| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0045/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ногоонамаа овогт Бямбаагийн Бд холбогдох эрүүгийн 1929000280023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-33-р хуудас/
Зам тээврийн осол дэр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 34-38-р хуудас/
Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-40-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42-51-р хуудас/
Хохирогч Х.Хосбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/
Хохирогч Б.Мянганбуугын өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/
Хохирогч Д.Лхагва-Очирийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Очирсумын өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхтүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Наранболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-99-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонрагчаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/
Гэрч Б.Гантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/
Гэрч М.Цэндсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-125-р хуудас/
Гэрч С.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-127-р хуудас/
Гэрч Э.Сувдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 128-130-р хуудас/
Авто тээврийн үндэсний төв цогтцэций сумын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 139-149-р хуудас/
“Мастер цэций” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 дугаартай техникийн дүгнэлт
“Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2622, 2611,2617, 2610, 2620, 2619, 2614, 2591, 2609 тус тус дугаартай дүгнэлт /хх-ийн 153-171-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 175-184-р хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 204-206-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 207-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн гурван талаас нь харуулсан фото зураг /хх-ийн 205-р хуудас/-ийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-33-р хуудас/, Зам тээврийн осол дэр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 34-38-р хуудас/, Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-40-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42-51-р хуудас/, Хохирогч Х.Хосбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, Хохирогч Б.Мянганбуугын өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/, Хохирогч Д.Лхагва-Очирийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Очирсумын өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхтүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/ , Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Наранболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-99-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонрагчаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/, Гэрч Б.Гантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/, Гэрч М.Цэндсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-125-р хуудас/, Гэрч С.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-127-р хуудас/, Гэрч Э.Сувдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 128-130-р хуудас/, Авто тээврийн үндэсний төв цогтцэций сумын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 139-149-р хуудас/ , “Мастер цэций” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 дугаартай техникийн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2622, 2611,2617, 2610, 2620, 2619, 2614, 2591, 2609 тус тус дугаартай дүгнэлт /хх-ийн 153-171-р хуудас/ , Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 175-184-р хуудас/, Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 204-206-р хуудас/, Шүүгдэгч Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 207-р хуудас/, Шүүгдэгч Б.Бгийн гурван талаас нь харуулсан фото зураг /хх-ийн 205-р хуудас/, / зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж бүрэн барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бгийн урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ногоон Амаа овогт Бямбаагийн Б нь бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3-1-т зааснаар шүүгдэгч Б.Бд 10,000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутал, цамц 1 ширхэг, малгай 1 ширхэг, Сиди 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА