| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06646/И |
| Дугаар | 102/ШШ2016/05066 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/05066
| 2016 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2016/05066 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байр, 27 тоотод оршин суух, Чонос овогт Батсуурийн Батчимэг /РД-ГЮ71032801/-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Эрдэнэчулуун нь 2014 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Ион нэртэй караокег түрээслэх нэрээр 6 сарын түрээс болон барьцаа мөнгө болох нийт 31,500,000 төгрөгийг надаас урьдчилж авсан юм.
Гэтэл тус караокены жинхэнэ эзэн нь ирж давхар түрээсэлсэн байна, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.Эрдэнэчулуунтай хийсэн түрээсийн гэрээний хугацаа дуусч байгаа гээд гарах болсныг мэдэгдсэн.
Ингээд А.Эрдэнэчулуунд зальдуулснаа мэдээд мөнгөө буцааж авахаар хөөцөлдөж 8,000,000 төгрөг авч, үлдэгдэл мөнгөндөө тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч одоо үлдэгдэл 8,550,000 төгрөгөө авч чадахгүй, түүнтэй холбоо барих, уулзах боломжгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болоод байна.
Иймд А.Эрдэнэчулууныг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Батчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2016 оны 9 дүгээр сарын 08-ны 17 цаг 00 минутад товлогдсон А.Эрдэнэчулууныг эрэн сурвалжлах шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Батчимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Эрдэнэчулууныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд А.Эрдэнэчулуун нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/23301 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-5-7 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Бэхээ овогт Алтанхуягийн Эрдэнэчулуун /РД-АЕ81082075/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
А.Эрдэнэчулуун нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72-Б байр, 73 тоотод оршин суудаг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Батчимэгийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бэхээ овогт Алтанхуягийн Эрдэнэчулуун /РД-АЕ81082075/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. А.Эрдэнэчулуун нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72-Б байр, 73 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |