.000 төгрөг, “Jeep” брэндийн хар өнгийн богино куртик 400.000 төгрөг, харааны нүдний шил 150.000 төгрөг, нийт 950.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 79-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Г.Д- яллагдагчаар өгсөн: ...Би гэртээ харих санаатай өөрийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн ...... улсын дугаартай автомашинаа жолоодон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оргил” худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт урдуур ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцгүй газраар явган зорчигч /У-/ гарч ирэхээр нь би жолоодож явсан “Toyota Aqua” маркийн ...... улсын дугаартай автомашиныхаа тоормосыг гишгэсэн. Гэтэл тэр хүн /У-/ миний жолоодож явсан автомашинд мөргүүлсэн, би цааш явж зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт: Гадаа үзэгдэх орчин харанхуй байна. Замаар автомашинууд гэрлээ асаагаад хөдөлгөөнд жигд оролцож байх ба цаад талын эгнээгээр хар өнгийн гэрэлгүй машин хурдтай явж байхдаа хар бараан өнгийн хувцастай явган зорчигчийг /У-/ мөргөхөд дээш шидэгдэн засмал зам дээр унав. Харин мөргөсөн машин зогсож буй бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Шүүгдэгч Г.Д-гийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 18.1-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Т.У-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Г.Д- нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Д- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг хор уршигт тооцно.
Шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Т.У-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна. Хохирогч Т.У- нийт 15.000.000 төгрөг нэхэмжилсэн үүнээс 4.999.999 төгрөг төлсөн бөгөөд эд хэргийн 79 дүгээр талд авагдсан эд зүйлийн үнэлгээ, 106-159, 183-188 дугаар талд авагдсан хохирлын талаарх баримтуудыг шүүх нэг бүрчлэн нягталж үзвээс нийт 11.137.264 төгрөгийн баримт авагджээ.
Дээрх 11.137.264 төгрөгийн баримтуудаас 7.225.423 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, автотээврийн ослын улмаас учирсан нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэхээр, харин үлдэх 3.911.841 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Нотлох баримтын шаардлага хангасан 7.225.423 төгрөгийн баримтыг /хх-ийн 79, 106-119-р хуудас/ үндэслэж хохирол төлүүлэх үндэслэлтэй боловч шүүгдэгч Г.Д- нь хохирогч Т.У-т 4.999.999 төгрөг төлсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцээд “...түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хохирогч Т.У-т 2.225.424 төгрөг төлөх төлбөртэй” гэж шийдвэрлэсэн ба шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүгдэгч тал нотлох баримтаар тогтоогдсон хохирол буюу 2.230.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Г.Д-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хэргийн 120-147-р талд авагдсан баримтууд нь хүнсний бүтээгдэхүүн, хоолны зардал, мөн шатахууны зардал, автомашины зогсоолын түрээсийн төлбөр зэрэг бүгд 3.911.841 төгрөг нь гэм хорын зардалд хамаарахгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Хохирогч Т.У- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаагаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 1948 онд төрсөн, 71 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, сахарын өвчтэй эмчийн хяналтанд байдаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Г.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр сахарын өвчтэй биеийн эрүүл мэндийн байдал, өндөр настай /70 настай/ хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.Д-г тээврийн хэрэгсэл жолоодохыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.
Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Д-д мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Г-ын Д-гийн 229964 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Г-ын Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Г.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.Д-г тээврийн хэрэгсэл жолоодохыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Д-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Д-д мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д- нь хохирогч Т.У-т 7.229.999 /долоон сая хоёр зуун хорин есэн мянга есэн зуун ерэн ес/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Г-ын Д-гийн 229964 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Г.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
11. Хохирогч Т.У- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР