Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/05201

 

2016 оны 09 сарын 26 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05201

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9, өөрийн байранд оршин байгаа Жи мобайл ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТТЭ 32 дугаар гудамж, 32 тоотод оршин суух, Алтан овогт Дашравдангийн Жаргалханд /РДСЖ70071606/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Жаргалханд нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай компанитай 1136188 тоот төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан юм.

Хэрэглэгч нь 1136188 тоот гэрээний 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 40,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Иймээс Д.Жаргалхандтай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 40,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 20,000 төгрөг нийт 60,000 төгрөгийг Д.Жаргалхандаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Жаргалхандад холбогдох 60,000 төгрөг гаргуулах тухай иргэний маргаанд хариуцагчтай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэв.

Хариуцагч Д.Жаргалханд нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.

Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Д.Жаргалхандаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Д.Жаргалхандаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Жи мобайл ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Жаргалхандад холбогдох иргэний хэрэггийн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 60,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Д.Жаргалхандаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Жи мобайл ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

    

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД