Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/05200

 
 
Хэвлэх
   

Dell Normal Dell 1 0 2016-09-26T15:26:00Z 2016-09-26T15:26:00Z 1 693 3954 32 9 4638 15.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/05200

Улаанбаатар хот

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-40 мянгат, ХХ-1-30-24 тоотод оршин суух, Бөртэ овогт Очирбатын Алтанцаг /РД-ХБ60042765/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 27 дугаар байр, 15 тоотод оршин суух, Харчин овогт Цэрэндашийн Мөнхбатад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 171,858,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Алтанцаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Мөнхбаттай орон сууц барьцаалан 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сарын 3 хувийн хүүтэйгээр 20,000 ам.доллар зээлдүүлсэн ба нэмж 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7,000 ам.доллар, 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 26,000 ам.доллар бүгд 53,000 ам.доллар зээлдүүлсэн.

Зээлийг Ц.Мөнхбат 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн төлж, гэрээг дуусгавар болгох ёстой байсан боловч бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл гарсны улмаас төлбөр хийх хугацааг сунгах талаар 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрүүдэд гэрээ байгуулсан хэдий ч төлбөр төлөгдөөгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд Ц.Мөнхбатаас үндсэн зээл 53,000 ам.доллар, хүүгийн үлдэгдэл 24 ам.доллар нийт 77,000 ам.доллар буюу 171,858,610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Алтанцаг нь хариуцагч Ц.Мөнхбатаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 171,858,610 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 171,858,610 /нэг зуун далан нэгэн сая найман зуун тавин найман мянга зургаан зуун арван/ төгрөгийг төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлага болох 171,858,610 /нэг зуун далан нэгэн сая найман зуун тавин найман мянга зургаан зуун арван/ төгрөгийг нэхэмжлэгч О.Алтанцагт төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,017,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 508,621 төгрөг, хариуцагч Ц.Мөнхбатаас 508,621 төгрөгийг тус тус гаргуулан О.Алтанцагт буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О.Алтанцагийн нэхэмжлэлтэй, Ц.Мөнхбатад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 171,858,610 /нэг зуун далан нэгэн сая найман зуун тавин найман мянга зургаан зуун арван/ төгрөгийг О.Алтанцагт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан 1,017,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 508,621 төгрөг, хариуцагч Ц.Мөнхбатаас 508,621 төгрөгийг тус тус гаргуулан О.Алтанцагт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД