| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0048/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Туваандорж,
Шүүгдэгч: Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хангина овогт Батжаргалын Дд холбогдох 1829002530033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь “Энх дэлгэр говь” ХХК-ийн эзэмшлийн 79-69 БЧ дугаарын чиргүүлтэй, 50-66 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явахаар итгэмжлэн хариуцаж аваад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Ухаа худаг” уурхайгаас урагш 6 дахь километрт тоногдсон байдалтай олдож, бусдад нийт 18,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р хуудас
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
Гэрч Б.Жаалбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Д.Алтанцоожийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч Г.Хосбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №5427 дугаартай “нийт дүн 18,100,000 төгрөг ” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/
Б.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-н 45-48 -р хуудас/
Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Дгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,
Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.Д нь “Энх дэлгэр говь” ХХК-ийн эзэмшлийн 79-69 БЧ дугаарын чиргүүлтэй, 50-66 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрт явахаар итгэмжлэн хариуцаж аваад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Ухаа худаг” уурхайгаас урагш 6 дахь километрт тоногдсон байдалтай олдож, бусдад нийт 18,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р хуудас, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туваандорж нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ“......Б.Д нь хохиролоо манай компанид ажиллаж төлнө гэсэн учир манай компанийн зүгээс болон миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Жаалбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэрч Д.Алтанцоожийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Г.Хосбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №5427 дугаартай “нийт дүн 18,100,000 төгрөг ” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч Б.Д нь нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Э.Туваандорж нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хангина овогт Батжаргалын Дг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 2700 нэгж буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Дгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА