Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00080

 

               

                                                                           

  *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/04788 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******эд холбогдох

 

Газрыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* дугаар хэсэг гудамж, *******, ******* тоот хаягт ******* дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар *******д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/396 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

1.2. Кадастрын цэг тогтоодог мэргэжилтнээр газрын цэгээ тогтоолготол ******* миний эзэмшлийн 199 м.кв газар дээр хашаагаа барьсан байсныг мэдсэн.

1.3. Иймд *******гийн эзэмшлийн 199 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2019 оны 8 дугаар сард 150112590 нэгж талбайн дугаартай газрыг аас авсан бөгөөд анх худалдаж авахад л уг газар хашаалагдсан байсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/216 дугаар захирамжаар 590 м.кв газрыг эзэмшдэг.

2.2. 2019 оноос хойш үйлдвэр барьж 2023 оныг хүртэл өргөтгөсөн. Тус үл хөдлөх эд хөрөнгийг барихад багагүй хэмжээний зардал гарсан бөгөөд тухайн газраас салгах боломжгүй, оюуны үнэлэшгүй бүтээл хөгжүүлэлт хийгдсээр байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул  Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* дугаар хэсэг гудамж, *******, ******* тоотод хаягт ******* дугаар нэгж талбарт хамаарах 199 м.кв газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.           

            4.1. Шинжээчийн дүгнэлтэд “******* дугаартай 696 м.кв талбайтай иргэн *******гийн газартай иргэн *******ийн эзэмшлийн хашаа нь 199 м.кв талбайгаар давхцалтай...” гэснээс *******гийн эзэмшлийн газар *******ийн эзэмшлийн газартай давхацсан гэж дүгнэлт хийгээгүй байхад шүүхээс шүүхийн харъяалах маргаан биш гэж үзсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй.

4.2. Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/28 дугаар шинжээчийн дүгнэлтээр: “... ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг газрын кадастрын мэдээллийн санд давхцуулахад нэгж талбарын ******* дугаартай 696 м.кв талбайтай иргэн *******гийн газартай иргэн *******ийн эзэмшилийн хашаа нь 199 м.кв талбайгаар давхцалтай ... ” гэжээ.

            4.3. “” ХХК-ийн нэгж талбарын хил заагт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, "" ХХК-ийн давхардсан хэсгийн кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/396 тоот шийдвэр, иргэний газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрээ зэрэг нотлох баримтын хүрээнд *******гийн хууль ёсны эзэмшлийн 199 м.кв хэмжээтэй газарт баригдсан хашааг буулгаж, 199 м.кв хэмжээтэй газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл  үндэслэлтэй.

4.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заажээ, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалт нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй үндэслэлээр эрх нь зөрчигдсөн байхыг, 106.3 дахь зохицуулалт нь дээрх шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг зохицуулсан. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч нэхэмжлэгчид эзэмшлийн газрыг чөлөөлж өгөх үүрэг хүлээнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

            5.  Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

            5.1.  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн захирамж, иргэнтэй хийсэн газар эзэмшүүлэх гэрээ хоорондоо зөрүүтэй бөгөөд нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж ирээгүй.

            5.2. Шинжээчийн дүгнэлтэд 2 иргэний газар давхардсан байна гэж тодорхойлсон болохоос *******гийн эзэмшил хууль ёсны болохыг тогтоогоогүй.

            5.3. Анхан шатны шүүх иргэний хэргийн харьяаллын маргаан биш гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй.

            5.4. Газрыг 2019 онд анх худалдаж авахад л хашаалагдсан байсан ба хариуцагчаас хэн хашаалсныг асуухад хөрш айл хил хязгаараа тогтоосон гэх тайлбарыг өгсөн. Хариуцагч нь газрын гүн лүү 6 метрийн гүнтэй судалгаа шинжилгээг хийж байгаа бөгөөд газар ухах, суурь цутгах ажлыг нэхэмжлэгч дэмжиж байсан.

            Гэтэл гэнэт 2023 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гаргаж ирсэн. Уг захирамж нь хувийн хэргийн материалд байдаггүй. Барилга байгууламж нь нүдэнд ил харагдах зүйлээр бус газрын хэвлийн тодорхой хэмжээний объект үүссэн ба эзлэхүүнийг нь тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* дугаар хэсэг гудамж, *******, ******* тоот хаягт байрлах ******* дугаар нэгж талбай бүхий 696 м.кв талбайтай газраас 199 м.кв газрыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны зүйлийг нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр хариуцагчийн хашаа баригдсан гэж тодорхойлсон нь зөв болсон боловч шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 3.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/396 тоот шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* дугаар хэсэг гудамж, *******, ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 696 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг нэхэмжлэгч *******д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон. /хх28/ Иймд нэхэмжлэгч ******* нь уг газрыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу эзэмшиж байна.

3.2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/216 тоот шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* дугаар хэсэг гудамж, тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 590 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг хариуцагч *******эд 590 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. 

 3.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар 20-ны өдрийн 2024/28 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт “Газрын кадастрын мэдээллийн санд ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/396 тоот захирамжаар нэгж талбарын ******* дугаартай 696 м.кв талбайтай газрыг иргэн *******гийн нэр дээр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/216 тоот захирамжийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий 590 м.кв талбайтай газрыг иргэн *******ийн нэр дээр тус тус байх бөгөөд хоорондоо давхцалгүй бүртгэлтэй байна.” гэж дурдсан үйл баримт тогтоогджээ. Иймд зохигчдын эзэмшил газрууд хоорондоо давхцалгүй гэж дүгнэнэ.

3.4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар 20-ны өдрийн 2024/28 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “... нэгж талбарын ******* дугаартай 696 м.кв талбайтай иргэн *******гийн газартай иргэн *******ийн эзэмшлийн хашаа нь 199 м.кв талбайгаар давхцалтай” гэж дүгнэснийг зохигчдын тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зургуудтай харьцуулбал нэхэмжлэгч *******гийн эзэмших эрхтэй 696 м.кв талбай бүхий газраас 199 м.кв газрыг хариуцагч ******* хашаа барьж эзэмшилдээ авчээ.

3.5. Гэтэл анхан шатны шүүх зохигчдын эзэмшил газар давхцаагүй, нэхэмжлэгч *******гийн эзэмших эрхтэй газар дээр хариуцагч ******* хашаа барьсныг газрыг давхцал гэж дүгнэж, уг маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг зөрчжээ.

 

4. Хариуцагч ******* уг 199 м.кв талбайг эзэмших эрхтэй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж дүгнэнэ.

4.1. Хариуцагч *******ийн тайлбарт: “2019 онд уг газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад л хашаалагдсан байсан” гэсэн нь эрх бүхий этгээдээс олгосон хэмжээг хэтрүүлж газрыг эзэмшилдээ байлгахыг зөвтгөхгүй юм. 

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ шаардах эрх нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчид мөн хамаарна.

Иймд нэхэмжлэгч *******гийн эзэмшил газрын кадастрын зургаар нэгж талбарын цэг 1. Х5221893.821 Ү642162.552, 2. Х5321929.746 Ү622145.559, 3. Х5321930.796 Ү642147.808, 4. Х5321934.065 Ү642156.285, 5. Х5321911.114 Ү642164.731, 6. Х5321917.411 Ү642185.133, 7. Х5321903.677 Ү642189.232, 8. Х5321902.269 Ү642185,228, 9. Х5321902.623 Ү642185,078, 10. Х5321898.049 Ү642172.884, 11. Х5321897.718 Ү642173.004, 12.  Х5321897.429 Ү642172.258 тус тус тодорхойлсон газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна.

6. Шинжээчийн дүгнэлтэд *******гийн газар эзэмших эрх, уг газар дээр нэхэмжлэгч *******гийн барилга нэвтэрч орсон талаарх асуудал энэ маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь алдаатай болсныг дурдах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/04788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай,  нэгж талбарын  1. Х5221893.821 Ү642162.552, 2. Х5321929.746 Ү622145.559, 3.Х5321930.796 Ү642147.808, 4. Х5321934.065 Ү642156.285, 5. Х5321911.114 Ү642164.731, 6. Х5321917.411 Ү642185.133, 7. Х5321903.677 Ү642189.232, 8. Х5321902.269 Ү642185,228, 9. Х5321902.623 Ү642185,078, 10. Х5321898.049 Ү642172.884, 11. Х5321897.718 Ү642173.004, 12. Х5321897.429 Ү642172.258  цэгээр тус тус  тодорхойлогдсон, Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, ******* /******* дугаар хэсэг, *******, ******* тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг  хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА

 

                                         ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА