| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04607/И |
| Дугаар | 102/ШШ2016/04946 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/04946
2016 оны 08 сарын 24 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04946 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол өөрийн байранд оршин байгаа Тэгш ХХК /РД-2044099/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд оршин байгаа Юу Би Пластик ХХК /РД-5987806/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,112,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тэгш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тэгш ХХК нь Юу Би Пластик ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр уг компанитай 01/15 тоот түрээсийн гэрээ байгуулсан.
Уг гэрээгээр Тэгш ХХК нь өөрийн өмчлөлийн 500 м.кв талбай бүхий оффис, үйлдвэрийн зориулалттай байрыг Юу Би Пластик ХХК-ийн эзэмшил ашиглалтад түр шилжүүлж, Юу Би Пластик ХХК нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээгээр үйлчилгээний зориулалттай 500 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай байрны 1 сарын түрээсийн төлбөр нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 2,500,000 төгрөг, нэмэх нь нэмүү өртгийн албан татвар, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3,000,000 төгрөг дээр нэмэх нэмүү өртгийн албан татвар төлөхөөр тохирч, төлбөрийг тухайн сарын эхний 5 хоногийн дотор төлөх үүргийг хүлээсэн.
Түрээслэгч Юу Би Пластик ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс түрээсийн байрыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 24,075,000 төгрөгийг төлөөгүй байна.
Тэгш ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөр төлөх тухай мэдэгдлийг түрээслэгчид хүргүүлж байсан боловч түрээслэгчийн зүгээс төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.2-т түрээслэгч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд, хоног тутамд хийгдээгүй төлбөрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.
Иймд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,075,000 төгрөг, түрээсийн гэрээний 5.2 дахь заалтын дагуу тооцсон 14,747,500 төгрөгийн алдангиас Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 12,037,500 төгрөг, нийт 36,112,500 төгрөгийг хариуцагч Юу Би Пластик ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Тэгш ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,075,000 төгрөгийг 6,112,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 30,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 8,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 8,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 10,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлөх үүргийг хүлээв.
Хэрэв хариуцагч Юу Би Пластик ХХК нь дээр дурдсан төлбөр төлөх графикт хугацааг нэг удаа зөрчсөн тохиолдолд эвлэрлийн гэрээг зөрчсөн, уг эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргана гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тэгш ХХК нь хариуцагч Юу Би Пластик ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,112,500 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,112,500 /гучин зургаан сая нэг зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг 6,112,500 /зургаан сая нэг зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгөөр багасгаж, хариуцагч нь багасгасан шаардлага болох 30,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 8,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 8,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 10,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус Тэгш ХХК-д төлж барагдуулах үүрэг хүлээж, хариуцагч Юу Би Пластик ХХК нь графикт хугацааг нэг удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 153,975 төгрөг, хариуцагч Юу Би Пластик ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 153,975 төгрөгийг тус тус гаргуулан Тэгш ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тэгш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Юу Би Пластик ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 8,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 8,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 10,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус Тэгш ХХК-д төлж барагдуулах үүрэг хүлээж, хариуцагч Юу Би Пластик ХХК нь графикт хугацааг нэг удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 153,975 төгрөг, хариуцагч Юу Би Пластик ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 153,975 төгрөгийг тус тус гаргуулан Тэгш ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |