| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0356/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 368
2019 05 17 2019/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт Б-ын Г-т холбогдох эрүүгийн 1910010970367 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх Зайсангийн ... тоотод ач хүүг нь цохисон гэж уурлан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд...болохыг мэдсээр байж 10 настай Г.Д-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910010970367 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Г.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр дүү Л-, хамаатныхаа хүүхдүүд болох Г-, О-, хажуу айлын М- нарын хамт тоглож байхад манай дүү Л-г М- нь гартаа чулуу бариад айлгаад байсан. Би М-ий гарт байсан чулууг аваад “чи зүгээр байгаач” гэж хэлээд нуруу руу нь гараараа нэг удаа цохиход М- надад хандаж “өвөөд хэллээ” гээд гүйгээд явсан. Бид нар М-ий өвөө Г-аас айгаад би нөгөө хэдийг “манайд орж тоглоё” гээд дагуулаад гэртээ тоглож байхад хаалга нүдэж, цонх цохих чимээ гарсан. Би Г-тай хамт хаалга руу очиж хаалгаа тайлж өгтөл М- өвөө Г-тайгаа хамт зогсож байсан. Өвөө нь “хэн чамайг зодсон юм бэ” гэхэд М- над руу заахад өвөө Г- нь намайг алгадаж унагаагаад, босоод ирэхэд миний хөлөнд дэгээ тавьж дахиж унагаагаад үсдэж босгож ирснээ чихнээс мушгиад татсан. Би уйлаад, айсандаа өмдөндөө шээгээд байж байхад манай авга эгч М- орж ирээд “хүүхэд яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд М-ий өвөө Г- “манай хүүхдийг зодсон” гэж хэлсэн. М- эгч М-ийг дуудаад яаж зодсон талаар асуухад М- “миний нуруу руу цохисон” гэж хэлсэн. Тэгтэл өвөө нь “чи амнаас нь цус гартал зодсон байна” гэхэд М- “би сироп уусан, тэрний толбо” гэж хэлэхэд өвөө нь М-ийг дагуулаад яваад өгсөн. ...Би 2 удаа толгойгоо 20.000 төгрөгөөр бариулсан, шүдний зураг 25.000 төгрөгөөр авахуулсан. Одоо би КТГ-ын зураг авахуулмаар байна. Энэ хүний буруутай үйлдлээс болоод хичээл тасарч хоцрогдолтой болсон тул давтлага авахуулмаар байна. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардал гаргуулж авна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч П.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байхад Л-г М- зодоод байсан. Д- ах дүүгээ өмөөрч М-ий нуруу руу гараараа нэг удаа цохиход М- “өвөөдөө хэлнэ” гээд гүйгээд явсан. Бид нар айгаад Д-ын гэрт нь очоод тоглож байхад хаалга нүдээд, цонхыг нь цохиод байхаар нь Д- хаалгаа тайлж өгөхөд Г- орж ирээд Д-ыг алгадаж унагаагаад босоод ирэхэд нь хөлөнд нь дэгээ тавьж дахиж унагаагаад, үсдэж босгож ирснээ чихнээс мушгиад татаж байхад нь эмээ М- орж ирээд “хүүхэд яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд гараад явсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч П.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр Л-, Д-, О-, М- бид нар тоглож байхад М- Л-г зодоод байхаар нь ах Д- нь дүүгээ өмөөрч М-ий нуруу руу гараараа нэг удаа цохиход М- нь “өвөөдөө хэлнэ” гээд гүйгээд явсан. Бид нар өвөө Г-аас нь айдаг тул Д-ыг дагаад гэрт нь ороод тоглож байхад хүн хаалга нүдээд, цонхыг нь цохиод байсан. Д- хаалгаа тайлж өгөхөд Г- орж ирээд Д-ыг алгадаж унагаагаад босоод ирэхэд нь хөлөнд нь дэгээ тавьж дахиж унагаагаад, үсдэж босгож ирснээ чихнээс нь мушгиад татаж байхад нь манай эмээ М- орж ирээд “хүүхэд яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд М-ий өвөө Г- “манай зээг зодож амнаас нь цус гаргасан байна” гэхэд эмээ М- М-ийг дуудаж “Д- чамайг яаж цохисон юм бэ” гэж асуухад М- “миний нуруу руу цохисон, аман дахь хүрэн зүйл бол сироп уусан толбо” гэж хэлэхэд өвөө нь М-ийг дагуулаад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Э.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 04 дүгээр 28-ны өдөр намайг зээтэйгээ хамт гадаа байхад М- өвөө Г-тай хамт хүүхдийн талбай тойроод явж байсан. Нэг харахад Г-ын цонхийг нүдэж байсан. Намайг очиж байхад Г- байшин руу яваад орчихсон. Би араас нь ортол Д- уйлчихсан, үс нь өрвийгөөд чих нь улайчихсан байхаар нь би Г-т хандаж “хүн байхгүй гэрт хүүхэд зодлоо” гэхэд “манай зээгийн ам руу цохисон” гэж хэлсэн. Д- “манай дүүг зодоод байхаар нь би нуруу руу нь нэг удаа цохисон” гэхээр нь би М-ийг дуудаж “Д- чамайг яаж цохисон юм бэ” гэхэд “нуруу руу цохисон, аман дээрхи хүрэн зүйл бол цус биш сироп” гэж хэлэхэд Г- гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №5262 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: 24-р шүд урагш хойш ганхсан, зүүн хацар эмзэглэлтэй. Дүгнэлт:
1. Г.Д-ын биед тархи доргилт, 24-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 1 шүдний ганхалт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/,
Шүүгдэгч Б.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд манай зээ М- тоглохоор гарсан. Удалгүй 30-аад минутын дараа М-ий ам хамар хүрэн улаан өнгөтэй болчихсон уйлаад ороод ирэхээр нь “юу болсон” гэж асуухад “Г-ын хүү зодчихлоо” гэхээр нь би М-ийг дагуулж тоглоомын талбай дээр очиход хүүхдүүд байхгүй байсан. Тэгээд Г-ын гэрт очиход хаалга нь түгжээтэй байхаар нь хаалгыг нүдэж, цонхыг нь цохиход хаалга онгойсон. Хаалганы хажууд хоёр эрэгтэй хүүхэд байсан. Би зээ М-ээс “аль нь чамайг зодсон юм бэ” гэж асуухад Д-ыг гараараа зааж өгөхөөр нь уурандаа түүнийг алгадаж унагаагаад, босоод ирэхээр нь түлхэж, чихнээс нь мушгисан. Тэгтэл М- гэрт орж ирээд “яагаад эзэнгүй айлд хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхээр нь “манай хүүхдийг зодож ам хамраас нь цус гаргасан байна” гэхэд М- М-ийг дуудаж “чамайг яаж цохисон юм бэ” гэхэд М- “миний нуруу руу цохисон, аман дээрхи хүрэн зүйл бол сироп байсан” гэхээр нь би М-ийг дагуулаад гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.А-ийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Д.А-гийн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Халдвар өвчин судлалын үндэсний төвийн тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар: 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч Г.Д- нь дүү нарын хамт тоглож байхдаа шүүгдэгч Б.Г-ын зээ хүү М-тэй маргалдсан байна. Шүүгдэгч Б.Г- нь “зээ хүү М-ийг зодсон” гэх шалтгаанаар Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Мөнх Зайсангийн ... тоотод хохирогч Г.Д-ыг нүүр рүү нь алгадаж, дэгдээж унагаах зэргээр хүч хэрэглэн зодож биед нь “тархи доргилт, 24-р шүдний ганхалт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Г.Д-ын ... М- гартаа чулуу барьчихаад манай дүү Л-г айлгаад байсан. Би М-ий гарт байсан чулууг аваад “чи зүгээр байгаач” гэж хэлээд нуруу руу нь гараараа нэг удаа цохиход М- надад хандаж “өвөөд хэллээ” гээд гүйгээд явсан. ...Г- өвөө нь М-ээс “хэн чамайг зодсон юм бэ” гэхэд над руу заахад өвөө Г- нь намайг алгадаж унагаагаад, босоод ирэхэд миний хөлөнд дэгээ тавьж дахиж унагаагаад үсдэж босгож ирснээ чихнээс мушгиад татсан. Би уйлаад, айсандаа өмдөндөө шээгээд байж байхад манай авга эгч М- орж ирээд “хүүхэд яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд М-ий өвөө Г- “манай хүүхдийг зодсон” гэж хэлсэн. М- эгч М-ийг дуудаад яаж зодсон талаар асуухад М- “миний нуруу руу цохисон” гэж хэлсэн. Тэгтэл өвөө нь “чи амнаас нь цус гартал зодсон байна” гэхэд М- “би сироп уусан, тэрний толбо” гэж хэлэхэд өвөө нь М-ийг дагуулаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч П.О-ийн ...Д- ах дүүгээ өмөөрч М-ий нуруу руу гараараа нэг удаа цохиход М- “өвөөдөө хэлнэ” гээд гүйгээд явсан. Бид нар айгаад Д-ын гэрт нь очоод тоглож байхад хаалга нүдээд, цонхыг нь цохиод байхаар нь Д- хаалгаа тайлж өгөхөд Г- орж ирээд Д-ыг алгадаж унагаагаад босоод ирэхэд нь хөлөнд нь дэгээ тавьж дахиж унагаагаад, үсдэж босгож ирснээ чихнээс мушгиад татаж байхад нь эмээ М- орж ирээд “хүүхэд яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч П.Г-ын ...Бид нар тоглож байхад М- Л-г зодоод байхаар нь ах Д- нь дүүгээ өмөөрч М-ий нуруу руу гараараа нэг удаа цохиход М- нь “өвөөдөө хэлнэ” гээд гүйгээд явсан. ...Д- гэрийнхээ хаалгаа тайлж өгөхөд Г- орж ирээд Д-ыг алгадаж унагаагаад босоод ирэхэд нь хөлөнд нь дэгээ тавьж дахиж унагаагаад, үсдэж босгож ирснээ чихнээс нь мушгиад татаж байхад нь манай эмээ М- орж ирээд “хүүхэд яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд М-ий өвөө Г- “манай зээг зодож амнаас нь цус гаргасан байна” гэхэд эмээ М- М-ийг дуудаж “Д- чамайг яаж цохисон юм бэ” гэж асуухад М- “миний нуруу руу цохисон, аман дахь хүрэн зүйл бол сироп уусан толбо” гэж хэлэхэд өвөө нь М-ийг дагуулаад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Э.М-ийн ...Би араас нь ортол Д- уйлчихсан, үс нь өрвийгөөд чих нь улайчихсан байхаар нь би Г-т хандаж “хүн байхгүй гэрт хүүхэд зодлоо” гэхэд “манай зээгийн ам руу цохисон” гэж хэлсэн. Д- “манай дүүг зодоод байхаар нь би нуруу руу нь нэг удаа цохисон” гэхээр нь М-ийг дуудаж “Д- чамайг яаж цохисон юм бэ” гэхэд “нуруу руу цохисон, аман дээрхи хүрэн зүйл бол цус биш сироп” гэж хэлэхэд Г- гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №5262 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.Д-ын биед тархи доргилт, 24-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 1 шүдний ганхалт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Б.Г- яллагдагчаар өгсөн: …Би зээ М-ээс “аль нь чамайг зодсон юм бэ” гэж асуухад Д-ыг гараараа зааж өгөхөөр нь уурандаа түүнийг алгадаж унагаагаад, босоод ирэхээр нь түлхэж, чихнээс нь мушгисан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Г- нь “ зээ хүүг зодсон” гэж шалтаглан насанд хүрээгүй хохирогч Г.Д-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд /10 настай/ болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Д-ын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд эмчилгээний зардалд 165.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 58-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ гээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-, шүүгдэгч Б.Г- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Г- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр Халдвар өвчин судлалын үндэсний төвд техникчээр ажилладаг, сарын 714.000 төгрөгийн цалинтай /хх-ийн 44-р хуудас/ хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. И овогт Б-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийнэ 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д 165.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсыны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР