Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05060

 

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05060

Улаанбаатар хот

                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, өөрийн байранд оршин байгаа Монголын Цахилгаан холбоо ХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, СВД, 3 дугаар байр, 36 тоотод оршин суух, Их мянган овогт Баянжаргалийн Амарсайхан /РД-ЧЖ69091803/-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 131,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Амарсайхан нь Монголын цахилгаан холбоо ХК-тай WL0015204 тоот гэрээ байгуулж 90151032 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооцоогоор 131,000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна.

Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураар төлөөгүй байна.

Иймд Б.Амарсайханаас холбооны үйлчилгээний хөлс 131,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК нь хариуцагч Б.Амарсайханаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 131,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амарсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 131,000 /нэг зуун гучин нэгэн мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Амарсайханы нэхэмжлэлийн шаардлага болох 131,000 /нэг зуун гучин нэгэн мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Амарсайханаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Монголын цахилгаан холбоо ХК-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Амарсайханд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 131,000 /нэг зуун гучин нэгэн мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор Монголын цахилгаан холбоо ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Амарсайханаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Монголын цахилгаан холбоо ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД