Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00004

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2024/00520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******, *******, *******, ******* нар

аймгийн сумын ийн ******* гэх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4,000 м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржаа, мөн аймаг, сум, багийн ******* Эх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3,471 м.кв талбайтай өвөлжөө, хаваржаа, аймгийн сумын 12 дугаар баг ******* хаягт байршилтай 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн хашаа, байшин, адуу-85, үхэр-88, хонь-413, ямаа-20 бүгд 606 толгой малыг хууль бус эзэмшлээс гаргуулах, малын үр төл, ашиг орлого 82,350,000 төгрөг, 25 кг ноолуурын үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

аймгийн сумын 12 дугаар баг 5 дугаар гудамж 23 тоот хаягт байрлах 420 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай байшинг буулгаж, чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

*******гийн 41 толгой адуу, 7 толгой үхрийн өмчлөгчөөр тогтоолгож, 32,442,000 төгрөг, *******ын адуу-10, үхэр-4, хонь-50 толгой малын өмчлөгчөөр тогтоолгож, 2016-2019 оны малын үр төл 4,550,000 төгрөг, *******ын 120 толгой малын өмчлөгчөөр тогтоолгож, 2016-2019 оны малын үр төл 23,663,000 төгрөг гаргуулах, *******гийн 7 толгой бод малын өмчлөгчөөр тогтоолгож, 2016-2019 оны малын үр төл 4,200,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нь аймгийн сумын ******* гэх газарт нөхөр болон 3 охины хамт амьдарч байсан. Нөхөр нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цагийн орчим амьдарч байсан байшин дотроо бензин асгаж, гал тавьсны улмаас 3 сайхан охиноо, хүргэн дүү ын охиныг шатааж өөрөө хамт галд шатан харамсалтайгаар амь насаа алдсан.

1.2. Бид 13 жилийн хугацаанд мал аж ахуйгаа өсгөн үржүүлж, 2019 оны мал тооллогоор 1,110 мал тоолуулсан. Талийгаач 2 жилийн өмнөөс аав, ээжийнхээ эд зүйлийг бүх эгч, ах дүүс нартаа хувааж тарааж өгөөд дуусгасан. Тэдэнд өгөх өмч хөрөнгө, малын тооцоо байхгүй, мөн *******гийн 300 хонь, 200 ямааг 2019 онд тусад нь тоолуулсан, талийгаачийн хууль ёсны эхнэр би амьд сэрүүн байхад хүргэн дүү ын охины 49 хоногт яваад ирэх хооронд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр малыг минь хадам ах ******* болон хадам болох хүмүүс талийгаачдын ажил төрлийг дуусаагүй байхад мал, хөрөнгийг минь хуваагаад авч явсан бөгөөд эзэмшилдээ байгаа малыг *******, *******, *******, ******* нарын өмч бөгөөд ийн нэр дээр малын тоонд тоологдож байсан гэж маргаж, буцааж өгөхгүй өмчлөх эрхэд халдаж байна.

1.3. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний төрсөн дүү од *******гийн хувь нэрээр 2019 оны жилийн эцэст тоологдсон малаас үхэр-30, хонь-385, ямаа-80, хурга-81, ишиг-20 төл мал нийлсэн 596 мал үлдээж, малчны цалин болон бусад хүмүүст өгөх байсан өглөг гэх 161 толгой малыг надад хүлээлгэж өгөөгүй байж надад ногдох малаас зарцуулж өгсөн мэтээр бичиг үйлдэж дүү оор гарын үсэг зуруулсан байсан.

1.4. Мөн аймгийн сумын 12-******* хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин бүхий хашааг *******аас худалдаж аваад гэрчилгээг нь шилжүүлж амжаагүй байсан юм. Гэтэл ******* уг хашаанд байгаа нэг байшингаас бусад үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч гэж маргаж байгаа. Мөн аймгийн сумын ийн ******* гэх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4,000 м.кв талбай бүхий газартай өвөлжөө, хаваржаа, аймгийн сумын ийн ******* эх гэх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3,471 м.кв талбай бүхий газартай өвөлжөө, хаваржааг ******* нь өөрөө эзэмшиж байгаа бөгөөд чөлөөлж өгөхгүй байгаа.

1.5. Бага охин, нөхөр хоёрын хоног дөхсөн тул 4 дүгээр сарын 27-ны өдөр гэр рүүгээ явж ямаагаа самнаж хоног, буян номын ажилд хэрэглэгдэх зүйлсээ бэлдэх гэж иртэл бүх ямааг минь өмнөх өдөр нь ирж самнаад аваад явсан байсан.

1.6. ******* нь миний хууль ёсны өмч болох 606 толгой малыг 2 жил гаруй хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж малаас гарах ашиг шимийг нь өөртөө ашиглаж тухайн хугацаанд өссөн төлийг нь мөн ашигласан.

1.7. Миний бие 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр талийгаач нөхөр ийн хууль ёсны өвлөгчөөр бүртгэгдэж, 1,109 толгой малын өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд *******ын хууль бус эзэмшлээс 85 адуу, 88 үхэр, 20 ямаа, 413 хонь нийт 606 толгой малыг гаргуулж, малын үр төл, ашиг орлогод 82,350,000 төгрөг гаргуулна. Үүнээс арьсны донорт өгсөн 50 хонийг хасахыг зөвшөөрч байна.

1.8. аймгийн сумын ийн ******* гэх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4,000 м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржаа, аймгийн сумын ийн ******* эх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3,471 м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржаа, аймгийн сумын хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин, хашаа зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, 25 кг ноолуурын үнэ 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, эдгээр шаардлагаас татгалзаж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Малчин нь 2018 оноос хойш ийн болон бусад ах дүү нарынх нь малыг малласан, одоо малаа ав, цаашид энэ мал хөрөнгийг хариуцаж чадахгүй талаар бэр ******* болон *******, *******, ******* нарт удаа дараа хэлж байсан учир 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хоног хураагаад *******, *******, *******, ******* нар өмчлөлийн малаа өөрсдөө авч, бэр *******д ногдох малыг өгөхөөр *******тай ярилцаж, зөвлөлдсөн боловч эх болон ах, дүүс нь оролцож шийдэлд хүрээгүй орхиод явсан. Ингээд малыг маллах малчингүй болсон учир бэр *******д 595 толгой бод, бог малыг үлдээж түүний дүү *******од хүлээлгэн өгч, гарын үсэг зурж баталгаажуулсан.

