Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/00123

 

 

 

 

 

 

 

 

                 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/06155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

6,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 6,570,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчтай 140 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байшинг 18,000,000 төгрөгөөр барьж харилцан гүйцэтгүүлэхээр тохирч, хариуцагчид ажил гүйцэтгэх хугацаанд 17,312,000 төгрөгийг төлсөн боловч ажлаа дуусгаагүй орхиж явсан гэсэн бол хариуцагч нь шавар, сангийн ажлыг би хийхээр тохироогүй, мөн талуудын тохиролцсон ажлаас гадна гараашны суурь болон блок өрлөг, бохирын кольцоо булж шугамыг нь байшинтай холбох ажлыг хийж гүйцэтгэж нийт ажлын хөлс 13,040,000 төгрөг авсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Талуудын тайлбараар ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг нийт 18,000,000 төгрөгөөр тохиролцсон болон хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу хийж гүйцэтгэх ёстой ажлын зарим хэсгийг хийж гүйцэтгээгүй талаар маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан зохигч нарын дансны хуулгаар хариуцагч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаа орхиж явахаас өмнө нэхэмжлэгч ******* нь түүнд 13,040,000 төгрөг, түүнтэй хамт ажил гүйцэтгэж байсан *******, ******* нарт 2,320,000 төгрөг өгсөн бол, уг өдрөөс хойш хугацаанд *******д 2,300,000 төрөг, *******, ******* нарт 2,700,000 төгрөг, нийт 20,360,000 төгрөг өгсөн байна. /х.х-ийн 8-24, 51-57/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэхгүй орхиж явснаас талуудын анх тохиролцсон ажлын хөлсний хэмжээ 2,360,000 төгрөгөөр нэмэгджээ. Анхан шатны шүүх хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй хаяж явсан цаг хугацаа болоод зохигч нарын тайлбар, дансаар шилжүүлсэн мөнгөн гүйлгээний утга, огноо зэргийг зөв үнэлж чадаагүй байна.   

 

5. Харин нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг ******* тоот дансанд “скейний түрээс үнэ” гэх утгаар, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 300,000 төгрөгийг ******* тоот дансанд “цалин өгөв” гэх утгаар, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 450,000 төгрөгийг тоот дансанд “барилга цалин” гэх утгаар, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөгийг тоот дансанд “Цахилгаанчны цалин, баярлалаа Одноогоос” гэх утгаар, тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг “сангийн цалин” гэх утгаар, 2024 оны 09 зүгээр сарын 18-ны өдөр 800,000 төгрөгийг “Одноо, баярлалаа сангийн цалин” гэх утгаар тус тус шилжүүлсэн боловч эдгээр төлбөрийг хариуцагч *******тай тохиролцсон ажлын хөлсөнд төлсөн төлбөр болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй.

 

6. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******аас 2,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/06155 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг үндэслэн хариуцагч *******аас 2,360,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтын  “...40,742” гэснийг “52,710” гэж тус тус өөрчилж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН

 

 

                                           ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

 

 

                                                                                             Б.МАНДАЛБАЯР