Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 374

 

 

        

 

 

 

 

   2019          05           23                                    2019/ШЦТ/374  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэнд,

шүүгдэгч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Т-ын Г-т холбогдох эрүүгийн 1910008680320 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Т.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Хүрэл хөшөөтэй автобусны буудлын орчимд Б.М-ыг мессэжээр доромжилсон гэх шалтгаанаар уулзсан С.Э-тай харилцан зодолдож, түүний нүүр рүү цохих, унагаах, өшиглөх, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910008680320 дугаартай хэргээс:

 

Хохирогч С.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед Г- рүү залгаад “чи яагаад эхнэр рүү мессэж бичээд байгаа юм бэ, хүн доромжлох хуультай шүү” гэхэд “чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “хүн доромжлох эрхтэй юм уу, яасан ч яадаг юм” гэхэд “хуц, битгий солиор, хүрээд ирж чадах уу” гэж хэлэхээр нь “хаана уулзах юм бэ” гэхэд “19-ийн буудал дээр хүрээд ир” гэхээр нь эхнэр М-ын хамт очсон. Г- “чи ер нь яах гээд байгаа юм бэ, хоёулаа эр хүн шиг үзье, цагдаа сэргийлэх дуудаж тэнэгт вэ” гэхээр нь “хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулна” гэж хэлэхэд шууд нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд цохисон. Хүмүүс бид хоёрыг салгасан чинь над руу дайраад байхаар нь эхнэр М- цагдаа дуудсан. Г- миний нүүр рүү зүүн гараараа нэг удаа цохиж, толгой руу мөргөж, гараараа 1-2 удаа цохиж, цамцны захаас заамдсан. ...Миний нүдний шил хугарч, гинж тасарсан, куртик, машины түлхүүрээ хаясан. Би нүдний шилээ 2018 оны 11 дүгээр сард Уртцагааны “Талим” оптекалаас 98.000 төгрөгөөр худалдаж авсан. Гинжээ 10.000  төгрөгөөр гагнуулсан. Өөр надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,

Гэрч Б.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед манай нөхөр Э- Г-тэй утсаар холбогдоод “чи манай эхнэрийг хэл амаар доромжлоод байна, больчихож болохгүй юм уу” гэхэд “тэгээд чи яах юм бэ, тэгсэн хүнийг яадаг юм” гэхээр нь Э- “уулзая” гэхэд Г- “19-ийн автобусны буудал дээр уулзая” гэж хэлэхээр нь нөхөр Э- бид хоёр 19-ийн буудал дээр очсон. Тэгээд Г-тэй уулзахад “тэгээд та хоёр яах юм бэ” гэж хэлээд нөхөр Э-ын толгойг мөргөж, шанаа руу нь 2-3 удаа цохиж, баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь 2 удаа өшиглөхөөр нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч М.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэл хөшөөт автобусны буудлын ар талд байрлах “Ассенсити” компанийн барилгын талбарын хашааны хаалганы урд өндөр туранхай залуу /Г-/, жижиг туранхай залуу /Э-/, нэг эмэгтэй /М-/ гурав чанга дуугаар хэрэлдэж байсан. Гэтэл хоёр залуу /Э-, Г-/ нь хоорондоо зодолдоод эхлэхээр нь би найз С-ын хамт очиж салгахад миний барьж байсан жижиг туранхай залуу /Э-/ нь “намайг битгий хориод бай” гэж орилоод байхаар нь тавьсан. Тэр үед цагдаа ирээд аваад явсан. ...Бид хоёрыг очиход Г- нь дээрээ, Э- нь доор орчихсон хэвтэж байсан. Г- Э-ын хоолойг цамцны захаар боочихсон нүүр, цээж хэсэг рүү нь 6-7 удаа гараараа цохиж барьцалдаад хэвтэхээр нь очиж салгасан. Г-, Э- хоёрын биед ил харагдах гэмтэл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч С.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэл хөшөөт автобусны буудлын ар талд байрлах “Ассенсити” компанийн барилгын талбарын хашааны хаалганы урд өндөр туранхай залуу /Г-/, жижиг туранхай залуу /Э-/, нэг эмэгтэй /М-/ гурав чанга дуугаар хэрэлдсэн. Гэтэл өндөр залуу /Г-/ нь туранхай залуугийн /Э-/ нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиход жижиг залуу /Э-/ зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохиход, өндөр залуу /Г-/ нь зуурч аваад доош дараад 2-3 удаа өшиглөөд газар унасан. Жижиг залуу /Э-/ нь доороо, өндөр залуу /Г-/ дээр нь гараад цамцны захаас нь боочихсон байхаар нь Ганболд бид хоёр очиж салгасан. Жижиг залуу /Э-/ нь ирж өндөр залууг /Г-/ зуураад “цагдаа дуудсан, чи хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд өндөр залуу нь жижиг залуугийн нүүрэн тус газар руу нь цохисон. Хоорондоо зодолдохоо болиод зууралдаж байснаа маргалдаж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан. ... Г- биед ил харагдах шархи сорви ажиглагдаагүй. Харин Э-ын нүүрэн тус газар нь бүхэлдээ улайчихсан, амнаас цус гарч байсан. Өөр зүйл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Д.Хүрэлчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр миний оронд үүрэг гүйцэтгэсэн А- нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цалингаа аваад ээлжийн амралтаа авч, Увс аймаг руу явсан. Манай компани тус цэг дээрхи хоногт нэг хамгаалагч үүрэг гүйцэтгэдэг. Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай барилгын талбарын хаалга дээр хүмүүс зодолдсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Гэрч Н.Наранбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Найз Г- надад хэлэхдээ “ажлын газрынхаа эмэгтэйтэй мууцалдаж, тэр эмэгтэй нөхөртэйгээ ирэхэд зодолдсон” гэсэн. Өөр зүйл надад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №4129 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дотор хэсэгт зүүн талдаа 1.5х0.6см цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, зах ирмэг тэгш бус язарсан шархтай, орчны эдэд хаван хавдартай, баруун хэсэгт 1x1см хөх ягаан өнгийн цус хуралттай. Хүзүүний урд хэсэгт 1х1см, 1х1см улаан ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт:

1. С.Э-ын биед зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн ззрэгт хамаарна. Харин хүзүүнд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 30-31-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №4087 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний зүүн хажууд 6.0х0.5см, 8.0x0.5см, 3.0x0.5см улаан өнгийн зулгарсан, чихний дэлбэн хөх өнгийн цус хурсан. Зүүн өвдөгөнд 2.0 голчтой бүдэг хөх өнгийн цус хурсан, баруун эрхий хурууны араас бугуй руу үргэлжилсэн улаан өнгийн 12.0x0.3см зулгарсан. Баруун жавьжинд 0.5x0.3см цус хурсан. Хамрын нуруу хэлбэр хэвийн, эмзэглэлтэй, амьсгал саадгүй. Дүгнэлт:

1. Т.Г-т хүзүү, баруун сарвуу бугуйд зулгаралт, зүүн чихний дэлбэн, өвдөгөнд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. /хх-ийн 39-р хуудас/,

 

“Med Trauna” эмнэлгийн томографийн оношлогоо /хх-ийн 32-33-р хуудас/,

“Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 34-р хуудас/,

Шүүгдэгч, хохирогч нарын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-46-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-50-р хуудас/

Хохирлын баримтууд /хх-ийн 53-56-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн С.Э- 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 112-р хуудас/,

 

Шүүгдэгч Т.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед 88107493 дугаарын утаснаас Б.М-ын нөхөр Э- над руу залгаад “ална шүү, 19-ийн буудал хүрээд ир” гэж дарамталсан. Би юу болсон талаар тодорхой зүйл ярих гэж байгаа юм байна гэж бодоод очтол М-, нөхөр Э-ын хамт ирээд гар утасны бичлэг тавьснаа “эмэгтэй хүн доромжилдог хэн бэ” гээд гудамжинд чанга дуугаар орилж хашгираад байсан. Нөхөр Э- нь хувцсаа тайлаад “алнаа, хөгшин банди минь” гэх мэтээр хэл амаар доромжилж байснаа цохих гээд дайрахаар нь би баруун гараараа зүүн шанаа орчим руу цохисон. Тэр үед Э- намайг зүүн гараараа заамдаад баруун гараараа хамар, нүүр рүү 3 удаа цохисон. Харин эхнэр М- нь баруун зүүн талд гараад маажиж, цүнхээрээ цохихоор нь би Э-ыг баруун гараараа шанаа, уруул руу нь 2 удаа цохисон. Тэнд байсан барилгын хүмүүс биднийг салгахад Э- өөрийг нь барьсан хүнийг загнахад нөгөө хүн нь холдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ц.М-ын мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/, “Great capital” банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт /хх-ийн 74-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 76-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/, “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 78-79-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 762 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 107-111-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Хүрэл хөшөөтэй автобусны буудлын орчимд хохирогч С.Э- нь “эхнэр Б.М-ыг доромжиллоо” гэж шүүгдэгч Т.Г-тэй маргалдаж, улмаар харилцан зодолдож, шүүгдэгч Т.Г- нь хохирогч С.Э-ын нүүр рүү цохих зэргээр зодож биед нь “зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч С.Э-ын ...Г- “чи ер нь яах гээд байгаа юм бэ, хоёулаа эр хүн шиг үзье, цагдаа сэргийлэх дуудаж тэнэгт вээ” гэхээр нь “хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулна” гэж хэлэхэд шууд нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд цохисон. ...Г- миний нүүр рүү зүүн гараараа нэг удаа цохиж, толгой руу мөргөж, гараараа 1-2 удаа цохиж, цамцны захаас заамдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,

 

Гэрч Б.М-ын ...Нөхөр Э- бид хоёр 19-ийн буудал дээр очоод Г-тэй уулзахад “тэгээд та хоёр яах юм бэ” гэж хэлээд нөхөр Э-ын толгойг мөргөж, шанаа руу нь 2-3 удаа цохиж, баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь 2 удаа өшиглөхөөр нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Гэрч М.Ганболдын ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэл хөшөөт автобусны буудлын ар талд байрлах “Ассенсити” компанийн барилгын талбарын хашааны хаалганы урд өндөр туранхай залуу /Г-/, жижиг туранхай залуу /Э-/, нэг эмэгтэй /М-/ гурав чанга дуугаар хэрэлдэж байсан. ...Бид хоёрыг очиход Г- нь дээрээ, Э- нь доор орчихсон хэвтэж байсан. Г- Э-ын хоолойг цамцны захаар боочихсон нүүр, цээж хэсэг рүү нь 6-7 удаа гараараа цохиж барьцалдаад хэвтэхээр нь очиж салгасан. Г-, Э- хоёрын биед ил харагдах гэмтэл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч С.С-ын ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэл хөшөөт автобусны буудлын ар талд байрлах “Ассенсити” компанийн барилгын талбарын хашааны хаалганы урд өндөр туранхай залуу /Г-/, жижиг туранхай залуу /Э-/, нэг эмэгтэй /М-/ гурав чанга дуугаар хэрэлдсэн. Гэтэл өндөр залуу /Г-/ нь туранхай залуугийн /Э-/ нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиход жижиг залуу /Э-/ зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохиход, өндөр залуу /Г-/ нь зуурч аваад доош дараад 2-3 удаа өшиглөөд газар унасан. Жижиг залуу /Э-/ нь доороо, өндөр залуу /Г-/ дээр нь гараад цамцны захаас нь боочихсон байхаар нь Ганболд бид хоёр очиж салгасан. ...Г- биед ил харагдах шархи сорви ажиглагдаагүй. Харин Э-ын нүүрэн тус газар нь бүхэлдээ улайчихсан, амнаас цус гарч байсан. Өөр зүйл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Гэрч Н.Наранбаатарын ...Найз Г- надад хэлэхдээ “ажлын газрынхаа эмэгтэйтэй мууцалдаж, тэр эмэгтэй нөхөртэйгээ ирэхэд зодолдсон” гэсэн. Өөр зүйл надад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №4129 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Э-ын биед зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн ззрэгт хамаарна. Харин хүзүүнд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 30-31-р хуудас/,

 

“Med Trauna” эмнэлгийн томографийн оношлогоо /хх-ийн 32-33-р хуудас/,

“Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 34-р хуудас/,

Шүүгдэгч, хохирогч нарын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-50-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн С.Э-ыг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 112-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтанд Т.Г- яллагдагчаар өгсөн: …Нөхөр Э- нь хувцсаа тайлаад “алнаа, хөгшин банди минь” гэх мэтээр хэл амаар доромжилж байснаа цохих гээд дайрахаар нь би баруун гараараа зүүн шанаа орчим руу цохисон. Тэр үед Э- намайг зүүн гараараа заамдаад баруун гараараа хамар, нүүр рүү 3 удаа цохисон. Харин эхнэр М- нь баруун зүүн талд гараад маажиж, цүнхээрээ цохихоор нь би Э-ыг баруун гараараа шанаа, уруул руу нь 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

          Шүүгдэгч Т.Г-ийн хохирогч С.Э-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

        

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ын биед хөнгөн гэмтэл учирсан байна.

Хохирогч С.Э- нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд зарцуулсан 789.000 төгрөгийн баримт ирүүлсэн ба хохирогч нь Т.Г- бид хоёр эвлэрсэн, хохиролд 400.000 төгрөг авсан тул  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээ бичгээр /хх-ийн 117-р хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.

            

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Т.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч С.Э-, шүүгдэгч Т.Г- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Т.Г- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр “Г” банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагчаар ажилладаг ба сарын 1.200.000 төгрөгийн цалинтай хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Т.Г-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Г-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. З овогт Т-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Г-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г- нь хохирогч С.Э-д 400.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Т.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР