Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05044

 

2016 оны 09 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05044

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 19-02 тоотод оршин байгаа Лэндс ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Усны аж ахуй 30 дугаар байр, 20 тоотод оршин суух, эрэгтэй, Шавь овогт Түмэнжаргалын Лхагвацэрэн /РД-ХМ70062417/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, давхрын 14-2 тоотод оршин суух, Том гарт овогт Жанцангийн Отгонхүүхэн /РД-ЗЖ64040408/ нарт холбогдох

Шинжээчийн зардалд 1,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээнролом, хариуцагч Т.Лхагвацэрэн, Ж.Отгонхүүхэний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Лэндс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10900/б тоот захирамж, мөн сарын 24-ний өдрийн 1/3577 тоот албан бичгийг үндэслэн Т.Лхагвацэрэнгийн нэхэмжлэлтэй, Ж.Отгонхүүхэнд холбогдох иргэний хэрэгт шинжээчээр томилогдон ажиллаж, шинжилгээний дүгнэлт тайланг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15/01-04 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Ингэхдээ шинжээчийн ажлын хөлсний талаар шүүх хуралдааны шийдвэрт тусгаж өгөхийг хүсч, ажлын хөлс болох 1,320,000 төгрөгийн нэхэмжлэлийг хавсаргаж өгсөн боловч шүүхийн шийдвэрт тусгагдаагүй орхисон байсан.

Бид захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар гудамжны 6а тоот, 260 м.кв талбай бүхий 8 нэрийн барааны дэлгүүр, 6 машины гарааштай 8 өрөө хувийн орон сууц бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн 2007 болон 2014 оны байдлаар тооцон хүргүүлсэн.

Хариуцагч Ж.Отгонхүүхэн шинжээч томилуулах хүсэлт гаргасан байсан учир илүү хариуцлага хүлээнэ байх гэж бодож түүнээс нэхэмжлэлийн шаардлага болох 1,320,000 төгрөгийн 75 хувийг, хариуцагч Т.Лхагвацэрэнгээс 25 хувийг гаргаж өгнө үү.

Тухайн үед Ж.Отгонхүүхэн нь шинжээчийн ажлын хөлсөд 100,000 төгрөг төлж байсан нь үнэн бөгөөд би уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй байна, хасахад татгалзахгүй гэв.

Хариуцагч Т.Лхагвацэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сард иргэний хэргийн анхан шатны шүүхээр миний нэхэмжлэлтэй, Ж.Отгонхүүхэн хариуцагчаар оролцсон хэргийг шийдвэрлэж, Ж.Отгонхүүхэн надад 2,500,000 төгрөг төлөх шийдвэр гарсан боловч одоо хүртэл надад төлбөрөө гүйцэд төлөөгүй байгаа.

Шүүх хурлын явцад намайг мэдээгүй байхад Орбитод байршилтай нурсан объектыг Лэндс ХХК-ийн мэргэжилтэнтэй гэрээ байгуулж, үнэлгээ хийлгэснийг хожим мэдсэн бөгөөд шүүх хурлын төгсгөлд уг компаниас үнэлгээний төлбөр төлөхгүй байгааг мэргэжилтэн нь Ж.Отгонхүүхэнд анхааруулсаар байсан.

Уг объектод үнэлгээ хийлгэх шаардлагагүй байсан бөгөөд шинжээчийн ажлын хөлс надад хамааралгүй. Ж.Отгонхүүхэн өөрөө очиж шинжээч томилуулсан. Надад мөнгө төлөх ямар ч боломж байхгүй гэв.

Хариуцагч Ж.Отгонхүүхэний өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг ойлгож байна. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэж Ж.Отгонхүүхэнээс 75 хувь, Т.Лхагвацэрэнгээс 25 хувиар тооцож гаргуулая гэж байгаа талаар тодорхой ярьсангүй. Хэрвээ Ж.Отгонхүүхэн арай мөнгө төлөх боломжтой гэж бодож нэхэмжилж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй.

Ж.Отгонхүүхэн өөрөө сайн дураараа ямар нэгэн шүүгчийн захирамжгүйгээр Лэндс ХХК-тай гэрээ байгуулаад хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бол хариуцагч Т.Лхагвацэрэнгийн ярьж байгаа нь байж болох асуудал юм. Гэтэл Ж.Отгонхүүхэн албан ёсоор шүүхэд хүсэлтээ гаргасны дагуу шүүгчийн захирамж гарч, шинжээч томилсон.

Яагаад шинжээч томилох хүсэлт гаргасан гэхээр тухайн үед хариуцагч Т.Лхагвацэрэн өөрийнхөө идэж уугаад, үрэн таран хийсэн үл хөдлөх хөрөнгийнхөө тал хувийг Ж.Отгонхүүхэнээс нэхэмжилсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, эд хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан.

Гэвч шүүхээр хэргийг шийдвэрлэх үед Т.Лхагвацэрэн Ж.Отгонхүүхэнийг сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзвал би 2,500,000 төгрөг л авъя гэсэн учраас хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрсэн.

Гэтэл Т.Лхагвацэрэн нь шинжээчийн зардал Ж.Отгонхүүхэнд хамааралтай гэж болохгүй. Шинжээчийн зардлыг хувааж хариуцах ёстой. Ж.Отгонхүүхэн үүргээ ухамсарлаж шинжээчийн зардлаас 560,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь өмнө нь 100,000 төгрөг төлсөн байсан, үлдэх 660,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Лэндс ХХК, хариуцагч Т.Лхагвацэрэн, Ж.Отгонхүүхэн нараас шинжээчийн зардалд 1,320,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.Лхагвацэрэн нэхэмжлэлийг шаардлагаас бүхэлд нь татгалзаж, үндэслэлээ ... надад хамааралгүй, би төлөх үндэслэлгүй, Ж.Отгонхүүхэн өөрөө хүсэлт гаргасан, би тухайн үед шинжилгээ хийлгэхийг зөвшөөрөхгүй байсан гэж, хариуцагч Ж.Отгонхүүхэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ ... хуулиар тогтоосон шинжээчийн зардлыг төлнө, гэхдээ 50,50 хувиар хувааж хариуцна гэж тус тус тайлбарлаж байна. /хх-48 дугаар хуудасны ар тал/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2014 оны 10900/Б дугаар захирамжаар Т.Лхагвацэрэнгийн нэхэмжлэлтэй, Ж.Отгонхүүхэнд холбогдох иргэний хэргийн хариуцагч Ж.Отгонхүүхэний сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хүсэлтийг шүүх хангаж, Лэндс ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжилгээний байгууллага нь уг захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар гудамжны 6а тоот, 260 м.кв талбай бүхий 8 нэрийн барааны дэлгүүр, 6 машины гарааштай 8 өрөө хувийн орон сууц бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн обьектуудыг үнэлж, дүгнэлтээ гарган шүүхэд хүргүүлсэн байдаг. /хх-6-7 дугаар хуудас/

Уг хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дунд эд хөрөнгийн маргааны хувьд эвлэрч, хариуцагч Ж.Отгонхүүхэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-33-33 дугаар хуудас/

Талууд дээрх үйл баримтын талаар болон шинжээчийн дүгнэлт гарсан, мөн шинжээчийн ажлын хөлсний үнийн дүнгийн хувьд, хариуцагч Ж.Отгонхүүхэн тухайн үед шинжээчийн зардалд 100,000 төгрөг төлж байсан гэх асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна. /хх-48-49 дүгээр тал/

Шүүх нэхэмжлэгч Лэндс ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч Ж.Отгонхүүхэнээс шаардах эрхтэй гэж үзлээ.

Учир нь шүүх хариуцагч Т.Лхагвацэрэн, Ж.Отгонхүүхэн хоёрын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ шинжээчийн зардлыг зохигчдоор төлүүлээгүй байна.

Мөн хариуцагч Ж.Отгонхүүхэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны улмаас шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг тул Т.Лхагвацэрэнд хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй байх үр дагавар бий болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Отгонхүүхэнээс 1,220,000 /нэг сая хоёр зуун хорин мянган/ төгрөг гаргуулан Лэндс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг, мөн хариуцагч Т.Лхагвацэрэнд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Отгонхүүхэнээс 33,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Лэндс ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Лэндс ХХК нь шүүх хуралдааны үеэр хариуцагч Ж.Отгонхүүхэн шинжээчийн зардлаас тухайн үед 100,000 төгрөг төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг учир түүний төлөх төлбөрөөс уг мөнгийг хасч тооцсон болно. /хх-49 дүгээр хуудасны ар тал/

Хариуцагч Ж.Отгонхүүхэнд шүүхийн мэдэгдэх хуудсыг хэд хэдэн удаа хүргүүлж байсан төдийгүй түүнд нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг хариуцагчийн ажиллаж буй газрын хаягаар хүргүүлж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч Т.Лхагвацэрэн нар Ж.Отгонхүүхэнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзаагүй, мөн түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Ж.Отгонхүүхэн нь 50 гаруй хүүхдийн анги даасан багшаар ажиллаж байгаан улмаас сургууль чөлөө олгох боломжгүй, ... шүүх хуралдаанд намайг төлөөлж ороорой гэж утсаар мэдэгдсэн, ... Ж.Отгонхүүхэнийг оролцуулах шаардлагатай гэж үзвэл өөрийн эзгүйд оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгч болно гэж хэлсэн гэх тайлбар хийсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-13, 15, 19-20, 22, 35, 46, 48 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Отгонхүүхэнээс 1,220,000 /нэг сая хоёр зуун хорин мянган/ төгрөг гаргуулан Лэндс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийг, мөн хариуцагч Т.Лхагвацэрэнд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Отгонхүүхэнээс 33,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Лэндс ХХК-д буцаан олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД