| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0370/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 384
2019 05 27 2019/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А- овогт Т-ийн Э-д холбогдох эрүүгийн 1910008000352 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Т.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ... дугаар гудамжны ... тоот хашаанд Ц.Б-тай архидан согтуурч, улмаар түүний зүүн өвдгөнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Б- ахтай тааралдаад 1 шил архи хувааж уусан. Бид хоёр дахин нэг шил архи хувааж уусан. Би машинаа засахаар урд талын 2 дугуйгаа домакратаад машин доор хэвтэж байхад Б- ах машин налаад домакрат унагаах гээд байхаар нь “цаашаа” гэж хэлээд түлк авах гэж байгаад санаандгүй хутгатай гараараа түлхтэл Б- ахын өвдөг тус газарт хутгалсан. Би Б- ахын араас гартал тэрээр явчихсан байсан. Б- ах Мөнх Хадагийн ойролцоо байж байгаад түргэн дуудаж оёдол тавиулсан гэсэн. Намайг гэртээ байхад цагдаа нар ирсэн гэв.
Эрүүгийн 1910008000352 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Таван нар” хүнсний дэлгүүрийн хажууд Т.Э-тай тааралдахад тэрээр “би өчигдөр архи уучихсан чинь шартаад байна. Мөнгө нийлүүлж архи авч уух уу” гэхээр нь мөнгө нэмж өгөөд нэг шил архи аваад Т.Э-гийн машинаа засаж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ...-... тоотод очиж архиа ууж дуусгасан. Т.Э- дахин нэг шил архи дэлгүүрээс аваад ирсэн. Бид хоёр тэр архийг хувааж ууж байгаад маргалдсан санагдаж байна. Яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Мөн ямар шалтгаанаас болж намайг хутгалсныг мэдэхгүй байна. Би Т.Э-гаас яагаад намайг хутгалсан талаар асуухад “домакраттай машин доор орчихсон юм хийж байхад та машин унагаачих гээд хөдөлгөөд байхаар нь цаашаа бай гээд таныг цохих гэж байгаад хутга барьчихсан гараараа хөл рүү чинь цохиод хутгалчихсан юм “ гэж хэлсэн. ...Т.Э- миний хөл рүү нэг удаа хутгалсан. Түргэн тусламжийн эмч ирээд хөлийг минь үзээд оёдол тавих шаардлагатай гээд оёдол тавьсан. Эмч оёдол тавихын өмнө шарханд байгаа нөжөрсөн цусыг гаргахын тулд тухайн газарт жижиг зүсэлт хийсэн. Үүнийг шинжээч эмч ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж хэлсэн байх. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Т.Э- надаас уучлалт гуйж, “эмчилгээ хийлгээрэй” гээд 500.000 төгрөгийг сайн дураараа өгсөн. Бид хоёр эвлэрсэн. Би гомдолгүй, нэхэмжлэх байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,
Гэрч О.Гомбо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 13-14 цагийн хооронд өөрийн ах Э-тай гэрээсээ гараад явж байхад Б- ах таарсан. Би тэр хоёрыг үлдээгээд 1 дүгээр хороолол руу яваад буцаад ирэхэд Э- ах Б-тай хамт 1 шил 0.5 гр-тай “Хараа” архи хувааж уугаад дууссан байсан. Намайг ахын машиныг засаж байхад Б- ах “нэг юм зохицуулахгүй юм уу” гэхэд нь Э- ах гараад 1 шил 0.75 гр-тай “Хараа” архи аваад орж ирсэн. Тэр хоёр архиа уугаад сууж байснаа муудалцаад байгаа юм уу, тоглоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Би хүргэн ахынхаа хүүхдэд хоол халааж өгөх гээд гэр рүү орсон хойгуур гадаа юм түжигнэж дуугараад байхаар нь гараад хартал Б- ах “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Би ахынхаа гараас хутгыг нь булааж аваад эргээд хартал Б- ах гараад явчихсан байсан. Би хутгалж байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч Б.Чингис мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Мөнх Хадагийн арын гудамжинд байрлах “Нүүдэлчин Мазаалай” ХХК-ны ажилчдын байранд байхад 19 цаг 20 минутын орчим гаднаас 50 орчим насны эрэгтэй хүн /Б-/ орж ирээд “ах нь хүнд хутгалуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэр ахын /Б-/ хөлийг хартал ангайчихсан, шороо болчихсон байхаар нь цусан дээр нь ус асгаад, уяагаар шархыг боогоод цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирчихсэн байсан. Тэр ахын /Б-/ зүүн өвдөгний орчимд зүсэгдсэн шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны урд доод гадаргууд 2.0см, үүний доор 1.0см урт, босоо байрлалтай ирмэг тэгш, оёо тавигдсан шархтай. Дүгнэлт:
1. Ц.Б-т зүүн гуяанд шарх тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 38-р хуудас/,
Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Дүгнэлтэнд тусгагдсан шарх нь хутгаар үүсгэгдэх боломжтой. Дээрх 2 шархны 0.1см хэмжээтэй шарх нь бүлэнг гаргахын тулд зүсэлт хийсэн байх боломжтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2465 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх өмдөн дээр цус илрээгүй. /хх-ийн 42-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2464 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илрээгүй. /хх-ийн 43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2120 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы нийт урт-18см, ажлын хэсгийн урт-7см, ажлын хэсгийг бариулаас тусгаарлагч-1см, бариул хэсгийн урт-10см, ажлын хэсгийн дундаж өргөн-20-23см хэмжээтэй бор өнгийн эвхэгддэг хутга байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хар өнгийн даавуун эдлэлийн сэмэрдэсүүд байна./хх-ийн 44-45-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2122 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн биеийн тамирын хар өнгийн өмдөнд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна.
2. Дээрх шинэ зүсэгдэлт гараад ямар хугацаа өнгөрснийг тогтоох шинжилгээний аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй байна. /хх-ийн 52-53-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2272 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б-ын гэх цус нь ABO системээр O /I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 55-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11, 14-16-р хуудас/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 18-р хуудас/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20-р хуудас/,
Шүүгдэгч Т.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр сургуулийн хажууд Ц.Б- ахтай тааралдаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ... дугаар гудамжны ... тоотод хүргэн Баянмөнхийн хашаанд машинаа засах гэж байгаа талаар хэлэхэд “би араас чинь нэг шил архи аваад очьё” гэсэн. Би хүргэн Баянмөнхийн хашаанд машинаа засаад байж байтал Ц.Б- ах 1 шил 0.5л савлагаатай “Хараа” архи аваад орж ирсэн. Б- ах бид хоёр тэр архийг ууж байтал манай дүү Гомбо ирээд миний машиныг хамт засалцсан. Б- ах бид хоёр дэлгүүрээс дахин 0.5л савлагаатай “Хараа” архи аваад машинаа засангаа уусан. Би машин доогуур орчихсон дугуйны хажууд байдаг босоо тэнцүүлэгчийг нь тайлаад резинэн түгжээг хутгаар авч байхад Б- ах домакраттай машин хөдөлгөөд байхаар нь “цаашаа бай, битгий хөдөлгөөд байгаач” гэхэд миний үгийг тоохгүй байхаар нь санаандгүй гартаа барьж байсан хутгаар зүүн хөлийг нь цохисон чинь хөлийг нь зүсчихсэн. Тэгээд Б- ах хашаанаас гараад явсан. Манай дүү Гомбо надад хэлэхдээ “Б- ах танай ах чинь намайг хутгалсан гэж хэлсэн. Тэр хутгалсан хутга чинь хаана байна, надад өг” гэхээр нь бор иштэй бариул дээрээ үхрийн зурагтай, эвхдэг хутгыг өгсөн. Би хашаанаас гараад Б- ахыг хартал байхгүй байхаар нь машиныхаа засварыг дуусгачихаад гэртээ ороод байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. ...Би тухайн үед Б- ахын хөл рүү хутга барьсан гараараа нэг удаа цохисон. Би Б- ахаас уучлалт гуйж “эмчилгээ хийлгээрэй” гээд 500.000 төгрөг өгсөн. Бид хоёр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/, “Хос хас” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 71-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 72-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ... дугаар гудамжны ... тоот хашаанд хохирогч Ц.Б-, шүүгдэгч Т.Э- нар нь Т.Э-гийн автомашиныг засахаар очсон боловч нийлж архидан согтуурсан байна. Шүүгдэгч Т.Э- нь согтуурсан үедээ хохирогч Ц.Б-ыг “домакраттай машин хөдөлгөлөө” гэж шалтаглан хохирогчийн хөлөнд хутгаар нэг удаа хатгаж биед нь “зүүн гуяанд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Ц.Б-ын ...Би Т.Э-гаас яагаад намайг хутгалсан талаар асуухад “би тухайн үед домакраттай машин доор орчихсон юм хийж байхад та машин унагаачих гээд хөдөлгөөд байхаар нь цаашаа бай гээд таныг цохих гэж байгаад хутга барьчихсан гараараа цохиход хөл рүү чинь хутгалчихсан юм “ гэж хэлсэн. ...Т.Э- миний хөл рүү нэг удаа хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,
Гэрч О.Гомбын ...Гадаа юм түжигнэж дуугараад байхаар нь гараад хартал Б- ах “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Би ахынхаа гараас хутгыг нь булааж аваад эргээд хартал Б- ах гараад явсан байсан. Би хутгалж байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч Б.Чингисийн ...19 цаг 20 минутын орчим гаднаас 50 орчим насны эрэгтэй хүн /Б-/ орж ирээд “ах нь хүнд хутгалуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэр ахын /Б-/ хөлийг хартал ангайчихсан, шороо болчихсон байхаар нь цусан дээр нь ус асгаад, уяагаар шархыг боогоод цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Тэр ахын /Б-/ зүүн өвдөгний орчимд зүсэгдсэн шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ц.Б-т зүүн гуяанд шарх тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 38-р хуудас/,
Шинжээч эмч Ц.Ганболдын ...Дүгнэлтэнд тусгагдсан шарх нь хутгаар үүсгэгдэх боломжтой. Дээрх 2 шархны 0.1см хэмжээтэй шарх нь бүлэнг гаргахын тулд зүсэлт хийсэн байх боломжтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2120 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы нийт урт-18см, ажлын хэсгийн урт-7см, ажлын хэсгийг бариулаас тусгаарлагч-1см, бариул хэсгийн урт-10см, ажлын хэсгийн дундаж өргөн-20-23см хэмжээтэй бор өнгийн эвхэгддэг хутга байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хар өнгийн даавуун эдлэлийн сэмэрдэсүүд байна./хх-ийн 44-45-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2122 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн биеийн тамирын хар өнгийн өмдөнд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна.
2. Дээрх шинэ зүсэгдэлт гараад ямар хугацаа өнгөрснийг тогтоох шинжилгээний аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй байна. /хх-ийн 52-53-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11, 14-16-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Т.Эрдэнэбаатар яллагдагчаар өгсөн: …Би машин доогуур орчихсон дугуйны хажууд байдаг босоо тэнцүүлэгчийг нь тайлаад резинэн түгжээг хутгаар авч байхад Б- ах домакраттай машин хөдөлгөөд байхаар нь “цаашаа бай, битгий хөдөлгөөд байгаач” гэхэд миний үгийг тоохгүй байхаар нь санаандгүй гартаа барьж байсан хутгаар зүүн хөлийг нь цохитол зүсчихсэн. Манай дүү Гомбо надад хэлэхдээ “танай ах чинь намайг хутгалсан гэж хэлсэн. Тэр хутгалсан хутга чинь хаана байна, надад өг” гэхээр нь бор иштэй бариул дээрээ үхрийн зурагтай, эвхдэг хутгыг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Т.Э- нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Б-ын хөл рүү хутгаар хатгаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд эмчилгээний зардалд 500.000 төгрөгөө авсан, бид хоёр эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 30-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Ц.Б-, шүүгдэгч Т.Э- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Э- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр “Хос хас” ХХК-нд жолоочоор ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Т.Э-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ....5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А- овогт Т-ийн Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э- нь хохирогч Ц.Б-т 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР