| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0365/Э |
| Дугаар | 383 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 383
2019 05 27 2019/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
иргэдийн төлөөлөгч Т.Алтанзүрх,
насанд хүрээгүй хохирогч А.М-, түүний хууль ёсны төлөөлөгч М.О-,
шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт О-гийн Б-т холбогдох эрүүгийн 1810028820179 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч О.Б- нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин 12 настай А-гийн М-ийг 10 настайгаас нь эхлэн биеэ хамгаалж чадахгүй байдал, учир холбогдлыг ойлгохгүй байдлыг нь далимдуулан хөхийг гараараа барьж, базаж, оролдож, бэлэг эрхтэнг гараараа оролдож, хэлээрээ долоож, дотор нь хэлээ хийх зэрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би 2017 оноос буюу эхнэрээсээ салсан үеэс охин М-ийг оролдож эхэлсэн. Тухайн үед би юу хийснээ санахгүй байгаа ч миний охин худал хэлсэн гэж бодохгүй байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Аав Б- намайг 2016 оноос оролдож эхэлсэн. Тухайн үед би 3 дугаар ангид сурдаг байсан. Аав миний хөхнөөс хөхөж, базаж, хэлээрээ оролддог байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А.М-ийн ангийн багш М.Д- нь манай байгууллагад өргөдөл гаргасан тул хохирогчийг манай байгууллагын хамгаалах байранд 23 хоног байлгасан. Насанд хүрээгүй хохирогчийн ээж нь архины хамааралтай ба охиндоо анхаарал халамж муутай хүн байсан. Манай байгууллагаас Ю.А-тай уулзаж ярилцсан тэрээр хүүхдээ асарна гэж бичгээр хүсэлтээ гаргасан тул түүний асрамжинд үлдээсэн гэв.
Эрүүгийн 1810028820179 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч А.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Одоо ... дугаар сургуулийн 6 ангид сурдаг. Манай аавыг О-гийн Б- гэдэг. Ээжийг Ю-гийн А- гэдэг. Би эхээс 4-лээ. Хамгийн том ах О- нь манай аав Б-ын хүүхэд биш юм. Аав Б-, ээж А- хоёрын дундаас ах Д-, бид хоёр төрсөн. Хамгийн бага дүү маань хойд аав Т-, ээж хоёрын дундаас төрсөн. Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хамгаалах байранд байрлах болсон. Түүнээс өмнө ээж, хойд аав, дүү нарынхаа хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн ...... тоотод амьдарч байсан. Аав Б- найзындаа амьдардаг гэсэн. Би яг хаана амьдардаг гэдгийг мэдэхгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр анх миний хөх ургаж эхэлсэн. Тэр үед би 4 дүгээр ангид сурдаг байсан ба аав Б- анх миний хөхийг барьж, оролдож байсан. Хамгийн доод тал нь 10 болон түүнээс дээш удаа энэ үйлдэл болсон. Оролдоно гэдэг нь хөхнөөс барьж, базаж, бэлэг эрхтэн рүү гараа хийж барьж, оролддог байсан. Дотор нь гар хуруугаа хийж байгаагүй. Мөн уруул дээр үнсэж, хөхийг минь хөхөж, бэлэг эрхтэнг минь хэлээрээ оролддог байсан. Энэ үйл явдал анх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн .. дугаар гудамжинд айлын хашаанд амьдардаг байхад эхэлсэн. Гэрт хэн ч байхгүй байхад аав Б- намайг оролддог байсан. Би нэг удаа ээжид “аав миний хөхийг оролдоод базаад байна” гэж хэлсэн боловч ээж тоохгүй байсан. Түүнээс хойш би тэр талаар ээжид огт хэлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн ...... тоотод мөн л миний уруул дээр үнсэж, хөх барьж, базаж, бэлэг эрхтэнг гараараа барьж, оролдож, хэлээрээ долоож, дотор нь хэлээ хийсэн. Сонсголонд байхдаа ах Д-д “аав миний хөхийг хөхдөг” гэж хэлэхэд “битгий худлаа хэлээд бай” гээд мөн тоохгүй байсан. Би аавтайгаа хамт амьдармааргүй байна. Харин ээжтэйгээ амьдрахад татгалзах зүйл байхгүй. Цаашдаа би ээжтэйгээ л хамт амьдармаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч Ю.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Д-, М- хоёрыг аав Б-тайгаа уулздаг гэж мэдээгүй. М- надад “аав ирсэн” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би 2018 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд М-ийн ангийн багш Д-оос “М-ийг хичээлдээ ирэхгүй болохоор нь гэрт чинь очиход аав Б- гэх хүн нь согтуу байж байна” гэж сонссон. Тэгээд М-ээс “аав чинь ирсэн юм уу, яах гэж чи гэртээ оруулсан юм бэ” гэхэд “аав хашаа даваад ороод ирсэн ш дээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч М.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2013 оноос эхлэн одоог хүртэл Хан-Уул дүүргийн Нийслэлийн ... дугаар сургуульд Биологийн багшаар ажиллаж байна. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 6- ангийг дааж анги удирдсан багшаар нь ажиллаж байна. Манай анги 11-12 насны 29 хүүхэдтэй. 16 эмэгтэй, 13 эрэгтэй сурагчтай. Тэдгээрийн нэг нь А-гийн М- гэх охин юм. М- нь 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. .......... регистрийн дугаартай. Доороо 6 сартай нэг дүүтэй. Эцэг Б-, эх А- нар нь салсан. Эх А- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ...... тоотод 2 хүүхэд болон хамтран амьдрагчийнхаа хамт айлын хашаанд түрээсээр амьдардаг. А-г эзгүй хооронд М-ийн төрсөн эцэг Б- гэрт нь очиж охиныг бэлгийн хүчирхийлэлд оруулдаг байж болзошгүй гэх сэжиг надад төрсөн. Учир нь М- нь сурлага муу, хичээлийн хоцрогдолтой, хичээл тасалдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хичээлдээ ирэхгүй болохоор нь яагаад ирэхгүй байгаа талаар ээж А-гийнх нь ........ гэсэн дугаар руу залгаж асуухад “өвчтэй байгаа” гэж хэлсэн. Дахин хэд хоног ирэхгүй болохоор нь дээрх дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ...... тоотод гэрт нь очиход төрсөн эцэг Б- нь согтуу, мөн 6 сартай дүү нь болон М- нар байсан. Өөр хүн байгаагүй. Би О.Б-аас “хүүхдээ яагаад хичээлд нь явуулахгүй байгаа юм бэ” гэхэд “би мэдэхгүй, ээжээс нь салсан, надад хамаагүй, хичээлдээ явж байгаа гэсэн” гэж үл тоосон байдал гаргасан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байхад дахин ангийнхаа 2 хүүхдийг дагуулаад гэрт нь очиход хашааныхаа хаалгыг тайлж өгөхгүй, 40-өөд минут болсон. Тэр үед хамт явсан нэг сурагчаа хашаа давуулж оруулаад хаалгыг нь онгойлгуулж, гэрт нь ороход М-ийн эцэг О.Б- нь мөн согтуу, М-ийгээ өвөр дээрээ суулгаад үнсэлцээд сууж байсан. Аав нь биднийг хараад их сандарсан. Би М-ээс ээжийг нь асуухад “... дугаар сургуульд үйлчлэгч хийж байгаа, ажлаасаа ирээгүй байна” гэхээр нь “яагаад хичээлдээ явахгүй байгаа юм бэ” гэхэд юм хэлэхгүй, дуугай зогсож байгаад “дүүгээ харж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би ээжийнх нь ажил дээр очоод ээжтэй нь уулзахад “манай охин хичээлдээ явж байгаа ш дээ, жаахан дүүг нь хойд аав нь хардаг” гэж хэлж байсан. Охины ээжийг дагуулаад гэрт нь буцаж очоод охинтой уулзуулахад охин юу ч хэлж чадахгүй байсан. Ээж нь “охин маань өглөө болгон хичээлдээ явлаа гээд явдаг” гэж хэлэхэд охин М- “хичээлдээ явах гэхээр дүүг харах хүн байдаггүй” гэж хэлсэн. Ээжийнх нь хэлснээр дүүг нь хойд аав, хойд аавынх нь хүү хоёр хардаг гэж байсан боловч хоёр удаа гэрт нь очиход М- нь дүү, төрсөн аавтайгаа байж таарсан. Нөгөө хоёр нь огт байгаагүй. Ээж нь охиноо үл тоосон байдалтай охинд хандах хандлага нь муу юм шиг ажиглагдсан. Ар гэрийн анхаарал халамж маш муу, амьдарч байгаа нөхцөл нь хүнд байсан. Дээрээс нь төрсөн эцэг нь тогтсон амьдрах гэр орон байхгүй, өдрийн цагаар ирж охиныг оролддог юм шиг санагдсан тул би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Охиныг Шүүх эмнэлэгт албан ёсоор үзүүлмээр байна. М-ийг аав нь үнсэж, түүнтэй үнсэлцэж байсан талаар би ээжид нь хэлж чадаагүй. Охиноос өөрөөс нь асуухад “аав намайг 3 дугаар ангид байхаас эхлэн оролдож эхэлсэн. Хөх байнга оролдож хөхдөг, боожгойгоор оролддог гэж байсан. Энэ талаар ээжид хэлэхэд тоогоогүй” гэсэн. А- нь Б-аас “чи яагаад охины хөх оролдоод байгаа юм бэ” гэж нэг удаа асуухад “охиныхоо хөхний товчийг гаргах гэж хөхдөг ш дээ” гэж хэлсэн гэсэн. Энэ байдлаас харахад охин бэлгийн хүчирхийлэлд өртдөг шинж ажиглагдсан тул М-ийг Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд хөгжлийн хамгааллын төвийн байранд хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.П- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед хичээлээ тараад ангийн багш Д-, ангийн хүүхэд Д- нарын хамт ангийн охин М-ийн гэр болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 5 дугаар гудамжны ... тоотод очсон. М- 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл орж эхэлсэнээс хойш 2-3 удаа л хичээлдээ ирсэн. Түүнээс хойш хичээлээ таслаад ирэхгүй байсан тул ангийн багш Д- нь Д- бид хоёрыг “М-ийн гэрт хамт очоод ирье” гээд дагуулаад явсан. М-ийн гэрт очиход хашааны хаалга нь цоожтой байхаар нь нилээн нүдэхэд М- гарч ирээд хаалгаа тайлж өгсөн. Багш Д-, Д- бид гурав гэрт нь ороход тоггүй харанхуй, хүйтэн, мөн эд хогшил гэх электрон барааны зүйл байхгүй байсан. Гэрт нь 6 сартай дүү нь, мөн аав нь гэх согтуу ах байсан. Өөр хүн байгаагүй. Ааваас нь маш их архи үнэртэж байсан. Архины үнэр бараг гэрийн гаднаас нь үнэртэж байсан. Багш М-ээс “хичээлдээ яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэхэд “манай хамаатны ах нас бараад” гэж хэлсэн. Аав нь “би мэдэхгүй, эхнэрээсээ салаад удаж байна, надад хамаагүй, наадах чинь хичээлдээ явж байгаа гэсэн ш дээ” гэж хэлсэн. Багш М-ээс “ээж чинь хаана ажиллаж байгаа юм бэ” гэхэд “ээж ... дугаар сургуульд цэвэрлэгч хийж байгаа” гэсэн. Тэгээд ээжийнх нь ажилладаг сургууль дээр очоод уулзахад “ямар ч хамаатны хүн нас бараагүй” гэж хэлсэн. М- худлаа хэлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Яармагийн ... дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед хичээлээ тараад ангийн багш Д-, ангийн хүүхэд П- нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 5 дугаар гудамжны ... тоотод байх ангийн охин М-ийн гэрт очсон. М- 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хичээлдээ хааяа ирээд, хааяа ирэхгүй таслаад байсан учраас ангийн багш П- бид хоёрыг дагуулаад гэр рүү нь явсан юм. Биднийг очиход хашааны хаалга нь цоожтой байсан. Хаалгыг нь нилээн нүдэхэд М- гарч ирээд хаалгаа тайлж өгсөн. Тэгээд гэрт нь ороход тоггүй харанхуй, хүйтэн, мөн эд хогшил гэх электрон барааны зүйл байхгүй байсан. Гэрт нь 6 сартай дүү нь, мөн аав нь гэх согтуу ах байсан. Өөр хүн байгаагүй. Ааваас нь маш их архи үнэртэж байсан. Мөн маш бохир хувцастай хүн байсан. М- гэрийнхээ зүүн талын орон дээр аавтайгаа тэврэлдээд сууж байсан. М- дээгүүрээ урдаа товчтой, ноосон цамцтай байсан ба цамцных нь товч тайлагдсан байсан. Багш М-ийг “чи яагаад хичээлдээ ирээгүй вэ” гэж асуусан. Аав нь мөн “чи яагаад хичээлдээ яваагүй юм бэ” гэхэд М- “би хичээлдээ очсон ш дээ” гэж аавдаа худлаа хэлсэн. М- тэр өдөр хичээлдээ огт ирээгүй. Багш дахин “чи яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ, яасан юм бэ” гэж асуухад М- юу ч дуугарахгүй байсан. Тэгээд бид нар М-ийн ээжийнх нь ажилладаг ... дугаар сургууль дээр очиж ээжтэй нь уулзахад “М- өглөө болгон намайг ажилдаа явахад хичээлдээ явна гээд хамт гардаг ш дээ, би хичээлдээ явж байгаа л гэж бодсон” гэж хэлж байсан. Тэгээд багш М-ийн ээжтэй хамт гэрт нь очиход аав нь байхгүй, М- 6 сартай дүүтэйгээ хоёулахнаа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: М- надад “аав намайг оролдсон” гэж хэлж байгаагүй. М- худлаа ярьсан байх. Аав М-д муу зүйл хийдэггүй, М-ийг амь шигээ хайрладаг. М-ийн буруу байхад түүнийг өмөөрч намайг нэг удаа зодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №137 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт.
1. А.М- нь бэлгийн бойжилт олсон байна.
2. А.М- нь бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна.
3. А.М-ийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байна.
4. А.М- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
5. А.М-ийн охин хальс бүтэн гэмтэлгүй байна.
6. А.М- нь жирэмслээгүй байна.
7. А.М-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2269 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар О.Б- нь А.М-ийн биологийн эцэг байх боломжтой.
2. О.Б- нь А.М-ийн биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна. /хх-ийн 114-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №516 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.М- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. А.М- нь юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. А.М- нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна. Иргэний эрхзүйн чадамжтай байна. /хх-ийн 98-99-р хуудас/,
Шинжээч эмч О.Баатаржав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Шинжилгээ хийх үед А.М-д сэтгэлзүйн дарамт хямралд орсон гэх шинж тэмдэг илрээгүй. Зарим өсвөр насны хүүхдэд дасан зохицох чадвар сайтайгаас шалтгаалж гэмт хэрэгт өртсөн байх магадлалтай ч илрэхгүй, хэвийн, эрүүл байж болно. А.М- нь хүчирхийллийн дараах хямралд ороогүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №597 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. О.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Б- нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. О.Б- нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. О.Б- нь юмыг зөвөөр ойлгон үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. О.Б- нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна. /хх-ийн 98-99-р хуудас/,
5. О.Б- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 115-116-р хуудас/,
Хохирогчийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 55-59-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 61-70-р хуудас/,
Шүүгдэгч О.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би эхээс 4-үүлээ бөгөөд хоёр ах, нэг дүүтэй. Хоёр ах маань 2003, 2004 онуудад жил дараалан нас барсан. Түүнээс хойш би архи ихээр ууж байнгын согтуу байх болсон. Амьдрал маань тийм тогтвортой биш байсан. Архи ууж согтсоноосоо болж өөрийн төрсөн охин 12 настай М-ийг оролдсон нь үнэн гэж бодож байна. Гэхдээ би тухайн үед согтуу байсан болохоор хийсэн хэргээ сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, нас тоолсон баримт /хх-ийн 48-р хуудас/, бусад /хх-ийн 50-52-р хуудас/, гэрч Ч.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/, насанд хүрээгүй гэрч А.З-гийн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, гэрч Ц.М-гийн мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/, гэрч Д.А-гийн мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч О.Б- нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн өөрийн төрсөн охин хохирогч А-гийн М-ийн хөхийг гараараа барих, хөхөх, бэлэг эрхтэнг гараараа оролдож, хэлээрээ долоох, бэлэг эрхтэн рүү нь хэлээ хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг удаа дараа хийсэн, мөн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 5 дугаар гудамжны ... тоот гэртээ байхад нь дээрх бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Аав Б- намайг 2016 оноос оролдож эхэлсэн ба тухайн үед би 3 дугаар ангид сурдаг байсан. Энэ үйл явдал анх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжинд айлын хашаанд амьдардаг байхад эхэлсэн. Гэрт хэн ч байхгүй байхад аав Б- намайг оролддог байсан. Оролдоно гэдэг нь хөхнөөс барьж, базаж, бэлэг эрхтэн рүү гараа хийж барьж, оролддог байсан. Мөн уруул дээр үнсэж, хөхийг минь хөхөж, бэлэг эрхтэнг минь хэлээрээ оролддог байсан. Энэ үйлдэл хамгийн доод тал нь 10 болон түүнээс дээш удаа болсон.
Би нэг удаа ээжид “аав миний хөхийг оролдоод базаад байна” гэж хэлсэн боловч ээж тоохгүй байсан. Түүнээс хойш би тэр талаар ээжид огт хэлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн ...... тоотод мөн л миний уруул дээр үнсэж, хөх барьж, базаж, бэлэг эрхтэнг гараараа барьж, оролдож, хэлээрээ долоож, дотор нь хэлээ хийсэн гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А.М-ийн ангийн багш М.Д- нь өргөдөл гаргасан тул хохирогчийг манай байгууллагын хамгаалах байранд 23 хоног байлгасан. Насанд хүрээгүй хохирогчийн ээж нь архины хамааралтай ба охиндоо анхаарал халамж муутай хүн байсан. Манай байгууллагаас Ю.А-тай уулзаж ярилцахад тэрээр хүүхдээ асарч чадна гэж бичгээр хүсэлтээ гаргасан тул хүүхдийг ээжийнх нь асрамжинд үлдээсэн гэв.
Гэрч М.Д-ын ...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байхад дахин ангийнхаа 2 хүүхдийг дагуулаад гэрт нь очиход хашааныхаа хаалгыг тайлж өгөхгүй, 40-өөд минут болсон. Тэр үед хамт явсан нэг сурагчаа хашаа давуулж оруулаад хаалгыг онгойлгуулж, дотогш ороход М-ийн эцэг О.Б- нь согтуу, охин М-ийгээ өвөр дээрээ суулгаад үнсэлцээд сууж байсан. Аав нь биднийг хараад их сандарсан. Би охин М-ээс ээжийг нь асуухад “... дугаар сургуульд үйлчлэгч хийж байгаа, ажлаасаа ирээгүй байна” гэхээр нь “яагаад хичээлдээ явахгүй байгаа юм бэ” гэхэд юм хэлэхгүй, дуугай зогсож байгаад “дүүгээ харж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би ээжийнх нь ажил дээр очоод ээжтэй нь уулзахад “манай охин хичээлдээ явж байгаа ш дээ, жаахан дүүг нь хойд аав нь хардаг” гэж хэлж байсан. Охины ээжийг дагуулаад гэрт нь буцаж очоод охинтой уулзуулахад охин юу ч хэлж чадахгүй байсан. Ээж нь “охин маань өглөө болгон хичээлдээ явлаа гээд явдаг” гэж хэлэхэд охин М- “хичээлдээ явах гэхээр дүүг харах хүн байдаггүй” гэж хэлсэн. Ээжийнх нь хэлснээр дүүг нь хойд аав, хойд аавынх нь хүү хоёр хардаг гэж байсан боловч хоёр удаа гэрт нь очиход М- нь дүү, төрсөн аавтайгаа байж таарсан ба нөгөө хоёр нь огт байгаагүй. Ээж нь охиноо үл тоосон байдалтай охинд хандах хандлага нь муу юм шиг ажиглагдсан. ...М- “аав намайг 3 дугаар ангид байхаас эхлэн оролдож эхэлсэн. Хөх байнга оролдож хөхдөг, боожгойгоор оролддог гэж байсан. Энэ талаар ээжид хэлэхэд тоогоогүй” гэсэн. А- нь Б-аас “чи яагаад охины хөх оролдоод байгаа юм бэ” гэж нэг удаа асуухад “охиныхоо хөхний товчийг гаргах гэж хөхдөг ш дээ” гэж хэлсэн гэсэн. Энэ байдлаас харахад охин бэлгийн хүчирхийлэлд өртдөг шинж ажиглагдсан тул Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, М-ийг Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд хөгжлийн хамгааллын төвийн байранд хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.П-гийн ...М-ийн гэрт багш Д-, Д- бид гурав гэрт нь ороход тоггүй харанхуй, хүйтэн, мөн эд хогшил гэх электрон барааны зүйл байхгүй байсан. Гэрт нь 6 сартай дүү нь, мөн аав нь гэх согтуу ах байсан. Ааваас нь маш их архи үнэртэж байсан. Архины үнэр бараг гэрийн гаднаас нь үнэртэж байсан. Багш М-ээс “хичээлдээ яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэхэд “манай хамаатны ах нас бараад” гэж хэлсэн. Аав нь “би мэдэхгүй, би эхнэрээсээ салаад удаж байна, надад хамаагүй, наадах чинь хичээлдээ явж байгаа гэсэн ш дээ” гэж хэлсэн. Багш М-ээс “ээж чинь хаана ажиллаж байгаа юм бэ” гэхэд “ээж ... дугаар сургуульд цэвэрлэгч хийж байгаа” гэсэн. Тэгээд ээжийнх нь ажилладаг сургууль дээр очоод “ямар ч хамаатны хүн нас бараагүй” гэж хэлсэн. М- худлаа хэлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Д-ын ...М-ийн гэрт ороход тэрээр гэрийнхээ зүүн талын орон дээр аавтайгаа тэврэлдээд сууж байсан. М- дээгүүрээ урдаа товчтой, ноосон цамцтай байсан ба цамцных нь товч тайлагдсан байсан. Багш М-ийг “чи яагаад хичээлдээ ирээгүй вэ” гэж асуусан. Аав нь мөн “чи яагаад хичээлдээ яваагүй юм бэ” гэхэд М- “би хичээлдээ очсон ш дээ” гэж аавдаа худлаа хэлсэн. М- тэр өдөр хичээлдээ огт ирээгүй. Багш дахин “чи яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ, яасан юм бэ” гэж асуухад М- юу ч дуугарахгүй байсан. Тэгээд бид нар М-ийн ээжийнх нь ажилладаг ... дугаар сургууль дээр очиж ээжтэй нь уулзахад “М- өглөө болгон намайг ажилдаа явахад хичээлдээ явна гээд хамт гардаг ш дээ, би хичээлдээ явж байгаа л гэж бодсон” гэж хэлж байсан. Тэгээд багш М-ийн ээжтэй хамт гэрт нь очиход аав нь байхгүй, М- 6 сартай дүүтэйгээ хоёулахнаа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №137 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.М- нь бэлгийн бойжилт олсон байна.
2. А.М- нь бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна.
3. А.М-ийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байна.
4. А.М- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
5. А.М-ийн охин хальс бүтэн гэмтэлгүй байна.
6. А.М- нь жирэмслээгүй байна.
7. А.М-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2269 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар О.Б- нь А.М-ийн биологийн эцэг байх боломжтой.
2. О.Б- нь А.М-ийн биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна. /хх-ийн 114-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №516 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.М- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. А.М- нь юмыг зөвөөр тусган ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. А.М- нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна. Иргэний эрхзүйн чадамжтай байна. /хх-ийн 98-99-р хуудас/,
Шинжээч эмч О.Баатаржавын ...Шинжилгээ хийх үед А.М-д сэтгэлзүйн дарамт хямралд орсон гэх шинж тэмдэг илрээгүй. Зарим өсвөр насны хүүхдэд дасан зохицох чадвар сайтайгаас шалтгаалж гэмт хэрэгт өртсөн байх магадлалтай ч илрэхгүй, хэвийн, эрүүл байж болно. А.М- нь хүчирхийллийн дараах хямралд ороогүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд О.Б- яллагдагчаар өгсөн: Би архи ууж согтсоноосоо болж өөрийн төрсөн охин 12 настай М-ийг оролдсон нь үнэн гэж бодож байна. Би тухайн үед согтуу байсан болохоор хийсэн хэргээ сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүчиндэх” гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч О.Б-ын хувьд 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, өөрийн төрсөн охин А.М-ийг 2016 оны 9 дүгээр сараас буюу хохирогчийг 9 нас 11 сартай байхаас эхлэн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүртэл буюу 12 нас 1 сар 28 хоногтой байхад удаа дараа хөхийг гараараа барих, хөхөх, бэлэг эрхтэнг нь гараараа оролдох, долоох, бэлэг эрхтэн рүү нь хэлээ хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан ба “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.
Иймд шүүгдэгч О.Б-ыг “бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Алтанзүрхээс “шүүгдэгч О.Б-ыг гэм буруутай” гэсэн санал гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтанд нийцсэн үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Тухайн хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч А.М- болон түүний хууль ёсны төлөөлөгч М.О- нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 597 тоот дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч О.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэрээр Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын “Хүүхдийн эрхийн тухай конвенци” мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан “хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б-ын анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч О.Б-т 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба /хх-ийн 83-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 52 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч О.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт О-гийн Б-ыг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 13 /арван гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-ын цагдан хоригдсон нийт 52 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч О.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
С.БАЗАРХАНД