2.2. Малчин од 104 толгой мал, багийн иргэдээ малжуулах сайн үйлсийн ажлын хүрээнд талийгаач ийн өгөхөөр амалсан 3 хонь, арьсны донорт 50 хонь энэ бүгдийг нь хүлээлгэж өгөөд хуваариллаа гэхэд ******* эгч манай дүү хүлээж авна гэсэн. Тэгээд гадаа нь тоолж хүлээлгэн өгсөн. Үүнийг бид зөвшилцсөн гэж ойлгож байгаа. Тухайн үед нэхэмжлэгч бидэнд ямар нэгэн зүйл хэлээгүй.

2.3. *******, *******, *******, ******* нар нь талийгаач ээр маллуулж байсан өөрсдийн өмчлөлийн малаа тэдний хөрөнгөөс тусгаарлаж, надаар харуулахаар үлдээсэн. Маргаан байгаа бол эдгээр хүмүүстэй учраа олох ёстой, энэ хэргийг би хариуцах учиргүй.

2.4. аймгийн сумд байгаа хашаа, байшинг ******* 2007 онд худалдан авч, 2009 онд хашаа, байшинг эзэмших гэрчилгээ зөвшөөрлийг авсан. Уг хашаанд нь хүүхдүүдээ суулгахаар 5х4 харьцаатай байшин барьсан, энэ байшингаа аваад явахад татгалзах зүйлгүй. Өвөлжөө хаваржааны асуудал дээр бид маргахгүй.

2.5. Малын ашиг шимийн хувьд авч ирсэн малыг үрэгдүүлэхгүй, хорогдуулахгүй байлгахаас биш, өсгөж, үржүүлж чадахгүй, хуц, ухна тавихгүй, өөрөө 1,000 гаруй малтай учраас мал маллаж дийлэхгүй гэдгээ хэлсэн. Сүүлийн 2-3 жил хөдөө орон нутагт маш их хэмжээний зуд, цар тахал болсон. Бидний хүлээлгэн өгсөн малын талаас илүү хувь нь үрэгдсэн. Иймд үр шимийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Миний бие нь аймгийн сумын ******* хаягт байрлах 420 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2009 онд авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Талийгаач ийн охид сургуульд орохоор болоод хүүхдүүдээ байлгая гээд 5х4 хэмжээтэй байшинг барьсан. Уг хашаанд *******, талийгаач ийн 2 байшин байгаа, уг байшинг буулгаж, эзэмшил газрыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, өөрийнхөө байшинг буулгаж авна.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн гаргасан бие даасан шаардлагын агуулга, үндэслэл:

5.1. Би айлын отгон хүү бөгөөд 2006 онд миний ээж манай хадам аавынд ирж, бэр гуйх үедээ хадам аав, ээжийн минь дэргэд отгон хүүдээ өвлүүлж байгаа өмч хөрөнгөө тодорхой хэлсэн. Ээж минь надад 270 хонь, 180 ямаа, 30 адуу, 10 үхэр нийт 500 толгой малыг өмчлүүлэхээр амласан. Ингээд , ******* нарын хурим 2007 онд болоход ээж хуримын дараа амласан малаа зүсэлж өгч байна гээд, 500 малаа баталгаажуулж хэлж байсан.

5.2. Талийгаач ах нь ******* эгчтэй гэр бүл болохоос өмнө манай ээж, ах хоёр 1,000 орчим малтай байсан. Энэ бол бид нарын дундын өмч байсан. 2005-2007 оны мал тооллогын баримтад энэ талаар тодорхой байгаа.

5.3. 2007 онд ах, ******* эгч хоёрыг гэр бүл болох үед ээж 500 тооны мал амласан. ******* эгч 20 орчим тооны өөрийн өмчлөлийн малтай л манайд ирсэн. 2007 оны тооллогоор ахын нэр дээр 1,100 орчим мал тоолуулж ах маань мянгат малчин болж байсан, энэ малд *******, *******, *******, ******* нарын мал багтсан. Түүнээс хойш ах , эгч ******* нар дандаа 1,000 орчим толгой мал тоолуулж ирсэн, бид нарын мал ч хамт тоологдоод явж байсан, бид нэг ч удаа ашиг шим авч байгаагүй, харин өвлийн улиралд идэш авч байсан.

5.4. Малаа үржүүлж, чанар чансааг сайжруулж, хурдан удмын адуутай болъё гэж ахтайгаа ярилцаад, 2011 оны намар би өөрөө эхнэр, найзуудтайгаа аймаг руу явж хурдан удмын бор азарга, хээр байдас авсан, ах цэнхэр пронтертойгоо ирээд миний азарга, гүү хоёрыг ачаад явсан. Миний адууг азаргад нь хураалгаад өнөөдрийг хүртэл би азарга адуутай байгаа. Эхнэрийн ээж охиндоо өмчлөлийн мал гэж 1 бух, 3 охин бяруу өгснийг 2013 онд ахыг мал зарахаар Улаанбаатар хотод ирэх үед нь өгсөн. Миний өмчлөлийн 2019 онд тоологдсон 300 хонь, 200 толгой ямаанаас бодитоор малчнаас 196 тооны л ямаа ирсэн, үүнд нэхэмжлэгч маргахгүй гэж бодож байна.

5.5. Иймд 41 тооны адуу, 7 үхрийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилж байна. Миний бие нь бор азарга- 1, гүү-10, морь-5, хязаалан эм адуу- 5, хязаалан эр адуу-2, даага- 8, унага-10 нийт 41 толгой адуу, 7 үхэр /бух 2 толгой, үнээ 3 толгой, шар 1 толгой, шүдлэн 1 толгой/-ийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр шим болох 32,442,000 төгрөгийг нэхэмжилнэ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн гаргасан бие даасан шаардлагын агуулга, үндэслэл:

6.1. нь 2017 оны 8 дугаар сард миний өмчлөлийн 80 бог, 6 бод малыг таслан өгснийг нөхрийнхөө дүү болох аймгийн сумын малчин ******* маллуулахаар өгөхдөө 1 гүү үлдээсэн. Тэр оныхоо 9 дүгээр сард 2 тугалтай үнээ нь бэлчээрээсээ ахын хотонд ирсэн бөгөөд 2 үнээ тугалж явсаар 6 тоотой болсон. Үүнийг ******* эгч мэдэж байгаа. Үүн дээр үлдээсэн 1 гүүтэйгээ нийлээд 7 тооны бод мал байгаа. Иймд 7 бод малын өмчлөгчөөр тогтоолгож, түүний үр шим 4,200,000 төгрөгийг нэхэмжилж байна.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын гаргасан бие даасан шаардлагын агуулга, үндэслэл:

7.1. Миний бие аймгийн суманд аав , ээж , ах дүү нарын амьдарч байгаад 1992 онд гэр бүлтэй болоход аав, ээжээс мал тасдаж өгсөн. Ингээд 1995 онд нутгаасаа гарсан бөгөөд 1994 оны тооллогоор 5 адуу, 16 үхэр, 24 хонь, 18 ямаа нийт 63 тооны мал тоолуулаад ээж, дүү нарт үлдээгээд явсан. Ээж маань 2009 онд бурхан болсноор дүү миний малыг маллаж байсан.

7.2. Дээрх малнаасаа заримыг нь худалдаад одоо 10 адуу, 4 үхэр үлдсэн, 24 хонины хувьд 30 жилийн хугацаанд нэг дахин өссөн гэж тооцож, 50 хонь, 10 адуу, 4 үхрийн өмчлөгчөөр тогтоолгож, 2016-2019 оны хугацааны адуу болон үхрийн үр төл 4,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын гаргасан бие даасан шаардлагын агуулга, үндэслэл:

8.1. ******* нь айлын отгон охин бөгөөд өрх тусгаарлаагүй байхад ээж 2009 онд нас барсан, ингээд ээжийн өгсөн малыг ах өөрийн малаас салгаж адуу-5, үхэр-30, хонь-50, ямаа-35 нийт 120 толгой малыг тусад нь тоолуулсан, үүнээс хойш нэг ч удаа мал зарж борлуулаагүй.

8.2. Ах нь сүүлд миний малыг өөрийнхөө малтай нэгтгэж тоолуулж байсан, 10 жилийн хугацаанд мал идээ чинь өссөн, 2020 оны өвлөөс тусад нь малыг тоолуулна гэж хэлж байсан.

8.3. Иймд энэ баримтаа үндэслэн 68 тооны бог мал, 24 үхэр, 10 адууны өмчлөгчөөр тогтоолгож, гаргуулах шаардлага гаргасан ба мөн 2009 оноос хойш 15 жилийн хугацаанд 50 хонийг нэг дахин өссөн гэж тооцож, 54 хонины өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

8.4. Эдгээр малын үр шимийн тухайд аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс ирүүлсэн 2016-2019 малын үнээр тооцож 100 эхээс бойжих төлийн тоонд үндэслэн 2009 онд тоолуулсан 3 толгой гүүний 4 жилийн үр шим нь хязаалан адуу 2, шүдлэн адуу 2, даага 2 унага 2, нийт дүн 2,800,000 төгрөг, 18 үнээний 4 жилийн төл, үр шим нийт 12,600,000 төгрөг, 30 толгой эм хонины төл 4,350,000 төгрөг, нийт малын үр шим 23,660,000 төгрөг гаргуулна.

9. Нэхэмжлэгчийн бие даасан шаардлагад гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

9.1. 2007 онд энэ айлын бэр болсон, үүнээс өмнөх амьдралыг сайн мэдэхгүй, ах дүү нар нь хэн хэдэн малтай байсныг мэдэхгүй. 2007 оноос хойших үйл явдлыг би мэднэ. Манайх хотондоо 1,600 толгой малтай байсан. Малын тоо ихсэж байсан болохоор 2019 онд ханьтайгаа хэлэлцэж байгаад *******гийн нэр дээр 500 толгой мал тоолуулъя гээд 300 хонь, 200 ямааг түүний дээр тоолуулсан. *******гийн бор азарга, нэг байдастай хамт ирсэн. Байдас нь сувайрлаа гэж талийгаач ярьж байсан, азаргыг нь 2019 онд засаад тавьсан шиг санаж байна. Тэрийг нь би сайн санаж байна. Ямартай ч тэр адуу манай тоонд ороогүй. Бор азарганы хувьд миний мэдэх зүйл энэ л байна. *******гийн 41 тооны адууны талаар мэдэхгүй, манай тоонд орохгүй.

9.2. 2013 онд манай нөхөр пронтер дээр ачиж ирсэн 3 эр бяруу, улаан тарлан бух гээд 4 зүсмийн үхэр гийн өмч гэж ирсэн нь үнэн. Түүнийг нь манайх 2 жил болгоод өөрт нь нядлаад өгсөн. Охин бяруу өгсөн гээд нэхэмжлээд байгаа. Тэр нь манай тоонд ороогүй. Тэр үхрийг нь 2 жил болоод өөрт нь нядлаад өгсөн байхад тэр үхрээ нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

9.3. *******ын малыг байгаа, байхгүйг сайн мэдэхгүй, тоонд ч ороогүй байх. Талийгаач надтай гэрлэхээсээ өмнө ахын малыг борлуулчихлаа гэж ярьж байсан. Хувийн эмийн сан барих үед нь тусалж байсан. Түүнд өгөх ёстой зүйлийг нь өгсөн. Талийгаач ах дүү учраас ганц хоёр удаа идэш уушийг нь өгч байя гэж ярьж байсан. Энэ үлдсэн мал миний 3 хүүхдийн мал гэж ярьж байсан.

9.4. *******д өмчлөлийнх малаас зараад хашаа, байшин авч өгч байсан. 17,000,000 төгрөгөөр байшин авч өгсөн.

9.5. *******д малыг тасдаж өгсөн. Энэ хүн малаа тасдаад аваад явсан. Манайд өөр мал байхгүй. Зун өгсөн малаас намар нь 2 тугалтай үнээ нь гүйж ирсэн, *******д малыг нь өгсөн учраас манай малын тоонд ороогүй, огт тоологдоогүй.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *******ын хууль бус эзэмшлээс 85 адуу, 88 үхэр, 413 хонь, 20 толгой ямаа, бүгд 616 толгой мал гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлого болох 82,350,000 төгрөгийг гаргуулах, аймгийн сумын хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь 25 кг ноолуурын үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулах, аймгийн сумын ийн ******* гэх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4,000 м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, аймгийн сумын ийн ******* эх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3,471 м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, аймгийн сумын хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 1 ширхэг өвлийн байшин бүхий хашаа зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ын аймгийн сумын 12 дугаар баг, 5 дугаар гудамж, 23 тоотод байрлах 420 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай жижиг байшингаа буулган авч *******ын эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар *******гийн 41 толгой адуу, 7 үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр шим болох 32,442,000 төгрөгийг *******гаас гаргуулах, *******ын 50 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг *******гаас гаргуулах, *******ын 54 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг *******гаас гаргуулах, *******гийн 7 тооны бод мал, уг малын үр шим 4,200,000 төгрөгийг *******гаас гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,150 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун тавин/ төгрөг, *******, *******, *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,900 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

11. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

11.1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар би цор ганц өмчлөгч. Бид хамт амьдрах хугацаанд манайх 1,110 толгой малтай байсан. 2020 онд гарсан төл ороогүй. 2020 оны хавар нөхөр, хүүхдүүдээ алдаад эмнэлэг, ажил явдал гэж явсаар мал, эд хөрөнгөдөө анхаараагүй байтал нөхрийн ах дүүс миний төрсөн дүүд цөөн хэдэн толгой тухайн оныхоо төл орсон малыг хүлээлгэж өгөөд бусдыг нь хариуцагч *******ын хотонд аваачсан байсан. Одоо ч *******ын хотонд байгаатай хариуцагч маргаагүй, манай мал өнгө зүсээрээ *******ын хотонд байгаа, манай гэр бүлд 2019 онд тоологдсон 1,110 толгой малын хууль ёсны эзэмшигчийн хувьд бүх хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй. Энэ ч үүднээс би миний малыг хууль ёсны эзэмшлээс нь бүхэлд нь авч явсан *******ыг л хариуцагчаар татсан. Гэтэл хариуцагчийн ах дүү нар хэрэгт гуравдагч этгээдээр орж ирээд энэ ерөөсөө хариуцагчид хамаагүй, энэ мал бидний мал, бид л уг малыг захиран зарцуулахыг мэднэ гэснээр тэдний бодит эзэмшилд байгаа гэж үзэх нь эзэмшил гэдгийг ч шүүх буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

11.2. ******* нарын гуравдагч этгээдүүд өөрсдөө л миний малын тэд нь минийх, тэд нь тэрнийх гэх зэрэг тайлбар хэлж байгаагаас биш үүнийг нь нотолж байгаа ямар нотолгоо байхгүй. Хамгийн наад зах нь гэхэд баримт гуравдагч этгээдүүдийн өөрсдийнхөө гэж маргаж буй малын тоо толгой надаас авсан малын тоо толгойд хүрдэггүй. Манайхаас авсан малынхаа тоонд тааруулах гэж хаа хэзээний 1994-2009 оныг хүртэл тоолуулж байсан өөрсдийнхөө малыг болон ээжийнхээ малын тоон баримтанд үндэслэн малын А дансан дээрх малын тоог өсгөж тооцоод, мөн хэд дахин өссөн байх гэж таамаглан нэхэмжлэх, намайг анх гэр бүл болохдоо цөөхөн хэдхэн малтай ирсэн гэж шалтаглах зэргээр мөн ч их баримт сэлт гаргаж, гэрч асуулгах зэрэг ажиллагааг хийлгэсэн. Би чинь 12 жил хүний мал үнэ хөлсгүйгээр маллаад өсгөж өгөх тийм л хөдөлмөр хийсэн хүчин болж таарсан. Өмч чинь өөрт бий болох хэд хэдэн үндэслэл байгаагийн нэг малчин хүн малаа онд мэнд оруулж өсгөж үржүүлсэн хөдөлмөр гэж миний тухайд бодож байна. Энэ тохиолдолд би үлдсэн малаа хэнээс нэхэмжлэх вэ. Энэ үүднээс анхан шатны шүүхийн шийдвэр нь ямар ч хэрэгжих боломжгүй нөхцөлөөр шийдвэрлэгдсэн гэж үзэж байна.

11.3. Шүүх миний анх шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн талаар *******ыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон гэснээ хариуцагч биш гэж шийдвэрлээд үр шим, олох байсан орлого зэргийг нэхэмжилсэн дээр огт анхаараагүй, дүгнэлт хийгээгүй. Дээрх байдлын нэг жишээ нь миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 822,975 төгрөгийг төлсөн бөгөөд дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэмэгдүүлэн гаргахдаа 611,775 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахдаа 337,000 төгрөг нийтдээ 1,771,750 төгрөгийг төлсөн байтал шүүх шийдвэртээ зөвхөн эхний нэхэмжлэл гаргахдаа төлсөн 822,975 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэсэн. Шүүх хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэдэгт итгэхгүй байна.

Иймд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18 өдрийн 104/ШШ2024/00520 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг бүхэлд нь хянан үзэж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нар болон *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

12.1. Энэ маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд заасны дагуу шийдвэрлэх боломжтой байтал өөр байдлаар шийдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх буюу бие даасан шаардлага гаргаж маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж болохыг процессын хуулиар тогтоож өгсөн. Гэтэл анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлтэй хэрэгт биднийг хариуцагч байх ёстой, улмаар бие даасан шаардлагыг сөрөг нэхэмжлэл байдлаар шийдүүлэх ёстой хэмээн үзсэнээр дахиж өөр маргаан үүсэх, хэргийн оролцогчид зардал чирэгдэл учрах, зөрчигдсөн эрх нь сэргэхгүй байх, олон жил шүүхээр явах хүндрэлтэй байдлыг үүсгэж байна.

12.2. Бидний нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг энэхүү маргааны хүрээнд шийдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мал нь хэнийх болохыг тогтоож, улмаар маргааныг ашид сунжруулахгүй бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Гуравдагч этгээд нарын өмчлөлийн мал болох нь хэрэгт авагдсан бүхий л баримт, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн байхад тухайн асуудалд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулж байгаад гомдолтой байна.

12.3. 2020 оны 5 сард малчин нь маллахгүй гэсэн учир арга буюу бид баримт үйлдэн хүлээн авсан. Хүлээж авсан малаас ******* миний тусдаа тоолуулсан 500 бог, бид өөрийн өмчлөлийн өмчлөлийн аав, ээжээс өвлүүлж өгсөн 293 тооны малыг хасаад 690 орчим малыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Тухайн 690 орчим малаас нь малчин ын хөлс, арьсны донорын хөлс, буяны ажлын зардал, бусдад өгөх мал гээд 100 орчим малыг холбогдох хүмүүст баримт үйлдэж хүлээлгэн өгөөд үлдэх малаа ******* нь хүлээн авсан.

12.4. 2019 онд тоолуулсан гэх 1,110 тооны малд гуравдагч этгээд бидний мал байсан, 2020 оны 5 сард малчнаас мал хүлээн авах үед нэхэмжлэгчийн мал 1,110 гэх тоогоороо байгаагүй болох нь малчин оос мал хүлээн авах үед үйлдсэн хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

12.5. 2020 оны дундуур биднээс хүлээж авсан бод малнаас бэлчээрт байх үедээ олон тоогоор алга болоод байгаа талаар ******* ах бид нарт олон удаа хэлж залгаж байсан. Тодорхой дурдвал бидний өмчлөлийн бэлчээрээр явж байгаа үхрээс 2020 оны зун ягаан үнээ, хугархай эвэртэй хар үнээ, өвөл нь хар болон хүрэн зүстэй 2 гуна, нийт 4 үхрийг ******* өөрөө цохиод /алаад/ бусдад борлуулсан байсан. (Тэгэж явахдаа нутгийн хүний шарыг андуурч бусдад худалдаад цагдаа сэргийлэх болоод байна гээд нутаг усаар яригдаад байсан). Үүнээс гадна улаан зүсмийн 2 шүдлэн үхрийг бэлчээрээс аваад өөрийн үхэртээ нийлүүлж одоо хэвээр байгаа. Мөн 2021 оны 11 дүгээр сард дахиад 4 тооны үхэр (нүүрэндээ жижиг цагаантай үнээ, нуруу цагаантай тарлан үнээ, цох цагаан тарлан гунж, шар тарлан гунж) алга болсон тул арга буюу сумын цагдаад хандахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд бэр *******гийн төрсөн дүү нь эдгээр 4 үхрийг бэлчээрээс нь аваад бусдад худалдснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн бэрийн дүү ын адуунд цоохор болон хар зүсмийн 2 морь байсныг ******* өөрөө авсан. Энэ бүгдийгээ аваагүй мэтээр нэхэмжлэлдээ дурдаж маш хэмжээний мөнгө шаардаад байж болохгүй ээ.

12.6. *******, *******, *******, ******* бид аав, ээжээс тасалж өгсөн малтай бөгөөд үүнийг талийгаач ах өөрийн малтай хамт хардаг байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мал тооллогын баримтууд, түүнийг давхар нотлож мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүд зэргээр тогтоогддог. Тодруулбал, ******* миний 41 тооны азарга адуу, 7 тооны үхэр, ******* миний 6 тооны үхэр, 1 тооны гүүг талийгаач маань хардаг байсан олох нь малчин , нарын мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогддог. Мөн ******* би гэр бүл зохиож тусдаа гарахаас өмнө буюу 1992-1994 онд өөрийн нэр дээр нийт 63 тооны мал тоолуулсан, түүнийг ээж, талийгаач дүү нар харж үлдсэн болох нь тухайн үеийн мал тооллогын баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээр тогтоогддог. Харин *******ын тухайд 2006-2009 онд өөрийн нэр дээр нийт 120 тооны мал тоолуулсан зэрэг үйл баримт тогтоогдсон ба уг мал идээг буцаан өгөөгүй тэдний малтай хамт байдаг талаар ******* ч олон удаагийн мэдүүлэгтээ хэлдэг. Бид талийгаач ах дээр өөрийн малыг байлгаж, түүний ашиг шимийг ах болон нэхэмжлэгч нар нь хүртэж явсаар 2020 оныг хүрсэн. Бидний хувьд өвлийн идэш л авдаг байсан. Малын тоо толгойны хувьд ингэж маргаан үүснэ гэж бодоогүй явсан учир анх өөрсдийн нэр дээр тоолуулж байсан тооллогын баримтаа үндэслээд тухайн үеийн тоогоор нь малынхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны дагуу Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2024/00520 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бидний шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

13. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч ******* гаргасан тайлбарын агуулга:

13.1. *******ын хууль бус эзэмшлээс малаа авчихвал бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн малыг өгөхгүй юм байна гэж тооцоод нэхэмжлэгч тал буруу ойлгоод яваад байна.

13.2. Гурван шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг харахад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын малыг талийгаач ах нь харж байсан нь тодорхойлогддог. Мөн ээжийнх нь малын тоо өөрийнх нь малын тоонд ороод явж байсан. *******гийн малын оронд байр авч өгсөн, *******од эмийн сан барихад нь, *******д Улаанбаатар хотод 17,000,000 төгрөгөөр хашаа, байшин авч өгөх замаар малыг өгсөн гэж тайлбарладаг. ******* талийгаачийн ах дүү нарын мал байсныг үгүйсгэдэггүй.

13.3. гэдэг малчин 2 жилийн хугацаанд малын малласан, уг хугацаанд нарийн мал, бог мал, адууг тодорхой хэмжээнд харсан гэдэг. гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 5 дугаар сарын 01, 03-ны өдөр үйлдэгдсэн 6 төрлийн баримтад гарын үсгээ зурж хүлээж авсан гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал өөрийн нэр дээр тоолуулсанаас өөр бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй. Манай талаас 6 ширхэг нотлох баримт, 1992-1996 оны *******ын нэр дээр тоологдож байсан тооллого, 2009 онд талийгчийн эх ******* нас барах үед хамгийн бага охин болох *******ын малыг тусгаарлаж тоолуулаад, тэрнээс хойш талийгаач ийн малтай тоолуулсан нотлох баримтыг үйлдсэн нь аз болоод явж байна.

13.4. Нэхэмжлэгч тал *******г хадам ээж, эхнэрээ дагуулж ирээд мэдүүлэг өгүүлсэн гэж хариу тайлбар дээрээ дурдсан. Гэтэл энэ хүмүүс хүрээ хязгаартай мэдүүлэг өгсөн. *******гийн эхнэр болох мал идээ гэж бол байгаа, мөн малыг тоо толгойг маш тодорхой дурдаж мэдүүлэг өгсөн. Харин ******* нэг тугалтай үнээ, гурван эр бяруу байсан эм бяруу биш гэж хэлдэг. Хүйсийн талаар , өмчөөр тасалж өгсөн тодорхой тайлбарласан байдаг.

13.5. 2019 оны малын тооллогоос хойш 5 сарын хугацаанд өвлийн улиралд элэгдэл, хорогдол, идэш ууш байгаа. Мөн мал тооллогын дараа 20-30 тооны идэш хийсний дараа талийгаач 12 дугаар сарын үед 2, 3 удаа мал зарсан гэх үйл явдлыг гэрч тайлбарладаг. Ингээд малчны хөлс болон буяны ажилд өгөх ёстой малыг өгөөд *******гийн өмчлөлд 757 тооны толгой мал шилжүүлж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал уг маргаанд бодитой хандахгүй байгаа учраас шүүх шийдвэрлэхэд хэцүү байх шиг байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмчлөлд хэдэн тооны мал байгаа шүүх тогтоочихвол үлдсэн хэсгийг ******* авч таарна. Хариуцагч болох *******аас гаргуулах мал байхгүй. Хэрэв шүүхийн шийдвэр буруу гарвал *******ын хувийн өмчлөлд халдах эрсдэл үүсэж байна. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын өмгөөлөгч ын гаргасан тайлбарын агуулга:

14.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол үндэслэл нь 2019 оны мал тооллогын баримт байдаг. Уг мал тооллого 2019 оны 11 дүгээр сард буюу сүүлээр хийсэн. Хэргийн үйл баримтад дурдагдаад байгаа мал хүлээж авсан үйл баримт бол 2020 оны 5 дугаар сард болсон асуудал. Энэ үед 2019 оны мал тооллогын баримттай таардаггүй. Тухайн малд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмчлөлийн мал орсон учраас 2019 оны малын тооллогын баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

*******ын хувьд 1992-1996 он хүртэл өөрийн нэр дээр мал тоолуулсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Тодруулбал, 1994 онд *******ын нэр дээр адуу, үхэр, хонь нийлсэн нийт 63 тооны толгой мал тоологдсон. 1994 онд ******* тусдаа гэр бүл зохиогоод мал нь ээж дээр нь үлдээд тухайн мал өсөж үржээд 2007 оны үед ******* болон талийгаач нар гэр бүл болоход тэдний малтай цуг тоологдоод явж байсан. ******* малаа нэг ч удаа салгаж аваагүй байсан учраас өөрийнхөө малын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгчийн шаардлагад *******ын мал орсон учраас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

15. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын өмгөөлөгч гийн гаргасан тайлбарын агуулга:

15.1. Нэхэмжлэгч нь хууль бус эзэмшлээс малаа чөлөөлүүлэх шаардлага гаргасан, уг асуудалд анхан шатны шүүх хууль бус эзэмшилд байна уу, үгүй дээр дүгнэлт хийсэн гэж харж байна. *******ын хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн малыг хариулж байгаа талаар маргаан байхгүй, хууль бус эзэмшилд байхгүй гэдэг нь талуудын тайлбараар тогтоогддог. *******ын эзэмшилд байгаа малын хувьд гуравдагч этгээдүүд өмчлөгч нь юм, аав ээжээс үлдсэн буян юм гэж маргаж байгаа тохиолдолд *******ыг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэх боломжгүй.

15.2. *******ын хувьд ээжтэйгээ амьдардаг байсан ба тухайн үед 60 толгой мал тусдаа тоологдсон нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн 2009 онд ээж нь өөд болж охиндоо үлдээсэн мал 120 гэж тоологдсон нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. ******* 2009 оноос хойш нэг ч удаа малаа тасалж авч байгаагүй атал таслаад аваад явсан гэж ярьдаг, мөн өөрийнх нь өмчлөлийн малаар 17,000,000 төгрөгөөр хашаа байшин авч өгсөн гэдэг ч нотолж чадаагүй. *******гийн адуу, гүү, бор азарга байгаа гэж шүүх хуралдааны явцад ******* өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бор азаргыг зассан учраас гүү хураах ойлголт байхгүй гэдэг боловч шүүх хуралдааны тэмдэглэлийн 33 дугаар талд өмгөөлөгчийн асуусан асуултад бор азаргыг 2019 онд зассан гэж хариулдаг. 2019 оноос өмнө бор азарга гүү хураагаад явж байсан гэх үйл баримт нотлогдож байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн мал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт байгаа гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

16. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн гаргасан тайлбарын агуулга:

16.1. Малчин малаа ав гэсний улмаас малаа хуваарилах асуудлаар ******* эгч, түүний ээж, эгч, , нартай утсаар ярьсан. Бид нар 5 дугаар сарын 01-ний өдөр өвөлжөөн дээр нь малчин, малчны аав н., ******* эгчийн авга ах нарыг байлган тоолж аваад дүү од нь хүлээлгэн өгсөн. Малыг бодитоор хүлээж авахад А данстай таарахгүй байсан. Мөн 5 дугаар сарын 03-ны өдөр ******* эгчийн хаваржаан дээрээс нь малыг хүлээлгэж өгөхөд ******* эгч, эгч, түүний ээж, , нар бүгд байсан, хүлээлгэж өгсөн баримтаа үзүүлсэн. Гэтэл хүлээж авна гээд хүлээлгэж өгсөн.

17. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн гаргасан тайлбарын агуулга:

17.1. Миний мал нэхэмжлэгчийн данс бүртгэлд ороод явж байсан. Монгол Улсын тооллогын дүрэм журмаар бол сул малыг хагалгаа хийж гаргадаг ч тэгж гаргаж байгаагүй. Уг асуудлыг ******* эгч чиний тэрийг хүлээн зөвшөөрнө, тэрийгээ аваарай гэж хэлсэн байдаг. Буяны ажилд өгсөн бог малын хувьд ******* эгчтэй утсаар ярьж зөвшөөрлийг нь авч байсан.

18. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

18.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.3 дахь хэсэгтэй санал нийлж байна. Мөн *******г нэхэмжлэлээ нотолж чадаагүй, 2019 онд тоолуулсан малын тоо баримтыг л гаргаж өгсөн гэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар ярьж байна. Тухайн үед ******* маргаан бүхий малыг маллаж байсан, шууд өмчлөгч мөн. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 1,817 толгой мал тоолуулсан. Малын идэш ууш 11 дүгээр сарын эхний хагаст болоод дуусдаг. Малын тоо тооллого 12 дугаар сарын эхний долоо хоногт болдог ба тэрнээс хойш малын идэшний асуудал яригдахгүй. Хавтаст хэргийн 99 дүгээр талд оос бог мал хүлээж авсан баримт байгаа. Уг баримтад нийт 1,539 толгой малыг хүлээж авсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар тооллого дууссаны дараа идэш ууш гаргасан гэх үндэслэлгүй зүйл ярьж байна.

18.2. *******ын нэр дээр 2009 онд 120 толгой мал байсан, энэ нь ийн нэр дээр тоологдсон гэх нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч, талийгаач хоёрыг мянгат малчин болгохын тулд ах дүү нарынхаа толгой малыг хамтад нь тоолуулсан гэх асуудал яригдаж байна. ийн мал 2009 оноос хойш дандаа мянга давсан тул маллаж чадахгүй гээд хүмүүст нь өгсөн байдаг. Иймд гуравдагч этгээдүүдийн гомдол үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс 85 адуу, 88 үхэр, 413 хонь, 20 толгой ямаа, бүгд 616 толгой мал гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлого болох 82,350,000 төгрөгийг гаргуулах, 25 кг ноолуурын үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулах, аймгийн сумын ийн ******* гэх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4,000 м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, аймгийн сумын ийн ******* эх газарт байрлалтай ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3,471 м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, аймгийн сумын хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин, хашаа зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 25 кг ноолуурын үнэ 1,500,000 төгрөг гаргуулах, дээр дурдсан 4,000м.кв болон 3,471м.кв талбай бүхий өвөлжөө, хаваржаа, 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин, хашаа зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзжээ. Дээрх нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.

Мөн нэхэмжлэгчийн шаардсан нийт малын тоо нь шаардаж буй мал тус бүрийн дүнгээс зөрүүтэй 616 толгой гэж тодорхойлогдсоныг 606 гэж залруулав.

Хариуцагч ******* нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, аймаг сумын 12 дугаар баг ******* хаягт байрлах 420 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай байшинг буулгаж газар чөлөөлөх сөрөг нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь 41 толгой адуу, 7 толгой үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр төл 32,442,000 төгрөг, ******* нь адуу-10, үхэр-4, хонь-50 толгой малын өмчлөгчөөр тогтоолгож, 2016-2019 оны малын үр төл 4,550,000 төгрөг, ******* нь 120 толгой малын өмчлөгчөөр тогтоолгож, 2016-2019 оны малын үр төл 23,663,000 төгрөг гаргуулах, ******* нь 7 толгой бод малын өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр төл 4,200,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг нэхэмжлэгчид холбодуулан гаргасан, нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

4.1. *******, нар 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин , 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр охин , 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин нарыг төрүүлсэн, , нар 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус тус нар барсан, ******* нь тэднийг нас барах хүртэл хамт амьдарч байсан. /1хх-ийн 6-11, 2хх-ийн 3 дугаар тал/

4.2. 2019 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтад , ******* нарын малчин өрх тус оны мал тооллогоор адуу 79, үхэр 120, хонь 800, ямаа 110 нийт 1,109 толгой бод, бог мал тоолуулж, ийн нэр дээр бүртгэгджээ. /1хх-ийн 12-16, 2хх-ийн 120-123 дугаар тал/

4.3. Улмаар, ******* нь талийгаач ийн нэр дээр бүртгэлтэй 1,109 толгой малыг өвлөх хүсэлт гаргасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 0047 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /1хх-ийн 244, 2хх-ийн 1-7 дугаар тал/

4.4. Талийгаач ийн төрсөн ах, дүү болох *******, *******, нар нь түүний малыг малчин оос хүлээн авч, үүнээс хонь- 385, ямаа-80, үхэр-30, хурга-81, ишиг-20 нийт 495 толгой бод, бог мал, 101 толгой төл малыг 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр *******гийн дүү од хүлээлгэн өгсөн. /1хх-ийн 96, 2хх-ийн 1 дүгээр тал/

4.5. Талууд дээрх үйл баримтад маргаагүй, тэдний маргааны зүйл нь хариуцагчаас шаардаж буй малыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь өмчлөх эрхтэй болохх, 178 толгой малыг бусдад өгсөн нь үндэслэлтэй эсэх асуудал болсон байна.

5. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон боловч маргааны үндэслэлийг зөв тодорхойлоогүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулна.

5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар *******, , , , нар гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар *******, нар 2007 оноос хамтын амьдралтай болсон, малчин өрх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын байдлаар 1,109 толгой малтай байсан болох нь мал тооллогын А дансаар тогтоогдсон тул тухайн эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1,109 толгой мал нь бүх гишүүдэд адил тэнцүү ногдоно.

Дээрх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүд нас барснаар нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1,109 толгой мал буюу өвийг хүлээн авснаар дангаараа өмчлөх эрхтэй болсон байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд хариуцагчийн эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч мөн бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэсэн.

5.2. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Энэхүү эзэмшил нь хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөлд хууль ёсны гэж үзэх үндэслэл болох юм.

Хариуцагч нь гуравдагч этгээд болох *******, *******, *******, ******* нараас эрх олгогдсоны дагуу маргаан бүхий малыг эзэмшилдээ авсан болох нь тэдний өөрсдийнх нь тайлбараар тогтоогдсон, энэ талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Дээрх тохиолдолд хариуцагчийн хувьд маргаан бүхий эд хөрөнгийг талийгаач ийн нэр дээр бүртгэлтэй, хууль ёсны өвлөгч нь ******* гэдгийг мэдсээр атлаа түүний зөвшөөрлөөр, өөрийн хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ аваагүй тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, уг эрхийг зөрчиж түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн маргаан бүхий эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүйгээс гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй байдлынхаа эрх зүйн үндэслэл, тухайн эзэмшил хууль ёсны болохыг нотлоогүй гэж дүгнэнэ.

6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий малын хувьд өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн, тухайн эд хөрөнгийг хариуцагч эзэмших эрхгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6.1. Иймд нэхэмжлэлд дурдсан адуу-85, үхэр-88, хонь-413, ямаа-20 бүгд 606 толгой мал гаргуулах шаардлагаас мал тооллогын баримт, гэрч ын мэдүүлэг, мал хүлээлгэн өгсөн бичгийн баримт, аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн тооцож, 514 толгой малыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулахаар шийдвэрлэв.

Учир нь, нэхэмжлэгч нь мал тооллогын баримтыг үндэслэн шаардаж буй малын тоо толгойг тодорхойлсон боловч хэргийн 1хх-ийн 99, 2хх-ийн 81 дүгээр талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 01, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн малчин ын мал хүлээлгэн өгсөн баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй, гэрч нь уг баримтад дурдсан малыг ******* нарт хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн байх тул хариуцагчийн эзэмшилд шилжих үеийн малын тоо толгойг тухайн баримтыг үндэслэх нь бодитой гэж үзлээ.

Дээрх баримтад дурдсанаар нь үхэр-91, адуу-71, хонь-1,026, ямаа-291 нийт 1,479 толгой мал хүлээлгэн өгсөн байх ба үүнээс нэхэмжлэгчийн өмчлөлийн малыг 1,109 толгой малаас тооцож, арьсны донор д өгсөн гэх 50 толгой хонь, ыг 3 үхэр авсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул дээрх тооны малыг нэхэмжлэгчид олгох малаас хасна.

Харин хэргийн баримтаар нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхийг хариуцагч болон гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдний од хонь-80, ямаа-15, үхэр-6, адуу-3, д хонь-3 /хургатай/, лам нарт адуу-4, үхэр-4, буяны ажлын жолооч нарт хонь-13 нийт 128 толгой малыг өгсөн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн үндэслэл болно. Иймд дээрх тооны малыг хариуцагчаас гаргуулах малын тоо толгойноос хасаж тооцох үндэслэлгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд /2хх-186/ *******ын 4 үхрээ алдсан гэх гомдлын талаар дурдаж, үүнээс ын авсан гэх 3 үхэр *******гийн үхэр болох нь тогтоогдсон, 1 үхэртэй холбогдох үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй. Мөн 2020 оноос бэлчээрээс 6 үхэр авсан гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй тул эдгээр 7 тооны үхрийг хасах үндэслэлгүй байна.

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх зорилготой тул маргаан бүхий малыг хариуцагчийн эзэмшилд байх хугацааны хорогдлыг тооцоогүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

Иймд эдгээр нотлох баримтуудыг харьцуулан дүгнээд малчны хүлээлгэн өгсөн малаас нэхэмжлэгчийн авсан болон хасаж тооцохыг зөвшөөрсөн малыг хасаж, 58 толгой үхэр /91-30-3/, 365 толгой хонь /800-385-50/, ямааны хувьд /110-80/ 30 толгой ямаа үлдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 20 толгой ямаа, адууны хувьд малчнаас хүлээлгэн өгсөн 71 толгой адуу бүгд 514 толгой малыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

6.2. Дээрх тоо толгой бүхий мал ахуй хариуцагчийн хууль бус эзэмшилд байсан хугацаанд нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлээр тэдгээрийн үр шим болох 2020-2023 оны төлийг аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн албан бичгийн хавсралтад дурдсан /2хх-9-10, 246-248/ малын үнийг үндэслэн мөнгөн хөрөнгөөр шаардсан.

Хариуцагчийн эзэмшилд байсан төллөх малын тоо толгой тодорхойгүй нөхцөлд нэхэмжлэлд дурдсан тооны төл малыг бодитой гэж үзэхгүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ. Иймд 2020-2023 оны малын үр төлийн үнэ 82,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

7. Шүүх гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн харилцаа болон маргааны үйл баримтыг тодорхойлж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх, бие даасан шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт дутуу бичсэн алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.

7.1. Бие даасан шаардлага гаргасан этгээдүүд нь эцэг, эхээс тэдэнд өвлөгдөж ирсэн мал нь , ******* нарын мал аж ахуйд бүртгэлтэй байсан үндэслэлээр тодорхой тооны малын өмчлөгчөөр тогтоолгож, түүний үр төлийг мөнгөн хөрөнгөөр шаардсан.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд , ******* нарын мал аж ахуйд гуравдагч этгээдүүдийн тодорхой хэмжээний мал байсан, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, гагцхүү хариуцагчийн эзэмшилд очсон хэмжээний мал гуравдагч этгээдийнх мөн эсэх асуудлаар маргажээ.

Ийнхүү маргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргийн хуваарилалтын хувьд бие даасан шаардлага гаргасан тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, холбогдох тайлбараа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

7.2. Гуравдагч этгээдүүдийн хүсэлтээр шүүх *******гийн эхнэр гаас гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр 2006 онд хадам ээж бэр гуйж ирэхдээ 30 гаруй адуу, хонь, ямаа нийлээд 500 гаруй мал өмчилж өгсөн, 2013 онд өөрийн ээжийн өгсөн 1 бухан бяруу, 3 охин бяруу ийнд байсан, жил бүр идэш авдаг гэж, гийн эх гэрч ... ээж хүүдээ 500 толгой мал өгнө гэсэн, ийнд 2013 онд нэг бух, 3 охин бяруу өгч явуулсан, ...дүүгийнхээ малыг өсгөж өгнө гэдэг байсан гэж, гэрч ...2018 оны хавраас ийн малыг малласан, н. 500 гаруй бог мал, бор азаргатай адуу байгаа гэж хэлж байсан, , нарын мал байгаа, хэдэн мал байгааг хэлж байгаагүй гэж тус тус мэдүүлжээ. Гэрч нар нь талуудын маргааны зүйлийг шууд нотолсон мэдүүлгийг өгөөгүй, ын хувьд бусдаас дамжуулж мэдсэн зүйл ярьсан, маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд мэдэх буюу өөрийн мэдэж буй үйл баримтын талаар гэрчлээгүй байх тул тэдгээрийн мэдүүлэг нь эргэлзээгүйгээр маргаж буй үйл баримтыг нотолсон баримт гэж үзэхэд хангалтгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдүүдийн тодорхой хэмжээний мал ахуй байсан болон *******гийн 500 бог малын асуудлаар маргаагүй, харин тэдний малыг 2017-2018 онд хуваарилж өгсөн гэж тайлбарладаг ба уг тайлбарыг гэрч нарын мэдүүлэг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхгүй.

аймгийн Архивын тасгийн лавлагаанд /1хх-ийн 101, 113, 2хх-ийн 193/ ийн 1995-2000, 2005-2008, 2010-2011 оны мал тооллогын А дансны мэдээлэл тусгагдсанаас *******тай гэр бүл болох үеэс буюу 2007 онд 1,059, 2008 онд 1,230, 2010 онд 1,009, 2011 онд 1,139 толгой мал бүртгүүлсэн байх ба энэ үед талууд дээрх тооны мал аж ахуйтай байсан нь 2019 онд бүртгэгдсэн 1,109 толгой мал бүхэлдээ , ******* нарын өмч болохыг үгүйсгэхгүй юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар /1хх-100, 2хх-119, 132/ нь 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор *******гийн нэр дээр хонь 300, ямаа200 нийт 500 толгой мал шилжүүлэн тоолуулсан болох нь тогтоогдсон тул ийн мал тооллогын А дансны 2019 оны тооллогоор бүртгэгдсэн 1,109 толгой малд *******гийн бог мал бүртгэгдээгүй гэж үзнэ.

Мөн аймгийн Архивын тасгийн лавлагаагаар ийн нэр дээр 2006 онд адуу-29, 2007 онд адуу-30, эх *******ийн нэр дээр 2006 онд адуу- 1, 2007 онд адуу-4 толгой бүртгэгдсэнээс дүгнэхэд 2006 онд *******оос *******д 30 адуу өгсөн гэж үзэхээргүй байна.

Иймээс гэрч гийн ...30 адуу өгсөн гэх мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй нөхцөлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

8. Иймд дээрх нотлох баримтуудаар бие даасан шаардлага нотлогдохгүй байх тул *******д холбогдох гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

9. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно, түүнчлэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1,771,750 төгрөг /1хх-19, 243, 2хх-226/ төлсөн, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,443,830 төгрөг төлсөн байхад дутуу тооцсон, түүнчлэн баримталсан хуулийн зүйл хэсэг оновчгүй болсныг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт мөн өөрчлөлтийг оруулна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2024/00520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас адуу-71, үхэр-58, хонь-365, ямаа-20 бүгд 514 толгой мал гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 92 толгой мал болон 82,350,000 төгрөг гаргуулах, аймгийн сумын 12 дугаар баг ******* хаягт байршилтай 5х4 хэмжээтэй өвлийн байшинг чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

4 дэх заалтыг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *******д холбогдох 41 адуу, 7 үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, 32,442,000 төгрөг гаргуулах тухай *******гийн, 50 хонь, 10 адуу, 4 үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, 4,550,000 төгрөг гаргуулах тухай *******ын, 120 толгой малын өмчлөгчөөр тогтоолгох, 23,663,000 төгрөг гаргуулах тухай *******ын,  7 толгой бод малын өмчлөгчөөр тогтоолгох, 4,200,000 төгрөг гаргуулах тухай ******* нараас тус тус гаргасан бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,771,750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,443,830 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,771,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,264,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА