| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0051/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч М.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөртэ овогт Мишкагийн Нид холбогдох 1929000910037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт хилийн боомтоор Заарт хархны 1745 ширхэг, Тарваганы 836 ширхэг нийт 16 боодол, 2581 ширхэг амьтны арьсийг 31-81 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 93-07 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нуун Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 23-ны орой 21 цагийи үед 2 залуу машинд орж ирээд мөнгөний ажил хийх үү? 1 сая 200 мянган төгрөг өгье гэж хэлсэн. Би банкны мөнгө төлөх гээд мөнгө хэрэгтэй байсан болхоор зөвшөөрсөн тэгээд тэр зүйлийг өргөж үзэхэд 20 кг орчим жинтэй хар гялгар уутаар боож скочоор ороосон зүйл байсан тэгээд 2019 оны 03 дугаар сарын 25-ны орой хилээр орж тамга даруулчихаад явах гэтэл гаалийн байцаагч гарж ирж шалган нуусан барааг олсон гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/
Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 30-р хуудас/
Гэрч С.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Д.Түвшинбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
М.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/
Шүүгдэгч М.Нийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч М.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, жолоочийн мэдээлэл лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох лавлагаа, хуулийн этгээдэд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 49-54-р хуудас/,
Шүүгдэгч М.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч М.Н нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт хилийн боомтоор Заарт хархны 1745 ширхэг, Тарваганы 836 ширхэг нийт 16 боодол, 2581 ширхэг амьтны арьсийг 31-81 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 93-07 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нуун Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 30-р хуудас/, Гэрч С.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, Гэрч Д.Түвшинбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, М.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Нийг Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Н нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан Заарт хархны 1745 ширхэг, Тарваганы 836 ширхэг нийт 16 боодол, 2581 ширхэг амьтны арьсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Нийг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөртэ овогт Мишкагийн Нийг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нийг 2 000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нид оногдуулсан 2 000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ялыг 6 / зургаа/-н сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Нийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Заарт хархны 1745 ширхэг, Тарваганы 836 ширхэг нийт 16 боодол, 2581 ширхэг амьтны арьсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА