| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05851/И |
| Дугаар | 102/ШШ2016/04966 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2016/04966
| 2016 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2016/04966 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 42 дугаар байр, 40 тоотод Тайж овогт Жамъянгийн Нарангэрэл /РД-УС63021627/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бьюлдинг-309 тоотод оршин байгаа Монголдайвин ХХК /РД-2791617/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,707,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Монголдайвин ХХК-д зээлээр бараа нийлүүлж ажиллаж байсан. Үүнийгээ баталгаажуулан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монголдайвин ХХК-тай 2/70, 2/71 тоот худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан.
Гэрээний 1.5-д Захиалагч тал төлбөрийг 2 сар тутамд /сар бүрийн 10-ны өдрийн дотор/ материалын үнийн үлдэгдэлгүйгээр нийлүүлэгчид төлж барагдуулна. Гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд хоног тутамд нийлүүлсэн модон материалын бүх үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан.
Гэвч Монголдайвин ХХК нь зээлээр авсан барааныхаа үнийг төлөлгүй, намайг хохироож байна.
Би тус компанийн удирдлагуудтай удаа дараа уулзаж байсан бөгөөд төлнө л гэсэн хариу өгдөг. Гэрээний дагуу хариуцагчийн төлбөр төлөх хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусч, үүнээс хойш 11 сар болсон. Иймээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хэмжээг нь бууруулж тооцлоо.
Иймд 2/70 тоот гэрээний төлбөр 975,000 төгрөг, 2/71 тоот гэрээний төлбөр бараа, материалын үнэ 22,488,000 төгрөг, нийт 23,463,000 төгрөг, алданги 11,244,000 төгрөг бүгд 34,707,000 төгрөгийг Монголдайвин ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Монголдайвин ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монголдайвин ХХК нь өөрийн компанийн санаачлан шилжүүлж байгаа Атмор-24 төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд зориулан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс дараах худалдан авалтуудыг хийсэн. Үүнд:
Атмор-24 төсөл-ийн хүрээнд 19,317,000 төгрөгийн бараа материал, Сумын төвийн шинэчлэл төсөл-ийн хүрээнд 21,519,500 төгрөгийн бараа материал авснаас 3,171,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Монгол улсын хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаатай холбогдуулан дээрх өр төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагаас санхүүгийн тайлан балансад тусгагдсан 23,463,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 11,244,000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэлийн шаардлагаас 23,463,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэгдэл 11,244,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Монголдайвин ХХК нь нэхэмжлэгч Ж.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болох 34,707,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлж барагдуулна.
Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,707,000 төгрөгөөс 9,707,000 төгрөгөөс нь татгалзав.
Хариуцагч нь тэмдэгтийн хураамж 331,500 төгрөгийг хариуцна гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл нь хариуцагч Монголдайвин ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,707,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,707,000 /гучин дөрвөн сая долоон зуун долоон мянган/ төгрөгийн 9,707,000 /есөн сая долоон зуун долоон мянган/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 25,000,000 /хорин таван сая/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 331,500 төгрөгийг тус тус Монголдайвин ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор Ж.Нарангэрэлд төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нь бүрэн хариуцахаар тохиролцсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ж.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, Монголдайвин ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,707,000 /гучин дөрвөн сая долоон зуун долоон мянган/ төгрөгийн 9,707,000 /есөн сая долоон зуун долоон мянган/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 25,000,000 /хорин таван сая/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 331,500 төгрөгийг тус тус Монголдайвин ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор Ж.Нарангэрэлд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
.ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |