| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06873/И |
| Дугаар | 102/ШШ2016/05199 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2016/05199
2016 оны 09 сарын 26 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05199 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Грийн хаус хотхон Б-8 тоотод оршин суух Хэрээд овогт Болдын Шүр /РД-УК72122701/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ЭКО 26-7 дугаар байр, 8 тоотод оршин суух, Алтай овогт Жаргалсайханы Үржинханд /РД-ПЯ89052265/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Шүр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Үржинхандтай 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Гэрээний хугацаа дуусаад жил гаруй болсны дараа 500,000 төгрөгийг буцаан төлсөн боловч үлдэгдэл 500,000 төгрөгийг төлөөгүй.
Зээлийн гэрээгээр миний бие ямар нэг ашиг хараагүй, тус хүргэх үүднээс хүү тооцоогүй.
Иймд Ж.Үржинхандаас зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Шүр нь хариуцагч Ж.Үржинхандаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 500,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Үржинханд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.Үржинхандын нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Шүрд төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7,825 төгрөг, хариуцагч Ж.Үржинхандаас 7,825 төгрөгийг тус тус гаргуулан Б.Шүрд буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Шүрийн нэхэмжлэлтэй, Ж.Үржинхандад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Б.Шүрд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7,825 төгрөг, хариуцагч Ж.Үржинхандаас 7,825 төгрөгийг тус тус гаргуулан Б.Шүрд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |